Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр даргалж, шүүгч Б.Дуламсүрэн, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг

Иргэдийн төлөөлөгч: С.Байгалмаа,

Улсын яллагч Ж.Отгонбаяр,

Шүүгдэгч О.Ариунбаатар, түүний өмгөөлөгч Д.Дашдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар,

Хохирогч Д.Алтанчимэг нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харчин овогт Одонбаатарын Ариунбаатарт холбогдох эрүүгийн 201625020871 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Харчин овогт Одонбаатарын Ариунбаатар, Монгол Улсын иргэн 1986 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 10 дугаар гудамжины 518 тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн №36/88 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар ял хойшлуулсан,

2006 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Сум дундын шүүхийн №22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн №131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн №138 тоот захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Ариунбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 12 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж өршөөлөөр суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,/РД:ТВ86111971/;

 

Шүүгдэгч О.Ариунбаатар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурел” зочид буудлын 2 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан О.Насанжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж архи, пиво уусан хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүнийг зодож цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун талын 5 дугаар хавирганы шууд далд хугарал, зүрхний задрал, сэмж чацархайн цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа (185гр) зүрхний чихэгдэл, үнхэлцэг, зүрх, уушигны угийн цус хуралт, зүрхний ховдол хоорондын зүүн ханан дахь Минаковын толбо, тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн гүн хямрал, баруун чамархайн няцарсан шарх, баруун санчиг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугуй, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Лаурел” зочид буудлын 2 дугаар давхарт талийгаачтай хамт буудалд байсан Дорж овогтой Алтанчимэгийг шалтаг шалтгаангүйгээр архины шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн толгой, зулай хэсэгт нь цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Ариунбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 04-нд талийгаач бид хоёр гэртээ байсан. Тэр өдөр манай багын найзын хурим Дарханд болж байсан, намайг Дархан явах  гэхэд талийгаач явуулаагүй. Тухайн үед бидний байрны түрээсийн мөнгө болох 80.000 төгрөг хэрэгтэй байсан тул бид мөнгө олохоор гарсан. Бид багшийн дээдийн автобусны буудал дээр хэсэг байж байгаад талийгаач “би Чингисийн талбай явлаа тэнд надад ээлтэй байдаг юм” гэж хэлэхээр нь би түүнийг талбай хүргэж өгөөд явсан. Тэнд Дариа буюу Алтанчимэг эгч байсан ба талийгаач түүнтэй хамт үлдсэн. Намайг багшийн дээдийн автобусны буудал дээр ирэхэд манай найзууд архи ууж байгаад надад өгөхөд нь Насаа бид хоёр архи уухгүй, байрны мөнгөө өгчихөөд ажил хийнэ гээд уугаагүй. Гэтэл өвгөн хочтой Баярхүү гэдэг залуу “танай Насаа чинь шал согтуу Дариа эгчтэй хамт Чингисийн талбай дээр байна. Би тэр хоёрт нэг шил архи авч өгсөн” гэж хэлсэн. Би Баярхүүг тэдэнд яах гэж архи авч байгаа юм бэ гэж загнасан. Би Насаатай уулзаад чи яагаад архи ууж байгаа юм бэ, бидэнд зорьсон зорилго байгаа, цаашид уухгүй гэж тохиролцсон биз дээ гэж хэлэхэд, талийгаач “яадаг юм, чиний  мөнгөөр уугаагүй” гэсэн. Хажуугаар Дариа “Насаа чамтай танилцахаас өмнө бид хоёр хуурай эгч дүүс байсан юм. Чамайг бол мэдэхгүй юм байна” гэсэн. Тэгэхээр нь би “за за, чи архи дарсаа уу” гээд 22 цаг болж байхад буцаад багшийн дээдийн автобусны буудал явсан. Багшийн дээдэд Баяржаргал, Сэвжидбаяр, Наранбат, Отгонцэцэг, Одхүү нартай тааралдсан. Тэднийг намайг яасан гэхэд нь Насаа ууж байгаа бол би ч гэсэн ууна гээд өөрт байсан 5500 төгрөгөө гаргаж найзуудтайгаа архи уусан. Тэнд Бүргэдээ гэдэг шоронгоос гарч ирсэн ах надад нэг шил архи авч өгснийг уусан. Дараа нь хазгар Зулаа гэдэг эгч “чамайг Сити буудалд чамайг  хүн дуудаад байна” гэж хэлсэн. Би тэнд очиход Оюунтунгалаг гэдэг хүүхэн байсан. Тэр хүүхэн “Ариука надад 20.000 төгрөг өгсөнд баярласан шүү” гэж хэлээд нэг шил архи авч өгсөн. Тэр архийг уугаад байж байтал гаднаас Сэвжидбаяр гэдэг залуу ирээд “намайг хөдөө аж ахуйн хэсэг залуус зодох гээд байна, чи надтай хамт яваад өгөөч, одоо гадаа машинтай залуучууд ирсэн байна, хамт гаръя” гэж хэлсэн.  Намайг гарахад Сэвжидбаяр хуурай ахын машин гээд ахтайгаа нэг машин зогсоосон байсан. Би “яасан, нөгөө хүмүүс рүүгээ очих уу” гэхэд Сэвжидбаяр “худлаа ярьсан юм, Насанжаргал баахан 20.000 төгрөгтэй чамайг хайгаад явж байна” гэж хэлсэн. Намайг машинд суугаад явж байхад Хулан, Наранбат гэдэг эхнэр нөхөр хоёртой тааралдсан. Насанжаргалыг харсан уу гэхэд, саяхан тааралдсан согтуу явж байгаад хөдөлгөөнт эргүүлд баригдаад, эрүүлжүүлэхэд явах гэхэд торгуулаад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд алга болсон гэж хэлсэн. Тэгэхэд Сэвжидбаяр 4 дүгээр дэлгүүрийн буудалд байгаа юм биш үү гээд бид тийшээ хамт явсан. Би монет Чимгээ гэдэг эгчтэй уулзахад “Насаа нэг залуутай орсон” гэж хэлсэн. Тэгээд би араас нь ороход Насаа нэг залуутай хоёр шил пиво тавиад сууж байсан. Би тэр залууг чи хэн юм бэ гэхэд “би хэн ч биш” гэсэн түүнийг цохих гэхэд ресепшнн салгасан. Тэгээд би, та яагаад байгаа юм бэ гэхэд ресепшн,  “дөнгөж сая Насаа нэг хөгшин хүнийг залилаад 80.000 төгрөгийг аваад энд ирсэн. Наад залуу чинь дөнгөж сая орж ирсэн”гэж хэлсэн. Би ресепшн Наранцэцэг эгчийг “та юу яриад байгаа юм бэ, хөгшин балай авгай минь” гэж хэлсэн. Тэгэхэд Сэвжээ миний чихэнд “танай Насааг архи уулгадаг авгай нэг номерт байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр өрөөнд ороход Дариа эгч байсан. Би, та яагаад  Насаад архи уулгаж байгаа юм бэ гэж хэлээд орных нь хажууд байсан тал пивотой шилээр толгой руу нь цохьсон. Тэгээд гарч ирэхэд талийгаач үүдэнд зогсож байсан. Би “ингээд бие биедээ туниад архи уугаад байвал хоёулаа амьдрах юм уу” гээд 2-3 удаа алгадсан. Талийгаач цаашаа яваад гурван номерын өрөөнд орсон. Араас нь ороход нойлд зогсож байсан. Би үүдэнд талийгаачийг үсдэж унагаагаад дээрээс нь дэвссэн. Гэтэл нэг харахад талийгаачийн толгойноос цус гарч байсан. Би талийгаачийн толгой хагарчихлаа гэж бодоод нойлын өрөөний үүднээс өрөө рүү нь оруулах гээд чирж байхад цагдаа ирж байгаа сонсогдсон. Тэгээд би талийгаачийг орхиод гарах гэхэд хоёр оффицер өөдөөс орж ирсэн. Ахмад Алтангэрэл “юу болсон бэ гэхэд” би “Алтанчимэг гэдэг авгай Насааг архи уулгасан байхаар нь толгойг нь пивоны шилээр хагалсан” гэж хэлсэн. Ахмад “цаана чинь хэн байгаа юм бэ” гэхэд “Насаа байгаа би зодсон” гэж хэлсэн. Тэгээд намайг Сүхбаатар дүүргийн эрүүлжүүлэх рүү авч явсан. Цагаан сарын өмнө намайг багшийн дээдийн буудалд нэг найз хүүхэнтэйгээ цуг байхад Дариа эгч Насанжаргалын утасны дугаарыг өгч байсан. Түүнээс хойш намайг Насаатай хамт амьдарч байхад Дариа эгч Насааг шөнө дуудсан. Насаа Дариа эгчийг дагуулж орж ирсэн. Тэгэхэд л би анх удаа Алтанчимэг эгчийг харсан. Алтанчимэг эгч Насааг байнга архи уулгадаг байсан гэв. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би дүүгийнхээ нас барсныг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өглөө 08 цагт Мөнхбат байцаагчийг хэлэх үед мэдсэн. Оршуулгын зардалд 9 сая гаруй төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс нэг ч төгрөг төлөөгүй. Гомдолтой байна.” гэв.

