Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

            Улсын яллагч М.Берикбол,

            Шүүгдэгч Ө.Б********э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө********н Б********эд холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            Шүүгдэгч Ө.Б********э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн нутагт байрлах “Оч буудал” дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Алтансүхтэй хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ө.Б********э нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 9-06 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.М************ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ө.Б********ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 20 цагийн үед манай төрсөн ах, эгч нар манай гэрт уулзаж, би эгч нарыгаа болон эхнэрийгээ март тэмдэглэж баярлуулсан. Бид нар 4 шил дарс хувааж уунгаа ярилцаж хөөрөлдөж суусан. Тэгээд тухайн орой 23 цагт манай ах, эгч нар бүгд гэр гэр лүгээ явцгаасан. Харин би гэртээ эхнэр М************ болон хоёр хүүхдийнхээ хамт үлдсэн. Тэгээд би аяга тавгуудаа цэвэрлэнгээ гар утсаараа дуу сонсож байтал манай эхнэр надад наад утсаа болиоч гэхээр нь би дуугаа сонсчхоод болилоо гэж хэлсэн юм. Тэгсэн чинь манай эхнэр надад танайхан ч угаасаа ул шагайж явдаг хүмүүс л дээ гэж хэлсэн. Хариуд нь би яг юу гэж ул шагайчихаа гэж асуухад чи надтай үнэнээсээ би худлаа амьдардаг, чи миний хоёр дипломыг шатаасан гэж хэлэхээр нь миний дургүй хүрээд бид хоёр хоорондоо маргалдаж, хэрэлдэж байгаад би гараа атгаж байгаад эхнэрийнхээ баруун нүд рүү нь нэг удаа цохичихсон. Ийм л зүйл болсон. ...” гэх мэдүүлэг (хх 15, 24х),

            Хохирогч Б.М************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээжтэйгээ хамт Бөхийн өргөөн дээр тоглолт үзсэн юм. Тэгээд би орой 22 цаг өнгөрч байхад очсон. Манай гэрт нөхрийн маань ах, эгч, дүү нар ирсэн байсан. Бид нар хамтдаа март тэмдэглэж дарс ууцгаасан. Тэгээд бүгд амрахаар болоод хоёр хүүхэдтэйгээ үлдсэн юм. ...шөнө 02 цаг өнгөрч байхад манай нөхөр эгч, дүү нарыгаа явсны  дараа гар утсаараа чанга дуу тавиад сонсоод өөрөө дагаж дуулаад байсан юм. Тэгэхээр нь унтаж амармаар байна утасныхаа дууг болиулчих гэхэд би ээжийн тухай дуу сонсож байна. Би ээжтэй хүн шүү, чи миний ах дүү нарыг хүндлээгүй дундуур нь гарч явсан. Найзтайгаа уулзсан  гэх мэтээр надад үг хаяад харилцан маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Манай нөхөр ямар овоо юм чи дургүй хүргэдэг юм гэж гал тогооны өрөөнөөс хэвтэж байгаа над руу ирснээ миний үснээс зулгаагаад толгойгоор минь шал руу мөргүүлж, нүд рүү гараараа цохисон. Би гар утсаар цагдаа дуудах гэсэн боловч миний утсыг булааж авчхаад өгөхгүй байсан юм. ...Б.Б********ээ гараа атгаж байгаад миний баруун нүд рүү нэг удаа цохисон, зүүн хацар, дух руу бас цохисон. Мөн үснээс зулгааж байгаад толгойгоор шал мөргүүлсэн. ...надад одоо өвчин зовиур байхгүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-11, 13х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 559 дугаартай:

            1.Б.М************ын биед дух, баруун дээд, доод зовхи, эрүү, баруун бугалга, хоёр гарын шуу, зүүн мөрөнд цус хуралт, баруун хөмсгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн  үүссэн гэмтэл байна.

            3. Б.М************ын биед үүссэн баруун нүдний цус хуралт нь тусдаа бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ... гэх дүгнэлт (хх-18х),

            Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-27х), Бавууз овогт Ө******ийн Б********ийн иргэний үнэмлэхийн  лавлагаа (хх-29х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-30х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-31х), эвлэрлийн гэрээ (хх-32-33х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар 4 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ө.Б********э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн 5 дугаар багийн нутагт байрлах “Оч буудал” дотор хувийн таарамжгүй харилцааны улмаас ******************* хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

             Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Ө.Б********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

            Хохирогч Б.М************ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-11, 13х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн171 дугаартай дүгнэлт (хх-18х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө.Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ө.Б********э нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Ө.Б********э нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч Ө.Б********э нь хохирогч М.*************** эрүүл мэндэд хөнгөн 5 хохирол санаатай учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ө.Б********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Ө.Б********э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

             Шүүгдэгч Ө.Б********э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Ө.Б********э нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд 6 хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

            Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

             1. Шүүгдэгч Бавууз овогт Ө********н Б********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө********н Б********ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ө.Б********э нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ө.Б********э нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ө.Б********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж 7 заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Б********эд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.БЭЭЖИН