Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/123

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/123

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Э.Оргилбат

Шүүгдэгч: Ч.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Чын Чд холбогдох 2212000000133 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын З хороолол .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Чын Ч /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ч.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Рыг хутгалж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000133 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Рын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө А аймгийн Ө сумын З багийн оны .. тоотод гэртээ эхнэр гадуур ажилтай явсан учир шөнө орж ирнэ гэж бодоод гэрийнхээ хаалгыг түгжилгүй 1 нас 6 сартай охинтойгоо цуг унтаж байтал 02 цаг 10 минутад гэнэт гэрийн хаалга дуугараад хүн орж ирээд толгой дээр нэг удаа хөлөөрөө дэвсээд чамайг ална шүү гөлөг минь гээд хоёр гараараа учир зүггүй цохиж, зодоод байхаар нь цуг унтаж байсан 1 нас 6 сартай Р.Нохиноо хөнжилдөө боогоод цааш нь түлхээд гэрийн нөгөө талын орон дээр манай том хүү Р.М унтаж байсан учир Маа миний хүү гэрлээ асаа гэж хэлтэл М босоод гэрэл асаатал миний зүүн гарын булчингаас цус гоожиж байсан. Харин намайг ална шүү гээд цохиж, зодоод байсан хүн болихоор нь хартал манай сумын Зэгстэй багийн Ч.Ч баруун гартаа шар иштэй нарийхан хутга барьсан байсан. Тэгтэл Ч.Ч миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөөд гэрээс гарахдаа шорон надад үйлчлэхгүй, надад мөнгө байна гээд гэрээс гараад явахаар нь би сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгтөл эмч С ирж миний биеийг үзээд эмнэлэг дээр очиж зүүн гарт чинь оёдол тавина гэхээр нь С эмчтэй “Эрүүл мэндийн төв” дээр очоод зүүн гартаа оёдол тавиулж байтал Ч.Ч дахиж ирээд намайг нүүр рүү нэг удаа цохиод хууль надад үйлчлэхгүй шүү, муу бандиа гэж хэлээд дайраад байтал С эмч надаас Ч.Чг холдуулж салгатал Ч эмнэлгээс гараад явсан. Би урьд өмнө нь Ч.Ч гэх хүнтэй ямар нэгэн хувийн өс хонзон санах, муудалдсан асуудал битгий хэл өр авлага байхгүй. Тухайн үед хэрэг болох цаг хугацаанд хамт унтаж байсан миний төрсөн охин Р.Нбиедээ ямар нэгэн гэмтэл аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Харин намайг хэрэг болох үед охиноо хөнжилдөө боогоод цааш түлхэх үед миний зүүн гарын булчин хэсэг рүү барьж байсан шар иштэй хутгаараа хутгалсан юм шиг байгаа юм. Тухайн үед намайг хутгалсан шар иштэй хутга лав манай хутга биш. Ч.Ч гаднаас авч ирээд гэрээс гарахдаа шар иштэй хутгаа баруун гартаа бариад аваад гарсан. Би маш их гомдолтой байгаа учир хуулийн дагуу Ч.Ч гэх хүнд хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Рын дахин мэдүүлсэн: ...Миний өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Улаанбаатар хот руу явж өмнө нь хугалсан байсан хөлийг гэмтээж үү, үгүй юу гэж рентгенд 170.000 төгрөгөөр харуулсан. Яагаад хөлөө рентгенд хуруулсан бэ гэхээр гэмтэлтэй хөл рүү өшиглөсөн болохоор харуулсан юм. Зүүн гарын бугалга хэсэгт хутгалуулсны улмаас эм тариа 60.000 төгрөгөөр авсан. Мөн Улаанбаатар хот руу болон Архангай аймаг руу өөрийнхөө машинтай явсан бензин тосны мөнгө 650.000 төгрөг болсон. Дээрх мөнгөн дүнгүүдийн баримт нь байгаа түүнийг шүүх хурал дээр гаргаж өгнө. Одоогоор миний хохирол төлбөрийг барагдуулаагүй байгаа. Би гомдолтой байна. Учир нь би Ч гэх хүнтэй маргалдсан, өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй байхад шөнө оройн цагаар намайг унтаж амарч байхад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд миний зүүн гар руу хутгалсан болохоор. Нэхэмжлэх зүйл нь дээрх гарсан зардал мөнгийг нэхэмжлэх болно...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Р.