Хохирогч Д.Алтанчимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр үдээс хойш 18 цагийн үед би талбай дээр байж байгаад Насанжаргал, Ариунбаатар нартай тааралдсан. Талийгаач бид хоёр уулзаагүй хоёр сар болсон байсан. Бид хоёр дэлгүүрээс идэх юм авч идээд, архи авч уух гэхэд Насанжаргал Ариука намайг архи уувал зодно гээд уугаагүй. Гэтэл Насанжаргал нэг мэдэхэд архи уусан байсан. Насанжаргал намайг буудалд аваачиж миний утсыг тавиад нэг өрөөнд оруулж унтуулсан. Тэгээд өөрөө өглөө ирнэ гэж хэлж байсан. Би өрөөнд ороод унтсан байсан. Гэтэл хаалга чанга нүдсэн. Би хаалга тайл өгөхөд Ариунбаатар намайг хэл амаар доромжлоод толгой руу хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, толгой руу архины шилээр цохисон гэдгийг мэдээгүй. Байцаагч сүүлд хэлсэн. Надад Ариунбаатараас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Бид эхээс гурвуулаа бөгөөд амь хохирогч миний хамгийн бага дүү минь байгаа юмаа. Би хамгийн сүүлд талийгаачтай өнгөрсөн сайн өдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байхад нь ном уншуулахаар дунд дүү Хатанбаатартай очсон. Амь хохирогч Дарь эхийн шинэ эцсийн тэнд байр түрээслэж амьдарч байсан бөгөөд Хатанбаатар бид хоёрыг ороход Ариунбаатар гэх хүнтэй хамт байсан юм. Нөгөө залуу хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд нүүрээ ч харуулахгүй буруу хараад хэвтээд байсан. Миний мэдэхээр Ариунбаатар гэдэг хүнтэй 1 сар гаран болсон байхаа цагаан сарын үеэр байр түрээслэж байгаа л гэж ярьж байсан. ...Дүүгээ анхаарахгүй явсаар байгаад ийм зүйл болчихлоо. Сүүлийн жил их хөндий яваад байдаг байсан юм. Ээжийг ирэхээр л нэг бүгдээрээ уулзчихдаг байсан юм. Би нэг их сайн итгэж өгөхгүй байгаа болохоор өөрийн биеэр очиж хармаар байна…” гэх мэдүүлэг. /хх-43-44/,

“…Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9.527.650 төгрөг болсон. Надад зарим баримтууд нь байгаа, надад өөр нэхэмжлээд байх юм байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-45/,

Хохирогч Д.Алтанчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би одоогоос 4-5 орчим жилийн өмнөөс эхлэн Чингисийн талбайн урд талын сааданд хааяа нэг биеэ үнэлдэг болсон бөгөөд ингэж явж байхдаа 4 орчим жилийн өмнөөс Насанжаргал гэх хүнийг таньдаг болсон бөгөөд ингэж явж байхдаа 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр би 19 цагийн орчим Чингисийн талбай дээр дөнгөж очтол Насанжаргалтай тааралдсан бөгөөд Насанжаргал эхэндээ өөрийн нөхөр гэх бүтэн нэрийг нь мэдэхгүй Ариука гэх залуутай хамт явж байснаа тэр залуугаа явуулчихаад надтай удаан уулзаагүй юм чинь хамт архи ууя гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд түүнтэй хамт хуучнаар Ленин клубын урд талд байдаг дэлгүүрт ороход Насанжаргал 1 шил 0,33 литрийн хараа архи аваад тэр архиа гадаа сууж байгаад хувааж уусан. Тэгтэл Насанжаргал дахиад нэг шил архи ууя гэхээр нь би өөрөөсөө мөнгө гаргаад дахин нэг шил 0,33 литрийн архи аваад дахин гадаа хувааж уусан. Тэгтэл Насанжаргал надад та согтчихсон байгаа учир гэрлүүгээ хариад хэрэггүй байх миний таньдаг зочид буудал байгаа хоёулаа хамт хоноё гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Черри хүнсний дэлгүүрийн ойролцоо нэрийг нь мэдэхгүй зочид буудалд очсон бөгөөд мөнгө байхгүй байсан учраас миний 2 ширхэг гар утсыг Насанжаргал ярьж байгаад буудлын хүнд 30.000 төгрөгний барьцаанд тавиад нэг өрөөнд орсон. Тэгтэл Насанжаргал дахиад архи уумаар байна гэхээр нь өөрт байсан 4000 төгрөгөө гаргаад өгөхөд Насанжаргал авч гараад 3 ширхэг пиво авч ирсэн. Тэгээд бид хоёр авсан пивоо хувааж уугаад дуусахад Насанжаргал гарчихаад ирье та эндээ унтаад амарч бай гэсэн бөгөөд өөрийгөө хаашаа явж байгаагаа хэлээгүй. Тэгээд би ганцаараа буудалд үлдээд унтаж байхад буудлын коридорт Насанжаргалын дуу гараад байх шиг болоод гэнэт хаалга их хүчтэй тогшоод байхаар нь Насанжаргалыг ирж байгаа юм байх гэж бодоод хаалгаа нээхэд Насанжаргалын нөхөр Ариука гэх залуу байсан. Тэгэхээр нь би шууд орондоо ороод хэвтэхэд Ариукаа гэх залуу юу ч хэлэлгүй миний толгой руу гутлынхаа өсгийгөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан балартаж байгаад сэргэхэд буудлын орон дотроо цус нөжтэйгөө холилдчихсон хэвтэж байсан. Тэгээд удалгүй гаднаас эмч нар орж ирээд Гэмтэл согог судлалын төв дээр авч ирж толгойг маань боож өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлчихээд явж байхад гутал холгоод байсан. Тэгэхээр нь гутлаа тайлаад харахад миний гутлан дотор хүрэн шилний хэсэг орчихсон байсан. Миний толгой хагалах үед шил нь бутраад гутал руу орчихсоныг мэдэлгүй гутлаа өмссөн юм байна лээ. Би тэр үед бүх хувцасаа тайлаад орондоо орчихсон байсан юм. Би О.Ариунбаатарыг өмнө нь нэг удаа бол харж байсан. Талийгаач надад хэлэхдээ би нэг залуутай цагаан сарын үеэр байр хөлсөлж орсон. 2015 оны сүүлээр өршөөлөөр суллагдсан. Талийгаач надад намайг 2 удаа зодож байсан, би сална, аймаар хартай юм байна лээ гэж надад хэлсэн. Намайг зодохоор нь 2 ахдаа хэлнэ гэхэд надаас гуйгаад сөгдөж байсан удаатай гэж ярьдаг байсан. Би одоо салмаар байна гэж хэлж байсан. Мөн би байрнаасаа гараад Дорнод руу ээжрүүгээ харина гэж ярьж байсан. О.Ариунбаатарыг би танихгүй шүү дээ тэгтэл Ариунбаатар ямар ч шалтгаангүйгээр намайг зодсоныг гайхаж байна. Талийгаач намайг 22 цагийн орчимд намайг буудалд оруулж өгчихөөд бид хоёр 1 шил 0.75 граммтай архи хувааж уучихаад би гадагшаа гарчихаад ирье та унтаж бай гээд явсан. Сураг сонсоход талийгаач тэндээс гараад Багшийн дээд орж хүмүүст архи авч өгчихөөд өөрөө хамт уусан гэж сонссон. Тэгэхээр нилээн согтсон байсан. Талийгаач ер нь архи уухаараа их агсам дээр нь архи даадаггүй хүн байсан. Дээрээс нь нэмээд хэлэхэд талийгаач жилд 2-3 нөхөр сольдог тийм хүн байсан даа. Би тухайн үед ухаан алдчихсан байсан болохоор О.Ариунбаатар талийгаачийг зодож байхыг бол хараагүй. Би шүүх эмнэлэг дээр очсоны дараа талийгаачийг нас барсан гэж сонссон. О.Ариунбаатарыг би танихгүй тэгтэл намайг ямар ч шалтгаангүйгээр зодсоныг би гайхаж байна. Би амьд үлдсэндээ маш их баярлаж байгаа Тэрнээс биш надад О.Ариунбаатарт хар буруу санаад байх зүйл одоо алга ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

