| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/0747/И |
| Дугаар | 00876 |
| Огноо | 2017-09-06 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00876
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 4 дүгээр багт оршин суух Гэрүүд овогт Чойжамцын Ичинхорол /РУ92091125/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 4 дүгээр багт оршин суух Барчууд овогт Долгоржавын Гончигдорж /РУ91052011/-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл, нэхэмжлэгч Ч.Ичинхорол, хариуцагч Д.Гончигдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ичинхорол шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр Д.Гончигдоржтой 2012 онд танилцаж үерхэж нөхөрлөж байгаад 2013 онд нэг гэртээ орж хамт амьдарч байгаад 2014 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулж, 2015 онд хурим найраа хийж байсан. Бидний дундаас хүү Г.Санчир 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 3 настай.
Бид хамт амьдарч байх хугацаандаа буюу 2013 оноос л хоорондоо бага зэрэг таарамжгүй харилцаатай байсан боловч би хүүхдээ төрүүлээд нэг гэрт орж албан ёсоор амьдархаар зүгээр болох байх гэж найдаад хурим найраа хийсэн. Гэтэл хурим найраа хийснээс хойш ч зан араншин нь засрахгүй намайг зодож нүддэг.
Би энэ байдлыг нь гэрийнхнээсээ нуугаад л тэсэж тэвчээд байдаг байсан. Харин хамгийн сүүлд буюу 2016 оны 9 дүгээр сард хоорондоо маргалдсаны улмаас намайг зодож, хамаг бие хөх алаг болгож байсан. Би тэгээд тэр үед гэр лүүлгээ хүүхдээ аваад явсан. Энэ байдлыг маань ээж, аав маань мэднэ.
Үүнээс хойш бид тусдаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд хүүхэд бид хоёр дээр 2016 оны 10 дугаар сард л нэг удаа ирсэн. Түүнээс хойш нэг ч удаа ирээгүй. Одоо Төмөрбулаг сумын Тээл гэх газарт гэр бүлтэй болсон. Нэмхээ гэж эмэгтэйтэй амьдарч байгаа гэсэн. Одоо бид цаашид нэг гэр бүл болж хамт амьдрах боломжгүй болсон. Эд хөрөнгийн маргаангүй. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж хүү Г.Санчирыг миний асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү.
Хариуцагч Д.Гончигдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие эхнэр Ичинхоролтой 2013 оноос хойш нэг гэртээ амьдарч эхэлсэн. 2014 онд хүү Санчир төрснөөр гэр бүлээ батлуулж 2015 онд хурим найраа хийгээд хөдөө мал маллаж амьдарсан. Удалгүй эхнэр Ичинхорол нь өөр хүнтэй явалдаад байнга гэр бүлийн хэрүүлтэй болсон.
2016 оны 9 дүгээр сард гэр бүлийн маргаан болсноор Ичинхорол гэрээсээ явсан. 2016 оны 10 дугаар сард “эвлэрье” гэж очсон боловч гэртээ ирээгүй. Түүнээс хойш утсаар ярих гэхээр “би өөр хүнтэй болсон, одоо над руу битгий залга” гээд хүүхэдтэй маань уулзуулдаггүй байсан.
Би гэр бүл болж амьдарч байхдаа хүнтэй явалдаж байгаагүй. Эхнэртэй болох шалтгаан нь өвлийн хүйтэнд ганцаараа хүний мал маллаж хэцүү болоод Нэмхээтэй хамт амьдарч эхэлсэн.
...Нэгэнт бид хамтран амьдрах боломжгүй болсон тул би нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ичинхорол нь хариуцагч Д.Гончигдоржид холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр олгосон №00/004164 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүү Г.Санчир төрсөн болох нь 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №6701000401 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Д.Гончигдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Г.Санчирыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, хүү Г.Санчир нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан, 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Санчирыг эх Ч.Ичинхоролын асрамжид үлдээж, эцэг Д.Гончигдоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 29.534 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон , 2014 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Г.Санчирт Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн 50 хувь буюу 86.750 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.041.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 29.534 төгрөг ба хариуцагчаас нийт 99.734 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Ичинхоролд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон