Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Б.,

Хохирогч Б.*******,

Хохирогч Г.*******,

Хохирогч Б.*******, ******* нарын өмгөөлөгч Э.*******,

Хохирогч Г.*******гийн өмгөөлөгч Б.*******,

Хохирогч С.*******ийн өмгөөлөгч В.*******,

Иргэний хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Г., Ө. /цахимаар/,

Гэрч Б.,

Шинжээч Б. /цахимаар/,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.,

Шүүгдэгч Д. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.д холбогдох 2023000670030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, халх, боловсролтой, , мэргэжилтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт /8 сартай, 5 настай, 9 настай/ Завхан аймгийн сумын баг байрны арын байранд түр оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт ийн , регистрийн дугаар /ИД/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байх хугацаандаа 

- 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.*******өөс “танай авсан зээлэн дээр нэмээд 10,300,000 төгрөгийн зээл авсан шүү” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний наас авсан малчны зээл дээр нэмж 10,300,000 төгрөгийг шилжүүлэн  авсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн *******өөс “манай тооцооны төв дээр шалгалт ирчихээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 42,150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 

- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.*******гаас “мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний наас авсан малчны зээл дээр нэмж  15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.*******аас “манай тооцооны төв дээр шалгалт ирчихээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 40,000,000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч нийт 107,450,000 төгрөгийн буюу “их хэмжээний хохирол” бусдад учруулсан байна.

Түүний холбогдсон дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.   

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байх хугацаандаа 

- 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.*******өөс “танай авсан зээлэн дээр нэмээд 10,300,000 төгрөгийн зээл авсан шүү” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний наас авсан малчны зээл дээр нэмж 10,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн *******өөс “манай тооцооны төв дээр шалгалт ирчихээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 42,150,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 

- 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.*******гаас “мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө” хэмээн албан тушаалын байдлаа ашиглаж түүний наас авсан малчны зээл дээр нэмж 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, 

- 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.*******аас “манай тооцооны төв дээр шалгалт ирчихээд байна, мөнгө зээлээч, шалгалтын дараа буцаагаад өгье” хэмээн түүний дансыг нь ашиглан, албан тушаалын байдлаа ашиглаж 40,000,000 төгрөгийг шилжүүлэн тус тус авч “албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч *******, Б.******* нарын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 23-26-р хуудас/,

- Хохирогч *******ийн дахь хугацаатай хадгаламжийн данснаас 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 42,150,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл олгосон дипозит дансны харилцагчийн хуулга, уг данснаас зарлага хийсэн тус тооцооны төвийн ахлах теллер Д.гийн гарын үсэг бүхий зарлагын мэдүүлгийн баримт /1-р хх-ийн 98, 110-р хуудас/

- Хохирогч *******ийн дахь хугацаатай хадгаламжийн данснаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 45,2,048 төгрөгийг зээлийн хүүгийн хамт бэлэн бусаар төлсөн талаарх дипозит дансны харилцагчийн хуулга /1-р хх-ийн 106-р хуудас/,

-  Хохирогч Б.*******ын дахь хугацаатай хадгаламжийн данснаас 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэг удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан онлайн зээл олгосон дипозит дансны харилцагчийн хуулга болон тухайн өдрөө тус банкны харилцагч Н.ын данс руу “малын мөнгө шилжүүлэв” гэсэн утгаар мөнгөн шилжүүлэг хийсэн баримт /харилцагчийн гарын үсэггүй/, Н.ын данснаас бэлнээр зарлага хийсэн зарлагын мэдүүлгийн баримт /1-р хх-ийн 125, 129-130-р хуудас/,

- 2019 онд ны Завхан салбарын харъяа “” тооцооны төвд хийсэн ээлжит, иж бүрэн шалгалтын тайлан, 2020 онд ны Завхан салбарын харьяа “” тооцооны төвд хийсэн гэнэтийн хэсэгчилсэн шалгалтын тайлан-227, /1-р хх-ийн 192-231-р хуудас/

- Хохирогч Б.*******ын “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай сумын ны ажилтан Д. , дугаарын утсаар миний дугаарын утас руу залгаад “эгчээ би Д. байна манай банкин дээр шалгалт ирэх гээд байна та надад түр өөрийнхөө хадгаламжийг барьцаалаад зээл аваад өгөөч би тэгээд шалгалт явахаар танд буцаагаад өгье” гэсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгсэн маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө над руу Д. бас хэд хэдэн удаа залгасан байсан. Тэгэхээр нь би утсаа аваад ярьсан “аймгийн төвөөс шалгалт гарчихлаа та хадгаламж барьцаалсан зээл аваад өгөөч би шалгалт явахаар нэг дэх өдөр буцаагаад өгье” гээд гуйгаад байхаар нь би “чи хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ” гэсэн Д. “би бага мөнгө авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө авахыг зөвшөөрсөн. Тэгсэн Д. “таны утасны дугаарт код очно, тэрийг надад хэлээд өгөөрэй” гэсэн. Тэгсэн миний утсанд мессэж ирсэн. Тэр үед Д. над руу ахиад залгасан тэгээд “мессэжээр очсон кодыг хэлээд өг” гэхээр нь би англи үсэг мэдэхгүй болохоор ерөнхийд нь ийш тийшээ харсан гээд үсэгний дүрсийг хэлж өгсөн. Тэгээд удаагүй байж байсан миний утсанд “40 сая төгрөгний зээл та авлаа” гэсэн мессеж ирэхээр нь би Д. рүү залгаад “чи юун их мөнгө аваад байна” гэсэн Д. “та санаа зоволтгүй би нэг дэх өдөр буцаагаад өгчихнөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүлээж байгаад 2020 оны 02 дугаар сарын 10 билүү 11-ний өдөр би Д. рүү залгаад “чи нөгөө мөнгөө яасан бэ” гэж хэлсэн. Тэгсэн Д. надад “би ажлын 3 хоногт мөнгийг чинь хийнэ” гэсэн. Тэгээд байж байгаад би ахиад хэд хоноод залгасан Д. надад “манай банкин дээр дахиад шалгалт ирчихсэн. Би шалгуулаад зогсож байна, тань дээр Улаанбаатар хотын наас хүмүүс очих юм шиг байна. Би мөнгө авсан үнэнээ хэлсэн та Д. зээл авсан гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд тэр ярьсан өдөр намайг Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын 91-1 тоотод хүүгийнхээ байранд байж байтал Улаанбаатар хотын наас хоёр хүн ирээд надаас Д.гийн авсан зээлийн талаар асуухаар нь би Д.д мөнгө зээлсэн талаар үнэнээ хэлсэн. Надаар тэр талаар цаасан дээр бичүүлж аваад явсан. Тэрнээс хойш би Д.тэй утсаар ярьж мөнгөө нэхсэн Д. надад “би мөнгийг чинь цувуулж төлнө” гэхээр нь би “чи юу яриад байна, нөгөө шалгалт чинь юу болсон” гэсэн яваад өгсөн гэж байсан. Тэрнээс хойш залгаад утсаа авахаа байгаад ажлаасаа халагдаад явчихсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах болсон юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 196-203-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч Г.*******гийн “...Манайх 2020 оны 01 сарын 23-ны өдөр хүүхэд тусдаа гарах гээд мөнгөний хэрэг болоод 15 сая төгрөгийн малчны зээл авсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өглөө манай гэрийн утас руу Д. залгахаар нь би утсаа аваад ярьсан. Тэгсэн “Аниа мөнгөний хэрэг болоод байна та мөнгө зээлээч” гэсэн “манайх зээлтэй юм чинь яаж мөнгө зээлэх юм бэ” гэсэн чинь “зүгээр танай зээл дээр нэмээд гаргачихаж болно” гэж хэлхээр нь “яаж болдог юм бэ, гар хөлийн үсэг зурахаас өгсүүлээд болохгүй биз дээ” гэсэн чинь “зүгээрээ аниа, би болгочихно” гэсэн. Тэгэхээр нь “за тэгвэл хэдэн төгрөг зээлэх гэсэн юм” гэсэн чинь “15 сая төгрөг” гэхээр нь би “юун их мөнгө вэ, тэгж болдог юм уу, өмнөхөө төлж байж гарын үсэг зурж байж тийм их мөнгө гарна биз дээ” гэсэн чинь “зүгээрээ би болгоно. Танайд одоо банкнаас шалгалт очно тэгэхээр та 30 сая төгрөгийн зээл авсан гээд хэлчих, дүү нь 05 дугаар сарын 20-н гэхэд бэлэн төлчихнө” гээд утсаа салгачихсан. Тэгээд удаагүй цаг орчмын дараа банкны шалгалтын хүн байна гээд ны нэг залуу манай сумын ны эрхлэгчийн аав газарчлаад ирсэн. Тэгээд надад 30 саяын зээлийн гэрээ үзүүлээд “танайх ийм зээл авсан юм уу” гэхээр нь би “манайх өмнө 15 саяыг авсан. дөр 15 саяыг нь авах юм” гээд тэй ярьсан юм гэж хэлсэн. Тэгээд банкны хүнийг явуулсан. Тухайн үед Д.г өрөвдөөд шалгалтын хүнд тэгээд хэлчихсэн юм. Өглөө нь утасдаад гуйгаад байсан болохоор нь. Одоо 15 саяыг дүүдээ авч өгөх гэж байгаа юм гээд худал хэлсэн.

...Надад уг асуудлаас болж тухайн үед миний өөрийн 15 сая, Д.гийн 15 сая гээд нийт 30 сая төгрөгийн зээлийг төлж барагдуулах, хугацаанаасаа өмнө өөрийн бололцоогоор төлж барагдуулчихсан. Би эхлээд 2020 оны 06 сарын 03-ны өдөр 7 сая төгрөг төлөөд дараа нь 2020 оны 12 сарын 28-нд 26,896,926 төгрөгийг банкинд төлсөн. Тухайн үед төрийн банкнаас “та зээлээ төлөхгүй бол хүү нь нэмэг та өөрөө хохирно” гэж хэлээд байхаар нь хугацаанаас нь өмнө төлчихсөн. Нийтдээ ,896,926 төгрөгийг банкинд төлсөн. Үүнээс би өөрөө 15 сая төгрөгийг авсан болохоор үлдэгдэл 15 сая төгрөгийг түүний хүүгийн хамт би Д.гээр төлүүлмээр байна. ...Одоо 15,000,000 төгрөгийн зээл, түүний хүү 1,948,463 буюу нийт 16,948,463 төгрөгийг би өөрөө инд төлж барагдуулсан. Үүнээс шүүх хурлын өмнө төлсөн 60,000 төгрөгийг хасаад нийт 16,888,463 төгрөгийн хохирол учирсан. Үүнийг би ны хяналт шалгалт муу байсан учраас ажилтан нь ийм алдаа гаргасан тул хариуцах ёстой гэж бодож байна.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 213-220-р хуудас, 5-р хх-ийн 01-02-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,