Гэрч Б.Гансүх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би “Лаурел” нэртэй зочид буудлыг 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажиллуулж байгаа би уг буудлыг Отгонтуяа гэх хүнээс 12 сараар 2.500.000 төгрөгөөр түрээслэн ажиллуулж байна. Тусгай зөвшөөрөлтэй нь хамт түрээсэлсэн. Манай буудал нь хамгаалалтын албатай гэрээ байгуулан ажилдаггүй, би өөрөө хонож ажилладаг өөрөө байхгүй үедээ хөлсний хүн дуудаж ажиллуулдаг. Урьд шөнө бол Нараа гэдэг манай ресепшин ганцаараа байсан. Би хөдөө явчихаад амжаад ирнэ гэсэн ирж амжаагүй, шөнө ирчихээд байж байхад над руу 94188989 гэсэн дугаараас 03 цаг 24 минутад эмэгтэй хүн залгаад Лаурел зочид буудлын эзэн мөн үү та зочид буудал дээрээ яаралтай ирнэ үү танай зочид буудалд хүн амины хэрэг гарчихсан байна гэсэн. Тэгэхээр нь буудал дээр ирэхэд манай зочид буудлыг цагдаагийн хамгаалалтанд авсан байсан. Цагдаагийнхан камер асуугаад би бичлэг байгаа зэргийг хэлээд ..манай зочид буудал тек болон коридор хэсэг, 5 өрөөнийхөө хаалгыг хардаг 1 ширхэг хяналтын камертай, уг камер нь “Ай пи” буюу интернэт  камер бөгөөд бичлэг хөдөлгөөнөөсөө шалтгаалаад 1-2 хоног хадгалагддаг ба бичлэг нь миний гар утсан дээр интернэтээр хянагдаж хадгалагддаг, би гар утсаараа хянах боломжтой, гар утаснаасаа бичлэгийг гаргаж өгөх боломжтой. Намайг ажиллуулж эхэлсэнээс хойш иймэрхүү ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгаагүй, зүгээр хүмүүс хоорондоо маргалдах гэх мэт зүйлүүд бол мэр сэр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-49/,

Гэрч Н.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Миний бие нь биеэ үнэлдэг охидыг зүс таних бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 02 цагийн үед байх миний хоолой сөөгөөд аяга халуун юм авч уух гээд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Черри нэртэй дэлгүүрийн хажууд төв зам дагуу байрлах нэрийг нь үл мэдэх нэг зочид буудал руу яваад ортол миний зүс таних Улаанбаатар зочид буудлын урд талд зогсож биеэ үнэлдэг Насаа гэх охиныг түүний хамтран амьдрагч Ариука гэх залуу тухайн зочид буудлын коридорт намайг харж байхад үснээс нь нэг гараараа зулгаагаад нөгөө гараараа нүүр хэсэг руу нь алгадаад зогсож байсан юм. Тэгэхээр нь би явж очоод эмэгтэй хүнийг битгий зодоод бай гэж хэлээд тэр Ариука гэх залууг Насаагаас салгасан чинь нөгөө Насаа гүйгээд орчихсон юм. Тэгтэл Ариука тэр охины орсон өрөө руу араас нь орох гэхээр нь би тэр өрөөнд оруулахгүй гэж хаалгыг нь биеэрээ хаагаад зогстол миний хувцаснаас татаж түлхэж холдуулаад тэр өрөөнд явж ороод хаалгыг нь дотор талаас нь хаагаад дотроос нь цоожилсон юм. Тэгэхээр нь хаалгыг нь онгойлгох гээд бариулыг нь дараад хаалгыг нь түлхэж үзэхэд онгойхгүй байсан юм. Мөн тэр өрөөнд орох гээд хаалгыг нь цохьсон боловч хаалгаа онгойлгохгүй байсан ба дотор амь хохирогч Насаа болон Ариука нарын орилох чимээ сонсогдож байсан. Тэр орилох чимээ нь тэр 2 хоорондоо маргалдаж байгаа юм шиг сонсогдож байсан. Тэгээд би орж чадахгүй байсан болохоор нь тус буудлын ресепшин эмэгтэй дээр очоод болсон асуудлыг хэлээд цагдаа дуудаач энэ хүмүүсийг болиулаач гэсэн чинь харин өөдөөс наад 2 чинь яах вэ наад залуу чинь наад талын өрөөнд байгаа нэг эмэгтэйг бас зодоод хамаг юмыг нь цус болгочихсон байна гэхээр нь тэр зааж байгаа өрөөний хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо шагайгаад хартал нэг эмэгтэйн толгойн хэсгээс цус гоожчихсон ор хөнжлийн даавуу шал зэрэгт цус гоожсон харагдахаар нь би ер нь цагдаад дуудлага өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод 88818828 дугаараас цагдаагийн 102, эмнэлгийн 103 дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд хэсэг хугацааны дараа буюу нийтдээ 40 орчим минутын дараа эмнэлгийн машин ирсэн юм. Тэгээд цагдаа нар ирсэн бөгөөд хэсэг хугацааны дараа буюу нийтдээ 40 орчим минутын дараа эмнэлгийн машин ирсэн юм. Тэгээд цагдаа нар ирээд нөгөө Насаа болон Ариука нарын орсон өрөө руу ороод харахад Насаа газар шалан дээр хэвтэж байсан бөгөөд цагдаа нар Ариукаг авч гавлаад машинд суулгаад авч явсан. Эмч нар орж ирж Насааг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн юм. Тэгээд ирсэн эмч нар амь хохирогч Насааг нэгэнт нас барчихсан байна гээд нөгөө толгойноос нь цус гоожсон наад өрөөнд хэвтэж байсан эмэгтэйг машиндаа суулгаж аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юмаа. Би амь хохирогч Насааг сайн танихгүй, зөвхөн зүс танина. Тэрээр миний мэдэхээр 5-6 жилийн өмнөөс Улаанбаатар зочид буудлын өмнөх талбайд зогсож биеэ үнэлдэг байсан. Тэгээд сүүлд өнөөдрөөс 20 гаран хоногийн өмнөөс Ариукаа өөрөө надад Насаатай хамтран амьдарч байгаа гэдгээ хэлж байсан юм. Ариукаг бол зүс танина тэрээр Улаанбаатар зочид буудлын урд талд траншейны нөхдүүдтэй нийлээд архи уугаад явж байдаг бөгөөд ажил төрөл хийдгийг нь мэдэхгүй байна. Ариука амь хохирогч Насааг ямар нэгэн юмаар цохиогүй, зөвхөн гараараа цохиж алгадаж байсныг би харсан.Би хамгийн сүүлд амь хохирогч Насаатай өнөөдөр ойролцоогоор шөнийн 00 цагийн үед Улаанбаатар зочид буудлын гадна тааралдсан бөгөөд тэр үед Ариукатай хамт хоёулаа согтуу явж байсан юм. Тэр үед амь хохирогч Насаа нь Ариукагийнхаа гарнаас нь сугадчихсан ямар нэгэн байдлаар муудалцсан шинжгүй зүгээр л явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-53-54/,

