Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

 

 

 

 

                                     2022/ШЦТ/124

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: Ж.Ундармаа

Шүүгдэгч: Л.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Лгийн Нд холбогдох 2212000000130 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, аав, ээж хоёрын хамт Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн Таван салаа гэх газарт оршин суух, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/298 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Мовогт Лгийн Н /РД: ../

 

Шүүгдэгч нарын холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Быг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000130 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Бын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой аймгийн төвөөс Чын хамт мотоцикльтой Булган сум руу орох гээд явж байхад Зуун модны гол дээр У буюу Г гэх залуу мөсөнд цөмрөөд автомашин нь суучихсан байсан. Тэгээд Ч бид хоёр машинаас нь гаргалцсаар байгаад өглөө үүр цайж байхад Гийнд Ч, А нарын хамт очиж хоол хийж идчихээд Г нэг шил архи гаргаж ирээд бид нар ууцгаасан. Тэгээд миний өвөрт 1 шил архи байсныг гаргаж ирээд ууж байхад гаднаас Н, Дгэх хүмүүс орж ирээд юм ярьцгаагаад архи уугаад сууцгааж байсан. Тэгээд би юу болсныг санахгүй байна, нэг сэргэсэн чинь намайг цус нөжтэй хольчихсон цусаа арч гээд нойлын цаас барьчихсан Н миний хажууд зогсож байсан. Тэгээд би нойлын цаасыг нь аваад цусаа цэвэрлэчихээд яваад өгсөн. Би маргалдсанаа санахгүй байна. Н гэх хүн намайг зодсон. Н гэх хүн намайг нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөж, гараараа цохиж байсныг санаж байна. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний 2 нүд хөхөрч хавдсан, хамрын яс хугарсан, үүдэн 4 шүд хөндүүрлэж, 1 шүд ганхаж хөдөлсөн, уруулын дотор тал язарч цус хурсан. Одоо би эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Г, Днар байсан. Наас өөр хүн намайг цохиж, зодоогүй. Би Н гэх хүнийг цохиж, зодоогүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 06-09 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч З.Бын дахин мэдүүлсэн: ...Би хохирол, төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Миний эрүүл мэндэд учирсан хохирлын эмчилгээний зардал мөнгө болох 1.321.400 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн эмчилгээ хийлгэсэн баримтыг хэргийн материалд хавсаргуулна. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь миний хохирлыг бүрэн барагдуулсан болохоор...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Чын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн орой Б ахын хамт Булган сумын Тусгалт багийн Чандмань гэх газарт байх гэрээсээ автомашин засварлах ажилтай аймгийн төв рүү явчихаад буцаад шөнийн 02 цагийн үед Булган сумын Зуун модны гол дээр ирж голд суусан байсан автомашиныг мөснөөс гаргаж өглөөний 6 цагийн үед Б, А, У, бид 4 У ахын гэрт очоод хоол идээд У ах нэг архи задлаад бид нар ууцгаасан. Тэгээд Б ах дахиж нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь уугаад сууж байхад Д, Н нар орж ирсэн. Тэгээд бид ууж байсан архиа ууж дуусаад би дэлгүүр рүү алхаад нэг архи аваад буцаж У ахынд очоод авсан архиа би тэд нарт аягалж байгаад би Т гэх ахынх руугаа очоод унтаад өгсөн. Б, У, А, Н, Дбид нар архи ууж байгаад А яваад араас нь би явсан. У ахынд Д, Б, Н нар үлдсэн. Би нар голд суусан машин гаргаж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглээгүй, харин У ахынд очиж хоол идчихээд архи ууцгаасан. У ахынд байхад бид нар хоорондоо маргалдаагүй. Харин намайг явснаас хойш Н Б ахыг зодсон гэж сонссон. Намайг явахаас өмнө 0.75 литрийн 3 шил архи уусан. Би тэгээд яваад өгсөн. Намайг явснаас хойш нэмж уусан үгүйг мэдэхгүй байна. Б, Д, У ах нар согтсон, Н гайгүй байсан. Тэгээд би Б ахыг явъя гэсэн боловч Б ах, ах нь энэ хүмүүстэй жоохон сууж байя, чи гадуур ажлаа амжуулж бай гэсэн. Тэгээд би Т ахынд очоод унтаад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Гийн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө аймгийн төв рүү явж байгаад Булган