Мын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хороололд гэртээ унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед манай аав Ра та яаж байна гээд юм ярихаар нь сэртэл удалгүй манай аав Ра Маа миний хүү гэрлээ асаа гэхээр нь би гэрийнхээ гэрлийг асаатал аавын зүүн мөрнөөс цус гоожсон, манай аав Ра арын хашаанд байдаг Ч ахыг та яагаад намайг хутгалж байгаа юм бэ гээд, харин Ч ах баруун гартаа хүрэн шар ч юм шиг иштэй хутга барьсан байж байснаа аав Рын баруун хугархай хөл рүү нь өшиглөчихөөд гэрээс гараад явсан. Харин би тухайн үед их айсан байсан учир аавтай цуг унтаж байсан. Манай дүү Нуйлаад байсан учир дүү Нийг унтаж байсан орон дээрээс нь очиж авсан чинь аав дүүдээ битгий цус харуулаарай гэсэн учир сандраад яг юу ярьж байсныг нь мэдэхгүй байна. Тухайн үед Ч гэх хүн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Гэхдээ өөрийгөө хянах чадвартай байсан байх. Тийм юм байхгүй. Баяр ёслолоор хоёр гэртээ айл хэсээд байдаг юм. Манай дүү Нд ил харагдах шарх, гэмтэл харагдаагүй. Тухайн үед Ч гэх хүний барьж байсан шар иштэй хутга лав манай хутга биш. Ч гэх хүн гэрээс гарахдаа шар иштэй хутгаа баруун гартаа бариад гарсан. Харин Ч гэх хүн аавыг сумын эмнэлэг рүү явсан хойгуур дахиж орж ирээд аав чинь байна уу гэхээр нь би аав байхгүй, эмнэлэг явсан гэсэн чинь шууд юм дуугарахгүй гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Сын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед ажлаас жижүүрийн сувилагч Пүрэвдолгор утасдаад хүн хутгалуулсан дуудлага ирлээ гэхээр нь дуудлагын дагуу Өгийнуур сумын Зэгстэй багийн иргэн Д.Рынх гэх айлд очиход Чд хутгалуулчихлаа гээд Д.Ра гэх иргэн гэртээ зүүн гарын бугалганы дээд гуравны нэгт ил харагдах шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байсан учир зүүн гарт нь даралттай боолт хийж шууд сумын Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж очоод шарханд цэвэрлэгээ хийж оёдол тавьж боолт хийсэн. Харин Д.Ра гэх иргэний шархыг нь цэвэрлэж оёдол тавих гэж байхад Эрүүл мэндийн төв дээр Ч гэх иргэн гаднаас орж ирээд Ра гэх иргэнтэй маргалдаад дайраад байхаар нь би дундуур нь орж салгаад Ч гэх иргэнийг Эрүүл мэндийн төвд ийм байж болохгүй гээд тэвэрч өргөөд оёдол тавьж байсан өрөөнөөс гаргаад цааш нь коридоороор дагуулж эмнэлгээс гаргаад цааш нь явуулсан. Өөр зүйл болоогүй. Би тийм юм сайн анзаараагүй. Хоёр гар нь хоосон, хутга мэсний төрлийн зүйл бариагүй байсан. Би сайн санахгүй байна. Миний санаж байгаагаар хоорондоо маргалдаад байсан. Би сайн анзаараагүй. Харин Ч гэх иргэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг байсан. Гэхдээ нэг их согтуу байгаагүй. Биеэ авч явах чадвартай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Мын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 01 цаг 40 минутын үед манай гэрт ажлын газрын Г, Ц, Ж, манай нөхөр Ч, бид тав сууж байсан чинь Ж манай нөхөр Ч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Жыг гэрт битгий хэрүүл маргаан хийгээд бай гээд гэрээсээ чирээд гаргаад, гэртээ ор гэтэл гэртээ орохгүй буцаж манай гэр рүү орно гэж дайраад хөдлөхгүй зогсоод байхаар нь би гэртээ эргэж ороод гэрт байсан. Найз нартаа одоо тарцгаа, хэрүүл, маргаан хийцгээгээд байна гэтэл манайд сууж байсан Г, Ц хоёр босоод гэрээс гартал манай нөхөр Ч тэр хоёртой зэрэгцээд гэрээс гарсан. Тэгснээ манай нөхөр гараад 5, 6 минут болоод л буцаж орж ирээд би Рыг хутгаар хатгачихлаа, би явлаа гэж хэлээд гэрийн үүднээс эргээд гараад явсан. Тэгэхээр нь би урд хашаа руу даваад Рын гэрт ортол Рын зүүн гарын булчин хэсгээс цус гарч байхаар нь боох гэж байтал С эмч ирээд шууд эмнэлэг рүү оёдол тавина гээд Рыг аваад явсан. Тэгээд би буцаад хүүхдүүд айчих байх гэж бодоод гэртээ орсон. Өөр зүйл болоогүй. Ж манай нөхөр Ч рүү та намайг хулгайч гэж боддог юм билээ, та намайг буруугаар ойлгодог юм билээ, би тэр хулгайд чинь ямар ч хамаагүй шүү гэтэл манай нөхөр Ч та хоёр угаасаа хулгайч, миний мотоциклийг хулгай хийж байсан гэтэл Ж та буруугаар боддог юм байна, май гээд дунд хуруугаа гаргаад нүүр рүү нь дайраад байсан. Манайх 20 гаруй жилийн өмнө, зун мотоциклио гэрийнхээ гаднаас хулгайд шөнө алдаад Ра хулгай хийсэн байсан. Тэгээд тухайн үед хохирол 200.000 төгрөг Рын ээж Чэгч хохирол төлж байсан юм. 20 гаруй жилийн өмнө мотоциклио алдсан гээд манай нөхөр Ч Рыг үздэггүй юм. Ра согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Манай нөхөр Ч гэрт хүмүүс ирээд архи уучихсан байсан. Гэхдээ нилээн согтуу, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Гийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө ажлын газрынхаа Ч гэх айлд эхнэртэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Ц, Ж, бид гурав очоод сууцгааж байсан чинь Ч ах, Ж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь Ц, Ж, бид гурав гараад гэр гэртээ харьцгаасан. Харин сүүлд Ч Рыг хутгалсан гэж дуулдсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Бид нар архи согтууруулах нэг их согтох хэмжээний хэрэглээгүй. Ж, Ч хоёр согтуу нь гайгүй байсан. Нэг мотоциклийн хулгай гээд яриад байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Цын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө Ч гэх айлд эхнэртэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Ж, С.Г, бид гурав очоод сууцгааж байсан чинь Ч ах Ж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь С.Г, Ж, бид гурав гараад гэр гэртээ харьцгаасан. Харин сүүлд Ч Рыг хутгалсан гэж дуулдсан. Өөр зүйл мэдэхгүй байна. Бид нар архи согтууруулах ундаа нэг их хэрэглээгүй. Ж, Ч хоёр согтуу нь гайгүй байсан. Тэр хоёр юунаас болж маргалдсан эсэхийг мэдэхгүй. Нэг мотоциклийн хулгай гээд яриад байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Жын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө Ч гэх айлд эхнэр М гэх хүнтэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Г, Ц, бид гурав очоод хоол унд идээд сууцгааж байсан чинь Ч ах над руу танай нөхөр хулгайч, миний мотоциклийг хулгай хийсэн гээд байхаар нь би яаж мэдэх вэ дээ гэтэл чи тэр үед мэдэж байсан байж мэдэхгүй гэж хэлсэн гээд бараг намайг хамсаатан гээд хэлээд байсан учир Г, Ц эгч, бид гурав явъя гээд Ч гэх айлаас гараад би гадаа очих гэж явж байтал манай хүү Маас аавыг хутгалчихлаа гээд мессеж ирэхээр нь шууд гэртээ гүйгээд ортол нөхөр Рын зүүн мөрнөөс цус гарч байсан. Тэгтэл удалгүй С эмч ирээд сумын эрүүл мэндийн төв рүү манай нөхөр Рыг гарт нь оёдол тавина гээд аваад явсан. Харин тэр үед Чгийн эхнэр М бас манайд орж ирсэн байсан. Бид нар архи согтууруулах нэг их хэрэглээгүй. Ч ах бид хоёр нэг их согтуу байгаагүй. Манай нөхөр 22 жилийн өмнө Ч ахын мотоциклийг авсан гээд над руу дайраад байсан учир би мэдэхгүй гэсэн чинь чи мэдэж байгаа гээд дахин, дахин над руу дайраад мэдэж байгаа хирнээ мэдэхгүй гэж хэлсэн гээд над руу дайраад байсан. Надад өөр мэдэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Чгийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Рын биед зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зүүн шилбэ хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч Д.Ра нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч Д.Рын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө А аймгийн Ө сумын З багийн .. тоотод гэртээ эхнэр гадуур ажилтай явсан учир шөнө орж ирнэ гэж бодоод гэрийнхээ хаалгыг түгжилгүй 1 нас 6 сартай охинтойгоо цуг унтаж байтал 02 цаг 10 минутад гэнэт гэрийн хаалга дуугараад хүн орж ирээд толгой дээр нэг удаа хөлөөрөө дэвсээд чамайг ална шүү гөлөг минь гээд хоёр гараараа учир зүггүй цохиж, зодоод байхаар нь цуг унтаж байсан 1 нас 6 сартай Р.Нохиноо хөнжилдөө боогоод цааш нь түлхээд гэрийн нөгөө талын орон дээр манай том хүү Р.М унтаж байсан учир Маа миний хүү гэрлээ асаа гэж хэлтэл М босоод гэрэл асаатал миний зүүн гарын булчингаас цус гоожиж байсан. Харин намайг ална шүү гээд цохиж, зодоод байсан хүн болихоор нь хартал манай сумын Зэгстэй багийн Ч.Ч баруун гартаа шар иштэй нарийхан хутга барьсан байсан. Тэгтэл Ч.Ч миний баруун хөлийн шилбэ хэсэг рүү өшиглөөд гэрээс гарахдаа шорон надад үйлчлэхгүй, надад мөнгө байна гээд гэрээс гараад явахаар нь би сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгтөл эмч С ирж миний биеийг үзээд эмнэлэг дээр очиж зүүн гарт чинь оёдол тавина гэхээр нь С эмчтэй “Эрүүл мэндийн төв” дээр очоод зүүн гартаа оёдол тавиулж байтал Ч.Ч дахиж ирээд намайг нүүр рүү нэг удаа цохиод хууль надад үйлчлэхгүй шүү, муу бандиа гэж хэлээд дайраад байтал С эмч надаас Ч.Чг холдуулж салгатал Ч эмнэлгээс гараад явсан. Намайг хэрэг болох үед охиноо хөнжилдөө боогоод цааш түлхэх үед миний зүүн гарын булчин хэсэг рүү барьж байсан шар иштэй хутгаараа хутгалсан юм шиг байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 80-81/,

 

насанд хүрээгүй гэрч Р.Мын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө Архангай аймгийн Өгийнуур сумын Зэгстэй багийн Орхон хороололд гэртээ унтаж байсан чинь шөнийн 02 цагийн үед манай аав Ра та яаж байна гээд юм ярихаар нь сэртэл удалгүй манай аав Ра Маа миний хүү гэрлээ асаа гэхээр нь би гэрийнхээ гэрлийг асаатал аавын зүүн мөрнөөс цус гоожсон, манай аав Ра арын хашаанд байдаг Ч ахыг та яагаад намайг хутгалж байгаа юм бэ гээд, харин Ч ах баруун гартаа хүрэн шар ч юм шиг иштэй хутга барьсан байж байснаа аав Рын баруун хугархай хөл рүү нь өшиглөчихөөд гэрээс гараад явсан. Харин би тухайн үед их айсан байсан учир аавтай цуг унтаж байсан. Манай дүү Нуйлаад байсан учир дүү Нийг унтаж байсан орон дээрээс нь очиж авсан чинь аав дүүдээ битгий цус харуулаарай гэсэн учир сандраад яг юу ярьж байсныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23/,  

 

гэрч Э.Сын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнийн 02 цагийн үед ажлаас жижүүрийн сувилагч Пүрэвдолгор утасдаад хүн хутгалуулсан дуудлага ирлээ гэхээр нь дуудлагын дагуу Өгийнуур сумын Зэгстэй багийн иргэн Д.Рынх гэх айлд очиход Чд хутгалуулчихлаа гээд Д.Ра гэх иргэн гэртээ зүүн гарын бугалганы дээд гуравны нэгт ил харагдах шархтай, шархнаас нь цус гарсан байдалтай байсан учир зүүн гарт нь даралттай боолт хийж шууд сумын Эрүүл мэндийн төв рүү тээвэрлэж очоод шарханд цэвэрлэгээ хийж оёдол тавьж боолт хийсэн. Харин Д.Ра гэх иргэний шархыг нь цэвэрлэж оёдол тавих гэж байхад Эрүүл мэндийн төв дээр Ч гэх иргэн гаднаас орж ирээд Ра гэх иргэнтэй маргалдаад дайраад байхаар нь би дундуур нь орж салгаад Ч гэх иргэнийг Эрүүл мэндийн төвд ийм байж болохгүй гээд тэвэрч өргөөд оёдол тавьж байсан өрөөнөөс гаргаад цааш нь коридоороор дагуулж эмнэлгээс гаргаад цааш нь явуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,  

 

гэрч С.Мын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 01 цаг 40 минутын үед манай гэрт ажлын газрын Г, Ц, Ж, манай нөхөр Ч, бид тав сууж байсан чинь Ж манай нөхөр Ч хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Жыг гэрт битгий хэрүүл маргаан хийгээд бай гээд гэрээсээ чирээд гаргаад, гэртээ ор гэтэл гэртээ орохгүй буцаж манай гэр рүү орно гэж дайраад хөдлөхгүй зогсоод байхаар нь би гэртээ эргэж ороод гэрт байсан. Найз нартаа одоо тарцгаа, хэрүүл, маргаан хийцгээгээд байна гэтэл манайд сууж байсан Г, Ц хоёр босоод гэрээс гартал манай нөхөр Ч тэр хоёртой зэрэгцээд гэрээс гарсан. Тэгснээ манай нөхөр гараад 5, 6 минут болоод л буцаж орж ирээд би Рыг хутгаар хатгачихлаа, би явлаа гэж хэлээд гэрийн үүднээс эргээд гараад явсан. Тэгэхээр нь би урд хашаа руу даваад Рын гэрт ортол Рын зүүн гарын булчин хэсгээс цус гарж байхаар нь боох гэж байтал С эмч ирээд шууд эмнэлэг рүү оёдол тавина гээд Рыг аваад явсан. Тэгээд би буцаад хүүхдүүд айчих байх гэж бодоод гэртээ орсон” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

 

гэрч Ч.Гийн мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны шөнө ажлын газрынхаа Ч гэх айлд эхнэртэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Ц, Ж, бид гурав очоод сууцгааж байсан чинь Ч ах, Ж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь Ц, Ж, бид гурав гараад гэр гэртээ харьцгаасан. Харин сүүлд Ч Рыг хутгалсан гэж дуулдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,

 

гэрч Д.Цын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө Ч гэх айлд эхнэртэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Ж, С.Г, бид гурав очоод сууцгааж байсан чинь Ч ах Ж хоёр хоорондоо хэрэлдээд байхаар нь С.Г, Ж, бид гурав гараад гэр гэртээ харьцгаасан. Харин сүүлд Ч Рыг хутгалсан гэж дуулдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,

 

гэрч Д.Жын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн шөнө Ч гэх айлд эхнэр М гэх хүнтэй нь Өгийнуур сумын Эрүүл мэндийн төвд цуг ажилладаг учир ажлынхаа Г, Ц, бид гурав очоод хоол унд идээд сууцгааж байсан чинь Ч ах над руу танай нөхөр хулгайч, миний мотоциклийг хулгай хийсэн гээд байхаар нь би яаж мэдэх вэ дээ гэтэл чи тэр үед мэдэж байсан байж мэдэхгүй гэж хэлсэн гээд бараг намайг хамсаатан гээд хэлээд байсан учир Г, Ц эгч, бид гурав явъя гээд Ч гэх айлаас гараад би гадаа очих гэж явж байтал манай хүү Маас аавыг хутгалчихлаа гээд мессеж ирэхээр шууд гэртээ гүйгээд ортол нөхөр Рын зүүн мөрнөөс цус гарч байсан. Тэгтэл удалгүй С эмч ирээд сумын эрүүл мэндийн төв рүү манай нөхөр Рыг гарт нь оёдол тавина гээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ч.Чгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 63-64/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 146 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/,

 

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52-53/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Д.Ра нь бусдад хутгалуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ч.Ч нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Ч.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ч.Ч нь 2022 оны 03 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч Д.Рыг хутгалсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ч.Чд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

 

          Шүүгдэгч Ч.Чд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 58 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Ч.Ч нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Ч.Ч нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Ч.Ч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар цоохор иштэй 1 хутга ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

             1. Шүүгдэгч Бовогт Чын Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Чг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Чд оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар цоохор иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

                                                                                                                                                                                           6. Шүүгдэгч Ч.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ч.Чгийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