Гэрч Г.Тэлмүүн мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...би өрөөнд ороод байж байтал хажуу талын өрөөнөөс эмэгтэй хүн хашгираад л байсан. Надтай хамт байсан эрэгтэй гараад явсны дараа би өрөөний хаалгаар шагайгаад хартал хаалга нь онгорхой өрөөнд нэг эмэгтэй хүн газар хэвтчихсэн харагдсан. Тэгтэл цагдаа нар ирээд буудалд байсан хүмүүсийг гаргахгүй байсан.” гэх мэдүүлэг /хх-61/,

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...Би Ариунбаатар гэдэг хүнийг танихгүй байна. Харин амь хохирогч Насанжаргалыг би зүс мэдэх бөгөөд өмнө нь миний гараан дээр нэг удаа ганцаараа нилээд согтуу ирж хонож байсан. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний 23 цаг нилээн өнгөрч байхад амь хохирогч Насаа өөрөөсөө нилээн эгчмэд насны хүүхэнтэй орж ирээд бид хоёрт мөнгө алга та манай эгчийн цүнх болон гар утсыг барьцаанд авчих гэхээр нь би эгч нь 30.000 төгрөгний өрөнд орно шүү дээ гэтэл эгчээ би таныг хохироохгүй өнөө шөнөдөө төлчихнө гэхээр нь би тэр хоёрыг хоёр давхарт 5 номерт ресепшиний өөдөөс харсан өрөө рүү оруулсан. Орсныхоо дараа тэр хоёр удалгүй надаас пивоны мөнгө өгчих гээд нэхээд байсан юм. Тэр үед надад мөнгө төгрөг байхгүй гэсэн чинь та надад 3000 төгрөг өгчих л дөө гээд шалаад байсан. Амь хохирогч хэлэхдээ энэ эгч эндээ унтаж байг та цүнхийг нь барьцаанд аваач гэхээр нь би яршиг гээд аваагүй ба хуучивтар нокиа маркын гар утсыг авч үлдсэн. Тэгээд амь хохирогч ганцаараа гараад явсан. Тэгээд удаа ч үгүй 15-20 минутын дараа цүнх барьчихсан өндөр залууг дагуулчихсан өнөөдөр миний төрсөн өдөр чи миний төрсөн өдрийг тэмдэглэ гээд өрөөрүүгээ хамт орсон. Тэгээд тэр залуу өрөөнд нь  орсныхоо дараа энэ чинь яасан жижигхэн өрөө юм бэ, төрсөн өдрийг чинь тэмдэглэе гэсэн. Тэр залууд би наад хоёр чинь өрөөний тооцоогоо хийгээгүй гэхэд тэр залуу би тэр тооцоог нь хийчихнэ, төрсөн өдөр нь юм байна, энэ өрөө жижигхэн байна, та арай том өрөө өг гэхээр нь би тэр гурвыг 2 номерын өрөө рүү оруулсан. Тэр өндөр залуу 2 номерын өрөө рүү орохоосоо өмнө надад 80.000 төгрөг өгч хадгалуулсан. Тэгтэл тэр гурав удаа ч үгүй хэрэлдэж эхэлсэн ба амь хохирогч тэр өндөр залуугаас чи надад 80.000 төгрөг өгнө гэсэн биздээ гээд гараад ирсэн. Тэгтэл нөгөө өндөр залуу эгч мөнгийг нь өгчих, төрсөн өдөр нь юм бол гадуур жаахан зугаалаг гэсэн. Тэгтэл амь хохирогч мөнгөө аваад ганцаараа гарах гэтэл нөгөө залуу гэнэт чи ер нь яахаараа миний мөнгийг авдаг юм бэ гээд амь хохирогчтой ноцолдож эхэлсэн. Тэгсэнээ өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. Тухайн үед хаягаа буруу хэлээд байхаар нь хаягийг нь зааж өгсөн. Тэгтэл цагдаа дуудсаны дараа амь хохирогч 2 номероос нөгөө хүүхнээ гараач үхсэнээ хийж үлдээд байгаа юм гээд хэрэлдээд гурвуулаа хамт гараад явсан. Тэгээд удалгүй цагдаа ирэхэд өрөөнүүдэд нэг ч хүн байхгүй байсан юм. Тэгтэл тэр хоёр цагдаа дуудлага өгсөн үү гэж асуухаар нь дуудлага өгсөн хүмүүс мөнгөн дээрээсээ болж гараад явчихлаа. Тэгээд цагдаа нар яваад өгсөн. Тухайн үед цаг 00 цаг 30 минут      орчим болж байсан. Би тэр гурвын орсон өрөөг цэвэрлээд байж байтал хүүхэн залуу хоёр орж ирээд хоногийн өрөө байна уу 20 мянган төгрөгөөр орьё гэхээр нь би мөнгийг нь авч тохироод ариун цэврийн цаас өгөөд оруулсан. Тэгээд байж байтал удалгүй амь хохирогчтой хамт явж байсан эгчмэд хүүхэн нэлээн даарсан байдалтай орж ирээд нөгөө хоёр намайг хаяад явчихлаа, эд нар ийм хүн муутай шүү дээ. Тэгээд сууж байсан чинь гаднаас нэлээн согтуу байрын залуу шар үстэй хүүхэнтэй орж ирээд цагийн өрөө авъя гэсэн. Тэгээд цагийн тооцоо бэлгэвч, салфетка аваад энэ такси энэ жаахан газарт тойрч явчихаад 10.000 авна гэнээ гээд надад 20.000 төгрөг өгөөд 10.000 төгрөгийг нь таксины жолоочид өгсөн. ...Тэгсэн чинь нөгөө зугтааж гарсан залуу амь хохирогчийг дагуулаад гаднаас ороод ирсэн. Амь хохирогч нөгөө залуугийн өрөө руу ороод би гэж сайхан хүүхэн байна шүү дээ гээд хацрыг нь илээд байсан. Тэгээд удалгүй гаднаас үл таних 2 залуу орж ирсэн ба хар савхин куртиктэй өндөр нуруутай залуу нь Ариука ирж байна Насаа хаана байна гээд байсан. Амь хохирогч 1 номерын өрөөнд нөгөө залуутай чанга чанга дуугаар чанга чанга ярьж байтал ...Ариука гэх залуу нилээн догшин ширүүн харцтай ууртай орж ирсэн тэгсэнээ оронгуутаа чи энэ залуутай юу хийж байгаа юм бэ гээд амь хохирогч болон тэр залууг зодоод байсан. ..тэгээд бүгдээрээ нийлж байгаад нөгөө залууг салгаад явуулсан. Тэр залууг салгаж явуулах хооронд Ариука гэх залуу амь хохирогчийг өшиглөөд цохиод дээрээс нь дэвсээд хана руу саваад байсан. Тэгээд арай гэж салгатал Ариука гэх залуу амь хохирогчийг энэ хэнтэй яваа юм гэхээр нь би хамт яваа хүн нь унтаж байгаа гэтэл аль өрөө юм гээд №5 номерын өрөөг онгойлгоод нөгөө хамт явсан хүүхнийг зодож эхэлсэн. ..Тэр хооронд би амь хохирогчийг чи гараад зугтаа л даа гэсэн боловч өөрөө гарч явахгүй, энэ намайг алвал алаг гээд улайраад дайраад байсан. Тэр үед амь хохирогч эхлээд орилоод хашгираад байсан хэсэг хугацааны дараа чимээгүй болчихсон. Тэгээд гүйгээд очиход амь хохирогч 3 номерын ариун цэврийн өрөөний урд талд толгой нь зүүн тийш чиглэсэн байдалтай нэвсийсэн цус нөжиндөө хутгалдчихсан ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Тэгээд бид нар Ариукад чи яаж байгаа юм бэ ухаангүй болчихсон байна шүү дээ гэтэл Ариука гэх залуу коридорт зогсчихоод би яагаа ч үгүй шүү, би биш шүү гээд арагшаа алхаад үүд рүү гарч зугтах гэж байхад нь урдаас нь цагдаа ороод ирсэн. Цагдаа арай ирээгүй байхад бид нар амь хохирогчийг ухаантай байна уу, ухаангүй байна уу гээд харахад гэдэс нь хөдлөөд амьсгаатай байгаад байсан. Тэгээд ахиад нэг очиход царай, гар энэ тэр нь хөхрөөд амьсгаагүй болчихсон байсан. Түргэн ирэлгүй их удсан ба цагдаа ирээд нэлээн удсаны дараа ирсэн. Миний харсанаар амь хохирогчийг Ариука гэх залуу зогсоогүй зодсон ба ямар ч амьд гарах нөхцөл байгаагүй ээ. Гэдсэн дээр нь хүртэл байн байн дэвсээд байсан юм. Бүүр улайрчихсан дийлдэхгүй байсан. Амь хохирогчийг Ариука гэх залуу орж ирээд гарах хүртлээ зогсоогүй зодсон. Ариукатай хамт орж ирсэн залуу гараа боолгож байх хооронд Ариука гэх залуу амь хохирогчийг 3 номерын өрөөнд зодож байгаад хөдөлгөөнгүй болонгуут нь би яагаа ч үгүй шүү гээд гараад ирсэн. Өмнө нь амь хохирогч миний гараан дээр нэг удаа ирж хонож байсан ба надад хэлэхдээ намайг Насаа гэдэг юм намайг нөхөр зодсон би нөхрөөсөө салж байгаа юм, манай нөхөр намайг зодсон гээд нүүрээ харуулахад битүү хөхөрөөд дээрээс нь кремдчихсэн байсан. Тэгсэнээ миний араас хэнийг ч битгий оруулаарай гэсэн. Манай буудалд зөвхөн тек, хаалга, коридор хэсгийг харуулсан хяналтын камер бий. Өрөөнүүдэд хяналтын камер байхгүй. Амь хохирогч Ариука гэх залуу зодож байхад өөр өрөөнд үйлчлүүлж байсан хүмүүс гарч ирж салгасан зүйл байхгүй. 2 номерт хонож байсан улаан цамцтай залуу нэг гарч ирээд буцаад орсон 4 номерт өрөө авсан байсан 2 хүүхэн нэг залуу ямар чимээтэй юм бэ мөнгөө аваад гарлаа гээд гараад явсан. Амь хохирогчийг Ариука гэх залуу миний харснаар өшиглөөд, гараараа цохиод, дээрээс нь дэвсээд хана руу авч шидээд байсан…” гэсэн мэдүүлэг /хх-64-65/,

