Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/137

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           03                30                                                2022/ШЦТ/137                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Самбуу,

улсын яллагч П.Даваасүрэн,

хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

шүүгдэгч Б.Э, Б.З, тэдний өмгөөлөгч М.Мэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Э,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Д Б.Знарт холбогдох эрүүгийн 2234000000076 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Б.Э,

Монгол Улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэсант суманд 1994 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Төв аймаг дахь эрүүгийн харгийн анхан шатны шүүхийн 360 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаартай шүүгчийн захирамжаар нийтэд тустай ажлыг 41 хоногийн хорих ялаар сольж ялын хугацаа дуусч суллагдсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Д Б.З,

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Б.Знь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг Ө5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуфер, капутыг эвдэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Б.Э:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэж,

 

Шүүгдэгч Б.З:

...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000000076 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Б.Эгийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь,

 

Шүүгдэгч Б.Зын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг Ө5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуфер, капутыг эвдэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь тус тус дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №72 дугаартай ...Ө.Тын биед хамар ясны хугарал, таславчын муруйлт, баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд хэрэг учрал болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №2795 дугаартай ...Toyota Fielder маркийн 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ 1.160.000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

хохирогч Ө.Тын ...Би одоогоор Төв аймгийн Эрдэнэсант суманд өөрийнхөө аав Өлзийбаяр, ээж Сүхбаатар хоёрын хамтаар амьдардаг юм аа. 2022 оны 01 дүгээр сарын би Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Дэмбээ гэдэг ахын гэрт нь архи ууж 11-ний өдөр хоносон маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр өглөө босоод ахиад архи уусан тэгээд сумын төвийн хойд талд 3 км зайд ходоо байдаг Паби гэдэг айлын гэрт нь очсон тэнд 2.5 литрийн хүрэн савтай уусан тэгээд тэндээс Зоригоогийн машинд сууж сумын төврүү явсан тэгээд сумын төвд ирж Поваанаа гэдэг залуугаас өөрийнхөө машиныг авч Дэмбээ ахын хашааны гадаа аваачиж тавиад тэндээс хойшоогоо явж байгаад Батка ахтай тааралдаад зогсож байтал Зоригоогийн машинтай Түвшээ. Зоригоо, Бямба-Очрын авгай Алтанцэцэг, хэлгүй Дада нар ирсэн тэгээд тэндээсээ Батка ах бид хоёрыг машинд суулгаад сумын уурын зуухны хойд талд Зоригоогийн машинд нэг шил Хараа архи уусан тэр үед Түвшээ над руу томроод намайг машинаас авч гараад гараараа миний нүүр лүү цохиход би газар оочсон тэгээд миний дээр гарч суугаад миний нүүр лүү хоёр, гурван удаа гараараа цохисон тэгэхэд нь Батка ах Түвшээг болиулж салгасан тэгээд Батка ахтай Түвшээгийн гэрт нь очиж цусаа угаачхаад тэнд байж байгаад урагшаа машин дээрээ очье гээд Дэмбээ ахын гэрт яваад ортол тэднийд нөгөө Түвшээ. Зоригоо, Дада, Алтанцэцэг тэр хэд байсан тэгэхээр нь би жоохон унтдаг ч юм билүү гэж бодоод байж байтал Түвшээ намайг алив гаръя гэхээр нь би гарахгүй ээ би унтлаа гэж хэлсэн тэгтэл гараадхая гээд намайг тэднийхээс дээлний мөр, захнаас чирч авч гараад Зоригоогийн машинд суулгаж тэндээс Бямба-Очрын гэрт нь очсон тэгээд Бямба-Очрын гэрийнх нь баруун талын хойд хэсэгт намайг сууж байхад Түвшээ миний нүүр лүү гараа нэг удаа цохиж нүүр лүү хөлөөрөө хоёр, гурван удаа өшиглөсөн тэр үед би газар оочиж миний нүүр амнаас цус гарсан тэгээд тэрнээс хойш миний ухаан орж гараад байсан. Миний нүүр амнаас цус гарч байхад Бямба-Очрын эхнэр Түвшээг болиоч ээ чи хүн аллаа шдээ гэж хашгирч байсан тэгээд Алтанцэцэг, Дада хоёр миний нүүрний цусыг арчиж цэвэрлэж өгсөн. Бас миний машины урд талын гуферийг Зоригоо өшиглөж хагалж эвдэлсэн байсан энэ талаар надад Дэмбээ ахын эхнэр Цэрэнханд эгч хоёр хэлсэн. Тэгээд Зоригоод гуфер яагаад өшиглөж байгаа юм гэтэл харин согтуудаа өшиглөчихсөн байна лээ гэж хэлж байсан. Би Зоригоо, Түвшээ хоёрыг ирж уулзаад надаас уучлалт гуйх болов уу гэж бодсон боловч надаас уучлалт гуйгаагүй миний хохирлыг барагдуулаагүй болохоор би Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан... /хх-ийн 11-12 дугаар хуудас/,

гэрч Ё.Батшатарын ...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд би өөрийн төрсөн дүү Төгсөөгийн үүдэнд Жонгоотой тааралдсан тэгээд Жонгоо бид хоёр гудамжинд зогсож байтал Түвшээ согтуу нэг хар өнгийн машин уначихсан хажууд ирсэн тэгээд Жонгоо бид хоёрыг суучих гэхээр нь суутал дотор нь манай сумын Зоригоо, Дада, Алтанцэцэг нар байсан тэгээд хөдөлж сумын уурын зуухны хойд талд очиж зогстол Зоригоо 0.75 литрийн нэг шил Хараа архи гаргаж ирээд задалж тэр архиа тойруулсан тэгтэл Түвшээ Жонгоо руу агсарч дайрсан Жонгоог пиздаагаар нь дуудаж Жонгоог дээрэлхээд байсан тэгээд Түвшээ машинаас буугаад Жонгоог дуудаж авч гарсан тэгээд Алтанцэцэг намайг гар Жонгоог Түвшээ зодоод байна салга гэхээр нь хартал Түвшээ Жонгоогийн дээр нь гарчихсан Жонгоогийн нүүр лүү цохиж байсан тэгээд намайг гартал Түвшээ Жонгоог зодохоо больсон тухайн үед Жонгоогийн нүүр, хамар, ам нь нэл цус болчихсон хавдчихсан байсан тэгээд би Жонгоог авч Түвшээгийн гэр нь арай ойр болохоор Түвшээгийнд очиж нүүрийг нь угаалгачхаад Жонгоо бид хоёр манай сумын Дэмбээ гэдэг залуугийнд очсон тэгтэл тэднийд нөгөө Түвшээ, Зоригоо, Дада, Алтанцэцэг нар оччихсон байсан. Тэгтэл нөгөө хэд явахаар болж Түвшээ Жонгоог явъя гэж хэлсэн тэгтэл Жонгоо явахгүй гэтэл Түвшээ Жонгоог чирээд машинд суулгаад аваад яваад өгсөн. Тэрнээс хойш юу болсонг нь би мэдэхгүй... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Д.Алтанцэцэгийн ...Би энэ талаар мэдсэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр буюу өнгөрсөн гурав дахь өдөр би нөхөр хүүхэдтэйгээ Нямдаваа анкатай бас манай сумын хэлгүй дада гэдэг хүнтай бид хэд сумын төвөөс сумынхаа Баягаагийн Зоригоогийн машинтай хамт сумын төвийн хойд талд холгүй байдаг хөдөө Нямдаваа эгчийн гэрт нь очсон тэгтэл тэдний гэрт Нямдаваа аниагийн нөхөр Баби манай эгч Шүрээ бас манай сумын Жонгоо буюу Төмөрбат гэдэг залуу энэ хэд байсан. Тэгээд тэнд байж байгаад Зоригоогийн машинтай буцаад сумын төв рүү бид хэд буцах гэтэл Жонгоо хамт явъя гээд нэлээн согтуу Зоригоогийн машинд суусан. Тэгээд сумын төв дээр ирж Жонгоог машин дээр нь аваачиж өгөх гэж байгаад Түвшээ гэдэг залуутай тааралдсан тэр Түвшээ Жонгоогийн машиныг уначихсан явж байсан тэгээд Жонгоо биднээс бууж үлдсэн тэндээс Түвшээ. Зоригоо бид хэд хөдлөөд тэр хавиар явж байгаад гудамжинд ахиад Жонгоо манай сумын Батка гэдэг ахтай хамт явж байсан тэгээд тэр хоёрыг Зоригоогийн машинд нь суулгаж сумын уурын зуухны хойд талд очтол Зоригоо 0,75 литрийн нэг шил Хараа гаргаж ирсэн тэр үед цаг ойролцоогоор 16-17 цаг болж байсан тэгээд тэр архийг нь зоригоо аягалж тойруулж ууцгааж байтал Түвшээ Жонгооруу агсраад байхаар нь би Түвшээ рүү битгий муудалцаад бай гэж хэлтэл Түвшээ Жонгоог аваад тэр хоёр машинаас гарсан тэгтэл Түвшээ Жонгоог гараараа цохиж газар унагаагаад дээр нь гараад нуур луу цохиж зодоод байхаар нь би Батка ахад "Түвшээ Жонгоог зодоод байна та гарч салга" гэж хэлтэл Батка машинаас буусан тэгтэл Жонгоогийн нүүр, ам нь нэл цус болчихсон байсан тэгээд Батка ах Жонгоог аваад Түвшээгийнхрүү явж нүүрийг нь угаагаадхая гэж хэлээд аваад явсан тэр үед Түвшээ хамт явалгүй бид хэдтэй үлдсэн. Тэгээд тэндээ нөгөө үлдэгдэл архиа ууж дуусчхаад тэндээс хөдөлж сумынхаа Дэмбээ гэдэг айлынд ороод байж байтал гаднаас Батка ах Жонгоо хоёр гаднаас орж ирсэн тэгээд төд удалгүй бид хэд тэднийхээс хөдөлсөн Жонгоо бид хэдтэй хамт явсан тэгээд тэндээс шууд манай гэрт ирсэн манай гэрт байхад Түвшээ Жонгоог "пизда минь би чамайг алчихна шуу, би чамайг таарсан газраа ална аа за? гэж хэлэхэд Жонгоо өөдөөс нь "би чамайг яасан юм, би чамайг яагаачгүй байхад яагаад намайг дээрэлхээд байгаа юм" гэхэд нь Жонгоог манай гэрийн баруун талын баганы хойд талд явган сууж байхад нь Түвшээ хөлөөрөө хоёр удаа нүүр лүү нь өшиглөхөд нь Жонгоо хамраас нь бас баруун нүднийх нь хажууд талаас шалбарч зөндөө цус гараад тогтохгүй байхаар нь нойлын цаасаар дарсаар байгаад тогтоосон тэгээд Жонгоо өөрөө нүүр гараа угааж цусаа цэвэрлээд Зоригоо, Түвшээ, Дада Жонгоо нар халаа гарцгаасан... /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