сумын Зуун модны голд мөсөнд цөмөрч суусан автомашиныг гаргаж чадахгүй байж байхад аймгаас 2 мотоцикльтой Б, Ч, Ө гэх 3 хүн ирээд надад туслалцаад өглөө үүр цайж байхад автомашинаа мөснөөс гаргаад манай гэрт очиж хоол хийж идээд гэрт байсан нэг шил архиа гаргаж ирээд уусан. Тэгээд Б ах хүн рүү залгаад нэг шил архи авчирсан ууж байхад гаднаас Эирээд дараа нь Н орж ирээд бид нар архиа ууж байгаад би унтаад өгсөн байсан. Тэгээд хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь сэрээд харсан чинь миний унтаж байсан орны урд Б ах газар явган суучихсан, хамраас нь цус гарсан Н нойлын цаас авч өгөөд цусаа арч гээд байж байсан. Тэгээд би босоод уурлаад юу болоод, яагаад гэрээр дүүрэн цус нөж болчихвоо, гарцгаа гээд бүгдийг нь гэрээс гаргасан. Тэгээд тэд нар эргэж орж ирээгүй явцгаасан. Намайг автомашинтайгаа мөсөнд суусан байхад Б ах, Ч, Ө 3 аймгийн төвөөс яваа гээд 2 мотоцикльтой ирсэн. Тэр 3 архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тухайн үед Б ах, Ч, ЭД, Н, А, бид нар байж байгаад Алкта яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа Ч явсан. Тэгээд би унтаад өгсөн. Миний бүтэн нэрийг Г гэдэг. Харин нутгийн хүмүүс У гэж дууддаг. Намайг явахаас өмнө нь 0.5 литрийн нэг шил архи, 0.75 литрийн нэг шил архи уусан. Би тэгээд унтаад өгсөн. Намайг унтсанаас хойш архи нэмж уусан үгүйг мэдэхгүй байна. Тухайн үед би унтаж байсан болохоор ямар шалтгаанаар маргалдаж зодоон болсныг мэдэхгүй байна. Дараа нь сонсоход Н, Б нар хоорондоо маргалдаж Н нь Быг зодсон гэсэн. Намайг унтах хүртэл тэр хүмүүс хоорондоо маргалдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Аийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө У буюу Г аймгийн төв рүү явж байгаад Булган сумын Зуун модны голд мөсөнд цөмөрч суусан автомашиныг гаргаж чадахгүй байна гээд намайг дуудсан. Тэгээд бид 2 байж байхад аймгаас 2 мотоцикльтой Б, Ч, Ө гэх 3 хүн ирээд надад туслалцаад өглөө үүр цайж байхад автомашинаа мөснөөс гаргаад Гийн гэрт очиж хоол хийж идээд, Г гэртээ байсан нэг шил архиа гаргаж ирээд уусан. Тэгээд Б ах нэг шил архи гаргаж ирээд тэрийг нь ууж байхад Н, Днар орж ирээд сууж байхад нь манай эхнэр ирээд би яваад өгсөн. Тэгээд намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Г бид хоёрыг гол дээр машин гаргаж байхад Б, Ч, Ө нар 2 мотоцикльтой ирсэн. Б жоохон архи үнэртүүлсэн байх шиг байсан. Тухайн үед Б, Ч, ЭД, Н, Г, бид нар байж байгаад би яваад өгсөн. Миний бүтэн нэрийг А гэдэг. Харин нутгийн хүмүүс А гэж дууддаг. Намайг байхад Б, Н нар хоорондоо маргалдаагүй. Намайг явснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Би Н, Днарыг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан эсэхийг мэдэхгүй байна. Г, Д, Б, Н, Ч нар үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.ЭДн мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Г гэх айлд яваад орсон чинь Г, Н, Б, Ч, А нар архи ууж байсан. Би бас хамт архинаас нь уулцсан. Тэгээд А, Ч 2 яваад өгсөн. Г унтаад өгсөн. Тэгээд бид нар сууж байсан чинь Б босоод Хатавч руу нь шээсэн чинь Н босоод чи айл доромжиллоо гээд миний харснаар 2 удаа алгадсан. Тэгээд бид нар салгаад болиулсан. Миний харснаар Быг айлын хатавч руу шээлээ, айл доромжиллоо гээд алгадсан. Н нь Бын нүүрэн хэсэг рүү 2 удаа алгадаж байж харагдсан. Би сайн мэдэхгүй байна. Би их согтсон байсан. Б Ныг цохиогүй. Г унтаж байсан. Н, Б, бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Л.Ны мэдүүлсэн: ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлтэй тохирч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. З.Бын биед хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, 12, 22-р шүд бага зэрэг хөдөлсөн, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны зүүн дээд хэсэгт цус хуралт, зулгаралт, хамарт жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Хамар ясны цөмөрсөн хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 12,22-р шүд бага зэрэг хөдөлсөн, зүүн нүдний алимны салстад цус хуралт, духны зүүн дээд хэсэгт цус хуралт, зулгаралт, хамарт жижиг зулгаралт гэмтэл тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 38-39 хуу/