Гэрч Д.Алтангэрэл мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 04 дүгээр сарын 04-ний 20 цаг минутаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн тамир 115 чиглэлийн эргүүлийн үүргийг цагдаагийн ахлагч цагдаа жолооч Г. Мөнхбатын хамтаар гүйцэтгэсэн. Үүрэг гйүцэтгэж байх хугацаанд тамир 10-аас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Черри” дэлгүүрийн хойд талд шаттай зочид буудалд хүн гэмтсэн байна эмнэлгийн тусламж дуудах гэсэн юм тухай дуудлага “КIА” маркын автомашинтай Г.Мөнхбатын хамтаар тамир 10-аас ирсэн дуудлага мэдээллийн дагуу хэргийн газар очиж шалгахад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Черри хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах “Черри” зочид буудалд очиж шалгахад 5 номерын өрөөнд толгой нь хагарсан цус гарсан байдалтай хар өнгийн ноосон цамц өмссөн 40 орчим настай өөрийгөө Доржийн Алтанчимэг гэх эмэгтэй хүн орон дээр хажуу тийшээ харсан байдалтай хэвтсэн байсан ба намайг хүн зодчихлоо гэж хэлээд байж байсан. Тэгээд өрөөг ажиглаж харахад орны урд талд шалан дээр бор өнгөтэй пивоны шил хагарсан байдалтай байсан. Тэгээд би 103-т дуудлага өгөхөд тус зочид буудлын ресепшиний эсрэг талд байрлах 3 номерын өрөөнд бас нэг хүн зодуулсан байна гэж ресепшин эмэгтэй хүн хэлэх үед өөрийгөө Ариука гэж хэлж байсан эрэгтэй хүн коридорт аль өрөөнөөс гарч ирснийг нь би харж амжаагүй гараад ирэхэд ресепшин нь энэ хүн зодсон гэж хэлэхэд тэдгээр хүмүүсийн хажууд талд зогсож байсан хар өнгийн савхин куртик өмссөн эрэгтэй хүн Ариука чи зодоо биздээ гэж хэлсэн. Тиймээ би зодсон юм яадаг юм бэ архи уугаад байхаар нь зодсон юм гэж хэлэхээр нь Г.Мөнхбат бид хоёр тэр эрэгтэй хүнийг гавлаад Г.Мөнхбатыг энэ хүнийг албаны автомашинд суулгаж бай гэж хэлээд хүнээ өгчихөөд өөрөө 5 номерын өрөөнд ороход 3 номерын өрөөнд ороход зүс үл таних 30 орчим настай эмэгтэй, цэнхэр өнгийн женсин өмд, улаан өнгийн элгэн гутал нэг хөлөндөө өмссөн, хөх саарал өнгийн алчуур хүзүүндээ боосон байдалтай хүн шалан дээр хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан. Тэгээд 103-руу дахин өөрийнхөө 89720606 дугаарын утаснаас залгаад хурдан ирэхийг шаардсан юм. Дараа нь тамир 116 чиглэлийн автомашинтай эргүүлийн албан хаагч нарыг дуудаад тус зочид буудалд үйлчлүүлж байсан 2 эрэгтэй 3 эмэгтэй нийт 5 хүнийг тамир 10 руу хүргүүлсэн харин түргэн тусламжын автомашин намайг дуудлага 02 цаг 54 минутанд өгснөөс хойш ойролцоогоор 03 цаг 30 минутын үед түргэн тусламжийн эмч ирээд амь хохирогчийг үзсэний дараа хэргийн газрын хамгаалалтыг гадна болон дотор талд авч жижүүрийн бүрэлдэхүүн ирэхийг хүлээсэн…” гэсэн мэдүүлэг /хх-62/,

Гэрч Ц.Сэвжидбаяр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “…Би Насанжаргал гэдэг хүнийг танихгүй, О.Ариунбаатартай 1 жилийн өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын үед Багшийн дээд дээр хүүхэн зардаг Отгоо гэдэг хуурай ахтай уулзаж байхдаа танилцаж, хааяа нэг Багшийн дээд болон Улаанбаатар зочид буудлын ойр орчмоор архи уудаг байсан. Би найз Ганхөлөгөө хүлээгээд Хүнсний 4 дэлгүүрийн автобусны буудал дээр зогсож байхад Ариунбаатар такситай Хулан /хазгар/ мөн Хулангийн нөхрийн хамт ирээд шаттай зочид буудал руу намайг дагуулаад орсон. Уг буудалд Ариунбаатар оронгуутаа зохион байгуулагч эгчээс Насаа хаана байна гэхэд яг хаалганы хажуу талын №1 дугаартай өрөө зааж өгөхөөр нь ороход нэг эмэгтэй хэвтэж байсан чинь Ариунбаатар энэ гичий энд хэвтэж байна, чи янхан минь яахаараа эхнэр уруу татаж архи уудаг юм бэ гэж хэлээд орны хажуу талын ширээн дээр байсан пивоны шилийг аваад толгой руу нь цохитол пивоны шил хагарч нөгөө хэвтэж байсан эмэгтэйгийн толгойноос цус гарсан. Би Ариунбаатарын гараас пивоны шилийг салгаж авах гэж байгаад гараа зүсчихсэн болохоор өөрийнхөө гар болон нөгөө толгойгоо хагалуулсан эмэгтэйгийн толгойноос гарч байгаа цусыг тогтоохоор 00 цаас тавьж өгсөн. Тэр өрөөнөөс Ариунбаатар бид хоёр гараад нөгөө талын өрөө рүү ортол Насаа нэг залуутай байхаар нь Ариунбаатар чи гичий минь энд юу хийж байгаа юм бэ, согтуу гичий минь гээд нүүрлүү нь 2-3 удаа алгадсан чинь Насаа нь орлуу унангуут дээрээс өшиглөөд байхаар нь би Ариунбаатарыг тэвэрч аваад Ариунбаатарт хандаж одоо болиоч пиздаа минь гээд тэврээд арагшлуулах хооронд Насаа өрөөнөөс коридор руу гарсан. Тэр үед Багшийн дээдийн монет Чимгээ ирчихсэн байсан. Монет Чимгээ нь Ариунбаатарыг одоо боль дүү минь гэж хэлж байсан. Тэр үед нэг залуу өрөө аваад нэг охинтой орж байсан. Тэр үед Ариунбаатар Насааг коридорт дахиж зодоод газар унасны дараа дээрээс нь өшиглөх гээд байхаар нь би Насааг хаагаад дээрээс нь хэвтэж хаачихаад өндийх зуураа Ариунбаатарын бэлхүүснээс тэвэрч аваад цаашаа түлхэн одоо болиоч, пиздаа минь гэж хэлсэн чинь Ариунбаатар за за одоо болъё гэсэн. Тэгээд миний гарнаас цус гараад байсан болохоор зохион байгуулагч дээр очиж гар боох зүйл байна уу гэхэд надад салфитка өгөхөөр нь гараа боочихоод буцаад очсон чинь Ариунбаатар нь Насааг хамгийн булангийн өрөөнд оруулаад хаалгаа дотор талаас нь түгжчихээр нь хаалгыг чагнахад нилээн сүртэй тип тап гэсэн чимээ гарахаар нь би хаалгыг нь татсан ч цоожоо тайлж өгөхгүй байхаар нь би буудлын зохион байгуулагч дээр очиж хаалгыг нь онгойлгоочээ, наана чинь хүн зодоод алж байх шиг байна гэхэд чи өөрөө онгойлгохгүй юу гэхээр нь би монет Чимгээ эгчид та хэлж хаалгыг нь онгойлгуулахгүй бол наадах чинь эхнэрээ зодоод байна шүү дээ гэж хэлээд зогсож байхад О.Ариунбаатар өөрөө хаалгаа онгойлгохоор монет Чимгээ эгч бид хоёр явж ороход Насаа 00 өрөөний шалан дээр хэвтчихсэн, хана шал нь цус болчихсон байхаар нь би шууд зохион байгуулагч дээр гүйж очоод түргэн дуудаачээ, ухаан алдаад уначихсан юм шиг байна гэхэд буудлын зохион байгуулагч эгч цагдаа руу дуудлага өгч байсан. Би буцаж өрөө рүү нь орсон чинь Насааг 00 өрөөнөөс чирч гаргаад орны хөлний дээхэн талд газар хэвтүүлчихсэн байсан. Тэгээд монет Чимгээ эгч бид нар хамт байж байхад цагдаа нар ирж Ариунбаатарыг машиндаа суулгасан намайг болон сүүлд нэг хүүхэнтэй орсон залуу бид нарыг байж бай мэдүүлэг авна гээд машинд суулгаж Цагдаагийн хэлтэс дээр авчирсан юм. Би зодооныг нь салгасан болохоос биш хүн зодсон асуудал байхгүй. Би Ариунбаатараас пивоны шилийг салгах гэж байгаад баруун гараа шилэнд нь зүсчихсэн юм. Энэ асуудал 5 минутын дотор л болсон асуудал, хаалга түгжээд нэг их удаагүй…” гэсэн мэдүүлэг /хх-83-86/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн №4714 тоот шинжээчийн дүгнэлт: Д.Алтанчимэгийн биед баруун зулай, дух, чихний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл. /хх-95/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №671 тоот шинжээчийн дүгнэлт:

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

Цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, Баруун талын 5 дугаар хавирганы шууд далд хугарал, Зүрхний задрал, сэмж чацархайн цус хуралт,

Үнхэлцгийн хөндий дэх цусан хураа /185 грамм/ зүрхний чихэгдэл, үнхэлцэг, зүрх, уушгины угийн цус хуралт, зүрхний ховдол хоорондын зүүн ханан дахь Минаковын толбо, тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн гүн хямрал,

Баруун чамархайн няцарсан шарх, баруун санчиг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугуй, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон.

Дүгнэлт:

Талийгаач Ж.Насанжаргалын цогцост хийсэн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтлүүд нь бүгд нэг цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

Дээрхи гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

Талийгаач нь дээрхи зүрхний задрал үнхэлцэгийн хөндий дэх цусан хураа /185 гр/ зүрхний чихэгдлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ.

Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.

Ж.Насанжаргалын гэх үтрээний арчдас наалдацнаас үрийн шингэн эр бэлгийн эс илрээгүй,

Талийгаач нь АВО системээр 2 дугаар бүлгийн цустай байжээ. Шинжээч эмч М.Энхбаяр /хх-111-112/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №3026 тоот шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн “Ж.Насанжаргал 33 эм, болон “Ж.Насанжаргал эм, Энхбаяр Хими” гэсэн хаягтай цусны дээжүүдэд 3.2 промилли спиртийн агууламж илэрч байна.” /хх-113/,

Шүүх эмгэг судлалын 581 дугаартай дүгнэлт:

Сэтгэцийн онош: Эрүүл, О.Ариунбаатар нь сэтгэцийн өвчнөөр өвдөж байсан гэх баримт байхгүй байна. О.Ариунбаатар нь хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг байхгүй байна. О.Ариунбаатар нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Ариунбаатар нь хэрэг хариуцах чадвартай байна. О.Ариунбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. /хх-132-134/

Шүүгдэгч О.Ариунбаатарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-154/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-153/, таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоолын  хуулбар, ялтныг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах тухай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-161-172/,

Оршуулгын зардал /хх-179-184/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх-8-29/

Эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл /хх-30-32/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-37/,

Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/,

Цогцосны гадуур үзлэг хийсэн тэмгдэглэл /хх-91-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч О.Ариунбаатар 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчим Сүхбаатар дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лаурел” зочид буудлын 2 давхарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдарч байсан О.Насанжаргалыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж архи, пиво уусан хэмээн үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайн сэдэлтээр түүнийг зодож цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, баруун талын 5 дугаар хавирганы шууд далд хугарал, зүрхний задрал, сэмж чацархайн цус хуралт, үнхэлцгийн хөндий дэх цусан хураа (185гр) зүрхний чихэгдэл, үнхэлцэг, зүрх, уушигны угийн цус хуралт, зүрхний ховдол хоорондын зүүн ханан дахь Минаковын толбо, тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн гүн хямрал, баруун чамархайн няцарсан шарх, баруун санчиг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугуй, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар зодож санаатай алсан,

- 2016 оны 04 дүгээр сарын 05-ны шөнө 02 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Лаурел” зочид буудлын 2 дугаар давхарт талийгаачтай хамт буудалд байсан Дорж овогтой Алтанчимэгийг шалтаг шалтгаангүйгээр шилийг зэвсгийн чанартайгаар хэрэглэн толгой, зулай хэсэгт нь цохиж түүний биед хөнгөн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Амь хохирогчийн оршуулгын зардалд нийт 9.527.650 төгрөг болсон. Надад зарим баримтууд нь байгаа, надад өөр нэхэмжлээд байх юм байхгүй. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-45/,

хохирогч Д.Алтанчимэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Насанжаргалын дуу гараад байх шиг болоод гэнэт хаалга их хүчтэй тогшоод байхаар нь Насанжаргалыг ирж байгаа юм байх гэж бодоод хаалгаа нээхэд Насанжаргалын нөхөр Ариука гэх залуу байсан. Тэгэхээр нь би шууд орондоо ороод хэвтэхэд Ариукаа гэх залуу юу ч хэлэлгүй миний толгой руу гутлынхаа өсгийгөө хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд би нэг хэсэг ухаан балартаж байгаад сэргэхэд буудлын орон дотроо цус нөжтэйгөө холилдчихсон хэвтэж байсан. Тэгээд удалгүй гаднаас эмч нар орж ирээд Гэмтэл согог судлалын төв дээр авч ирж толгойг маань боож өгсөн. Би шүүх эмнэлэгт үзүүлчихээд явж байхад гутал холгоод байсан. Тэгэхээр нь гутлаа тайлаад харахад миний гутлан дотор хүрэн шилний хэсэг орчихсон байсан. Миний толгой хагалах үед шил нь бутраад гутал руу орчихсоныг мэдэлгүй гутлаа өмссөн юм байна лээ. …О.Ариунбаатарыг би танихгүй тэгтэл намайг ямар ч шалтгаангүйгээр зодсоныг би гайхаж байна. Би амьд үлдсэндээ маш их баярлаж байгаа Тэрнээс биш надад О.Ариунбаатарт хар буруу санаад байх зүйл одоо алга ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,

гэрч Б.Гансүхийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...шөнө ирчихээд байж байхад над руу 94188989 гэсэн дугаараас 03 цаг 24 минутад эмэгтэй хүн залгаад “Лаурел” зочид буудлын эзэн мөн үү та зочид буудал дээрээ яаралтай ирнэ үү танай зочид буудалд хүн амины хэрэг гарчихсан байна гэсэн. Тэгэхээр нь буудал дээр ирэхэд манай зочид буудлыг цагдаагийн хамгаалалтанд авсан байсан....” гэсэн мэдүүлэг /хх-49/,

гэрч Н.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...биеэ үнэлдэг Насаа гэх охиныг түүний хамтран амьдрагч Ариука гэх залуу тухайн зочид буудлын коридорт намайг харж байхад үснээс нь нэг гараараа зулгаагаад нөгөө гараараа нүүр хэсэг рүү нь алгадаад зогсож байсан юм. ...Ариука гэх залууг Насаагаас салгасан чинь нөгөө Насаа гүйгээд орчихсон юм. Тэгтэл Ариука тэр охины орсон өрөө рүү араас нь орох гэхээр нь би тэр өрөөнд оруулахгүй гэж хаалгыг нь биеэрээ хаагаад зогстол миний хувцаснаас татаж түлхэж холдуулаад тэр өрөөнд явж ороод хаалгыг нь дотор талаас нь хаагаад дотроос нь цоожилсон юм. ...хаалгыг нь түлхэж үзэхэд онгойхгүй байсан юм. ...цохьсон боловч хаалгаа онгойлгохгүй байсан ба дотор амь хохирогч Насаа болон Ариука нарын орилох чимээ сонсогдож байсан. ...би орж чадахгүй байсан болохоор нь тус буудлын ресепшин эмэгтэй дээр очоод болсон асуудлыг хэлээд цагдаа дуудаач энэ хүмүүсийг болиулаач гэсэн чинь харин өөдөөс наад 2 чинь яах вэ наад залуу чинь наад талын өрөөнд байгаа нэг эмэгтэйг бас зодоод хамаг юмыг нь цус болгочихсон байна гэхээр нь тэр зааж байгаа өрөөний хаалга нь онгорхой байхаар нь дотогшоо шагайгаад хартал нэг эмэгтэйн толгойн хэсгээс цус гоожчихсон ор хөнжлийн даавуу шал зэрэгт цус гоожсон харагдахаар нь би ер нь цагдаад дуудлага өгөхгүй бол болохгүй юм байна гэж бодоод 88818828 дугаараас цагдаагийн 102, эмнэлгийн 103 дугаарт залгаж дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн бөгөөд хэсэг хугацааны дараа буюу нийтдээ 40 орчим минутын дараа эмнэлгийн машин ирсэн юм. ...цагдаа нар ирээд нөгөө Насаа болон Ариука нарын орсон өрөө руу ороод харахад Насаа газар шалан дээр хэвтэж байсан бөгөөд цагдаа нар Ариукаг авч гавлаад машинд суулгаад авч явсан. Эмч нар орж ирж Насааг үзээд нас барчихсан байна гэж хэлсэн юм. Тэгээд ирсэн эмч нар амь хохирогч Насааг нэгэнт нас барчихсан байна гээд нөгөө толгойноос нь цус гоожсон наад өрөөнд хэвтэж байсан эмэгтэйг машиндаа суулгаж аваад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан юмаа....” гэсэн мэдүүлэг /хх-53/,

гэрч Б.Наранцэцэгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Ариука гэх залуу амь хохирогчийг өшиглөөд цохиод дээрээс нь дэвсээд хана руу саваад байсан. Тэгээд арай гэж салгатал Ариука гэх залуу амь хохирогчийг энэ хэнтэй яваа юм гэхээр нь би хамт яваа хүн нь унтаж байгаа гэтэл аль өрөө юм гээд №5 номерын өрөөг онгойлгоод нөгөө хамт явсан хүүхнийг зодож эхэлсэн. ...амь хохирогч эхлээд орилоод хашгираад байсан хэсэг хугацааны дараа чимээгүй болчихсон. Тэгээд гүйгээд очиход амь хохирогч 3 номерын ариун цэврийн өрөөний урд талд толгой нь зүүн тийш чиглэсэн байдалтай нэвсийсэн цус нөжиндөө хутгалдчихсан ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Миний харсанаар амь хохирогчийг Ариука гэх залуу зогсоогүй зодсон ба ямар ч амьд гарах нөхцөл байгаагүй ээ. Гэдсэн дээр нь хүртэл байн байн дэвсээд байсан юм. Бүүр улайрчихсан дийлдэхгүй байсан. Амь хохирогчийг Ариука гэх залуу орж ирээд гарах хүртлээ зогсоогүй зодсон. …” гэсэн мэдүүлэг /хх-64-65/,

гэрч Д.Алтангэрэлийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...хар өнгийн савхин куртик өмссөн эрэгтэй хүн Ариука чи зодоо биздээ гэж хэлсэн. Тиймээ би зодсон юм яадаг юм бэ архи уугаад байхаар нь зодсон юм гэж хэлэхээр нь Г.Мөнхбат бид хоёр тэр эрэгтэй хүнийг гавлаад Г.Мөнхбатыг энэ хүнийг албаны автомашинд суулгаж бай гэж хэлээд хүнээ өгчихөөд өөрөө 5 номерын өрөөнд ороход 3 номерын өрөөнд ороход зүс үл таних 30 орчим настай эмэгтэй, цэнхэр өнгийн женсин өмд, улаан өнгийн элгэн гутал нэг хөлөндөө өмссөн, хөх саарал өнгийн алчуур хүзүүндээ боосон байдалтай хүн шалан дээр хажуу тийшээ харчихсан хэвтэж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-62/,

гэрч Ц.Сэвжидбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “…Ариунбаатар энэ гичий энд хэвтэж байна, чи янхан минь яахаараа эхнэр уруу татаж архи уудаг юм бэ гэж хэлээд орны хажуу талын ширээн дээр байсан пивоны шилийг аваад толгой руу нь цохитол пивоны шил хагарч нөгөө хэвтэж байсан эмэгтэйгийн толгойноос цус гарсан. Тэр өрөөнөөс Ариунбаатар бид хоёр гараад нөгөө талын өрөө рүү ортол Насаа нэг залуутай байхаар нь Ариунбаатар чи гичий минь энд юу хийж байгаа юм бэ, согтуу гичий минь гээд нүүрлүү нь 2-3 удаа алгадсан чинь Насаа нь орлуу унангуут дээрээс өшиглөөд байхаар нь би Ариунбаатарыг тэвэрч аваад Ариунбаатарт хандаж одоо болиоч пиздаа минь гээд тэврээд арагшлуулах хооронд Насаа өрөөнөөс коридор руу гарсан. …буцаад очсон чинь Ариунбаатар нь Насааг хамгийн булангийн өрөөнд оруулаад хаалгаа дотор талаас нь түгжчихээр нь хаалгыг чагнахад нилээн сүртэй тип тап гэсэн чимээ гарахаар нь би хаалгыг нь татсан ч цоожоо тайлж өгөөгүй, ...О.Ариунбаатар өөрөө хаалгаа онгойлгохоор монет Чимгээ эгч бид хоёр явж ороход Насаа 00 өрөөний шалан дээр хэвтчихсэн, хана шал нь цус болчихсон байхаар нь би шууд зохион байгуулагч дээр гүйж очоод түргэн дуудаачээ, ухаан алдаад уначихсан юм шиг байна гэхэд буудлын зохион байгуулагч эгч цагдаа руу дуудлага өгч байсан. …” гэсэн мэдүүлэг /хх-83/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн №4714 тоот шинжээчийн дүгнэлт Д.Алтанчимэгийн биед баруун зулай, дух, чихний няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. … гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-94/

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №671 тоот шинжээчийн дүгнэлт “…Цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл, Баруун талын 5 дугаар хавирганы шууд далд хугарал, Зүрхний задрал, сэмж чацархайн цус хуралт, Үнхэлцгийн хөндий дэх цусан хураа /185 грамм/ зүрхний чихэгдэл, үнхэлцэг, зүрх, уушгины угийн цус хуралт, зүрхний ховдол хоорондын зүүн ханан дахь Минаковын толбо, тархи, уушгины хаван, дотор эрхтнүүдийн цусны эргэлтийн гүн хямрал, Баруун чамархайн няцарсан шарх, баруун санчиг, баруун хацар, баруун нүдний дээд, доод зовхи, баруун бугуй, зүүн хацар, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтлүүд тогтоогдсон. “…Талийгаач нь дээрхи зүрхний задрал үнхэлцэгийн хөндий дэх цусан хураа /185 гр/ зүрхний чихэгдлийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ, /хх-111-112/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэд зургийн үзүүлэлтүүд /хх-8-29/, эд зүйлд үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл /хх-30-32/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-37/, Си-Ди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-38/, цогцосны гадуур үзлэг хийсэн тэмгдэглэл /хх-91-93/ болон шүүгдэгч О.Ариунбаатарын мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Ариунбаатарт Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.Ариунбаатарыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэв.

Шүүгдэгч О.Ариунбаатар нь 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 131 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 138 тоот захирамжаар “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Ариунбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 10 сар, 12 хоногийн хорих ялыг өршөөлд хамруулж сулласан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэг “урьд нь хүнд …гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд”-ийг онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно” гэснийг үндэслэн шүүгдэгч О.Ариунбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар онцгой дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх,

түүнчлэн шүүгдэгч О.Ариунбаатарын үйлдсэн хэргийн шинж чанар, хувийн байдал болон урьд 3 удаагийн ял шийтгэлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялын заримыг гянданд эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч О.Ариунбаатар нь 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нийт 115 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар нь оршуулгын зардалд нийт 9.527.650 төгрөгийг нэхэмжилсэн ба үүнээс 7.156.000 төгрөгийн баримт нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, шаардлага хангасан баримтыг үндэслэж гэм хорын хохирол болох нийт 2.371.650 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатарт олгож,хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

Хохирогч Д.Алтанчимэг нь шүүх хуралдаанд биечлэн оролцож “нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй” гэсэн тул хохирогч Д.Алтанчимэгийн зүгээс нэхэмжлэх зүйлгүй гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар нь “хохирогчийн өмсөж явсан хувцсыг авах” хүсэлт гаргасан тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн хүрэм 1 ширхэг, улаан өнгийн хос гутал, улаан өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн судалтай ягаан өнгийн хүзүүний алчуур 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор хар хөндлөн судалтай дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, цайвар ногоон оймс 1 хос зэргийг түүнд олгож, хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг хуруу болон шилэн савтай хохирогчийн гэх цус, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хэрэглэсэн байж болох бэлгэвч 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 5 дугаартай өрөөнөөс бэхжүүлж авсан цэнхэр гадартай дэр 1 ширхэг, хуучирсан цайвар өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, 5 дугаартай өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан арчдас бүхий даавуу 1 ширхэг, ханын обой 1 ширхэг, 3 дугаартай өрөөний 00-ын шалан дээрээс бэхжүүлэн авсан 3 гэж дугаарласан арчдас бүхий даавуу 1 ширхэг, 4 дугаартай өрөөнөөс 2 дугаараар дугаарлан хусаж авсан цус мэт зүйл 1 ширхэг, 3 дугаартай өрөөний угаалгын өрөөнөөс гэх цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 1-5 дугаартай өрөөнөөс бэхжүүлж авсан нийслэл пивоны 3 бүтэн, 1 хагарсан шил зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 291, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харчин овогт Одонбаатарын Ариунбаатарыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан,

- бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, догшин авирлаж, шилийг зэвсгийн чанартай хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. О.Ариунбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх зааснаар О.Ариунбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 /тав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 4 /дөрөв/ жилийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсгүүдэд зааснаар оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 24 /хорин дөрөв/ жилийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар О.Ариунбаатарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.11, 52.7 дахь хэсэгт зааснаар О.Ариунбаатарт оногдуулсан 24 /хорин дөрөв/ жилийн эхний 10 /арав/ жилийн хорих ялыг гянданд, үлдэх 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар О.Ариунбаатарын цагдан хоригдсон 115 /нэг зуун арван тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан өнгийн хүрэм 1 ширхэг, улаан өнгийн хос гутал, улаан өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн цамц 1 ширхэг, хар өнгийн судалтай ягаан өнгийн хүзүүний алчуур 1 ширхэг, цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, улаан өнгийн дотуур өмд 1 ширхэг, бор хар хөндлөн судалтай дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, цайвар ногоон оймс 1 хос зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 25-46 тоотод оршин суух, ЖЭ76052910 тоот регистрийн дугаартай Боржигон овогт Арслангийн Төмөрбаатарт олгож,

- хэргийн газраас бэхжүүлэн авсан 2 ширхэг хуруу болон шилэн савтай хохирогчийн гэх цус, хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хэрэглэсэн байж болох бэлгэвч 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон эмэгтэй хүний ариун цэврийн хэрэглэл 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 5 дугаартай өрөөнөөс бэхжүүлж авсан цэнхэр гадартай дэр 1 ширхэг, хуучирсан цайвар өнгийн алчуур 1 ширхэг, цагаан өнгийн дэвсгэр даавуу 1 ширхэг, 5 дугаартай өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан арчдас бүхий даавуу 1 ширхэг, ханын обой 1 ширхэг, 3 дугаартай өрөөний 00-ын шалан дээрээс бэхжүүлэн авсан 3 гэж дугаарласан арчдас бүхий даавуу 1 ширхэг, 4 дугаартай өрөөнөөс 2 дугаараар дугаарлан хусаж авсан цус мэт зүйл 1 ширхэг, 3 дугаартай өрөөний угаалгын өрөөнөөс гэх цагаан өнгийн шигтгээтэй шаргал өнгийн металл ээмэг 1 ширхэг, хэргийн газрын үзлэгээр 1-5 дугаартай өрөөнөөс бэхжүүлж авсан нийслэл пивоны 3 бүтэн, 1 хагарсан шил зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

- 1 ширхэг Си-Ди-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар О.Ариунбаатараас 2.371.650 /хоёр сая гурван зуун далан нэгэн мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол 25-46 тоотод оршин суух, ЖЭ76052910 тоот регистрийн дугаартай Боржигон овогт Арслангийн Төмөрбаатарт олгосугай.

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Төмөрбаатар нь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан үлдэх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ариунбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Ариунбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ИДЭР

 

ШҮҮГЧИД                                                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                                                                                    

Б.МӨНХ-ЭРДЭНЭ