Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2014/0131

 

 “Н т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, О.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 484 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Н т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Н т” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох хэсэг, “О г” ХХК-д газар ашиглуулах 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2012/15 дугаарын гэрчилгээ, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2012/15 дугаарын гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: "... Байгаль орчны сайдын зөвлөлийн 2006 оны 01 сарын 09-ний өдрийн 01 дүгээр хуралдаанаар баталсан “Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ”-г “Н т” ХХК-тай Байгаль орчны яам 2006 оны 01 сарын 01- ний өдрөөс 20 жилийн хугацаагаар байгуулсан байна. Гэрээний дагуу Байгаль орчны яам “Н т” ХХК-нд 62 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах 1/268 тоот гэрчилгээг 2006 оны 01 сарын 04-ний өдөр олгосон. Харин “Н т” ХХК нь 5 жил тутамд урт хугацааны гэрээг дүгнүүлэх үүргээ биелүүлээгүй байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалаар “О г” ХХК-д олгосон 4.1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах зөвшөөрлийг олгожээ. Энэ нь “Н т” ХХК-ийн ашиглах газартай давхцаагүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “О г” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол Улсын хуулийн этгээд болох “О г” ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр олгосон Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийн 2015/15 дугаар гэрчилгээний үндсэн дээр аялал жуулчлалын зориулалтаар 4.1 га газрыг хууль ёсоор ашиглаж байгаа билээ.

“О г” ХХК-ийн ашиглаж буй газар нь “Н т” ХХК-ийн ашиглаж буй газартай ямар ч давхцалгүй бөгөөд бид “Н т” ХХК-ийн газар ашиглах эрхэд саад учруулаагүй болно.

“Н т” ХХК нь Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай “Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх ( тухай гэрээ”-г байгуулсан ба энэхүү гэрээ нь Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн, нэг этгээдэд давуу байдал тогтоосон, хууль зүйн үндэслэлгүй гэрээ болно.

Иймд “Н т” ХХК-ийн гаргасан хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 484 дүгээр шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйл, 36 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр шинэ акт гартал Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон 4,1 га газрыг ашиглах гэрээ, гэрчилгээг тус тус түдгэлзүүлж шийдвэрлэжээ.Гуравдагч этгээд “О г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 484 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Нэг. Нэхэмжлэгч “Н т” ХХК болон Байгаль орчны яамтай 2006 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Богдхан уулын дархан цаазат газрын бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ”-ний “Бага тэнгэрийн амны байгалийн газрыг ашиглах хамгаалах бодлогын шаардлагаар цаашид тус аманд бусад этгээдэд газар ашиглах гэрчилгээг давхардуулан олгохгүй байна” гэсэн үүргийг хариуцагч зөрчиж тус аманд “О г” ХХК-д газар ашиглах гэрчилгээ гэрчилгээг олгосон гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Анхан шатны шүүх энэхүү дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч болон хариуцагч нар нь “Богдхан уулын дархан цаазат газрын бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах, урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ”-ний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа эсэхэд бүхэлд нь дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь дээр дурдсан гэрээний 1 дүгээр зүйлийн 1-д заасан гэрээний хавсралт 1-д заасан ерөнхий төлөвлөгөө, зураглалын дагуу 62 га талбайд 2005/Ё0029 дугаарын төслийг хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 4-т заасан “Бага тэнгэр аялал жуулчлалын бааз Мандарин зочид буудлын иж бүрэн цогцолборыг 3 жилийн хугацаанд барьж байгуулна” гэсэн чиг үүргийг хэрхэн хэрэгжүүлж байгаад огт дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч “Н т” ХХК нь газар ашиглах эрхийн гэрчилгээгээр олгогдсон 62 га талбайгаас гадна барилгын ажлыг эхлүүлж, хэдэн хэдэн амины орон сууцны ( суурийг цутгасан. Энэхүү барилгын суурь цутгасан хэсэг нь гуравдагч этгээд “О г” ХХК-д маргаан бүхий захиргааны актаар газар ашиглах эрх олгосон хэсэгтэй давхцаж байгаа юм. Үүний учир 2013 оны 03 дугаар сард “О г” ХХК нь тухайн үеийн Баянзүрх дүүргийн шүүхэд хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, газар албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг “Н т” ХХК-д холбогдуулан гаргасан.

Маргаан бүхий захиргааны актаар гуравдагч этгээд “О г” ХХК-д ашиглах эрх олгосон 4.1 га газар нь нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн ашиглаж буй 62 га газартай ямар нэгэн давхцалгүй бөгөөд харин зэргэлдээ оршиж байгаа болно.

Энэ нь “Н т” ХХК-д хуулиар олгосон эрх, хууль ёсны ашиг ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэх үндэслэл болно.

Хоёр. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны А-491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон 4.1 га газрыг ашиглах гэрээ, гэрчилгээг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаас нөхцөл байдлыг дахин тодруулсны үндсэн дээр шинэ акт гартал түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь хэсгийг шүүхүүд хэрхэн ойлгож, хэрэглэх талаар Улсын Дээд Шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 3-ны өдрийн 37 дугаар тогтоолоор тайлбарласан байдаг. Энэхүү тогтоолд 70.2.7-д заасан ажиллагааг хариуцагч өөрөө маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрч, нөхцөл байдлыг шалган тогтоож, шинээр захиргааны акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэгжүүлнэ” гэж дурдсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч, маргаан бүхий захиргааны актыг хууль зүйн үндэслэлтэй гаргасан гэж тайлбарлаж, мэтгэлцэж ирсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч маргаан бүхий захиргааны актыг алдаатай гарсан гэж үзэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй байхад анхан шатны шүүх ийнхүү Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасныг үндэслэн болгосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэргийн талаар цаашид тодруулах, зайлшгүй нэмж тогтоовол зохих нөхцөл байдал үүсээгүй байхад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг буруу хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, Байгаль орчны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 218 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах С зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын уламжилсан санал1, “Н т” ХХК-ийн “Бага тэнгэр” аялал жуулчлалын жишиг баазын байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан /2004, 2005/-Г үндэслэн Байгаль орчны сайдын 2006 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар “Н т” ХХК-д Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд 62 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулахаар шийдвэрлэж[1] [2], 2006 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 1/268 дугаартай гэрчилгээ олгон, “Богд хан уулын дархан цаазат газрын Бага тэнгэрийн аманд үйл ажиллагаа явуулах урт хугацааны хөрөнгө оруулалт хийх тухай гэрээ”-г 2006 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан байна.

Харин гуравдагч этгээд “О г" ХХК нь 2009 оны 12 дугаар сарын 30- ны өдөр болон 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Богд хан уулын Бага тэнгэрийн аманд зохих хэмжээний газар олгохыг хүсч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандсан[3], улмаар 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 10/07 албан бичгээр Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Бага тэнгэрийн аманд газар олгохыг хүссэн байх боловч хамгаалалтын захиргаанаас Байгаль орчны яаманд энэ талаар санал хүргүүлээгүй болох нь шүүхээс хийсэн үзлэгээр[4] тогтоогдсон, Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг 2012 оны 03 дугаар сард буюу тус хуулийн этгээдэд газар ашиглах зөвшөөрөл олгосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаал, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 2012/15 дугаар бүхий газар ашиглах гэрчилгээ гарсны дараа хийсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэг, “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын 3.4-т “Хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчны сайдын газар ашиглуулах тухай шийдвэрийг үндэслэн ... газар ашиглах гэрчилгээ олгоно” гэснийг тус тус зөрчсөн байх тул гуравдагч этгээд “О г” ХХК-д газар ашиглах эрх хуулийн дагуу үүссэн гэж үзэхээргүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн ашиглах газар давхцалгүй байх боловч орц гарцын хувьд нэг нь нөгөөгийн газар дээгүүр дамжин өнгөрөхөөс өөр боломжгүй, нэхэмжлэгчийн зохих зөвшөөрлийн дагуу батлуулан хийгдсэн төлөвлөгөөг хэрэгжих боломжийг алдагдуулахад хүргэсэн гэж зөв дүгнэсэн бөгөөд газар ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох хууль, тогтоомж, стандартыг зөрчсөний улмаас “Н т” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгохгүй, стандартад нийцээгүй гэсэн үндэслэлээр татгалзах эрх зүйн үр дагаварт хүргэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэх боломжгүй.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь тус хуулиас гадна тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль, тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд анхан шатны шүүх гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон 4.1 га газар нь “ой модтой хиллэж байгаа нь ойн сан бүхий газарт буюу ой тэлэн ургах боломжид илтэд нөлөөлөх нь маргаан бүхий газарт хийсэн үзлэг, кадастрын зургийн зураглалаас тодорхой байна, эрх бүхий байгууллагаас баталсан МЫ5 6043:2009 стандартын Байгаль орчинд тавих шаардлага 4 дүгээр зүйлийн 4.1.8-д заасан нормууд зөрчигдөж болзошгүй, гуравдагч этгээдийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах харилцаа нь хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болох нөхцөл алдагдахад хүрч байна” гэж дүгнэсэн атлаа дээрх маргаан бүхий захиргааны актыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтнаас шинэ акт гартал түдгэлзүүлсэн нь буруу байна.Өөрөөр хэлбэл, шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ямар нөхцөл байдлыг цаашид тодруулах зайлшгүй шаардлагатай талаар дүгнэлт өгөөгүйгээс гадна хэрэгт цугларсан баримтуудад тулгуурлан маргаан бүхий захиргааны акт нь хууль, тогтоомжид нийцээгүй гэж дүгнэсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1 дэх заалтын дагуу хүчингүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч “Н т” ХХК-иас 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн А-11 дүгээр тушаалын зарим заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн өргөдөлд Гүйцэтгэх захирал Ц.Ганхүрэл гарын үсэг зурсан байна. Тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ[5]-ний Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн бүртгэлд Ц.Ганхүрэлийг Гүйцэтгэх захирлаар томилсныг 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн, Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2006-1/268 дугаар гэрээ зэрэгт тус этгээд “Н т” ХХК-ийг төлөөлөн гарын үсэг зурсан зэргээс үзвэл Компанийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасны дагуу компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд нь Ц.Ганхүрэл мөн байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2 гишүүнтэй учраас нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан” гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “Н т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь О.Содном нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагын талаар тодруулж, дэлгэрэнгүй тайлбар[6] гаргасан байх бөгөөд уг тайлбарт нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох хэсэг, Бага тэнгэрийн аманд газар ашиглуулах 2012/15 дугаарын гэрчилгээ, гэрээг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.

Хэдийгээр “Н т” ХХК-иас итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Содномд олгосон итгэмжлэлд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19, 26, 27 дугаар зүйлд заасны дагуу томилсон” гэсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганболдод олгосон итгэмжлэлд[7] “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19, 27 дугаар зүйлд заасныг үндэслэн ... нэхэмжлэлийн өргөдөлд гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар гомдол гаргах эрхийг эдлэх” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ганболд нь Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчны сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох заалтыг, Бага тэнгэрийн аманд газар ашиглуулах гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах”[8] гэж тодорхойлсон, нэхэмжлэгчийн үндэслэл гарган маргаж буй гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгон шийдвэрлэсэн тушаал нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны А-11 биш, 2011 оны А/491 дүгээр тушаал гэдэг нь тогтоогдсон тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд тодруулсан шаардлагын дагуу шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх эрх олгогдоогүй итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилснийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13- ны өдрийн 484 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 38 дугаар зүйлийн 38.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг хангаж, “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны А-491 дүгээр тушаалын “О г” ХХК-д холбогдох хэсэг, түүнийг үндэслэн олгосон Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2012/15 дугаартай гэрчилгээ, 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2012/15 дугаартай гэрээг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ц.цогт

Text Box: ц.цогт