- Хохирогч *******ийн “...2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр намайг Завхан аймгийн сумын Буурал багийн “Халзан хошуу” гэх газар хайгуулын компаний кемп дээр байж байсан чинь Д. миний дугаарын гар утас руу , дугаарын утсаар залгаад “манай банкин дээр шалгалт ирэх гээд байна та надад 4 сая төгрөг зээлээч” гэсэн. Тэгээд “та хаана байгаа юм би очоод уулзаадахъя” гэсэн. Тэгээд тэр өдрөө Д. миний байсан газарт хүрээд ирсэн. Тэгээд надтай уулзаад 4 сая төгрөг зээлүүлэх талаар ярьсан. Тэгээд шалгалт энэ долоо хоногт явна тэгэхээр нь би танд буцаагаад өгье гэсэн. Тэгэхээр нь би “4 сая төгрөг юм бол аваад өгье” гэж хэлсэн “та хадгаламжийн нууц үгээ мэдэж байгаа юу” гэж асуухаар нь “би мартчихсан” гэсэн. Д. тэгвэл та энэ асуулгыг бөгөлчих би нууц үгийг чинь сэргээгээд өгье гэсэн. Тэгээд сэргээх асуулга дээр гарын үсэг зурсан бас наана нь нэг зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан тэр зарлагын баримтыг би нууц үг сэргээхэд хураамж авах зарлагын баримт юм байна гэж бодоод бас гарын үсэг зурж өгөөд Д.д өгсөн. Д. надад би нэг дэх өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр яръя гэж хэлээд явсан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө Д. 09 цаг 00 минутын үед над руу дугаарын утсаараа мессеж бичиж таны утсанд “таны утсанд интернэт банкны нууц үг солих код очно та явуулаадхаарай” гэсэн байсан. Тэгэхээр нь би Д.гийн утас руу нөгөө кодыг мессежээр явуулсан. Тэгсэн удалгүй миний дугаарын утсанд “4 сая 215 мянган төгрөгийн онлайн зээл олгов” гэсэн мессеж ирсэн. Тэгээд байж байсан бас Д.гээс мессеж ирээд ахиад нэг код очно та явуулчих гэхээр нь би явуулчихсан удалгүй миний утсанд “42 сая 150 мянган төгрөгийг данснаас зарлагдсан” тэгэхээр нь би Д.гийн гар утас ру залгаад “чи юун их мөнгө аваад байна” гэсэн Д. надад “манай дээр шалгалт ирээд байна шалгалт өнгөрөөгөөд таны данснаас авсан зээлээ өгчихнөө олон хүнээс мөнгө гуйхгүй таниас л авчихъя” гэж бодсон юм гэсэн. Тэгэхээр нь найдвартай хугацаандаа хийгээрэй гэж би хэлчихээд хэсэг чимээгүй би Д.д итгээд үлдээсэн. Тэгээд би 7 хоног орчим болоод Д.гийн гар утас руу залгаад “нөгөө мөнгө юу болж байна” гэсэн манай шалгалт хойд сумуудад явж байна шалгалт ирээд явахаар нь буцаагаад  өгье” гэсэн. Тэгээд таг болчихоор нь би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Д. рүү хөдөөнөөс залгаад “манайх утасны сүлжээгүй газар руу нүүлээ мөнгөө найдвартай хийгээрэй” гэж хэлсэн. Д. “за” гэсэн тэгээд би хөдөө байж байгаад мөнгөө хийхгүй байхаар нь 2019 оны 11 дүгээр сарын эхээр дөрвөлжин сумын төвд ирж Д.тэй уулзаж “мөнгөө хий” гэж хэлсэн Д. удахгүй мөнгийг чинь хийнэ санаа зоволтгүй гэж хэлсэн. Тэгээд таг байхаар нь би 2019 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хот явахдаа Д.тэй утсаар ярьж “би байр авах гээд байна” нөгөө мөнгөө гэсэн Д. надад “оны эцэс болж байгаа он гарангуут таны мөнгийг хийнэ” гэсэн тэгээд би Улаанбаатар хотод байж байгаад ахиад 2020 оны 01 дүгээр сард Д.тэй фэйсбүүкийн чатаар нөгөө мөнгөө гэсэн удахгүй энэ долоо хоногт хийнэ гэсэн утгатай мессеж бичсэн. Тэрнээс хойш би Д.тэй чатаар зөндөө мөнгөнийхөө талаар ярьсан өгнө, аргална гэсэн мессеж л бичээд байсан. Тэгээд би 2020 оны 01 дүгээр сарын 30-ны  өдөр интернэт банкаар дансаа шалгасан чинь 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр миний хадгаламжийн данснаас “зээл бэлэн бусаар төлөв гэсэн утгатай 4 сая 527 мянга 8 төгрөг зарлагдсан” байсан. Мөн тэр өдөр зээл бэлэн бусаар төлөв гэсэн утгатай 40 сая 804 мянга 215 төгрөгийн зарлага гарсан байсан. ...2020 оны 02 дугаар сарын 16-ны үед Д. над руу утсаараа залгаад манай ны шалгалтын хүмүүс тань руу очно та “би өөрөө зээл авсан гээд хэлээд өгөөч гуйж байна. Би ажилгүй хоолноосоо салах гээд байна, та бэлнээр нь өөрөө аваад явсан” гээд хэлээд өгөөч би наад шалгалтыг чинь өнгөрөөгөөд танд мөнгийг чинь олоод өгнө гээд байхаар нь бас л хүний амьдралыг бодоод ны гэдэг хүн ирж надаас зээлийн талаар асуухаар нь Д.гийн гуйснаар би тэр хүнд хэлсэн. Тэгээд тэрнээс хойш Д. над руу залгаад “танд баярлалаа би таны буянаар шалгалтаас аврагдлаа одоо таны мөнгийг л өгчихвөл болох гээд байна” гэж хэлсэн. Тэрнээс хойш утас нь холбогдохгүй сураггүй болсон тэгээд банкнаас асуусан ажлаасаа халагдсан гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 204-212-р хуудас/,

- Хохирогч С.*******ийн “...Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн сум дахь Төрийн Банкны салбараас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгийн малчны зээл авсан. Зээлийг тухайн үед ны ахлах теллер Д.гээр гаргуулж авсан боловч Д. нь надад гэрээний нэг хувь, зээлийн буцаан төлөлтийн хувиар зэргийг “хэвлэгч машин ажиллахгүй” байна гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй. Мөн хоосон зарлагын баримт дээр гарын үсэг зуруулсан. Тэгээд 2019 оны 11 дүгээр сард Д. манай эхнэр Г. руу залгаад “танайх хэдэн сая төгрөгийн зээл авснаа мэдэж байгаа юу” гэж асуухад манай эхнэр би мэдэж байгаа манайх дөрвөн сая төгрөгийн зээл авсан гэж хэлэхэд Д. “би танай зээлэн дээр нэмээд 10,300,000 /арван сая гурван зуун мянга/ төгрөгийн зээл авсан шүү” гэж хэлэхээр нь манай эхнэр уурлаад “чи яагаад манай нэр дээр дураараа мэдэж зээл авч байгаа юм, чи тийм их мөнгөөр яах гэж байгаа юм” гэж уурласан. Тэгэхэд Д. “манай аав дүүгийн чинь төлбөр нэхэг байна цөөхөн төгрөгийн хэрэг гараад байна чамд зохицуулах арга байна уу” гээд байхаар нь би танай дээр зээл авсан юм гэж манай эхнэртэй гар утсаар ярьсан. Манай ажил дээр удахгүй шалгалт ирнэ таниас наас хэдэн сая төгрөгийн зээл авсан бэ гэж асуувал та 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянга” төгрөгийн зээл авсан гэж хэлээрэй тэгэхгүй бол би ажилгүй болох гээд байна. Ажилгүй болчихвол танай зээлийг төлж чадахгүй” гээд гуйгаад байхаар нь аргагүйн эрхэнд би хүнийг ажилгүй болгоод яах вэ. Ажилгүй болчихвол манай нэр дээр авсан зээлээ төлж чадахгүй байх гэж ойлгоод эхнэртэйгээ ярилцаж байгаад 2020 оны 01 сард аймгийн ны шалгалтын хүмүүс манайд ирээд танайх хэдэн төгрөгний малчны зээл авсан бэ? гэж асуухаар нь манайх 14,300,000 /арван дөрвөн сая гурван зуун мянга/ төгрөгийн зээл авсан гэж хэлсэн. Үүнээс хойш Д. 2020 оны 09 сард 500,000 төгрөгийн банкны хүү төлсөн, дараа 2021 оны 03 сард 1,200,000 төгрөгийн банкны хүүг төлсөн. Одоо манайхыг 10,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна танайх зээлээ төл гээд наас шахаад утасдаад байна. Мөн иргэн Д. урьд нь 2018 оны 10 сарын 16-ны өдөр миний нэр /10.000.000/ арван сая төгрөгний малчны зээл авч байсныг би анаас дансныхаа хуулгыг аваад мэдсэн юм. Надад болон тэдний ажилчдад итгэх итгэл алга би гомдолтой байна.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 66-70-р хуудас/,

- Гэрч Н.ын “...2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Завхан аймгийн суманд гэртээ байж байсан. Манай сумын ны ахлах теллер Д. гэдэг эмэгтэй надтай утсаар яриад “ ахаа би таны дансаар хүнээс мал авах мөнгө авах гэсэн юм. Та надад дансаа ашиглуулчихаач, би төрийн банкны ажилтан болохоор өөрийнхөө дансаар мөнгө авч болохгүй байна. Бас ченж хүний дансаар авбал сайн байна” гэсэн. Тэгэхээр нь би “тэг тэг” гээд нэг их зүйл асуулгүй хэлчихсэн. Тэгсэн маргааш нь буюу 2020 оны 02 дугаар сарын 06-ны өглөө над руу утсаар Д. яриад “ ахаа та төрийн банк дээр хүрээд ирээч, нөгөө гүйлгээн дээр гарын үсэг зураад өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би ин дээр яваад очсон Д. нэг зарлагын падаан гаргаж ирээд “энэ дээр та гарын үсэг зураад үлдээчих” гэсэн. Тэгэхээр нь би нөгөө зарлагын падаан дээр нь гарын үсэг зураад өгчихөөд “болсон уу” гэсэн “за боллоо та одоо явж бай” гэсэн. Тийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 221-224-р хуудас/,

- Гэрч Б.ийн “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай Завхан аймгийн сумын ны тооцооны төвд аймгийн төвийн ны Завхан салбараас харилцааны ахлах менежер , тооцооны төв хариуцсан мэргэжилтэн , э, нарын бүрэлдэхүүнтэй гэнэтийн шалгалт ирсэн. Тэгээд шалгалтын явцад манай ны ахлах теллер Д.г Б.******* эгчээс 40.000.000 төгрөг зээл авсан үйлдэл илэрч ахлах теллер Д.г Б.******* эгчээс мөнгө зээлсэн талаар мэдсэн. 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Д.г *******ийн нэрээр гүйлгээ хийхэд би байхгүй хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх гээд явчихсан байсан. Харин 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр ахлах теллер Д., тооцооны төвийн эрхлэгч Ц. бид нарыг банкин дотроо байхад ах орж ирээд гүйлгээ хийж данснаасаа бэлэн мөнгө гаргахаар болсон. Тэр мөнгөний хэмжээ 40.000.000 төгрөг байсан. Тэгээд ахлах теллер Д. намайг тухайн гүйлгээг хийгээдэх гэсэн. Тэгэхээр нь би хийхгүй надад бэлэн мөнгө байхгүй байна гэсэн ахлах теллер “чам руу зузаатгачихлаа чи хийгээдэх” гэсэн. Тэгэхээр нь би тэр гүйлгээг хийгээд ахлах теллерээс “бэлэн мөнгө авьяа харилцагчид өгье” гэсэн ахлах теллер “би ахад өөрөө өгье”  гэж хэлсэн. Тэр үед  ах банкнаас гараад явчихсан байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 225-230-р хуудас/,

- Гэрч О.ын “...2019 оны зун 08 дугаар сард Д. манай гадаа машинтайгаа ирээд “манай ажил дээр аймгаас шалгалт ирж байгаа хоёулаа хамт хөдөө яваад *******тэй уулзаж гарын үсэг зуруулчхаад ирье” гэж хэлсэн. Тэгээд хөдөө яваад сумаас баруун хойд зүгт 25-30 км орчим явсан байх Д. *******тэй утсаар яриад цаанаасаа ******* машинтайгаа ирээд бид хоёрын машинд суугаад Д. эгчийн өгсөн хавтастай бичиг баримтууд дээр гарын үсэг зурах шиг болсон би сайн ажиглаагүй.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 237-238-р хуудас/,

- Гэрч Д.ийн “...2020 оны 02 дугаар сарын эхээр би болон ны эрх бүхий албан тушаалтнууд сумын ны салбар тооцооны төвийн явцын үйл ажиллагаанд шалгалт хийхээр очсон. Шалгалтыг явцад касс дахь бэлэн мөнгөнөөс 12 сая орчим төгрөг дутсан. Мөн ахлах теллер Д. 2-3 харилцагч нартай санхүүгийн харилцаанд орж мөнгө зээлсэн асуудал байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 239-241-р хуудас/,

- Гэрч Ч.ийн “...2020 оны 02 дугаар сарын эхээр би болон ны эрх бүхий албан тушаалтнууд сумын ны салбар тооцооны төвийн явцын үйл ажиллагаанд шалгалт хийхээр очсон. Шалгалтыг явцад касс дахь бэлэн мөнгөнөөс 12 сая орчим төгрөг дутсан. Хэн дутаасан талаар шалгалт хийхэд ахлах теллер Д. дутаан хувьдаа завшсан үйлдэл илэрч. Мөн шалгалтын явцад ны зээлдэгч нарт эрсдэл гарахаас урьдчилан сэргийлж уулзалт хийсэн. Уулзалт хийж явахад ахлах теллер Д.тэй санхүүгийн харилцаа үүсгэж зээл өгсөн 2-3 харилцагч гарч ирсэн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 242-244-р хуудас/,

- Гэрч Б.гийн “...2019 оны 03 дугаар сар, 11 дүгээр сарын үед шалгалтаар очсон. 2020 он гаргаад 02 дугаар сард 2 удаа шалгалтаар очсон. 2019 онд очсон шалгалт болохоор манай банкны төлөвлөгөөт шалгалт байсан. 2020 оны 02 дугаар сарын эхний шалгалт болохоор ээлжит төлөвлөгөөт шалгалт байсан. 2 дахь болохоор манай сумын банкны ахлах теллер Д.тэй холбоотой шалгалт байсан. Тухайн үед сумын ахлах теллер тооцооны төвийн мөнгөнөөс 12 сая 248 мянган төгрөг дутаачихсан. Тэгээд тэр мөнгийг Д.гээр ажлын гурван хоногийн дотор төлүүлсэн. Тухайн шалгалтын явцад сумын дэлгүүр ажиллуулдаг “” гэсэн нэрийг нь сайн санахгүй байна тэр хүн 40 сая төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл аваад өдөрт нь буцаагаад зээлээ хаасан байсан. Тэрийг сэжигтэй тохиолдол гэж үзээд уулзахад Д.г зээл аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь авч өгсөн. Тэгээд эхнэр уурлаад байхаар нь буцаагаад зээлийг хаалгуулсан гэж хэлсэн. Тэгээд бид нар сэжиг аваад наас өндөр зээл авсан ******* гэдэг хүнтэй шалгалтаар хамт очсон ийг хөдөө явуулж уулзуулж бас нэг өндөр зээл авсан Б.******* гэдэг хүнийг Улаанбаатар хотод байхад нь ны төвөөс хүмүүс явуулж уулзуулсан юм. Тухайн үед гэдэг хүн эд байрны урьдчилгаа хийх гэж зээл авсан, зээлээ бэлэн бусаар өгсөн гэж хэлсэн байдаг. ******* нь тайлбар гаргаж өгөхдөө Д.гийн гуйлтаар 40 сая төгрөгийн зээл авч өгсөн гэж хэлсэн байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 245-246-р хуудас, 4-р хх-ийн 186-187, 232-235-р хуудас/,

- Гэрч Д.ны “...Манайх 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрийн банкнаас 15 сая төгрөгийн зээл авсан. Тэгээд байж байтал 2020 оны 02 сарын 15-ны өдөр буюу хагас сайн өдөр манай хөдөө гэр лүү Д. залгахаар нь манай эхнэр ярьсан. Тэгтэл Д. манай эхнэртэй ярихдаа “та надад мөнгө зээлээч, яаралтай хэрэгтэй болчихлоо” гэхээр нь “яаж мөнгө зээлэх вэ, өмнө нь манайх зээлтэй байгаа ш дээ чи хэдий хэр хэмжээний мөнгө зээлэх гээд байгаа юм” гэсэн чинь “надад 15 сая төгрөг зээлчих” гэсэн. Тэгэхээр нь манай эхнэр “тэгж болдог юм уу, их мөнгө байна ш дээ, гарын үсэг зурах гээд ажил байдаг ш дээ. Өмнөхөө төлж байж гардаг биз дээ” гэсэн чинь Д. нь “болно би аргалчихна” гэж хэлсэн гэсэн. Тэгээд араас нь “одоо манай банкнаас шалгалтын хүмүүс очно тэгэхээр нь та 30 сая төгрөгийн зээл авсан гээд хэлчихээрэй” гэсэн. Тэгээд ярихын завдалгүй утсаа салгасан гэсэн. Тэгээд удалгүй цагийн дараа шалгалтын хүн гээд ирсэн. Тэр хүнийг газарчлаад манай сумын ны эрхлэгчийн аав манайд ирсэн. Тэр хүмүүс ирээд банкны шалгалтаар явна “танайх 30 сая төгрөгийн зээл авсан байна. Энэ үнэн үү” гэхээр нь “манайх өмнө 15 сая төгрөгийн зээл авсан. Одоо ахиад 15 сая төгрөг манай дүү авхуулж байгаа” гэж хэлсэн. Тэгээд ямар дүү авхуулж байгаа юм гэхээр нь манай нэг дүү гээд хэлсэн. Тэгтэл тэр шалгалтын хүн танай дүү гэж Д. мөн үү гэхээр нь биш гээд тухайн үедээ тэр шалгалтын хүмүүст худал хэлсэн. Тэгээд өнгөрсөн. Тэгээд сүүлд манай эхнэр цагдаад өргөдөл бичиж өгсөн.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 247-248-р хуудас/,

- Гэрч Б.гийн “...2019 оны 02 дугаар сард тухайн сумын тооцооны төвийн ажлыг шалгасан. гийн байр, байдал нь жаахан тиймэрхүү байгаад байсан. Өдөр ажлын цагаар тус тооцооны төв дээр хамт олныг нь бүгдийг нь цуглуулаад уулзах гэхээр бие биенээсээ дөлөөд хэлж ярихгүй байх гээд эхлээд тэй уулзаж ярилцъя гэдэг утгаар орой ажил тарсаны дараа тооцооны төв хариуцсан менежер тэй хамт гийн гэрийнх нь гадаа очоод утсаар залгаад гэрийнхээ гадаа гараад ирээч гэсэн. Тэгээд удаагүй гарч ирээд машинд орж сууснаа “эндээс арай холдоод зогсчих, д харагдмааргүй байна” гэж хэлэхээр нь яасан юм бол  гээд нээх юм бодоогүй цаашаа жаахан холдож зогсоод түүнтэй ярилцсан. Би гээс “танай тооцооны төвийн ажил яагаад цалгардчихваа, ямар шалтгааны улмаас шилжих гээд байгаа юм бэ, ямар учир шалтгаан үүсээд байгаа юм бэ” гэсэн чинь эхлээд нээх тодорхой зүйл хариулахгүй байж байснаа манай ахлах теллер хүний нэр дээр зээл авчихсан байна гэсэн. Би г тэгж хэлэхээр нь ямар ч байсан дахиж энэ суманд ирж бүх зээлүүдийг нь шалгая, зээл тулгалт зайлшгүй хийх юм байна, баг бүрэлдэхүүнээ нэмэгдүүлж ирье гээд бас тухайн үед тус тооцооны төвд шалгалт хийх хугацаа дуусчихсан байсан болохоор аймаг руу явж ирээд салбарын захиралд танилцуулаад буцаж гэнэтийн байдлаар ирье гэсэн бодолтой байсан. Учир нь гэнэтийн байдлаар очиж шалгахгүй, төлөвлөгөөт байдлаар очиж шалгах юм бол тухайн салбарын ажилтнууд нь зээл авсан хүмүүс рүү утасдаж ярьж хэлэх зэрэг бүх шалгалтын зорилгыг мэдэх учраас ямар нэгэн төлөвлөгөө, удирдамжгүйгээр шууд ирэхээр болсон.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 191-192, 229-231-р хуудас/,

- Гэрч Ц.гийн “...Би урьд өгсөн мэдүүлэг дээр энэ талаар хэлж тайлбарласан байгаа. Гүйлгээ хийсэн баримт дээр гарын үсгийг шалгахдаа тухайн харилцагчийн программд оруулсан гарын үсгийн баталгаатай заавал тулгаж хянадаг юм. гийн хууль бус үйлдлийг би өөрийн хяналт тавих чиг үүргийн хүрээнд анх илрүүлсэн шүү дээ. Би 2020 оны 02 сарын 06-ны өдөр хийгдсэн бүх гүйлгээг хянаж үзэх явцад иргэн *******ын хадгаламж барьцаалсан зээлийн мөнгө болох 40 сая төгрөгийн гүйлгээ хийсэн баримт дээр түүний гарын үсэг  нь зурагдаагүй байсан. Тэгэхээр нь би г дуудаад, “*******  гуай  гарын үсгээ яагаад зураагүй юм  бэ” гээд асуусан чинь тэрээр “******* эгч  өөрөө Улаанбаатар хотод байгаа, гэрээсээ гарч чадахгүй байна, мөнгө шилжүүлээд өгөөч гээд над руу утсаар яриад гуйгаад байхаар нь шилжүүлгийг нь эндээс  хийчихсэн юм” гэж хэлэхээр нь би д “би энэ баримтыг чинь хянахгүй, *******аар гарын үсэг зуруулсныхаа дараа надаар хянуулаарай, би үүн дээр гарын үсэг зурахгүй шүү” гэж хэлээд гаргасан. Гэтэл 02 сарын 08 бил үү, 09-ний өдөр аймгийн салбараас төлөвлөгөөт шалгалт ирсэн юм. Уг шалгалт дуусах үед нь би шалгалтыг ахалж явсан салбарын харилцааны ахлах менежер д “тэй холбоотой асуудлыг шалгуулмаар байна” гэж хэлэхэд “бид нарын шалгалтаар явж байгаа хугацаа дуусаж байна, чи өөрөө аймаг дээр  хүрч ирж  холбогдох баримтуудаа гаргаад өгчих” гэсэн. Тэгээд би салбар луу явахдаа д ямар нэгэн хар авхуулахгүйн тулд аймгийн салбар луу явж мөнгө хүргэх ажилтай байна гээд аймаг руу явж салбарын захирал Гомбодорж болон захирлын зөвлөлийн дэргэдэх зөвлөлийн гишүүдтэй уулзаж тэй холбоотой, харилцагч ******* гэж хүний гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн асуудлыг хөндөж  хэлж танилцуулсан.” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 225-228-р хуудас/,

- Иргэний хариуцагч Г.ийн “...Манай банкны зээлийн эрсдэлийн хороогоор Д.гийн *******, *******, , ******* гэх хүмүүсээс мөнгө авч хувьдаа ашигласан гэж үзэж ажлаасаа халагдсан. Ер нь бол эдгээр хүмүүс Д. тэр хүмүүсийн нэр дээр зээл авсан учир зээлээ төлөхгүй гэдэг байдлаар хандаад манай банкны зүгээс Шүүхэд хандсан байгаа.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 46-48-р хуудас/,

- Хохирогч С.*******ийн наас 14,300,000 төгрөгийн малчны авсан талаарх хувийн хэрэг, зээлийн гэрээний хуулбар, ны дипозит дансны хуулга /5-р хх-ийн 87-128-р хуудас/,

- Хохирогч Г.*******гийн наас 30,000,000 төгрөгийн малчны авсан талаарх хувийн хэрэг, зээлийн гэрээний хуулбар, ны дипозит дансны хуулга /1-р хх-ийн 240-250, 2-р хх-ийн 1-27-р хуудас/,

 - Шүүгдэгч Д.гийн “...2019 оны 07 дугаар сард С.******* гэх хүний эхнэр аас малчны зээл гаргаж өгөхийг хүссэн. Тэгэхэд    нь нөхөр С.*******тэй ярилцаад зөвшөөрөл ав гэж хэлсэн. Тэгээд  нөхөр С.*******тэй нь утсаар яриад “мөнгө хэрэгтэй байна, түр зээлээч  хугацаанд нь төлнө” гэж хэлсэн. Тэгсэн тэднийх өөрт нь “4-5 сая төгрөгний хэрэгтэй байгаа чамд хэд хэрэгтэй байна. Манайхаас илүү мөнгө гарах болов уу” гэсэн. Тэгэхээр нь “зээл авахаар ирэхдээ бичиг баримтаа аваад ир тооцоолж үзээд илүү мөнгө гарвал дүү нь зээлье” гэж хэлсэн. Тэгээд 2019  оны 07 дугаар сард С.*******, хоёр ирээд гарах боломжтой зээлийг нь тооцоолж үзэхэд 14 сая төгрөг гарахаар байсан. Тэгээд бүх мөнгийг нэг удаа  бэлэн зарлагдаж гаргаад 4 сая төгрөгийг  нь тэр хоёрт өгөөд, үлдсэнийг нь өөрөө авсан. Тэгээд 6  сар тутамд  төлөлтийн хүүг нь  2-3 удаа төлсөн.  Тэгээд сүүлдээ би уг хүний зээлийг хүүг нь ажилгүй болсон учир төлж чадаагүй хугацаа хэтэрсэн. Тэгээд  хугацаа хэтэрсэн учир С.******* нь цагдаад  өргөдөл өгсөн.

 Дараа нь 2019 оны  09 сар билүү 08 сарын  сүүлээр ч билүү *******тэй утсаар ярьж мессеж бичээд мөнгө зээлэхийг гуйсан. Хадгаламжийнх нь  хугацаа дуусаагүй болохоор хадгаламж барьцаалсан зээл өгөөч гэж гуйсан. Тэгээд  шалгалт ирэх гэж байгаа мөнгөний хэрэг байна. Бас нөхрөө гадагш гаргах гээд виз хөөцөлдөж өгөх гээд хүнээс мөнгө зээлсэн. Тэр мөнгөө шалгалтаас өмнө дармаар байна мөнгө хэрэгтэй байна гээд гуйсан. Тэгээд интернет банкных нь  нууц үг блоклосон хөдөө ажил хийж байгаа банкин дээр ирэх боломжгүй гэсэн. Тэгэхээр нь би очоод  интернет банкны нууц үг сэргээх, зарлагын баримт гэсэн хоёр баримт авч очоод гарын үсэг зуруулаад 1 дэх өдрийн өглөө эрт нууц кодыг сэргээгээд хадгаламж  барьцаалсан зээл авсан. Зээлийн хүсэлт явуулаад  зарлага хийх гээд дансны үлдэгдэл харсан чинь  1 нэг 0 дутуу тавиад зээл авсан байсан. Тэгээд ахиж ах руу залгаад зөрүү дүнгээр нь ярьснаасаа нэг 0 андуураад буруу гаргачихлаа зөрүү дүнгээр нь ахиад авчихъя гээд  авсан. Тэгээд зарлага хийгээд мөнгөө бэлэн авсан.

Тэгээд  дараа  нь 2020  оны 01 дүгээр сард Г.******* гэх хүн нөхөртэйгөө малчны  зээл авахыг хүсэж орж ирсэн. Тэр хоёр арван таван сая төгрөг авахыг хүсээд би зээлийг нь гаргахдаа гучин сая төгрөгийн зээл болгож гаргаад тэр хоёрт арван таван саяыг  нь төлбөрийн хуваарьтай нь өгөөд үлдэгдэл арван таван сая төгрөгийг нь өөртөө авсан. Зээл авахдаа нөхөрт  нь хэлээгүй. Г.******* эгчээс нэмээд арван таван сая төгрөг зээлээч гэж гуйгаад аваад зээл авсан.

2022 оны 02 сард  салбараас гэнэтийн шалгалт ирээд Б.*******аас шалгалт өнгөртөл дөчин сая төгрөгний хадгаламж барьцаалсан зээл өгөөч гэж гуйсан. Тэгээд ******* эгч “би хотод байна, яаж гарын үсэг зурах юм. Би англи үсэг мэдэхгүй нууц кодоо өгч чадахгүй” гэхээр нь “Та хэзээ ирэх юм, гэсэн чинь долоо хоногийн дараа очно” гэсэн. “Тэгвэл ирээд гарын үсгээ зурчих, нууц кодоо хамт амьдардаг хүүхдийг чинь ирэхээр зээл авъя гэж хэлээд хүүхэд нь нууц кодыг нь өгөөд дөчин сая төгрөгийн зээл аваад бэлэн гаргах гэхээр болдоггүй. Тэгээд  Н.тай хүнээс мөнгө зээлсэн юм өөрийнхөө дансаар гаргаж болохгүй  байна та надад гаргаад өгөөч гэж хэлээд ******* эгчийн данснаас ахын данс руу шилжүүлээд ахын данснаас бэлэн  зарлага хийж авсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Салбараас гэнэтийн шалгалт  ахиж ирээд харилцагч Б.*******, н хоёроос зээл авсан нь баригдаж ажлаа түр өгөөд Тосонцэнгэл сум руу явсан. Хүмүүс араас их залгаад мессеж бичээд байсан учир зээл авсан хүмүүст би Тосонд байна  гэж хэлээд утсаа  унтраагаад хэсэг байсан. Тэгсэн  хүмүүс намайг худлаа яриад зугтчихлаа гэж бодоод цагдаад өргөдөл өгсөн байсан. 

...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад 3 хүүхэдтэйгээ байх боломж олгож өгөөч. Би ажил хийж байгаад энэ хүмүүсийн мөнгийг хэнд төлөх ёстой гэж шийдвэр гарсны дагуу заавал төлөх болно.” гэх мэдүүлэг /5-р хх-ийн 21-23-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  тогтоогдож байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний хариуцагч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шинжлэн судалсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу хангалттай тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч Д.гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар буюу “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэж зүйлчилсэн хэргийг зүйчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д. болон түүний өмгөөлөгч Б. нар нь гэм буруугийн шүүх хуралдаанд “Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхээс хохирлын асуудлыг хэрхэн, хэнд төлүүлэх шийдвэр гарсны дагуу хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна” гэсэн байр суурьтай оролцов.

 Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч хохирогч нартай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар гэмт үйлдэлдээ хандсан байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно гэж тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Д. нь хохирогч С.*******т 10,300,000 төгрөг, хохирогч ******* 42,150,000 төгрөг, хохирогч Г.*******д 15,000,000 төгрөг, хохирогч Б.*******ад 40,000,000 төгрөг нийт 107,450,000 төгрөгийн бодит хохирол буюу “их хэмжээний хохирол” бусдад учруулсан байна.

Шүүгдэгч Д. нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд үргэлжилсэн дөрвөн удаагийн үйлдлээр өмчлөгч нарын эд хөрөнгийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан нь Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байна.

Шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байх хугацаандаа харилцагчийнхаа интернет банкны нууц үгийг нь ашиглан хадгаламж барьцаалсан зээл авах, мөн харилцагчид зээл гаргаж өгөхдөө хүссэн зээлийн хэмжээг нь нэмэгдүүлэн зээл гаргах зэрэг албан тушаалын байдлаа ашигласан үйлдлүүд нь түүнээс үүдэн бусдад учирсан хохирол, хор уршигтай хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Иймд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.гийн дээрх үйлдэл нь шууд санаатай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсч үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулсан нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх үндэслэл болно.

Гэмт хэрэг үйлдэгдэх болон олон удаа давтагдахад шүүгдэгчийн бусдыг хуурч мэхлэн амар хялбар аргаар мөнгөтэй болох шууд санаа зорилго, ажил олгогчийн зүгээс ажилтнаа гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж буй эсэхийг хянах өдөр тутмын хяналт сул, төлөвлөгөөт хяналт, шалгалт үр дүн муутай зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д. нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр иргэн С.*******өөс 10,300,000 төгрөгийг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр иргэн *******өөс 42,150,000 төгрөгийг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Г.*******гаас 15,000,000 төгрөгийг, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.*******аас 40,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 107,450,000 төгрөгийн буюу “их хэмжээний хохирол” бусдад учруулсан байна.

Гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

Иргэний хариуцагч ХХК-ийн төлөөлөгч Ө. “... нь шүүгдэгч Д.гийн хууль бус үйлдлийн улмаас нэр бүхий иргэдэд учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-т “Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол энэ хуулийн 498.1, 498.2-т заасан байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл нэр бүхий иргэд нь Д.д мөнгө зээлүүлэх, хадгаламж барьцаалсан зээл авахыг өөрсдөө хүлээн зөвшөөрч мэдэж байсны үндсэн дээр уг үйлдэл хийгдсэн байдаг. Энэ нь өөрсдийн үйлдэлдээ илтэд болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүдэгч Д.гээс уг хохирлыг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна” гэж,

Улсын яллагч болон хохирогч нарын өмгөөлөгч нар ”...Шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь тооцооны төвд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ахлах теллерээр ажиллаж байсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилсан. ажилтныхаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ гүйцэтгэхдээ бусдад хохирол учруулсан хууль бус үйлдэл удаа дараа гаргаж буйг нь хууль тогтоомж, журамд заасны дагуу хянах, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хангалтгүй хийж байснаас шүүгдэгч Д. нь хэд хэдэн удаагийн хууль бус үйлдлээрээ бусдад хохирол учруулсан байх тул хохирогч нарт учруулсан хохирлыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна.” гэж тус тус мэтгэлцэв.

Шүүгдэгч Д. нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 147-167-р хуудас/, ны захирлын 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/14 дугаартай Д.тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалын хуулбар /4-р хх-ийн 179-р хуудас/ зэргээр тус тус тогтоогдож байна.

