| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2022/0237/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/263 |
| Огноо | 2022-03-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.Солонгоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч С.Солонго,
шүүгдэгч Б.М, О.П, Б.М нарыг оролцуулан эрүүгийн 2111010890392 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Б.М, 1976 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Магнай трейд ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
О.П , 1992 оны 10 дугаар сарын 08-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 2, өвөөгийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Б.М , 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 4, эцэг, эхнэр хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь О.П, Б.М нар нь бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шунхлай шатахуун түгээх станцын 27 дугаар салбарт түгээгчээр ажиллаж байхдаа шатахууны савнаас 5.036.276 төгрөгийн үнэ бүхий авто бензин, дизель түлш зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан залихлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н мэдүүлэг, гэрч Г.Х-н мэдүүлэг, шүүгдэгч Б.М, О.П, Б.М нарын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг, Шунхлай Трейдинг компаний 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 18/2021 дугаартай төлбөр зөрчлийн акт шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлснийг хянан үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан зөрчилгүй, прокуророос яллагдагчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тохиролцохдоо Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн гэж дүгнэх үндэслэлтэй, шүүхээс шүүгдэгч Б.М, О.П, Б.М нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүхээс хянавал зохих байдлыг бүрэн хянаж шийдвэрлэсэн болно.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нар нь өөрсдийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.М нь О.П болон Б.М нартай бүлэглэн 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 2022 оны оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шунхлай шатахуун түгээх станцын 27 дугаар салбарт түгээгчээр ажиллаж байхдаа шатахууны савнаас авто бензин, дизель түлшийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 5.036.279 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н-н мэдүүлсэн: “...Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шунхлай 27 дугаар салбарт 2021 оны 1-5 дугаар саруудад шатахуун болон дизелийн түлжний төрлүүдэд дутагдал үүсээгүй. 2021 оны 6 дугаар сараас эхэлж евро дизель түлшинд дутагдал үүсэж эхлээд, 2021 оны 7 дугаар сараас АИ-92 шатахуунд дутагдал үүсч эхлээд 2021 оны 7 дугаар сараас АИ-92 шатахуунд дутагдал үүсч эхэлсэн. Ингээд дутагдал үүсээд байхаар нь манай байгууллагаас дотооддоо тухайн салбарын бүртгэл болон тайлан тооцоо, тоног төхөөрөмж зэрэгт үзлэг шалгалт хийхэд ямар нэгэн асуудал, техникийн доголдолгүй хэвийн байсан учраас Шунхлай 27 дугаар салбарын хариуцсан эрхлэгч Г.Х-т 2021 оны 8 дугаар сард ажиллаж буй хүмүүсдээ хяналт тавих талаар хэлсэн. Тэгээд 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн өглөөний 06 цагт ажилчид болох Б.М, Б.М нар нь бензин зөвшөөрөлгүй аваад байна гэж манай компаний дотоод аудит болон техник технологийн газарт утсаар холбогдож мэдээллэсэн. Тухайн үед Г.Х нь надад мэдэгдэхээр нь би тухай салбарт дээр очиж уулзаад бензин зөвшөөрөлгүй авч байсан хүмүүст мэдэгдэлгүйгээр дараагийн хоёр ээлжинд гарсан ажилчдыг бензин зөвшөөрөлгүй авч байгаа эсэх талаар хянаж үзэхээр болсон. 2021 оны 8 дугаар сарын 14-15нд гарсан ажилчдыг хянаж үзэхэд ямар нэгэн байдлаар бензин зөвшөөрөлгүй авах үйлдэл гараагүй, ба дараагийн ээлж болох 2021 оны 8 дугаар сарын 15-16-нд гарсан ээлжийн ажилчид болох Б.М, О.П нь 8 дугаар сарын 16-ны өдрийн 06 цагт хяналтын камерийн тэжээлийг салгаж 20 литрийн саванд АИ-92 бензин аваад өөрсдийнхөө хувийн машинд ачиж байхад нь газар дээр барьж, өөрсдөөр нь тайлбар бичүүлэн авч цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дараагаар тухайн өдрөөс өмнөх 20 хоногийн хяналтын камерын бичлэгийг шалгаж үзэхэд нийт 90 цаг 18 минутын бичлэг тасалдалтай байсан нь ажилчид санаатайгаар тасалж байгаад зөрчил гэж үзэж байгаа юм. ...2021 оны 6, 7, 8 дугаар саруудад Шунхлай 27 дугаар салбар дээр нийт 5 ажилчин ээлжээр ажилладаг байсан ба Шунхлай 27 дугаар салбарын тайлан тооцоонд ямар нэгэн асуудал гараагүйба хяналтын камерын бичлэгт үзэхэд О.