гэрч Б.Эгийн ...Би одоо Төв аймгийн Эрдэнэсант суманд эхнэр хүүхдүүдийнхээ хамтаар амьдардаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 13 цагийн орчимд Эрдэнэсант сумын төвд Эрдэнэбаатар гэдэг найзындаа очиж түүний аавынх нь машиныг нь янзалж өгсөн тэгээд тэнд байж байтал Жонгоогийн 15-78 УАР дугаарын цагаан өнгийн машиныг манай сумын Повоонаа гэдэг залуу уначихсан согтуу ирсэн тэгээд тэндээс Повоонаа, Пээгий бид гурав хөдөлж манайд ирж манай хашааны үүдэнд машин дотор 0.75 литрийн нэг шил Хараа архи хувааж уутал Повоонаа тасраад Жонгоогийн машиных нь руль дэрлээд унтаад өгөхөөр нь би Повоонааг хойд талын суудалд суулгаж хөдлөөд Хулуухан дэлгүүр орж би 0.7 литрийн нэг шил Эдэн архи аваад сумын төвийн зүүн урд талын гэр хорооллын айлын үүдэнд ирээд машинд нь сууж байтал манай сумын Дада, Жонгоо, Алтанцэцэг хүүхэдтэйгээ Зоригоо нар Зоригоогийн машинтай ирсэн. Тэгээд би Жонгоод машиных нь түлхүүрийг нь өгөөд "би сая чиний машиныг Повоонаагаас авлаа айлын хашаанд оруулж тавих гээд ирж байсан юм" гээд Жонгоогийн машиных нь түлхүүрийг нь өгөхөд Жонгоогийн нүүр нь цус хавдчихсан байсан тэгэхээр нь би Жонгоог нүүр гараа угаа гэж хэлтэл Жонгоo машинаа бариад Дэмбээгийн үүдэнд очсон тэгээд би Дэмбээгийнхээр орчхоод Зоригоогийн машинтай Зоригоо, би, Алтанцэцэг, Дада бид хэд явсан Жонгоо хойд талд сууж байсан шиг санагдаад байна би тухайн үед машины жолоочийн хажууд талд сууж байсан болохоор одоо Жонгоог байсан эсэхийг яг сайн санахгүй байна. Тэгээд гудамжинд Батка ахтай тааралдаж Батка ахыг машинд суулгаад сумын уурын зуухны хойд талд зогсож машин дотор 2.5 литрийн савтай пиво уусан бас архи уусан байж магадгүй би бол архи уугаагүй. Тэгээд Жонгоо бид хоёр маргалдаж машинаас буусан тэгтэл Жонгоо над руу чи муу хачин хачин юм битгий яриад байгаарай гээд миний цээж рүү нэг түлхэхээр нь би зөрүүлээд түлхээд цээж рүү нь нэг удаа гараараа цохьсон хажууд талаараа газар оочсон тэгтэл Батка ах машинаас гарч ирээд бид та хоёр одоо больцгоо гээд Батка ах Жонгоог сугадаж босгоод аваад явсан тэгээд манай гэрээр очиж Жонгоогийн цусыг нь угаагаад явсан байсан. Тэгээд тэндээс хөдөлж Ууганаа ламын дэлгүүрийн үүдэнд зогсож тэндээс 2.5 литрийн гурван пиво авсан тэгээд Бямба-Очрын гэрт нь зоригоо, Алтанцэцэг, Дада бид хэд очиж тэнд нэг пиво уусан тэгээд тэндээс Дэмбээгийн гэрт ирж Жонгоог авч машинд суулгаад буцаж Бямба-Очрын гэрт очиж тэнд ахиж пиво ууцгаасан тэр пивоноос нь би уугаагүй. Уурын зуухны хойд талд би бол Жонгоог зодсон... /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,

гэрч Н.Цэрэнхандын ...2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ойролцоогоор 17 цагийн орчимд шиг санагдаж байна манайд Оок буюу Мөнхбаатар, Бадгаа нар бас манай нөхөр Дэмбээ бид хэд байсан би юм оёод сууж байсан тэгтэл хашааны урд талд гадаа улсууд шуугилдаад байхаар нь гарах гэтэл Оок ч харих санаатай надтай хамт гарсан тэгтэл Түвшээ Зоригоо, манай сумын Поваанаа гурав нэлээн согтуу байж байсан Зоригоогийн хар машин дотор нь Алтанцэцэг сууж байсан тэгтэл зоригоо Түвшээтэй маргалдах шинжтэй байсан тэгээд Зоригоо гэнэт өөрийнх нь машины хажууд байсан Жонгоогийн машиных нь урд талынх гуферийг хөлөөрөө гурав, дөрвөн удаа чанга хүчтэй өшиглөсөн тэгтэл Жонгоогийн машиных нь буфер нь хагарч эвдэрсэн тэгээд Зоригоо, Түвшээ, Алтанцэцэг, тэгээд нэрийг нь мэдэхгүй байна хэлгүй залуу энэ хэд манайд орж ирээд сууж байтал гаднаас Жонгоо, Батка хоёр орж ирсэн төд удалгүй байж байтал Түвшээ Жонгоог гаръя гэтэл Жонгоо гарахгүй гээд сууж байтал Түвшээ Жонгоог мөрөн дээрээс нь татаад гэрээс өвдгөөр нь чирээд гараад явсан араас нь Зоригоо, Алтанцэцэг, хэлгүй залуу гээд тэр хэд суугаад Зоригоогийн хар машинтай хөдлөөд явцгаасан. Тэгээд нэлээн оройхон хэрд 22 цагийн орчимд байх ахиад гаднаас Зоригоо, Түвшээ, хэлгүй залуу Жонгоо нар орж ирсэн. Тэр үед Жонгоогийн нүүр нь аймар хавдчихсан цус нөж болчихсон хоёр нүд нь хөхрөөд хоёр нүд нь бараг юм харж чадахааргүй тагларчихсан орж ирсэн. Тэгээд Жонгоогийн нүүрийг угаалгаж өгөөд шалбархай хэсэгт нь шархны лент нааж өгөөд гэртээ хонуулсан хамт орж ирсэн хүмүүс нь явцгаасан... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

гэрч О.Мөнхбаатарын ...Би энэ талаар мэдсэн. Одоо яг хэдний өдөр болохыг нь сайн санахгүй байна ойролцоогоор одоогоос арваад хоногийн өмнө намайг Төв аймгийн Эрдэнэсант сумын Дэмбээ гэдэг айлынд нэлээн согтуу байж байхад Түвшээ, Зоригоо, Дада, Алтанцэцэг нар ирсэн тэгээд байж байтал араас нь Батка, Жонгоо хоёр орж ирсэн тэр үед Жонгоогийн нүүр нь хавдчихсан байсан тэгээд нэг мэдэхэд гараад явцгаачихсан байсан би нэлээн согтуу болохоор зарим нэг юм аа санахгүй байна. Тэгээд орой нь бараг 22 цагийн орчимд намайг Дэмбээ ахын гэрт нь байж байхад Жонгоогийн нүүр ам нь их хавдчихсан цус бас нүүр нь нэл цус болчихсон гаднаас Түвшээ, Зоригоо, Дада 4 орж ирсэн. Тэр үед тэнд байсан хүмүүс Жонгоог хараад нүүр амаа яачхав гээд асуутал Жонгоо өөрөө Түвшээ намайг зодчихлоо гэж хэлсэн юм аа. Би бол Түвшээ Жонгоог яг яаж зодсон болохыг нь хараагүй... /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

гэрч Б.Зын ...Одоо би яг хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна ойролцоогоор одоогоос 17, 18 хоногийн өмнө байх аа. Өдөр нь би Төв аймгийн Эрдэнэсант суманд Бямба-Очир эхнэр Алтанцэцэг, Дада, Нямдаваа бид хэд үдээс өмнө сумын төвийн хойд талд хөдөө байдаг Пабигийн гэрт очсон тэгээд тэнд 2.5 литрийн хүрэн савтай пиво хоёрыг уусан тэгээд уучхаад явах гэтэл Жонгоогийн машиныг манай сумын Поваанаа унаад явчихсан гээд миний машинтай Дада, Алтанцэцэг хүүхэдтэйгээ, Жонгоо бид хэд хөдөөнөөс сумын төв рүү орж ирээд Эрхэмээгийн дэлгүүрийн үүдэнд Жонгоогийн машин байхаар нь очтол дотор нь Поваанаа, Түвшээ ах, Пээгий гэж дууддаг залуу гурав байсан тэгээд Жонгоод машиныг нь өгөөд би Түвшээ ахыг суулгаад явсан. Тэгээд хаагуур явснаа сайн санахгүй байна явж байгаад ахиад гудамжинд Батка ах, Жонгоо хоёртой тааралдаж машиндаа суулгаад сумын уурын зуухны хойд талд зогсож миний машин дотор 0.75 литрийн нэг шил архи задалж ууцгаасан тэгсэн чинь нэг адуунаас болж Жонгоо, Түвшээ ах хоёр маргалдаад байж байгаад Жонгоо, Түвшээ ах хоёр машинаас гарсан тэгээд нэг харсан чинь Жонгоогийн дээр нь Түвшээ ах гарчихсан заамдчихсан байж байсан би Түвшээ ахыг Жонгоог яг яаж цохиж зодсоныг нь хараагүй тэгээд бос ч ирэхдээ Жонгоогийн нүүр нь цус болчихсон байсан тэгээд Батка ах Жонгоог дагуулж яваад урагшаа Түвшээ ахын гэрт нь очсон юм шиг байна лээ тэгээд би нэлээн согтсон зарим зүйлээ санахгүй байгаа би угаасаа тасарчихсан байсан байна лээ бүүр орой Бямба-Очрын гэрт унтаж байтал намайг Түвшээ ах явъя гэж дуудаж сэрээсэн тэрнээс өмнөх үйл явдлыг нь юу ч санахгүй байна. Тэгээд Бямба-Очир ахын гэрт сэртэл тэр үед Жонгоогийн нүүр нь их хавдаж хөхөрчихсөн хавдрандаа нүд нь тагларчихсан зодуулчихсан шинжтэй байсан тэгээд тэднийхээс гараад миний машинтай Жонгоо, Түвшээ ах, Дада бид хэд Дэмбээ ахын гэрт ирсэн тэгээд Жонгоо бид хоёр тэнд хоноцгоосон... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

яллагдагч Б.Эгийн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч М.Мэндсүрэнгээр уншуулж танилцлаа. Би өмгөөлөгчөөрөө М.Мэндсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан тул өмгөөлөгчтэйгөө хамт мэдүүлэг өгнө. Би согтуурсан архи уусан үедээ Төв аймгийн Эрдэнэсант суманд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ө.Ттай маргалдаж улмаар цохьж зодсон асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би дээрх асуудлаас болж Ө.Тад учруулсан хохирлын мөнгөнд хагалгааны зардалд 4 сая төгрөг төлсөн. Цаашид гарах зардлыг мөн харилцан тохиролцож төлөхөөр болсон... /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

яллагдагч Б.Зын ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Даваасүрэнгийн надад холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг өмгөөлөгч М.Мэндсүрэнгээр уншуулж танилцлаа. Би өмгөөлөгчөөрөө М.Мэндсүрэн өмгөөлөгчийг сонгон авсан тул өмгөөлөгчтэйгөө хамт мэдүүлэг өгнө. Би согтуурсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Төв аймгийн Эрдэнэсант суманд 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Ө.Ттай маргалдаж улмаар унаж явсан 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг нь өшиглөж урд гуперийг нь эвдсэн гэж эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж ял сонсгож мэдүүлэг авч байгааг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх асуудлаас болж Ө.Тад учруулсан хохирлоо одоогоор төлж барагдуулаагүй байна. Гэхдээ би уулзаж яриад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулахаар болсон... /хх-ийн 65-66 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Эгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 45-47, 69, 76-79 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Зын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 49-51, 70, 72-75 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Э, Б.Зболон тэдний өмгөөлөгч М.Мэндсүрэн нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Э, Б.Знарын гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.Эгийн согтуурсан үедээ хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Б.Зын согтуурсан үедээ хохирогч Ө.Тын 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуфер, капутыг эвдэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

Гэм буруугийн болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч П.Даваасүрэн:

...Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Зыг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуфер, капутыг эвдэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсний улмаас бага бус хэмжээнээс дээш буюу 1.160.000 төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын Улаанхудаг 5 дугаар багийн нутагт сумын төвд согтуурсан үедээ хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн муруйлт, баруун, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тус учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч Б.Зыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Знь хохирогч Ө.Тын нэхэмжилсэн 1.160.000 төгрөгийг төлсөн. Шүүгдэгч Б.Э нь хохирогч Ө.Тын баримтаар нэхэмжилсэн хохирлоос 4 сая төгрөгийг төлсөн бөгөөд үлдсэн 3.005.556 төгрөгийг шүүгдэгч Б.Эээс гаргуулж хохирогч Ө.Тад олгуулах саналтай байна. Мөн хохирогч Ө.Т нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч Б.Эээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдож байгаа. Шүүгдэгч Б.Зын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн. Харин шүүгдэгч Б.Эгийн хувьд мөрдөн байцаалтын шатанд 4.000.000 сая төгрөгийг төлсөн, үлдэх 3.005.556 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ба хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх гэсэн улсын яллагчийн саналтай санал нэг байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:

...улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна. Өөр хэлэх зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид учирсан хохирлыг төлнө... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.З:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Э, Б.Знарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгчид, тэдний өмгөөлөгч, маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э, Б.Знар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Э, Б.Знар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

           

Прокуророос шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Б.Эий холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Э нь хохирогч Ө.Тыг толгойн тус газар нь цохиж, зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодсон байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Б.Э нь хохирогч Ө.Тын нүүрэн тус газар нь гараар цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд биед хамар ясны хугарал, таславчын муруйлт, баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Мөн шүүгдэгч Б.Зын хохирогч Ө.Тын 15-78 УАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гуфер, капутыг эвдэж 1.160.000 төгрөгийн хохирол учруулснаараа бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан... гэх гэмт хэрэг ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан ...бага хэмжээний хохирол буюу гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг... гэж ойлгоно гэснээр ...бага хэмжээнээс буюу гурван зуун нэгжээс дээш хохирол  учруулснаараа энэ гэмт хэргийн шинжийг хангаж төгссөн гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр юм.

 

Шүүгдэгч Б.Зын бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан санаатай үйлдэлтэй нь шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.   

 

Түүнчлэн шүүгдэгч Б.Знь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт болон хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

мөн шүүгдэгч Б.Зыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Эгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Тын биед хамар ясны хугарал, таславчын муруйлт, баруун зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, эвэрлэгт цус хураа, хамарт зөөлөн эдийн няцрал, баруун хацар, эгэм, цээж, зүүн өвдөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол,

Шүүгдэгч Б.Зын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө.Тын эд хөрөнгөд 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөгийн хохирол тус тус учирсан байна. 

   

Хохирогч Ө.Т нь шүүгдэгч Б.Эгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд 7.005.556 /долоон сая таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөг нэхэмжилснээс, 4.000.000 /дөрвөн сая/ төгрөг төлсөн ба үлдэх 3.005.556 /гурван сая таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг хохирогч Ө.Тад нөхөн төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгч Б.Эгээс гаргаж олгох нь зүйтэй байна.

 

Шүүхийн шатанд хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай нь цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэснийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч Ө.Т нь энэ талаарх баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Эгээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Т нь шүүгдэгч Б.Заас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эд хөрөнгөд учирсан хохирол 1.160.000 /нэг сая нэг зуун жаран мянга/ төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч Б.Зтөлсөн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Зэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Б.Э, Б.Знараас тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч П.Даваасүрэн:

...Шүүхээс шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт болон баримт  бичиггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Мэндсүрэн:

...Улсын яллагчийг саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.Э:

...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Б.З:

...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсын яллагчийн саналыг дэмжиж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Э, Б.Знар нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгт чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

           

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э, Б.Знар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор Б.Знь бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

      Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

              шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

                        36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                                    хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д Б.Зыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Д Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Эг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Төв аймаг, Эрдэнэсант сум, “Баргилт” 2 дугаар баг, “Уул худаг” гэх газраас шилжин явахыг, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс бусад хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод очихыг тус тус хориглох, Төв аймаг Эрдэнэсант сум нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж,

 

Мөн шүүгдэгч Д Б.Зыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Төв аймаг, Эрдэнэсант сум, “Угалзат” 4 дүгээр баг, “Шадны ам” гэх газраас шилжин явахыг, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс бусад хөдөө орон нутаг, Улаанбаатар хотод очихыг тус тус хориглох, Төв аймаг Эрдэнэсант сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ сарын хугацаагаар хүлээлгэж, хязгаарлалт тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Э, Д Б.Знарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2234000000076 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Э, Б.Знар энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Б.Зэнэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Эгээс 3.005.556 /гурван сая таван мянга таван зуун тавин зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Ө.Т олгосугай.

 

7. Хохирогч Ө.Т нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Эгээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Э, Д Б.Знарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Э, Д Б.Знарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Ш.ГАНДАНСҮРЭН