Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/139

 

 

 

 

 

 

 

 


     2022             04                  01                                                         2022/ШЦТ/139

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч П.Даваасүрэн,

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х А.Дид холбогдох эрүүгийн 2134001870407 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн 1997 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, дугаарын регистртэй, Х А.Д,

 

  Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч А.Д нь 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын 05-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Чыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн иргэн Ё.Ариунаагийн дансаар 8.158.500 төгрөгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч А.Д:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм үйлдэл гаргахгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2134001870407 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч А.Дийн 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын 05-ны хооронд үргэлжилсэн үйлдлээр  Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Чыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн иргэн Ё.Ариунаагийн дансаар 8.158.500 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-5 дугаар хуудас/,

2021 оны 04 дүгээр сараас хойш facebook-ээр танилцаж чатласан чатны хуулбар /хх-ийн 29-53 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-89 дүгээр хуудас/,

хохирогч Д.Чын ...Би 2021 оны 02 дугаар сард Ариуна Анука гэх фейсбүүк хаягтай хүнтэй найз болж чаталж эхэлсэн. Тухайн фейсбүүк хаягнаас над руу мөнгө гуйсан тэгэхээр нь би түр зээлээр өгөөд яваад байсан. Ингэж явсаар би нийтдээ 8.258.500 төгрөг өгсөн. Ийм зүйл болсон. Уулзаж тохироогүй. Би мөнгө шилжүүлэхдээ Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс шилжүүлж байсан. Хэдэн удаа гэдгийг нь сайн санахгүй байна нийт 8.258.500 төгрөг шилжүүлж байсан. Одоо тухайн өгсөн мөнгөө бүгдийг нь буцаан авсан. Иргэн А.Доос 8.258.500 төгрөг буцааж авсан, надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... /хх-ийн 7 дугаар хуудас/,

гэрч Д.Оюунцэцэгийн ...Миний төрсөн дүү болох Д.Ч нь 2004 оноос хойш Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт ажиллаж амьдарч ирсэн. Д.Ч нь сэтгэцийн өөрчлөлттэй, татаж унадаг, хэл яриа нь гацдаг байнга миний хараа хяналтад байдаг уурхайд хар бор ажил хөдөлмөр эрхэлдэг хүн байдаг. Тэгээд манай дүү өөрийн цалингаа надад өгч хадгалуулдаг байсан сүүлийн 2-3 сар ажил хийж олсон цалингаа надад өгч хадгалуулаагүй манай дүүтэй хамт нэг дор амьдардаг Батхуяг гэдэг залуу танай дүү рүү нууцалсан дугаараас өдөр шөнөгүй залгаад мөнгө нэхээд дарамтлаад байна гэж надад хэлсэн тэгэхээр нь би өөрөөс нь асуухад надад юу ч хэлэхгүй дугарахгүй байсан. 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5300575993 Д гэсэн данс руу 100.000 төгрөг хийгээд өг гэж ээждээ хэлсэн тэгэхэд ээж ямар учиртай мөнгө юм гэхэд зүгээр мөнгө хий гэсэн тэгээд ээж мөнгө хийхгүй гэсэн чинь тэгүүл би үхнэ гээд гараад явсан гэсэн тэгээд ээж над руу яриад энэ ингээд байна гэхээр нь би та мөнгийг нь хийчих гэж хэлсэн тэгээд тэр данс руу нь мөнгийг нь хийсэн гэсэн чинь хүрээд ирсэн гэсэн. Ээжийн хажууд хүртэл тухайн нууцалсан дугаар залгаад байсан тэгээд ээж утсыг нь авахаар салгадаг тэгэхээр нь би манай дүүтэй хамт амьдардаг Батхуяг гээд залуугаар утсыг нь авхуулахад чингэлтэй дүүргийн 1-р хэлтсийн мөрдөн байцаагч байна гомдол мэдээллийн дагуу энэ хүнийг шалгаж гэж байсан чи цагдаа байж дугаараа яах гэж нууцалдаг юм бэ гэж хэлэхэд шууд тасалсан гэсэн тэгээд бас нэг дугаар өгөөд энэ дугаар луу залга гэж хэлсэн гэсэн тэгээд тухайн өгсөн дугаар луу залгахад ашиглалтад байхгүй байна гэсэн тэгээд тухайн өдрөөс хойш би чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс рүү залгаж асуусан бас цагдаагийн байгууллагын ёс журам руу залгаж зөвлөгөө авсан тэгсэн чинь намайг харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад өргөдлөөр ханд гэж хэлсэн тэгээд би өргөдөл бичиж өгсөн мөн бичсэн мессэж сүүлийн дансны хуулгыг зургаар хавсаргасан байгаа. Д.Ч буюу манай дүү нь тэр харьцаж байсан эмэгтэй Ариунаад ойролцоогоор 5.000.000 төгрөг өгсөн мөн тэр цагдаа гээд байгаа хүнд 1.000.000 төгрөг хийсэн... /хх-ийн 10 дугаар хуудас/,

гэрч А.Дийн ...Би 2021 оны 02 дугаар сард Ариунаа Анука гэдэг нэртэй фэйсбүүк хаяг нээгээд орхисон байсан. Тэгээд нэг өдөр энэ хаягаа оруулсан чинь хүмүүсээс найзын хүсэлт, чатнууд ирсэн байсан тэр ирсэн чат дунд нь Chimbaa Dashka гэдэг нэртэй хаягаас Сайнуу гэсэн чат ирсэн байхаар нь өөдөөс нь хариу чат бичээд 100.000 төгрөг зээлчээч гээд бичсэн тэгээд 100.000 төгрөг ээжийнхээ 5739074772 гэсэн дансаар авсан. Тэр өдрөөс хойш цувуулж авсаар байгаад 5.000.000 орчим төгрөг тэр хүнээс 5739073772, 5300575992 гэх дансаар авсан. Өмнө нь таньдаг байгаагүй, фэйсбүүкээр чат бичиж танилцаж байсан Ариунаа Анука гэдэг нэртэй фэйсбүүк хаягаар чаталсан. Мөнгө авч байсан 2021 оны 03 дугаар сараас хойш цувуулж авсаар байгаад 5.000.000 орчим төгрөг авсан. Нэг удаа мөнгө зээлчээч гэж асууж үзсэн тэгээд надад өгсөн, тэгээд яг энэ байдлаараа мөнгө асууж зээлээч гэж асууж авсаар байгаад л 5.000.000 орчим төгрөг болсон байсан. Би ээжийнхээ дугаар дээр Ариунаа Анука гэдэг нэртэй фэйсбүүк хаяг нээсэн тэгээд энэ хаягаараа тэр хүнтэй чатласан 80044357 гэдэг дугаар дээр нээсэн. Тухайн фэйсбүүкийг анх яах гэж нээснээ санахгүй байна тэгээд л тэр фэйсбүүк хаягаа ашиглаж эхлээд тэр хүнээс мөнгө асуугаад мөнгө авсан тэгээд надад мөнгөн өгч байсан болохоор нь тухайн фэйсбүүк хаягийг ашиглаж авч хүнтэй чаталдаг байсан, энэ фэйсбүүк хаягаа ашиглаж мөнгө авч байсан удаа байхгүй ганцхан тэр Chimbaa Dashka гэдэг фэйсбүүк хаягтай хүнээс л мөнгө авч байсан. Анх 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 130,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 70,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 400,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 200,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 200,0000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 120,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 430,000 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 332,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 750,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 380,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 750,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 275,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 08-ний өдөр. 275,000 төгрөг, 2021 оны 16-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 66,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 99,500 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 190,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 100,000 төгрөг авсан. 5739074772 Ариунаа манай ээжийн данс 5300575993 буюу миний өөрийн дансыг ашигладаг байсан. Өөр хүний данс ашиглаж мөнгө авч байсан асуудал байхгүй энэ хоёр дансаар л мөнгө авдаг байсан. Авсан эд зүйл байхгүй үрээд л дуусгасан яг юунд үрж байснаа санахгүй байна. Тухайн хүнрүү Ариунаа Анука гэх фэйсбүүк хаягаа ашиглаад мөнгө зээлээч гэж чат бичсэн тэгсэн чинь цалин буутал хэд хоног хүлээчих гэсэн тэгэхээр нь чи надад мөнгө зээлэхгүй бол намайг хүчиндсэн гэж хэлээд цагдаад өгнө манай ах цагдаагийн том дарга гэх мэтээр дарамталсан тэгээд 96070424 гэдэг өөрийнхөө дугаараас нууцалж байгаад залгаад цагдаа байна гэж ярьж дарамталсан өөр дарамталсан асуудал байхгүй. Үгүй өөрөө ийм зүйл хийсэн. Энэ талаар мэдэж байсан хүн байхгүй ганцхан би өөрөө л мэдэж байсан. Ээждээ хэлдэггүй байсан. Манай ээж мэддэггүй байсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

гэрч Ё.Ариунаагийн ...2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр цагдаагаас Тэмүүжин гэдэг хүн яриад ийм болсон талаар мэдсэн өмнө нь ерөөсөө мэдээгүй байсан. Хаан банкны 5739074772 гэсэн данс ашигладаг. Биедээ бичиг баримт карт зэрэг зүйлээ авч явдаггүй гэртээ орхидог. Манай том хүү. Би мэдээгүй хүнээс мөнгө авч байсныг нь мэдээгүй цагдаа ярьхаар л мэдсэн. Үгүй ийм асуудалд холбогдож байгаагүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,

гэрч Д.Чын ...Би 2021 оны 02 дугаар сарын эхээр миний Chinbaa Dashka гэсэн фейсбүүк рүү Ариуна Анука гэх фейсбүүкээс найзын хүсэлт явуулсан байхаар нь би авчихсан. Удалгүй над руу сайн байна уу гэсэн чат ирсэн тэгээд бид хоёр харьцаж эхэлсэн. Хамгийн анх 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр над руу мөнгө зээлээч би буцаагаад  өгчихнө гээд надаас 10.000 төгрөг авсан. Тэр өдрөөс хойш надаас үргэлж мөнгө асууж мөнгө зээлээр авдаг болсон. 2021 оны 03 дугаар сараас эхлээд намайг мөнгө өгөхгүй бол чамайг хүчиндсэн гэж Цагдаад өгнө гэж айлгасан. Тэгэхэд нь би уулзаагүй байж би чиний царайг ч хараагүй гэж хэлэхэд манай ах Цагдаагийн том дарга чамайг хаанаас ч олно, хүчингийн хэрэг тохно гэж айлгасан. Би айгаад үргэлжлүүлээд мөнгө өгч эхэлсэн. Ийм зүйл болсон. Би 2021 оны 02 дугаар сараас 03 дугаар сар хүртэл Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд өөрийн төрсөн эгч Оюунцэцэг эгчийнд байж байгаад 2021 оны 04 дүгээр сараас эхлээд Төв аймгийн Заамар сумын нутаг Доргонот гэх газарт Дархан эрхт майнинг ХХК-д ажилчнаар одоог хүртэл ажиллаж байна. 2021 оны 04 дүгээр сараас одоог хүртэл би уурхайгаас гараагүй. Огт уулзаж байгаагүй. Би өөрийн Хаан банкны 5029253465 гэсэн данснаас Хаан банкны 5739074772 гэсэн данс руу 02 сарын 07-ны өдөр 10.000 төгрөг, 02 сарын 08-ны өдөр 20.000 Terper. 