П, Б.М, Б.М нарын камер салгаж байгаа болох шатахуун хадгалах савнаас бензин авч байгаа нь харагдаж байгаа юм”, “...Б.М нь О.П-н хамт нэг гараанд гардаг байхдаа 2.518.138 төгрөгийн хохирлыг учруулсан ба Б.М нь Б.М-тэй нэг гараанд гардаг байхдаа мөн 2.518.138 төгрөгийн хохирлыг учруулсан гэж үзэж байгаа юм. ...Одоо манай Шунхлай трейдинг ХХК-д дээрх хүмүүстэй холбоотой ямар нэгэн хохирол, гомдол санал байхгүй болсон. 2022 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн байдлаар манай байгууллагад ажиллаж байсан Б.М, О.П, Б.М нар нь 5.036.276 төгрөгний хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 76-77, 78 дахь тал), гэрч Г.Хэрлэнчимэгийн мэдүүлсэн: “...Би Шунхлай ХХК-ийн 27 дугаар салбарт менежер хийдэг ба өнөөдөр өглөө техник технологийн ахлах Нямбаяр ахлах над руу залгаад ажилдаа ирж байна уу гэж асуухаар очиж байна гэдгээ хэлтэл хүрээд ир гэсэн. Ирээд ажил руугаа ортол манай хоёр түгээгч Б.М, О.П нар тайлбар бичээд сууж байсан харин ахлах надад хэлэхдээ танай түгээгч нар савнаасаа хулгай хийж байна энэ юу болж байгаа юм бэ гэж хэлэхээр нь 2 түгээгчээс би юу болсон талаар асуутал манай 2 түгээгч надад ямар нэгэн тайлбар хэлээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал), Шунхлай Трэйдинг ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн №18/2021 тоот төлбөрийн зөрчлийн акт, гэрэл зургийн үзүүлэлтүүүд “...Компанид 5.036.276 төгрөгийн хохирол учруулсан” (хавтаст хэргийн 25-30 дахь тал), шүүгдэгч Б.М, Б.М нарыг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тухай Шунхлай Трейдинг ХХК-ийн гүйцэтгэх захиралын тушаал (хавтаст хэргийн 66-69 дахь тал), шүүгдэгч Б.М-н яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2018 оны 10 дугаар сараас хойш Шунхлай трейдинг ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шунхлай-27 дугаар салбарт шатахуун түгээгчээр ажиллаж байгаа юм. Манай ажлын хуваарь нь 24 цаг гараад 48 цаг амраад, дараагийн ээлжиндээ 24 цаг гараад, 24 цаг амраад тулж гардаг хуваариар ажилладаг байсан. Ингэж ээлжээр гарахдаа хоёр хүн хамт хонож ажилладаг байсан ба нэг ээлжийнхээ хүнтэй нэг л удаа хамт гардаг байсан. 2021 оны 6, 7, 8 дугаар саруудад хүмүүсийн орон тоо дутмаг байснаас хамаараад хуваарь тогтворгүй болж ээлжнийхээ хүмүүстэй тогтворгүйгээр хамт гардаг байсан. 2021 оны 6-8 дугаар сард манай салбар дээр шатахууны дутагдал гараад байсан ба тухайн үеүдэд би ээлж хуваариараа гардаг байсан. Тухайн үед ихэвчлэн хамт ажилладаг дүү О.П, Б.М нартай ээлжилж гараанд гардаг байсан. Би ээлжиндээ гардаг байхдаа хэд хэдэн удаа О.П, Б.М нартай хамтарч тухайн салбарын бензин хадгалах савнаас зөвшөөрөлгүйгээр АИ-92 бензин болон дизель түлж авч хувийн машиндаа зарцуулж ашиглаж байсан. ...Би тухайн салбарт ажиллаж байхдаа зөвшөөрөлгүйгээр бензин болон дизель түлш авч байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...О.П, Б.М бид гурав Шунхлайгааас гаргасан 5.036.276 төгрөгийн хохирлыг өөрсдөө учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч тухайн үед ажиллаж байсан цалингийн үлдэгдэл дээрээ мөнгө нэмж Шунхлай компаний хохирлыг бүрэн төлж барагдуулсан“ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118 дахь тал), шүүгдэгч О.П-н яллагдагчаар мэдүүлсэн: “...би 2021 оны 6 дугаар сараас эхэлж Шунхлай трейдинг ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхитад байдаг Шунхлай 27 дугаар салбарт түгээгчээр орсон юм. Тухайн үед салбарын ажлын хуваарь 24 цаг гараад, 48 цаг амраад дараагийн ээлжиндээ 24 цаг гараад 24 цаг амраад тулж гардаг хуваариар ажилладаг байсан юм. Ингэж ээлжээр гарахдаа 2 хүн хамт гарч хонож ажилладаг байсан юм. ...би Б.М эгчтэй хамт гардаг байхдаа хэд хэдэн удаа яг хэзээ авч байснаа сайн санахгүй байна. Бензин хадгалах савнаас бортогоор 20 литрийн саванд бензин зөвшөөрөлгүйгээр авдаг байсан. би тухайн хяналтын камер салгаж мэддэггүй. Б.М эгч намайг аваарай гэхээр нь бензин хадгалах сав руу нь орж авдаг байсан. 2021 оны 8 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө би Б.