 

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 73, 77 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч З.Бын мэдүүлсэн “би юу болсныг санахгүй байна, нэг сэргэсэн чинь намайг цус нөжтэй хольчихсон цусаа арч гээд нойлын цаас барьчихсан Н миний хажууд зогсож байсан. Тэгээд би нойлын цаасыг нь аваад цусаа цэвэрлэчихээд яваад өгсөн. Н гэх хүн намайг зодсон. Н гэх хүн намайг нүүр хэсэг рүү 1 удаа өшиглөж, гараараа цохиж байсныг санаж байна. Миний 2 нүд хөхөрч хавдсан, хамрын яс хугарсан, үүдэн 4 шүд хөндүүрлэж, 1 шүд ганхаж хөдөлсөн, уруулын дотор тал язарч цус хурсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06-09, 83-84/,

 

гэрч З.Чын мэдүүлсэн “Харин намайг явснаас хойш Н Б ахыг зодсон гэж сонссон. Намайг явахаас өмнө 0.75 литрийн 3 шил архи уусан. Би тэгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14/,  

 

гэрч Ц.Гийн мэдүүлсэн “Тэгээд хүмүүс чанга, чанга дуугараад байхаар нь сэрээд харсан чинь миний унтаж байсан орны урд Б ах газар явган суучихсан, хамраас нь цус гарсан, Н нойлын цаас авч өгөөд цусаа арч гээд байж байсан. Тэгээд би босоод уурлаад юу болоод, яагаад гэрээр дүүрэн цус нөж болчихвоо, гарцгаа гээд бүгдийг нь гэрээс гаргасан. Дараа нь сонсоход Н, Б нар хоорондоо маргалдаж Н нь Быг зодсон гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,  

 

гэрч С.ЭДн мэдүүлсэн “Бид нар сууж байсан чинь Б босоод хатавч руу нь шээсэн чинь Н босоод чи айл доромжиллоо гээд миний харснаар 2 удаа алгадсан. Тэгээд бид нар салгаад болиулсан. Миний харснаар Быг айлын хатавч руу шээлээ, айл доромжиллоо гээд алгадсан. Н нь Бын нүүрэн хэсэг рүү 2 удаа алгадаж байж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,

 

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Л.Ны яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 50-51/,

 

хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 139 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39/ зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Б нь бусдад зодуулж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт, нөхцөл байдал нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Л.Н нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Л.Н нь 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Зуун мод багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Быг зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Л.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгааг харгалзан үзэв.

 

          Шүүгдэгч Л.Н нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй, шүүгдэгч Л.Нд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 58 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Л.Н нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.   

 

Шүүгдэгч Л.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Л.Н нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагаа явцад төлж барагдуулсан байх тул энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

 

           Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.    

     

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Мовогт Лгийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ныг 700 /долоо зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Нд оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч Л.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Ны бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Л.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