Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/155

 

 

 

 

 

 

 

 

 

   2022           04                   11                                           2022ШЦТ/155

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,

шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т Б.М, Г М.Онарт холбогдох эрүүгийн 2034000000454 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Увс аймгийн Завхан суманд 1980 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж 2006 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 497 дугаартай шүүгчийн захирамжаар шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар эдлээгүй үлдсэн 7 жил, 8 сар, 28 хоногийн ялаас чөлөөлж, суллагдсан, дугаарын регистртэй, Г М.О,

Монгол Улсын иргэн, Увс аймгийн Цагаанхайрхан суманд 1984 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2005 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

Сум дундын 12 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 696 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялыг дүйцүүлэн хасч, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх хорих ялыг 1 жил 1 сар 23 хоногоор тогтоож, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,  дугаартай регистртэй, Т Б.М,

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.М нь Д.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Баруун сэртэн гэх газраас иргэн Т.Буянгийн өмчлөлийн 1 тооны, Ч.Түмэнбадрахын өмчлөлийн 1 тооны үхрийг тус тус хулгайлж, Т.Буянд 1.438.000 төгрөгийн хохирол, Ч.Түмэнбадрахад 1.176.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Яллагдагч М.Онь үргэлжилсэн үйлдлээр, Д.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 2020 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг “Бор худаг” гэх газраас иргэн Ч.Батдоржийн өмчлөлийн 2 тооны үхрийг хууль бусаар хулгайлан авч, бусдад хохирол 3.600.000 төгрөгийн, 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Шивээ гэх газраас Ч.Цогт-Очирын өмчлөлийн 2 тооны үхрийг хулгайлж 4.240.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.   

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

            шүүгдэгч Б.М:

            ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй... гэж,

 

шүүгдэгч М.О:

...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйл байхгүй... гэж тус тус мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2034000000454 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.Огийн Д.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 2020 оны 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэрэн сумын 2 дугаар багийн нутаг "Бор худаг” гэх газраас иргэн Ч.Батдоржийн өмчлөлийн 2 тооны үхрийг хууль бусаар хулгайлан авч, бусдад хохирол 3,600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хэргийн газрын үзлэгийн ...Дундговь аймгийн дэрэн сумын Саруул багийн "Бор худаг" гэх газар байх ба хатуу хучилттай асфальтан замаас ертөнцийн зүгээр зүүн тийш 1 км орчим зайд толгой хэсэг нь ертөнцийн зүгээр зүүн тийш, сүүл хэсэг нь баруун тийш харсан байдалтай зөв талын хажуу хэсэгт цайвар шаргал толботой бор хүрэн өнгийн үхрийн шир байх ба ертөнцийн зүгээр хойд талд нь гэдэс дотор, гүзээг гаргаж тавьсан байдалтай эргэн тойрон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл урссан...уг үхрийн толгойн хэсэг нь бор хүрэн зүстэй, 2 эвэртэй, зүүн чих үзүүрээсээ ухам, араасаа ганзага чихлээстэй байв. Тус үхрийн толгойноос зүүн хойш чиглэлд 6 метр 50 см зайд толгой хэсэг зүүн хойш харсан арьс ширийг нь дэлгэж тавьсан сүүл хэсэг нь баруун урагш чиглэлтэй бор хүрэн, сүүл цагаан зүсмийн, 2 эвэртэй, зүүн чих үзүүрээсээ ухам, араасаа ганзага чихлээстэй нас биед хүрсэн үхрийн толгой байв. Уг дэлгэж тавьсан арьсны хойд хэсэгт гэдэс дотор болон гүзээг гаргаж тавьсан байдалтай байх ба... тус үхрийн толгой хэсгээс урагш 3 метр зайд шар өнгийн модон бариултай, ажлын хэсэгтээ улбар шар өнгийн халцарч арилсан будагтай, нийт урт нь 143 см.. төмөр мэт металл зүйлээр хийсэн хүрз байсныг эд мөрийн баримтаар авав. Уг хүрзний ажлын хэсэг болон ... модон ишний хэсгээс гарын мөр илрүүлэхээр саарал нунтаг, багс ашиглан үзэхэд гадаргууны онцлог шинж байдлаас болоод гарын мөр илрээгүй. Тус хэргийн газраас гутлын мөр 3, тээврийн хэрэгслийн мөр 1-ийг тус тус бэхжүүлсэн. Уг хэргийн газраас эд мөрийн баримт 3-ыг хурааж авсан.. гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 12-17 дугаар хуудас/

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай" мөрдөгчийн тайлбар, прокурорын тогтоол /2 хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн …Тээврийн хэрэгсэлд үзлэг ажиллагааг хийх Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо Мон лаагийн 15-р гудамж, 3а тоот хашаанд Д.Болдбаатарын эзэмшлийн Портер маркийн 96-58 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явуулав... Автомашины хойд талын хоёр дугуйны ертөнцийн зүгээр урд хэсэгт нь элс асгаж автомашиныг элсэн дээгүүр түрж хойд талын 2 дугуйны мөрийг буулгаж гэрэл зэргийн аргаар бэхжүүлэн авав... гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх-ийн 21-30 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Болдбаатарын ХААН банкны дансны хуулга /1 хх-ийн 67 хуудасны ар тал/,

Хохирогч Ч.Батдоржийн ...миний хүү Доржсүрэн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өглөө утсаар яриад гэрээс урагш 4 км дэгээгчний ухаа гэх газарт 2 тооны эр үхэр хулгайч нядалчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хэлж дуудлага ег гэж хэлсэн...Би 1 тооны үхрээ 1,800,000 төгрөгөөр үнэлж байна.... Улаан хүрэн зүсмийн буруу талын чих үзүүрээс ухам араасаа ганзага чихлээстэй, тэр 2 үхэр бүдүүн эр үхэрнүүд, 1 нь зөв талын бөөрний урд талд цагаан мэнгэтэй, 2 үхрийн сүүл нь цагаантай... /2 хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Гэрч Б Доржсүрэнгийн ...20 цагийн үед хонио харангаа үхрээ харахад өдөр байсан газартаа байж байгаа харагдсан. Манай хоёр үхэр 6-7 насны бүдүүн эр ухрууд байсан. Улаан хүрэн зүсмийн сүүл цагаан үхрүүд, нэг нь зөв талын бөөр цагаан мэнгэтэй, буруу талын үзүүрээсээ ухам араасаа ганзага чихлээстэй... өчигдөр орой 20 цаг 30 минутын үед үхэрний хойно явсан цагаан өнгийн портер маркийн тээврийн хэрэгслийг сэжиглэж байна. Мөр нь манай алдсан үхрүүдийн хажуугаар явсан байна... /2 хх-ийн 36, 45-47 дугаар хуудас/,

Гэрч Ц.Маналсүрэнгийн ...Би 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нөхрийн хамт Төв аймаг Баянцагаан сумын нутаг Өлзийт нуур рашаан луу явсан. Тэр хойгуур манай хүүхэд гэрээ хараад үлдсэн. Тэгсэн 2020 оны 08 дугаар сарын 01 өглөө манай хүү утсаар гэрээс зүүн урагш 2 үхэр нядалсан байна гэж хэлсэн тэгээд яарч сандраад гэртээ ирсэн... /2 хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч Э.Пүрэвбаатарын ...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өглөө 09-10 цагийн үед Д.Болдбаатар цагаан өнгийн портер маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй байна автомашинтай, танихгүй бараан царайтай хөдөөний байрны төрхтэй залуугийн хамт ирсэн, тухайн үед би Хархорин зах дээр мах зарж байсан юм, түүний авчирсан мах 2 тооны туранхайдуу эр үхрийн мах байсан... нийтдээ 2.500.000 төгрөг болсон юм. Д.Болдбаатар тухайн үхрийг хамт яваа хүнийхээ үхэр Сэлэнгээс авчирсан гэж хэлсэн санагдаж байна... 2 тооны үхэртээ дэнжийн мянга үхэр махны захаас гарал үүслийн бичиг авсан байсан юм, тухайн бичгийг Төв аймгийн Цагдаагийн газар хураан авсан... үхрийн арьс болон толгой нь байгаагүй Д.Болдбаатарын дансанд мах борлуулсны мөнгийг бэлнээр хийсэн, дансны хуулгыг Төв аймгийн Цагдаагийн газар авсан... урьд өдөр нь юм уу шөнө нядалсан юм шиг санагдсан... Гэрийн цагаан дотор цаваг дээр махыг ороож ачсан, тухайн хоёр тооны үхрийн арьс болон толгой нь байгаагүй... /2 хх-ийн 43-44 дүгээр хуудас/

Гэрч А.Энхбаатарын ...Болдбаатар гэдэг хүнийг зус мэднэ... Би тэр Болдбаатар гээд байгаа хүнд 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр "Мал, махан бүтээгдэхүүний лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ"-г хийж өгсөн Тэр хүн надад хэлэхдээ "Хархорин зах руу 2 үхэр аваад гарах гэж байна замд цагдаа тааврал үзүүлэх гэсэн юм. Хэнтийн үхэр авсан" гэж хэлсэн. Тухайн үед би 2 үхрийн махыг нүдээр хараагүй, би бодохдоо тэр хүнийг "Хүчит шонхор" зах дээрээ мах аваад яваад байдаг байсан болохоор итгээд хийгээд өгсөн юм...машин нь портер маркийн 96-58 УНЛ улсын дугаартай машин гэж хэлсэн.... /2 хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэрч Д.Цэнджавын ...цагаан өнгийн портер маркийн автомашинтай. Тухайн автомашиныг 2020 оны 07 дугаар сард Д.Болдбаатар худалдаж авсан юм... /2 хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

"Мал, махан бүтээгдэхүүний лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ" гэх баримт /3 хх-ийн 109 дүгээр хуудас/,

Дундговь аймгийн Дэрэн сумын Үнэлгээний комиссын Эд зүйлд үнэлгээ хийсэн "Бүдүүн эр үхэр 2 ширхэг, тус бүр 1,800,000" гэх дүгнэлт /2 хх-ийн 51-52 дугаар хуудас/,

гэрч М.Огийн ...Би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр байх яг өдрөө санахгүй байна Болдбаатартай хамт цагаан өнгийн Портер машинтай нь Улаанбаатар хотоос өдөр гараад баруун урагшаа Дундговь аймгийн чиглэлд яваад орой харуй бүрэнхий болж байхад замын хажуу талд бэлчээрт үхэр байхаар нь замаас машинтайгаа гараад тус үхэрнээс 2 бараан зүсмийн үхэр элбэж бариад газар дээр нь махлаад машиндаа ачаад шөнө Улаанбаатар хот руу оруулж ирээд Болдбаатарын гэрийн хажууд 21 дүгээр хорооллын орчимд ирээд Болдбаатар Дэнжийн 1000 зах руу гарал үүслийн бичиг авч ирээд Болдбаатар өөрөө хүн дуудаад микротой хун ирж махыг нь худалдаж аваад явсан. Нийт 2 сая гаруй төгрөг болоод мөнгийг нь бид хоёр хувааж авсан... /2 хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Яллагдагч М.Огийн ...Би 2020 оны 07 дугаар сарын сүүлээр байх яг өдрөө санахгүй байна Болдбаатартай хамт цагаан өнгийн Портер машинтай нь Улаанбаатар хотоос өдөр гараад баруун урагшаа Дундговь аймгийн чиглэлд яваад орой харуй бүрэнхий болж байхад замын хажуу талд бэлчээрт үхэр байхаар нь замаас машинтайгаа гараад тус үхэрнээс 2 бараан зүсмийн үхэр элбэж бариад газар дээр нь махлаад машиндаа ачаад шөнөдөө Улаанбаатар хот руу оруулж ирээд Болдбаатарын гэрийн хажууд 21 дүгээр хорооллын орчимд ирээд Болдбаатар Дэнжийн 1000 зах руу явж гарал үүслийн бичиг авч ирээд Болдбаатар өөрөө хүн дуудаад микротой хун ирж махыг нь худалдаж аваад явсан. Нийт 2 сая гаруй төгрөг болоод мөнгийг нь бид хоёр хувааж авсан... /2 хх-ийн 69 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч М.Онь Д.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг нутаг Шивээ гэх газраас Ч.Цогт-Очирын өмчлөлийн 2 тооны үхрийг 4.240.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хэргийн газарт үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг Шивээ гэх газар байв. Үзлэгийг цагийн зүүний дагуу хийхэд Төв аймгийн Баян сумын 14-р зөрлөг 157 дахь километрийн хажууд нүхэн гүүрний доор буюу сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд 57 километрийн зайд нүхэн гүүрний доор 2 тооны үхэр нядалж шулсан байв. Уг нүхэн гүүрний баруун урд талд улаан эр үхрийн арьсаар нь гэдсийг нь хучсан байдалтай байлаа. Уг гэдэсний хойд талд хар хүрэн зүсмийн үхрийн арьсаар гэдсийг нь хучсан байдалтай 2 тооны үхрийн гэдэс шир байлаа. Хэргийн газар нь нилэнхүйдээ чулуулаг хадтай газар байлаа. Хэрэгт ач холбогдолтой мөр эд мөрийн баримтыг хайсаар 500 метр газарт үзлэг хийхэд цагаан өнгийн цаасан аяга байсныг хураан авлаа... гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 3-6 дугаар хуудас/,

Хохирогч Ч.Цогт-Очирын ...Би Дундговь аймгийн Луус сумын хүн байгаа юмаа тэгээд манай сумаар зуншлага 157-р километрийн хажууд Шивээ гэх газар нутаглаж байна. Тэгээд урд шөнө буюу 2020 оны 08 сарын 08-ны өдрөөс 2020 оны 08 сарын 09-нд шилжих шөнө манай цагаан толгойтой хязаалан насны улаан эр үхэр, алцгар эвэртэй соёолон насны хар хүрэн үхэр нарыг Төв аймгийн Баян сумын 14-р зөрлөгийн 157-р километрийн шонгийн хажууд нядлаад мах толгой шийрийг нь авч яваад шир гэдсийг нь үлдээгээд арьсанд нь гэдсийг нь боогоод явчихсан байсан. Тэгээд би цагдаа дуудсан манай тухайн үед 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хот яваад орой нь ирсэн. Тэгээд 2020 оны 08 сарын 09-ний өдөр үхрийн эрэлд явж нүхэн гүүрний доороос өөрийн 2 үхрийг нядалсан байхад л олж харсан... Би гомдолтой байна... /1 хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч А.Энхбаатарын ...Би Улаанбаатар хот Хүчит шонхор зах дээр малын махыг хариуцаж гардаг тэгээд би гадаа талбай дээр махаа үзээд явж байсан. Намайг гадаа талбай дээр байх үеэр манай мал махны гэрчилгээ олгож байсан эмч Б.Эрдэнэбилэг гэх малын их эмч залуу 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Болдбаатарын авчирсан 2 тооны үхрийн махыг харалгүй анзааралгүй ажлын хариуцлага алдаж гэрчилгээг олгосон байсан. Тэгээд цагдаагаас яриад ирж уулз гээд би очсон... Болдбаатар нь гурвалжингийн гүүрний тэр хавьд байдаг үйлдвэрт адууны мах авчирч өгдөг байсан. Тэгээд түрүү жил хэд хэдэн удаа надаас бичиг авч байсан. Энэ жил надаас нэг удаа ч аваагүй... /1 хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Б.Эрдэнэбилэгийн ...Би Улаанбаатар хот Хүчит шонхор захад малын их эмч мэргэжилтэй 2019 оноос хойш ажиллаж байна. Тэгээд Болдбаатар гэх хун 2020 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 07 цагаас 08 цагийн хооронд ирж 2 тооны үхэр гарал үүслийн гэрчилгээгүй авчирсан байсныг анзааралгүй мал эмнэлэг магадлан шинжилгээний гэрчилгээг хийж өгсөн. Надаас бичиг гэрчилгээ авахад 2 тооны үхэрний мах нь гадаа байсан. Тэгээд манайхаас байнга бичиг авдаг болохоор би гэрчилгээг хийж өгсөн. Ийм л зүйл болсон... Манайхаас нэлээн хэдэн удаа гэрчилгээ авч байсан. Одоо яг цээжээр мэдэхгүй байна. Бүртгэлээ хараад хуулбарлан авчирч өгнө... /1 хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч С.Отгонжаргалын ...Би Улаанбаатар хотын Хар хорин зах дээр Пүрэвбаатар, Мягмарбаатар гэх 2 нагац дүүтэйгээ мах худалдаж авч зарж борлуулдаг ажил хийдэг. 2 дүү маань өдөрт 20 орчим хонины мах авч Хар хорин зах дээр машин дээр зогсож зардаг би өөрөө дотор лангуун дээр үхэр жижиглэнгийн мах зардаг. Заримдаа өөрөө өглөө Хүчит шонхор зах явж мах авахаасаа залхуураад 2 дүүдээ захидаг зарим үед Хар хорин дээрээс ченж нараас махаа авчихдаг... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Болдбаатар манай дүү Пүрэвбаатар луу залгаад мах авах гэсэн юм билээ ингээд Пүрэвбаатар надаас асуугаад өнөөдөер мах ханш унасан мах авахгүй маргааш манай зах амарна гэж хэлсэн тэгтэл Болдбаатар авчхаач гээд гуйсан байсныг Пүрэвбаатар надад хэлэхээр нь би за яахав тэгвэл аваад зооринд хийчихье гэж хэлээд 2 үхрийн махыг 1.310.000 төгрөгөөр худалдаж авсан. Болдбаатар мах тушаахдаа надад мөн Хүчит шонхор захын малын эмчийн гарал үүслийн бичигтэй өгсөн. Энэ өдрийн мөнгө миний ХААН банкны 5925099388 данснаас Болдбаатарын данс руу орсон байгаа... Цагаан өнгийн оврын ачааны машинтай ганцаараа явж байсан... бичигтэй өгсөн болохоор нь хулгайн мах гэж санасангүй авсан... /1 хх-ийн 14 дүгээр хуудас/

Гэрч Э.Пүрэвбаатарын ...Би анх Болдбаатартай 2019 оны 09, 10 дугаар сарын үед мах шулж, жижиглэх цех түрээслэнэ гэтэл Дэнжийн 1000 махны захын үүдэнд тасалбар тасалдаг Төмөрөө гэдэг залуу нэг хүний дугаар өгсөн тэр дугаар утсаар залгаад 10 буудал гэх газарт уулзаад жижиг цех үзүүлсэн тэр цех нь бохир бөглөрөөд, муу ус үнэртээд байсан болохоор больсон тэрнээс хойш таньдаг болсон... 2020 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед Болдбаатар утсаар залгаад 2 үхрийн мах байна авах уу гээд над руу 3-4 удаа залгаад мах авчаач гэхээр нь эгч С.Отгонжаргалын хамт урд мах өгсөн байсан Депо захын үүдэнд очиж 2 үхрийн мах авсан нийт 260 орчим кг болсон нийт мөнгө нь 1.310.000 төгрөг болсон мөнгийг нь эгч С.Отгонжаргалын данснаас Болдбаатарын данс руу шилжүүлсэн Болдбаатараас 3 удаа л 7 үхрийн мах авсан өөр зүйл болоогүй ээ... /1 хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Гэрч Э.Мягмарбаатарын ...Одоогоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах "Хар хорин" худалдааны төвд махны наймаа эрхэлж амьдардаг Би зарж борлуулдаг махаа заримдаа Эмээлт гэх газраас зарим үед "Хүчит шонхор" худалдааны төвөөс өглөө эрт малчдаас худалдаж авдаг...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр манай ах Пүрэвбаатарыг цагдаа нар ирээд аваад явсан гэхээр нь би араас нь иртэл Болдоогоос авсан үхэрний махнууд хулгайн мах байсан гэж мэдсэн...цагаан өнгийн ачааны тэрэг байсан...гэрийн цагаан өнгийн цавганд ороосон байсан... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

"Хан-Үнэлэмж" ХХК-ний үнэлгээчин шинжээч Ч.Адьяасүрэнгийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны едер гаргасан 20/25 дугаартай ...2 толгой үхрийн үнэ цэнэ 4 240 000 төгрөг... гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр хуудас/ ,

Яллагдагч Д.Болдбаатарын ХААН банкны 5807052694 дугаартай дансны хуулга /1 хх-ийн 67-68 дугаар хуудас/,

С.Отгонжаргалын ХААН банкны дансны хуулга /1 хх-ийн 96 дугаар хуудас/,

Э.Мягмарбаатарын ХААН банкны 5925215422 дугаарын дансны хуулга /1 xx ийн 97 дугаар хуудас/,

Гэрч С.Отгонжаргалаас гаргаж өгсөн мал эмнэлгийн лабораторийн магадлан шинжилгээний гэрчилгээ мах, махан бүтээгдэхүүний хуудас /1 хх-ийн 130 дугаар хуудас/,

Гэрч М.Огийн ...Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гэртээ байж байтал манай найз Болдбаатар над руу 80892995 дугаарын утсаар холбогдож хүрээд ир уулзах хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би Болдбаатарын гэрийн гадаа машин дотор уулзахад зүүн тийшээ ажил байна цуг яваад өгөөч гэж хэлсэн тэгээд би зөвшөөрөөд явсан. Тухайн үед хаашаа явж байгааг нь мэдээгүй байсан. Тэгээд хотоос гарч яваад хулгай хийе мөнгө хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд Баянзүрх дүүргээс гараад Багахангай дүүргийн замаар цагаан өнгийн Портер маркийн Болдбаатарын эзэмшлийн улсын дугаарыг нь санахгүй байна машинтай явж байтал Баян сумын урагшаа явж байтал төмөр замын баруун талд нэлээн олон үхэр бэлчиж байсан тэгээд бид хоёр хар хүрэн бараан зүсмийн үхэр нөгөөх нь улаан зүсмийн хоёр үхрийг 14-р зөрлөгийн төмөр замын нүхэн гүүрэн доор хашаад бугуйлдаж нугаслаж махыг нь шулж аваад арьс гэдсийг нь орхиж толгой шийрийг нь авч явсан. Тэгээд бид хоёр Налайхаар дамжиж Болдбаатар намайг 21-р хороололд буулгаж би үлдээд Болдбаатар 2 тооны үхрийн махаа зарна гээд явсан. Тэгээд Болдбаатар махаа зарчхаад намайг дуудсан тэгээд би очиход надад 470.000 төгрөг өгсөн. Тэгээд би үрээгүй манай гэрт байгаа. Тэгээд цагдаа нар гэрт ирж намайг аваад явсан... Би мах зарах үйл ажиллагаанд оролцоогүй Болдбаатар таньдаг ченжээ дуудаад өгчихсөн...Би гэртээ байж байтал Болдбаатар залгаад дуудаад байхаар нь очтол надад мөнгөний хэрэг гарсан 2-лаа хамт үхэр хулгай хийе гэж хэлэхээр нь за гэж хэлээд цуг явчихсан... /1 хх-ийн 17-19 дүгээр хуудас/,

Түүний яллагдагчаар өгсөн ...Би 2020 оны 08 дугаар сарын 08-ны өглөө гэртээ хэвтэж байтал Болдбаатар 80892995 гэсэн дугаараас миний 89005735 дугаар луу 08:00 цагийн үед залгаад хүрээд ирээч ажил байна гэсэн ингээд би Болдбаатарын гэрт 21 дүгээр хороололд яваад очиход хоол идээд 12 цагийн орчимд тэднийхээс бид хоёр Болдбаатарын цагаан өнгийн Портер машинтай гараад Улаанбаатар хотоос зүүн тийш Баянзүрхийн товчоогоор гарсан. Ингээд Багахангай дүүрэг, Баян сумаар дайраад цаашаа төмөр замын хажуугаар засмал замаар явж байтал төмөр замын гүүрний хажууд олон тооны үхэрнүүд харагдсан тэгэхээр нь засмал замаас гараад самбартай овоон дээр очиж зогсоод харанхуй болохоор нь буцаж эргэж замаараа яваад нүхэн гарцаар төмөр замын баруун талд гараад үхэр байсан газарт очоод үхэрнүүдтэй хөөцөлдөж байгаад нүхэн гарц руу шахаад шар цоохор, хүрэн зүсмийн 2 эр үхэр барьж аваад элбэж нядлаад машиндаа ачаад арьсаар нь гэдсийг нь хучиж орхиод толгой шийртэй нь махыг нь аваад ачаад явсан. Ингээд Улаанбаатар хотод орж ирээд 21 дүгээр хороололд гэр лүүгээ явсан. Болдбаатар би борлуулчихна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд 2-3 цагийн дараа 1.300.000 төгрөг болсон ирж мөнгө ав гээд би очиж бэлэн 470.000 төгрөг авсан... Хохирлын үнэлгээ өндөр гарсан байна би гэм буруугаа ойлгож гэмшиж байна надад өөр нэмж ярих зүйл алга байна... /1 хх-ийн 42 44 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Б.М нь Д.Болдбаатартай бүлэглэж, машин механизм ашиглаж 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Баруун сэртэн гэх газраас иргэн Т.Буянгийн өмчлөлийн 1 тооны, Ч.Түмэнбадрахын өмчлөлийн 1 тооны үхрийг тус тус хулгайлж, Т.Буянд 1.438.000 төгрөгийн хохирол, Ч.Түмэнбадрахад 1.176.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

Хэргийн газарт үзлэг хийсэн ...Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр баг Баруун сэртэн гэх газарт байрлах Т.Буянгийн өвөлжөөнд байх бөгөөд Төв аймгийн Лүн сумын төвөөс 25 км зайтай байв. Хэргийн газарт модон малын хашаа, чулуун малын хашаа, модон амбаар байх бөгөөд хүрэн халзан, хойд хоёр хөл нь бэлэвсэн хоёр тооны үхрийн толгой, шир, шийрийг үлдээгээд мах гэдсийг нь аваад явсан байв. Хүрэн халзан үхрийг модон амбаарын урд тал 8 метр зайд малын модон хашаанаас 7 метр зайд хар зүсмийн үхрийг хийж сэвсийг гаргасан байдалтай байв. Уг өвөлжөөнөөс урагш 800 метр зайд тээврийн хэрэгслийн мөр... байв... гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 136-140 дүгээр хуудас/.

Хохирогч Ч.Түмэнбадрахын ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манай үхэр гол руу усанд орж ирэхэд би үхрээ бүртгэтэл хойд хоёр хөл шийр цагаан хар зүсмийн хязаалан эр үхэр байхгүй байсан ингээд байж байтал манай нутгийн Буян гэх залуу над руу утсаар залгаад танай нэг үхрийг манай нэг үхэртэй манай өвөлжөөн дээр шулаад арьс толгой, шийрийг нь үлдээгээд явсан байна гэж хэлээд очоод үзэхэд мөн байсан ингээд цагдаад дуудлага өгсөн... Би үхрээ 1.300.000 төгрөгөөр үнэлнэ... /1 хх-ийн 141, 147 дугаар хуудас/

Эй Жэй Жэй Эм ХХК-ний үнэлгээчин шинжээч Г.Амбасэлмаагийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06/367 дугаартай ...иргэн Ч.Түмэнбадрахын өмчлөлийн 1 толгой үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь... 1.176.000 төгрөг болно... гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 159-164 дүгээр хуудас/

Хохирогч Т.Буянгийн ...Би Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багийн нутаг Баруун сэртэн гэх газрын хойд талд байдаг Сувраагийн өвөр гэх газраас 2020 оны 08 дугаар сарын 16-наас 19-ний өдрийн хооронд бэлчээрт байсан үхэрнээсээ хүрэн халзан зүсмийн соёолон эр үхрээ алдсан. Тухайн үед Түмэнбадрахын үхэр хамт бэлчээрлэж явсан юм. Мөн тэдний үхэрнээс 1 толгой үхэр хулгайлаад аваад явсан байсан ба би 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Баруун сэртэн гэх газарт байх өвөлжөөн дээрээ амбаар янзлах гээд хүрээд иртэл манай хүрэн халзан зүсмийн эр үхрийг Түмэнбадрахын хойд хоёр хөл шилбэ цагаан эр үхэртэй хамт нядлаад өвөлжөөн дээр арьс шийр, толгойг нь орхиод явсан байсан. Ингээд би цагдаад дуудлага өгсөн. Тус газарт усан хээтэй машины тод мөр байсан. Би үхрээ 1.500.000 төгрөгөөр үнэлж байна... /1 хх-ийн 143 дугаар хуудас/,

түүний гэрчээр өгсөн ...Би Төв аймгийн Лүн сумын 1-р багт оршин суудаг. Манай өвөлжөөнд 1-р багийн нутаг Баруун сэртэн гэх газарт байдаг ба би одоо Тавангийн ар гэх газарт зусаж байна. 2020.08.19-ний өдөр би өвөлжөөгөө янзлах гээд өвөлжөөндөө иртэл миний хүрэн халзан үхэр, Түмэнбадрахын хар үхрийг нядлаад толгой, шир, шийрийг нь үлдээгээд махыг аваад явсан байсан... 2020.08.15-ны өдөр манай үхэр голд байсан. Тэгээд би 08.16-нд сумын төв ороод 08.17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд ирэхэд ийм зүйл болсон байсан... Манай үхэр соёолон үхэр байсан. Хоёр нь онь имтэй байсан. Нэг их тарган байгаагүй мах нь ойролцоогоор 200 кг орчим болох байх... /1 хх-ийн 146 дугаар хуудас/,

Эй Жэй Жэй Э" ХХК-ний үнэлгээчин шинжээч Г.Амбасэлмаагийн 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 06/366 дугаартай ...иргэн Т.Буянгийн өмчлөлийн 1 толгой үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь... 1.438.000 төгрөг болно... гэх дүгнэлт, үнэлгээний тайлан /1 хх-ийн 171-176 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Д.Соёл-Эрдэний ...67-15 УБС улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгслийг манай байгууллагын байнгын үйлчлүүлэгч Д.Болдбаатар гэх хүн 2017 оны 10 дугаар сарын 31-нд Зээлийн гэрээ болон Фидуцын гэрээ байгуулж 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдөр авсан 1.500.000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 739.278 төгрөг дээрээ нэмж 3.500.000 төгрөг авч нийтдээ 4.239.278 төгрөг болсон. Үүнээсээ хойш 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 4 удаа нэмэлт зээл авч нийт зээлийн хэмжээ 19.751 908 төгрөг болсон. Манай байгууллагын зүгээс машины зах зээлийн ханшаар үнэлүүлээд тус үнэлгээгээр хохирлоо нэхэмжилнэ. Зээлийн төлөлтийн хувьд бол бид гэрээнийхээ дагуу Иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргах болно... /1 хх-ийн 144-145 дугаар хуудас/,

Гэрч Р.Баярсайханы ...хар өнгийн дугаарыг нь санахгүй байна хар өнгийн приус машин зогсож байгаа дээр очоод хажууд нь эрээн футболктой 38 орчим насны залуу зогсож байсан. Ингээд Приусны тээш онгойлгоод 2 үхрийн мах байгаа гээд миний машинд 2-уулаа нийлээд ачсан... Нарлаг дэнж худалдааны төвд очоод Одноо гэх хүнд зарсан... Хаджанцан мөнгөө бэлнээр аваад гэр лүүгээ очиход гэрийнх нь гадаа нөгөө 2 залуу зогсож байсан. Ингээд Хаджанцан мөнгөө тэр 2-т өгөөд сахалтай залуу надад тээврийн хөлс гээд 40.000 төгрөг өгсөн тэгээд л би яваад өгсөн... /1 хх-ийн 152-153 дугаар хуудас/,

Скайтель ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20/11018 дугаартай албан бичиг, хавсралтын хамт "Б.Мын 91833777 дугаарын утасны орсон гарсан яриа, мессэж, байршлын талаарх мэдээлэл" /1 хх-ийн 242 дугаар хуудас/,

Гэрч О.Хаджанцангийн ....Баяраа ах Одноо ченжээс 1.600.000 төгрөг авсан... Баяраа ах Болдбаатарт махны чинь мөнгө гээд 1.600.000 төгрөг өгөхөөр нь би Болдоогоос 500.000 төгрөг түр зээлье гээд бэлэн авсан. Ингээд л би гэртээ байж байгаад орой эмээлт явсан. Тэгээд л цагдаа намайг дуудаж уулзсан... /1 хх-ийн 154 дүгээр хуудас/,

яллагдагч Б.Мын ...Би 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр баруун Улаанбаатар хотоос Болдбаатар бид хоёр цагаан өнгийн Портер машинтай тийшээ 16-17 цагийн орчимд гараад Лүнгийн зүүн талаар засмал замаас буугаад явж байгаад уул арлаад явж байтал үхэр таарсан ингээд би машинаас буугаад үхрийг явган туугаад ойролцоо байх өвөлжөөн дээр авч ирээд 2 үхэр барьж аваад элбэж нядлаад машиндаа ачаад шөнөдөө Улаанбаатар хот оруулаад маргааш өглөө нь Болдбаатар хүнтэй утсаар яриад махаа зарахаар болсон тэгээд 21 дүгээр хороололд манай гэрийн гадаа Болдбаатар цагаан амьжиргаа цагаан машин дагуулж ирээд 2 үхрийн махаа ачаад би тус машинд нь суугаад Дэнжийн 1000 зах ороод Нарлаг дэнжийн хашаа руу оруулаад Хаджанцантай уулзаад махаа буулгаж оруулж өгсөн. Ингээд Болдбаатар бид хоёр Хаджанцангийн гадаа очиж байж байгаад Хаджанцан махны мөнгө авчирч өгсөн. Надад 270.000 төгрөг өгсөн бусдын Болдбаатар авсан ченжээс мөнгөө дутуу авлаа дараа нь авна гэж хэлж байсан. Ингээд л манайд ирээд манайхаас гараад угаалгын газарт баригдсан... /1 хх-ийн 216-217 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч М.Огийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 22-26 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 32-42 дугаар хуудас/  зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Б.Мын Д.Болдбаатартай бүлэглэн, 2020 оны 08 дугаар сарын 16-наас 19-ний хооронд 2 тооны үхэр хулгайлж 2.614.000 төгрөгийн хохирол,

 Шүүгдэгч М.Огийн Д.Болдбаатартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 01-нд шилжих шөнө 2 тооны үхэр, мөн 2020 оны 08 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 2 тооны үхэр, нийт 4 тооны үхэр хулгайлж 7.840.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

           

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Гансувд:

            ...Өнөөдрийн шүүх хуралдаанд Төв аймгийн прокурорын газрын ахлах прокурор М.Гансувд би прокурорын тухай хуулийн 17, 19 зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн М.О, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн Б.М нарт холбогдох эрүүгийн анхан шатны шүүх хуралдаанд орж дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М.О, Б.М нар нь Болдбаатартай бүлэглэн М.Онь үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан, мөн Б.М нь Болдбаатартай бүлэглэж машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн гэмт хэргийнхээ талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Тийм учраас яллах дүгнэлт дээр тэдгээрийн өгсөн мэдүүлгийг яллах үндэслэл болгож яллах талын нотлох баримтаар үнэлж оруулж ирсэн. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж шүүгдэгч М.Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд оруулж байна. Шүүгдэгч М.О, Б.М нар нь хохирол нөхөн төлөөгүй. Шүүгдэгч М.Онь 1.300.000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч төлсөн тухай баримт нь хаана байгаа нь тодорхойгүй байна. Энэ талаар баримт орж ирээгүй учраас түүнийг хохирол төлсөн гэж үзэхэд эргэлзээ төрж байна. Тийм учраас хохирогч Ч.Батдоржид шүүгдэгч М.Огээс 1.800.000 төгрөгийг гаргуулан, мөн Ч.Цогт-Очирт 2.120.000 төгрөгийг гаргуулан олгох нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Моос 1.307.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Буян, Ч.Түмэнбадрах нарт олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шударга ёсны зарчимд нийцэж байгаа гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар заасан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан бодит хор уршгаас түүнд өөрт нь оногдох хохирлыг гаргуулан хохирогч нарт олгох саналыг гаргаж байна. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз 1 ширхэг, үдээс 1 ширхэгийг тус тус устгуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ш.Амарбаяр:

            ...Миний үйлчлүүлэгч Б.М нь энэ зүйлчлэл дээрээ маргахгүй байгаа. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Энэ гэмт хэргийн улмаас Т.Буянд 1.438.000, Ч.Түмэнбадрахад учруулсан 1.176.000 төгрөгийг хохирол учруулсан. Улсын яллагчийн ярьж байгаагаар миний үйлчлүүлэгч нь 1.307.000 төгрөгийг хохирол төлөхөөр тооцогдож байгаа. 1.307.000 төгрөгийг Б.Мын ээж нь өмгөөлөгч миний дансанд хийсэн байгаа. Хохирлын төлөхөөр хохирогч Т.Буян, Ч.Түмэнбадрах нар руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Ийм учраас хохирлын мөнгийг нь шилжүүлж амжаагүй... гэсэн дүгнэлтийг

 

            Шүүгдэгч Б.М:

            ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашдаа ээжтэйгээ амьдаръя гэж бодож байгаа... гэсэн мэдүүлгийг,

 

            Шүүгдэгч М.Огийн өмгөөлөгч П.Ганбаатар:

            ...Шүүгдэгч М.Огийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруу, хэргийн бүрдэл дээр ямар нэгэн маргаан байхгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь нийтдээ 10.454.000 төгрөг болсон. Үүнээс М.Од оногдох 3.920.000 төгрөгийг хохирол байгаа. Үүнээс 1.300.000 төгрөгийг Ч.Цогт-Очирт өгсөн. Улсын яллагчийн зүгээс хохирол төлсөн гэж байгаа боловч баримтыг нь хэрэгт хавсаргаагүй гэж байна. Энэ баримтыг нь шүүхэд өгсөн байгаа. Ч.Цогт-Очирын хохирлоос 1.300.000 төгрөгийг нь төлсөн учраас үлдэгдэл 8.020.000 төгрөгийг хохирол үлдэж байгаа. Хохирогч Ч.Батдоржид 1.800.000 төгрөгийг хохирол байгаа. Үүнийг төлөөгүй. Ийм учраас үлдэгдэл хохирол нь 2.620.000 төгрөгийг хохирол М.Огийн хувьд төлөгдөөгүй байгаа. Үүнийг төлөхөө илэрхийлж шүүх хуралдаанд оролцож байгаа. Хэдийгээр нэг холбогдогч нь нас барсан боловч хэргийг нь хэрэгсэхгүй болгоод өөрт оногдох хувь хэмжээгээр нь гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг

 

            Шүүгдэгч М.О:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хариуцлагаа хүлээж үлдсэн хохирлыг төлж барагдуулна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

            Гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Мыг Д.Болдбаатартай бүлэглэн, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            мөн шүүгдэгч М.Ог Д.Болдбаатартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүгдэгч М.О, түүний өмгөөлөгч П.Ганбаатар нар маргадаггүй ба гэм буруугийн талаар хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийн талаар нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө дүгнэлт болон мэдүүлэгтээ тус тус илэрхийлж байна.   

 

Шүүгдэгч Б.М, М.Онар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд тэдний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.М, М.Онар дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох ба шүүгдэгч Б.М нь Д.Болдбаатартай бүлэглэн хохирогч Т.Буянгийн 1 тооны үхрийг хулгайлж,  1.438.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Түмэнбадрахын 1 тооны үхрийг хулгайлж, 1.176.000 төгрөгийн хохирол,

шүүгдэгч М.Онь Д.Болдбаатартай бүлэглэн хохирогч Ч.Батдоржийн 2 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол, хохирогч Ч.Цогт-Очирын 2 тооны үхрийг хулгайлж, 4.240.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримтыг гэмт хэрэгт тооцох үндэслэлтэй байна.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.М, М.Онарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарч байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.000 /гурван зуун мянга/ төгрөгөөс дээш хохирол, хор уршиг учирсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн шинжийг хангасан байна гэж хуульчилсан.

 

Харин энэ хэргийн тухайд “Хулгайлах” гэмт хэрэгт хамаарах ба “мал” гэдэг нь эд хөрөнгө бөгөөд энэ эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан л бол гэмт хэрэг байхаар хуульчлагдсан.

 

Тухайлбал шүүгдэгч Б.Мын хувьд Д.Болдбаатартай бүлэглэн, хохирогч Т.Буян, Ч.Түмэнбадрах нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэдний 2 тооны үхрийг,

шүүгдэгч М.Огийн хувьд Д.Болдбаатартай бүлэглэн, хохирогч Ч.Батдорж, Ч.Цогт-Очир нарын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэдний 4 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар тус тус авсан байна.

 

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч Б.М, М.Онарын бусдын олон тооны үхрийг хулгайлж буй үйлдэл, эс үйлдэхүйг нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх ба хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамаарах тул хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн.

 

Улмаар шүүгдэгч Б.Мыг Д.Болдбаатартай бүлэглэсэн, мөн шүүгдэгч М.Ог Д.Болдбаатартай бүлэглэсэн гэдгээр нь,

мөн шүүгдэгч Б.Мыг бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан,

мөн шүүгдэгч М.Ог бусадтай бүлэглэн, бусдын олон тооны малыг хулгайлсан гэдгээр нь тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ. 

Тэрээр шүүгдэгч Б.М, М.Онарыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Т.Буян, Ч.Түмэнбадрах, Ч.Батдорж, Ч.Цогт-Очир нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Мыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан,

Мөн шүүгдэгч Г М.Оүргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгч Б.М, М.Онар нь тус тусдаа бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ Д.Болдбаатартай бүлэглэсэн ба тухайн гэмт хэргүүдийг үйлдэхдээ Д.Болдбаатарын тээврийн хэрэгслийг ашигласан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Гэвч мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Болдбаатар нь 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нас барсныг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1100006110 дугаарт бүртгэв гэсэн нас барсны гэрчилгээгээр нотлогдож байх ба түүний Б.М, М.Онартай тус бүр бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх хэрэгт авагдсан цагаан өнгийн ачааны зориулалттай тээврийн хэрэгсэл Д.Болдбаатарын эзэмшлийх биш бөгөөд өөр хүний эзэмшил ашиглалтад байдаг, тухайн тээврийн хэрэгслийг сүүлд камер шүүсны эцэст нөхөж илрүүлсэн боловч уг тээврийн хэрэгсэл нь хаана байгаа нь тодорхойгүй, энэ талаар бүхий л арга хэмжээг авсан боловч олж тогтоож чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хэрэгт Д.Болдбаатарын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгслийг хураан авч тухайн тээврийн хэрэгслийн үнэлгээг үнэлгээний байгууллагаар хийлгсэн боловч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл биш тул уг тээврийн хэрэгслийг хураах буюу түүний үнийг гаргуулах үндэслэлгүй юм.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч М.Гансувд:

            ...Шүүгдэгч М.О, Б.М нарыг гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон учраас эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч М.Онь энэ хэрэгт урьдчилан 60 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч Б.М нь 121 хоног цагдан хоригдсон. Эдгээр цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хүрз, 1 ширхэг үдээс зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.М нь өөрт оногдох хохирлыг бүгдийг төлж барагдуулсан учраас энэ шүүх хуралдаанаас шүүгдэгч Б.Моос гаргуулах хохирол төлбөргүй байна. Шүүгдэгч М.Онь 1.300.000 төгрөгийг Ч.Цогт-Очирт төлж барагдуулсан. Үлдэгдэл 2.620.000 төгрөгөөс хохирогч Ч.Батдоржид 1.800.000 төгрөгийг, 820.000 төгрөгийг хохирогч Ч.Цогт-Очирт олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.О, Б.М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3-т зааснаар 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цагаас өмнө үйлдэгдсэн болох нь тогтоогдож байгаа учраас шүүгдэгч нарыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Мыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг “зорчих эрхийг хязгаарлах” ялаар дүйцүүлэн сольж, 2 жил 5 сарын хугацаагаар хязгаарлалтыг тогтоох нь зүйтэй байна. Түүнийг оршин суугаа хаягаасаа бусад газарт зорчих эрхийг хязгаарлах саналыг гаргаж байна. Шүүгдэгч М.Огийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйл, 5.1 дүгээр зүйлд зааснаар хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгааг хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байна. Яагаад гэвэл хэзээ яаж төлөх нь тодорхойгүй. Тийм учраас М.Ог Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах боломжгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Ш.Амарбаяр:

            ...Миний үйлчлүүлэгчийн хувьд хохирогч нарт учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан. Тийм учраас Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр хамгийн багаар буюу 2 жилийн хугацаагаар ял оногдуулж зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. Ялыг солихдоо миний үйлчлүүлэгч нь Увс аймгийн Цагаан хайрхан суманд түүний ээж амьдардаг. Ээж дээрээ очоод малаа маллаад амьдарна гэдгээ хэлсэн. Зорчих эрх хязгаарлахдаа Увс аймгийн Цагаан хайрхан, Баруунтуруун суманд тогтоож өгнө үү. Яагаад хоёр суманд хязгаарлалт тогтоож өгнө үү гэж байна вэ гэвэл Цагаан хайрхан суманд өвөлжөөд зун нь Баруунтуруун сум руу нүүдэг. Тухайн бүс нутаг сум орчмыг зааг байдаг учраас зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийг оногдуулж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Б.М:

            ...Одоо ээж дээрээ очиж малаа маллаад хамт байна... гэсэн мэдүүлгийг,

 

            Шүүгдэгч М.Огийн өмгөөлөгч П.Ганбаатар:

            ...М.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа. Гэсэн хэдий ч 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа. Үүнээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал харагддаг. Тухайлбал анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн, төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал, гэм буруу зүйлчлэл дээр маргаагүй байдал, ар гэрийн байдал, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүн таслах ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулаагүй байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй. Энэ гэмт хэргийн санкц нь 2-8 жилийн хорих ялтай. Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжгүй гэж байна. Өршөөлийн хуулийн үндсэн шаардлага нь хохирол төлсөн эсхүл төлөхөө илэрхийлсэн байхыг шаардана. Төлөхөө илэрхийлсэн гэдэг нь амаар болон бичгээр байж болно. Тэрнээс өөр нарийн зохицуулалт байхгүй. Яаж төлөх нь шийдвэр гүйцэтгэлийн журмаараа явагдана. Ийм учраас илэрхийлсэн гэдгээр нь шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх бүрэн боломжтой. Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2-т зааснаар хамгийн багаар буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч М.О:

            ...Надад хохирол төлөх хугацаа байсан. Манай гэр шатаад яах ч аргагүй байдалд орсон. Ийм учраас хохирлоо төлж чадаагүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

            Шүүх шүүгдэгч Б.М, М.Онарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тохиоллдолд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй.” гэж зааснаар хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Харин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтыг хэрэглэж шүүгдэгч Б.Мт 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Од 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

шүүгдэгч Б.Мт 3 /гурван/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч М.Од 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүхээс шүүгдэгч Б.М, М.Онарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан боловч түүний холбогдсон тухай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2020 оны 07 дугаар сарын 31-нээс 08 дугаар сарын 19-ний хооронд үйлдэгдсэн бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т заасан “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарч байна.

Түүнээс гадна 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр батлагдаж, 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулсан энэ хуулийн зорилтод нийцүүлсэн байхаар хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Б.М, М.Онарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг, оногдуулах эрүүгийн хариуцлага нь энэ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял онгдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж зааснаар Өршөөл үзүүлэх хэлбэр, хүрээ хэмжээний дотор Хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улмаар шүүгдэгч Б.М, М.Онар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ зүйлийн 4.2-т дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасаны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэснийг хангаж гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Мын Д.Болдбаатартай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Буянд 1.438.000 /нэг сая дөрвөн зуун гучин найман мянга/ төгрөгийн хохирол,

хохирогч Ч.Түмэнбадрахад 1.176.000 /нэг сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөгийн хохирол нийт учирсанаас шүүгдэгч Б.М нь хохирогч Т.Буянд 719.000 /долоон зуун арван есөн мянга/ төгрөгийн хохирлыг, хохирогч Ч.Түмэнбадрахад 588.000 /таван зуун наян найман мянга/ төгрөгийн хохирлыг тус тус төлж өөрт ногдох хохирол төлбөрийн хувийг барагдуулсан байна.

 

Харин шүүгдэгч М.Огийн Д.Болдбаатартай бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Батдоржид 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Ч.Цогт-Очирт 4.240.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол нийт учирсанаас хохирогч Ч.Батдоржид 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийн хохирол, хохирогч Ч.Цогт-Очирт 2.120.000 /хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол гаргуулахаар байна. 

    

Үүнээс хохирогч Ч.Цогт-Очир нь шүүгдэгч М.Огээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол төлбөрт 2 тооны үхрийн үнэлгээ болох 4.240.000 /дөрвөн сая хоёр зуун дөчин мянга/ төгрөгийг тус тус нэхэмжилснээс шүүгдэгч М.Онь хохирогч Ч.Цогт-Очирт төлөх ёстой 2.120.000 /хоёр сая нэг зуун хорин мянга/ төгрөгөөс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан тул үлдэх 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

  

Шүүгдэгч Б.М нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Онь дээрх хохирогч нарт хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байх тул түүнээс хохирогч нарт олгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.М, М.Онараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2034000000454 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг,

 шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хүрз 1 ширхэг, хар өнгийн үдээс 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж,

шүүгдэгч Б.Мын цагдан хоригдсон нийт 116 хоногийг, шүүгдэгч М.Огийн цагдан хоригдсон нийт 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.          

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

           шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13.,

      37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т Б.Мыг бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн шүүгдэгч Г М.Оүргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т Б.Мыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г М.О 4 /дөрөв/ жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Б.Мт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг, шүүгдэгч Г М.Ооногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Т Б.Мт оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар,

 

шүүгдэгч Г М.Ооногдуулсан 4 /дөрөв/ жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлэн сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г М.О Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, 35-59 тоот хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хотоос бусад орон нутаг болон аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар,

 

шүүгдэгч Т Б.Мыг Увс аймгийн Цагаанхайрхан сумын 3 дугаар багт оршин суух хаягаас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Увс аймгаас бусад Улаанбаатар хот болон бусад орон нутаг, аймаг сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Увс аймгийн нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хязгаарлалт тус тус тогтоосугай.

 

            6. Шүүгдэгч Т Б.М, Г М.Онарыг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрүүгийн 2034000000454 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

            шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрз 1 ширхэг, хар өнгийн үдээс 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т Б.Мын цагдан хоригдсон нийт 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг,

            шүүгдэгч Г М.О цагдан хоригдсон нийт 60 /жар/ хоногийг тус бүрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г М.Огээс нийт 2.620.000 /хоёр сая зургаан зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч  дугаарын регистртэй, Х овгийн Ч.Ц 820.000 /найман зуун хорин мянга/ төгрөгийг, хохирогч дугаарын регистртэй, Б овгийн Ч.Б 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгийг тус тус олгосугай.

 

10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т Б.М, Г М.Онарт тус бүр урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

11. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

13. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Т Б.М, Г М.Онарт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ш.ГАНДАНСҮРЭН