М эгчийн хамт гараанд гарч байхдаа өглөөгүүр бензин хадгалах савнаас 20 литрийн саванд бензин зөвшөөрөлгүйгээр аваад машиндаа хийх гэж байгаад баригдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 126 дахь тал), шүүгдэгч Б.Мгийн яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2020 оны 10 дугаар сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Салхитад байдаг Шунхлай 27 дугаар салбарт түгээгчээр ажилд орсон. ...Би Б.М эгчтэй гардаг байхдаа бензин хадгалах савнаас бортогоор 20 литрийн саванд бензин зөвшөөрөлгүйгээр авдаг байсан юм. Би бензин авахдаа Б.М эгчийн хамт зөвшөөрөлгүйгээр авдаг байсан, ба камерийн бичлэгийг салгаж байгаад бензин авчихдаг байсан. ...2021 оны 8 дугаар сарын 16-ний өдөр би ажилдаа гарах гээд Шунхлай 27 дугаар салбар дээр очиход Б.М эгч, О.П нар нь байхгүй байсан ба би ээлж авах ёстой байсан ба Шунхлай төв салбараас мэргэжилтэн ирчихсэн байсан. Надаас бензин авч байсан талаар асуусан ба Б.М, О.П нар нь бензин зөвшөөрөлгүй авч байгаад баригдчихсан байсан. ...Шунхлай компанийг ямар нэгэн хохиролгүй болгосон” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 134 дэх тал) зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М О.П, Б.М нар нь бүлэглэж, өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдлийн улмаас учрах хохирол, хор уршигийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, энэ гэмт хэргийг ашиг хонжоо олох зорилгоор, шунахайрах сэдэлттэйгээр үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэхэд Шүүгдэгч Б.М О.П, Б.М нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.М О.П, Б.М нарын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.М нь О.П, Б.М нар нь санаатай гэмт хэрэг үйлдэхээр нэгдсэн байх тул бүлэглэн гүйцэтгэж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зүйл хэсгийг зөв хэрэглэсэн гэж дүгнэв.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.М О.П, Б.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан,мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...Манай байгууллагын ШТС-27 салбар дээр учирсан 2021 оны 06, 07, 08 сард хохирол болох 5.036.276 төгрөгийг төлж барагдуулж хохиролгүй болсон” (хавтаст хэргийн 142 дахь тал) гэсэн байх тул шүүгдэгч Б.М О.П, Б.М нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Б.М (хавтаст хэргийн 85 дахь тал), О.П (хавтаст хэргийн 86 дахь тал), Б.М (хавтаст хэргийн 87 дахь тал) нар нь урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч бусдын өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, ашиг хонжоо олох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлтээр үйлдэгддэг, гэмт хэрэг үйлдэх арга, гэмт хэрэг хамтран үйлдэх хүмүүс, гэмт хэргийн объект, халдлагын зүйл зэргийг урьдчлан сонгож, гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг онцлогтой гэмт хэрэг байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй, харин шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд шүүхээс шүүгдэгч Б.М, О.П, Б.М нарт ял оногдуулахдаа шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ шүүгдэгч Б.М, О.П, Б.М нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг харгалзсаныг дурдах нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтанд зааснаар оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх талаарх саналыг яллагдагч нарт танилцуулж, Б.М О.П, Б.М нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан (хавтаст хэргийн 160-165 дахь тал), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар нь дээрх байр сууриа дэмжиж оролцсон болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ. Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, 6 дахь хэсэгт тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Шүүгдэгч Б.М О.П, Б.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, мөн хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М, О.П, Б.М-г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Б.М нь О.П, Б.М нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, 5 дахь хэсэгт тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, 6 дахь хэсэгт тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг тус тус сануулсугай.
5.Шүүгдэгч Б.М О.П, Б.М нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М О.П, Б.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ГАЛБАДАР