Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00872

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 2 дугаар багт оршин суух Цагаан Зундуй овогт Батцэнгэлийн Сэлэнгэ /РН88041067/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багт оршин суух Гэзэгт овогт Гүнтэвсүрэнгийн Даваадулам /РФ92060112/-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Б.Сэлэнгэ, хариуцагч Г.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Даваадуламтай 2014 оны 10 дугаар сард танилцаад хамтран амьдарч байгаад 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр охин С.Эрдэнэзаяаг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан. Одоо Г.Даваадулам нь эхнэртэй болж тусдаа амьдарч байгаа. Иймд Г.Даваадуламыг миний охин С.Эрдэнэзаяагийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү, Миний бие охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй... гэжээ.

Хариуцагч Г.Даваадулам шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Б.Сэлэнгэтэй 2013 оны 10 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Тэр хугацаанд бид хоёроос охин гарсан. Миний охин гэдгийг  би зөвшөөрч байна. Нэхэмжлэлтэй санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна... гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Сэлэнгэ нь хариуцагч Г.Даваадуламд холбогдуулан, эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна.  

Б.Сэлэнгэ, Г.Даваадулам нар нь 2014 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр охин С.Эрдэнэзаяа төрсөн болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн № 6743000082 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Г.Даваадулам нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...охин С.Эрдэнэзаяаг  эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй” гэх тайлбарыг өгсөн, С.Эрдэнэзаяа нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С.Эрдэнэзаяаг  эх Б.Сэлэнгийн асрамжид үлдээж, эцэг Г.Даваадуламаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Сэлэнгийг хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхийг хойшлуулсан болохыг дурьдаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29.534 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,

 Хариуцагч Г.Даваадуламаас хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн охин С.Эрдэнэзаяад Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөгийн 50 хувь болох 86.750 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг Г.Даваадулам төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин С.Эрдэнэзаяад сар бүр төлөх тэтгэлэг 86.750 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.041.000 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөгийг нэхэмжлэгч Б.Сэлэнгэд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон