Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмэнд,

Улсын яллагч Н.,

Хохирогч Х.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******,

Шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.аас Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.*******ид холбогдох 2123001360204 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Завхан аймгийн багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. ******* овогт *******гийн *******, ИА*******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг Хүрэн толгой гэх газарт байсан хохирогч Х.*******ын 5 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг Хүрэн толгой гэх газарт байсан хохирогч Х.*******ын 5 тооны адууг машин механизм ашиглан хулгайлж, түүнд 6,250,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь:

1. Хохирогч Х.*******ын “...2019 оны хавар 04 дүгээр сарын -ны өдөр сумын багийн “Таван ламын” худаг дээр очоод адуугаа үзэхэд миний адуу бүрэн байсан. 04 дүгээр сарын 28-ны өдөр сумын багийн “Хүрэн толгой” гэх газарт очиж адуугаа бүртгэхэд хул азарга /буйлан тамгатай/, унагатай халиун гүү /ходоодон тамгатай/, хээр гүү /ходоодон тамгатай/, сартай хээр байдас /ширээтэй онги тамгатай/ адуунууд байхгүй байсан. Тэгээд би адуугаа тасраад явсан байх гэж бодоод сумын 3-р багийн айл өрхүүдээр болон , , зэрэг сумын айл өрхөөр тухайн алдсан адуугаа хайж явсан. Тухайн алдагдсан хул азаргыг Хэнтий аймгаас адуугаа сайжруулах гээд 3,000,000 төгрөгөөр авч ирж байсан юм. ...Би алдсан адууны болон адуугаа эрж хайхад гарсан зардлын бүх хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Гэрч Т.*******ийн “...2019 оны 04 дүгээр сарын сүүлээр Батка /*******/ гэдэг хүнээс хул зүсмийн азарган үрээ худалдаж авсан. Сарлагийн соёолон эр үхэр дээр 400,000 төгрөг өгч худалдаж авсан. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй. Надад зүүн талаас авч ирсэн үрээ байгаа юмаа гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,

3. Гэрч Д.*******ийн “...2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр гэртээ байж байтал ******* гэх залуу манайд ирээд та надаас 1,400,000 төгрөгөөр азарган үрээ авах уу гэхээр нь би одоо надад мөнгө байхгүй байна чамд хэд хоногоос өгье гээд 300,000 төгрөг өгөөд азарган үрээг нь Завхан аймгийн сумын нутаг Бор давс гэх газраас *******, ******* гэх 2 залуутай машинтай очоод аваад Завхан аймгийн сумын нутаг багийн даваагийн хажуугийн өвөр нумтын ам гэх газарт аваачсан. Тэгээд ******* гэх ахдаа сарлагийн хязаалан үхэр дээр 400,000 төгрөг аваад зарсан. 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр сумын бор давс гэх газраас ******* гэх залуугийн хул зүсмийн азарган үрээ авсан. Уйлан тамгатай их номхон үрээ байсан. Хээр гүү ходоодон тамгатай, Халиун гүү ходоодон тамгатай, сартай хээр байдас, хул азарган үрээ уйлан тамгатай нийт 4 тооны адуу ачиж ирсэн. ******* тухайн адууг миний өөрийн адуунууд байгаа юмаа гэж хэлсэн. Би хулгайн адуу гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,

4. Гэрч Г.*******ын “... 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр гэртээ байж байтал ******* над руу залгаад 2-уулаа хөдөө чиний машинаар яваад адуу ачаад ирье гэсэн. Тэгээд *******, ******* нарын хамт Завхан аймгийн сумын нутаг бор давс гэх газраас хул азаргатай 5 тооны адуу ачаад Завхан аймгийн сумын нутаг Дархан уул багийн н даваанд 4-н адууг нь буулгаад хул азаргыг нь ******* бид 2 авч яваад ******* гэх залууд аваачиж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн сумын нутаг бор давс гэх газраас *******, ******* нарын хамт хээр гүү, ходоодон тамгатай, халиун гүү ходоодон тамгатай, сартай хээр байдас уйлан тамгатай, хул хязаалан үрээ уйлан тамгатай  нийт 4 тооны адууг авч ачиж ирсэн. ******* тухайн адууг миний өөрийн эзэмшлийн адуунууд гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн адуу гэж мэдээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/,

5. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хохирогч Х.*******аар хулгайд алдагдсан гэх хул зүсмийн азаргыг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-р хуудас/

6. Шүүгдэгч Д.*******ийн өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр ******* ах азарган үрээ худалдаж авмаар байна гэхээр нь надад зүүн аймгаас ирсэн азарган үрээ байна гэж хэлсэн. Тэгтэл үрээг чинь авъя гэхээр нь та ачиж ирэх машинаа олчих гэхэд ******* ах найз *******ыг гуйгаад бид гурав түүний цэнхэр портертой сумын Бор давс гэх газарт очсон. Очиход хул азаргатай 3 гүү нэг унагатай адуунууд байхаар нь хажууханд нь байсан адууны хашаанд хул азарган үрээ, халиун байдас, хээр байдас, унагатай бор хээр гүү, 1 унагыг буулгаж авч үлдээд ******* хул азарган үрээг нь портер дээрээ ачаад аваад явсан. Би *******д хул азарган үрээг зарахаар болоод бололцоотой болохоороо мөнгийг нь өгөөрэй 1,500,000 орчим болох байх гэж хэлээд явуулсан. Халиун гүү, унага хоёр нь хоёр хоногийн дараа үхсэн. 2 байдсыг нь Увс аймгаас мал авч байсан танихгүй хүмүүст нэгийг нь 400,000 төгрөгөөр тооцоод худалдсан. Тухайн үед мөнгөө бэлнээр авсан. Би мал худалдаж авч байсан хүмүүсийг танихгүй. ******* надаас худалдаж авсан азарганыхаа мөнгийг өгөөгүй байгаа. Одоо тэр Азарга сумын ******* гэх айлын адуунд байгаа гэсэн. ...Би  Д.*******, Г.******* нарт хулгай адуу гэж хэлээгүй. Миний адуу гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээж байна.” гэх мэдүүлэг /54-56-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь цаг хугацаа, дэс дараалал, үйл баримтын талаар зөрүүгүй тусган мэдүүлсэн бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан байна.

Мөн шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа өөрөө сайн дураар хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.******* нь  2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр Завхан аймгийн сумын багийн нутаг Хүрэн толгой гэх газарт байсан хохирогч Х.*******ын 5 тооны адууг бусдын өмчлөл, эзэмшил гэдгийг мэдсээр байж хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Прокуророос шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Учир нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан.

Шүүгдэгч М.*******даваа нь хохирогч Х.*******ын 5 тооны адууг 2019 оны 04 дүгээр сарын -ны өдөр хулгайлсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Уг цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан хууль зүйн тайлбарт “олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно” гэж заасан байна. 

Иймд Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох, шунахай сэдэлт, шударгаар хөдөлмөрлөхөөс зайлсхийх санаа зорилго нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 - Хохирлын талаар:

Шүүгдэгч Д.*******ийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Х.*******ад 6,250,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний компанийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №22-49 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.******* нь бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэгтэй байна. 

Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Д.*******аас гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 3 гүү, 1 унаганы үнэ 2,250,000 төгрөгийг, хохирогчийн алдсан азаргаа өөрөө ирж авахад гарсан зардал 545,706 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Х.*******ад олгуулж, хохирогчийн алдсан адуугаа эрж хайхад гарсан зардал 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.  

Уг шийдвэртэй холбоотой шүүгдэгч Д.******* болон түүний өмгөөлөгч Б.******* нар нь “...Шүүхээс хохирогч Х.*******ад олгуулахаар шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөөр ажлын 5 өдрийн завсарлага авах хүсэлт гаргаж байна.” гэснийг шүүх хүлээн авч гэм буруугийн шүүх хуралдааныг ажлын 5 өдрөөр завсарлуулж эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд шүүгдэгч Д.******* нь хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болон Х.*******ын “Би алдсан адууны болон адуугаа эрж хайхад гарсан зардлын бүх хохирлоо бүрэн барагдуулж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байр тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүхээс тогтоосон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, Эрүүгийн  хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Шүүгдэгч Д.*******ийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны Өршөөлийн тухай хуулиар өршөөн хэтрүүлсэн болох нь “Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” болон шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 60, 68-74-р хуудас/

Шүүх шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасан тул шүүгдэгч Д.*******ийн 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 жил 1 сарын хугацаанд түүнийг Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд  шүүгдэгч Д.*******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

 Харин шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Г.*******ын өмчлөлийн КИА Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгсэл 3,000,000 төгрөгийн үнэтэй болох нь ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.гийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-ийн 37-р хуудас/

Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КИА Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй. 

Шүүгдэгч Д.*******аас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй тус тус дурдаж,

Түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 1 жил 1 сарын хугацаанд Завхан аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 1 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг түүний эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялд оруулан тооцсугай. 

7.  Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Д.*******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан КИА Бонго Жи-2 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлого болгосугай.

8. Шүүгдэгч Д.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.*******ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               П.ДОРЖБАЛ