наас Завхан аймгийн сум дахь тооцооны төвд удаа дараагийн төлөвлөгөөт хяналт, шалгалтыг хийж байсан боловч шүүгдэгч Д.гийн харилцагч нараа хохироосон хууль бус үйлдлийг илрүүлээгүй, тооцооны төвийн захирлын банкны өдөр тутмын орлого зарлагын гүйлгээ нь кассын орлоготойгоо тохирч буй эсэх, баримт дахь харилцагч нарын гарын үсэг үнэн зөв эсэх, илрүүлсэн зөрчлөө тэр даруй таслан зогсоох, ажилтандаа зохих хариуцлага тооцох арга хэмжээ авах болон бусад үйл ажиллагаанд тавих өдөр тутмын хяналт хангалтгүй байсны улмаас шүүгдэгч нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд нэр бүхий дөрвөн харилцагчид хохирол учруулсан байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Д. нь ны Завхан аймгийн сум дахь ажиллаж байхдаа буюу хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх явцдаа бусдад хохирол учруулсан байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг ажил олгогч байгууллага болох эхний ээлжинд хариуцан хохирогч нарыг хохиролгүй болгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хохирлыг нөхөн төлүүлэх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтод нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

наас хохирогч Б.ад олгосон 40,000,000 төгрөг, хохирогч С.*******т олгосон 10,300,000 төгрөг нь хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хэдэн төгрөг болсон талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

Хохирогч *******ийн дахь хугацаатай хадгаламжийн данснаас түүний хадгаламж барьцаалсан зээлд 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 40,804,215 төгрөг, мөн өдөр 4,527,8 төгрөг нийт 45,2,048 төгрөгийг автоматаар татаж 42,150,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг хүүгийн хамт хаасан болох нь *******ийн дахь хугацаатай хадгаламжийн данснаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр нийт 45,2,048 төгрөгийг зээлийн хүүгийн хамт бэлэн бусаар төлсөн талаарх дипозит дансны харилцагчийн хуулга болон *******ийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан түүний ны дугаартай хадгаламжийн дэвтрийн хуулга зэргээр тогтоогдож байх тул /1-р хх-ийн 106-р хуудас/ уг мөнгөн дүнг гэмт хэргийн улмаас *******т учирсан хохирол, хор уршиг гэж,  

Мөн хохирогч Г.******* нь наас өөрийн авсан 15,000,000 төгрөгийн болон шүүгдэгч Д.гийн авсан 15,000,000 төгрөгийн малчны зээл, зээлийн хүүд 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр 7,000,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26,896,926 төгрөг нийт ,896,926 төгрөгийг тус тус төлж 30,000,000 төгрөгийн малчны зээлийг 3,896,926 төгрөгийн хүүгийн хамт хаасан болох нь ны орлогын мэдүүлэг болон мемориалын баримт зэргээр тогтоогдож байна. /4-р хх-ийн 248-249-р хуудас/

Иймд хохирогч Г.*******гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг Д.гийн өмнөөс төлсөн 15,000,000 төгрөгийн зээлийг хүүгийн хамт хамт төлсөн ,896,926 төгрөгийн дүнг тэнцүү хувааж үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 1,948,463 төгрөг нийт 16,948,463 төгрөг гэж тус тус тогтоолоо.

Харин хохирогч С.******* нь наас өөрийн авсан 4,000,000 төгрөгийн зээлийг бүрэн төлсөн байх бөгөөд үлдсэн 10,300,000 төгрөгийн зээл,

Хохирогч Б.*******ын дахь хугацаатай хадгаламжийн дугаартай дансны орлого, зарлагын гүйлгээнд прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор хязгаарлалт тогтоосон байх тул түүний хадгаламж барьцаалсан 40,000,000 төгрөгийн зээл тус тус төлөгдөөгүй байна.

Шүүгдэгч Д. нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогч С.*******т 60,000 төгрөг, хохирогч *******т 60,000 төгрөг, хохирогч Г.*******д 60,000 төгрөг, хохирогч Б.*******ад 70,000 төгрөг тус тус шилжүүлсэн баримтыг гарган шинжлэн судлуулав.

Иймд иргэний хариуцагч наас шүүгдэгч Д.гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******т учирсан 45,2,048 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг хасаж 45,272,048 төгрөгийг,

Хохирогч Г.*******д учирсан 16,948,463 төгрөгийн хохирлоос шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг хасаж 16,888,463 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч нарт олгуулж, хохирогч С.*******өөс шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг, хохирогч Б.*******аас шүүгдэгчийн төлсөн 70,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж инд олгуулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.*******ын дахь дугаартай хугацаатай хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Б.*******ад өөрөө захиран зарцуулах эрхийг олгож шийдвэрлэлээ. 

Иргэний хариуцагч нь хохирогч С.*******ийн 10,300,000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.*******ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч *******т төлсөн 45,272,048 төгрөг, хохирогч Г.*******д төлсөн 16,888,463 төгрөгийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.гээс гаргуулах нь зүйтэй байна.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч Б. “...Шүүгдэгч Д.д Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б. “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж буй байдал, 8 сараас 9 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргав.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Д. анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Иргэний хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын аль аль тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч Д.гийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн овогт ын , 2017 оны 05 дугаар сарын 24-нд төрсөн овогт ын , 2021 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн овогт гийн нарын төрсний гэрчилгээний хуулбаруудыг шинжлэн судалж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдалгүй, 8 сараас 9 насны гурван хүүхэдтэй хувийн байдлыг онцгойлон үзэж заавал нийгмээс тусгаарлахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч Д.гийн хөрөнгө, цалин хөлс, бусад олох орлого боломж зэргийг харгалзан 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 3 жилийн хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Д. нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч овогт ийн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “Албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдэж бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Д.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 10500 /арван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.д оногдуулсан 10,500,000 /арван сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д. нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай. 

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 498.5-д тус тус зааснаар иргэний хариуцагч ХХК-иас 45,272,048 төгрөгийг гаргуулж хохирогч *******т, 16,888,463 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******д тус тус олгуулж, хохирогч Б.ад шүүгдэгчийн төлсөн 70,000 төгрөгийг, хохирогч С.*******т шүүгдэгчийн төлсөн 60,000 төгрөгийг тус тус буцаан гаргуулж инд олгуулж,

Иргэний хариуцагч нь хохирогч С.*******ийн 10,300,000 төгрөгийн малчны зээл, хохирогч Б.*******ын 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлтэй холбоотой хохирол болон хохирогч *******т төлсөн 45,272,048 төгрөг, хохирогч Г.*******д төлсөн 16,888,463 төгрөгийг шүүгдэгч Д.гээс нэхэмжлэн гаргуулахыг дурдаж, 

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Б.*******ын дахь дугаартай хугацаатай хадгаламжийн дансны орлого, зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хүчингүй болгож Б.*******ад өөрөө захиран зарцуулах эрхийг олгосугай.

6. Шүүгдэгч Д. нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          П.ДОРЖБАЛ