50.000 төгрөг. 02 сарын 10-ны өдөр 20.000 төгрөг, 100.000 төгрөг, 02 сарын 11-ний өдөр 80 000 төгрөг. 02 сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 02 сарын 17-ны өдөр 120.000 төгрөг, 03 сарын 05-ны өдөр 570.000 төгрөг, 03 сарын 11-ний өдөр 130.000 төгрөг, 03 сарын 14-ний өдөр 60.000 төгрөг. 03 сарын 15-ны өдөр 100.000 төгрөг. 03 сарын 17-ны өдөр 70.000 төгрөг, 03 сарын 18-ны өдөр 100.000 төгрөг, 03 сарын 20-ны өдөр 30.000 төгрөг, 03 сарын 22-ны өдөр 35.000 төгрөг, 03 сарын 23-ны өдөр 65.000 төгрөг, 03 сарын 28-ны өдөр 80.000 төгрөг, 03 сарын 31-ний өдөр 50.000 төгрөг, 04 сарын 01-ний өдөр 40.000 төгрөг, 04 сарын 02-ны өдөр 8.000 төгрөг, 04 сарын 07-ны өдөр 400.000 төгрөг, 04 сарын 10-ны өдөр 200.000 төгрөг, 04 сарын 16-ны өдөр 200.000 төгрөг, 04 сарын 17-ны өдөр 120.000 төгрөг, 80.000 төгрөг, 04 сарын 22-ны өдөр 430.000 төгрөг, 20.000 төгрөг, 04 сарын 25-ны өдөр 168.000 төгрөг, 04 сарын 26-ны өдөр 332.000 төгрөг, 05 сарын 01-ний өдөр 200.000 төгрөг, 05 сарын 02-ны өдөр 500.000 төгрөг, 05 сарын 09-ний өдөр 750.000 төгрөг, 05 сарын 15-ны өдөр 380.000 төгрөг, 05 сарын 28-ны өдөр 750.000 төгрөг, 06 сарын 07-ны өдөр 275.000 төгрөг, 06 сарын 08-ны өдөр 275.000 төгрөг, 06 сарын 12-ны өдөр 300.000 төгрөг өгсөн тухайн данс руу нийт 7.218.000 төгрөг өгсөн. Хаан банкны 5913164604 дугаарын данс руу 02 сарын 09-ний өдөр 85.000 төгрөг хийсэн. Хаан банкны 5300575993 дугаарын данс руу 06 сарын 16-ны өдөр 150.000 төгрөг, 06 сарын 17-ны өдөр 150.000 төгрөг, 06 сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 06 сарын 26-ны өдөр 66.000 төгрөг, 06 сарын 27-ны өдөр 99.500 төгрөг, 07 сарын 01-ний өдөр 190.000 төгрөг өгсөн тухайн данс руу нийт 855.500 төгрөг хийсэн. Энэ гурван дансанд нийт 8.158.500 төгрөг өгсөн... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

яллагдагч А.Дийн ...Би 2021 оны 01 дүгээр сард Ариуна Ану гэсэн фэйсбүүк хаяг нээгээд хэсэг хугацаанд орохгүй орхичихсон байсан. Ингээд 1 сарын сүүлээр нэг удаа орж үзэхэд Чинбат гэсэн хаягнаас сайнуу гэсэн чат ирсэн байхаар нь би хариуд нь сайн сайн уу гээд хариу бичээд харилцаж эхэлсэн. Ингээд харилцаж байгаад мөнгө зээлээч гэхэд хэд хоног хүлээчих гэхээр нь цагдаагаас ярьж байна, эсвэл чамайг намайг хүчиндсэн гэж цагдаад гомдол мэдүүлнэ гэх зэргээр айлгаад бага багаар мөнгө авч эхэлсэн. Тэгэж байтал сүүлрүүгээ мөнгө өгөхөө байчихаар нь чатаар гар утасны дугаарыг нь асууж байгаад Чинбатын утас руу нь би цагдаагаас ярьж байна мөрдөн байцаагч Амарбат гэж хүн байна чиний талаар Чингэлтэй дүүргийн цагдаад гомдол мэдээлэл ирсэн үүнийг би шалгаж байгаа юм гэж хэлээд өөрийнхөө 5300575993 дансыг өгөөд энэ данс руу мөнгө хийвэл гомдлыг чинь хаалаа гэж хэлээд миний данс руу 230.000 орчим төгрөг хийсэн үүний дараа дахин чаталж байгаад мөнгө гуйхад өгөхгүй гэхээр нь чамайг мөнгө өгөхгүй бол намайг хүчиндсэн гэж цагдаад гомдол гаргана гэж хэлээд 100.000 төгрөг нэг удаа авсан үүнээс хойш 1 сар орчмын дараа цагдаагаас над руу яриад шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Надад ямар нэгэн бодол байхгүй зүгээр л фэйсбүүк нээчихсэн юм. Гэтэл сүүлрүүгээ хүнээс мөнгө авч болох юм байна гэдэг бодол төрөөд л нэг мэдэхэд тус хүнээс 8.158.500 төгрөг дансаар авчихсан байсан... /хх-ийн 27-28 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч А.Дийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 91, 94 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.        

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч А.Дийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Чыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн иргэн Ё.Ариунаагийн дансаар 8.158.500 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруу болон хууль зүйн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч А.Д нь Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2021 оны 04 дүгээр сараас 2021 оны 07 дугаар сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр хохирогч Д.Чыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлж, баримт мэдээлэл тараахаар сүрдүүлэн иргэн Ё.Ариунаагийн дансаар 8.158.500 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Д.Чад 8.158.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлсэн болон нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч А.Д:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Дийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Учир нь шүүгдэгч А.Д нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч А.Д дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч А.Дийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд хуульчлагдсан Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх” гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотны хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн бол” гэсэн үндсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Тухайлбал шүүгдэгч А.Д хохирогч Д.Чыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж түүнээс 8.158.500 төгрөгийг авсан байна.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч А.Д Д.Чын 8.158.500 төгрөгийг шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, Д.Чын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлснээр тухайн гэмт хэрэг төгсөж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг шаардахгүй, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэсний дагуу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

 

Тэрээр шүүгдэгч А.Дийг бусдыг эд хөрөнгөө өөртөө шилжүүлэн өгөхийг шаардан, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж, утсаар хүч хэрэглэхгүйгээр заналхийлж буй өөрийн үйлдлээ хууль бус гэдгийг мэдсээр атлаар хүсэж хийсэн, үүний улмаас 8.158.000 төгрөгийг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Чад учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч А.Дийг бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч П.Даваасүрэн:

            ...Шүүгдэгч Хонинонхонд овгийн Амарзаяагийн Дийг Эрүүгийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч А.Д:

            ...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэл оногдуулах тухай дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч А.Дид оногдуулах хариуцлагын дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Шүүх шүүгдэгч А.Дид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлгүй, гэм бурууд нь тохироогүй гэж дүгнээд арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч А.Дид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж,  

 

шүүгдэгч А.Дид оногдуулсан арван таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Дийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Чад 8.158.500 /найман сая нэг зуун тавин найман мянга таван зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна. 

    

Хохирогч Д.Ч нь шүүгдэгч А.Доос мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч А.Д нь хохирол төлбөрт 8.158.500 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Д.Чад шүүх хуралдааны товыг мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтаст хэргийн 100 дугаар хуудаст авагдсан түүний хүсэлтээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч А.Дийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2134001870407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 8.158.500 төгрөг төлсөн, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х А.Дийг бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж, хүч хэрэглэхгүйгээр заналхийлж, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х А.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х А.Дид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан арван таван мянга нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Х А.Дид шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2134001870407 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х А.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид 8.158.500 төгрөг төлсөн, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х А.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х А.Дид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН