Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 


2022              04               11                                                  2022/ШЦТ/163

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Д.От холбогдох эрүүгийн 2234001170181 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянжаргалан суманд 1982 оны 05 дугаар сарын 20-нд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдохын өмнө Багануур дүүргийн Хаан банкны харуулын ажилтай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд өмнө Төв аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Д.О,

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Д.О нь согтуугаар 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Баруун бүрх” гэх газар иргэн Б.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Пыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Д.О:

...Гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас нэмж ярих зүйлгүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234001170181 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Д.Оын согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Баруун бүрх” гэх газар иргэн Б.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Пыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,

шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн №78 дугаартай ...Б.Пын биед тархины доргилт, дээд үүдэн 22-р шүдний ганхалт, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх тархины доргилт, уруулын шарх, 22-р шүдний ганхалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

хохирогч Б.Пын ...2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 13 цагийн үед О манай гэрт орж ирсэн бөгөөд О бид 2 Төв аймгийн Мөнгөнморьт сум луу Оын эхнэрийг авах зорилгоор явах гэж байсан тул шатахуун түгээх станц ороод машинд нь бензин хийчихээд буцаад манай гэр лүү явж байтал Бага гүний замд Туяабаатартай таарсан. Тэгээд Туяабаатарыг авчхаад гэрийнхээ гадна очоод 0.75 литрийн “Хараа” нэртэй нэг шил архийг бид 3 хувааж уусан. Тэгээд Мөнгөнморьт сум луу хөдөлж байснаа санаж байна. Тэгээд нэг сэргэсэн чинь би миний нүүр хавдаад ам хамарнаас их хэмжээний цус гарч байсан ба ойр хавиа хартал Мөнгөнморьт сумын гэрэл харагдаж байсан. Тухайн үед намайг О “Энийг энд нь булаад үлдээчихий” гэх зүйл яриад намайг унасан байхад дээрээс дэвсээд байсан. Тэгээд хажуунаас нь Туяабаатар “юу гэж найзыгаа үлдээдэг юм, боль” гэх зүйл яриад Оыг салгасан. Туяабаатар нь манай найз Мөнхтуяагийн нөхөр байгаа юм. Харин О нь Туяабаатарын найз гэж байсан. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Баруун бүрх гэх газарт зодуулсан. Анхнаасаа баруун бүрх гэх газар луу явах зорилготой байсан. Дээд үүдэн 3 шүд бага зэргийн хөдөлгөөнтэй байгаа, бусад зүйлд ямар нэгэн гэмтэл алга байна. Миний санаж байгаагаар Отай маргалдаж муудалцсан зүйл байхгүй. Гэхдээ тухайн үед би архиндаа согтоод тасарчихсан байсан бөгөөд уурыг нь хүргэхээр үг хэлсэн байж магадгүй гэж бодож байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Баруун бүрх гэх газарт сэрэхэд О намайг ямар ч байсан гараараа 2 удаа цохиж байсан. Туяабаатар, О бид 3, 3уулаа архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн байсан. Маргалдаж муудалцаж байсан зүйл байхгүй. Би шүдэндээ эмчилгээ хийлгэмээр байна. Шүдэнд минь эмчилгээ хийлгээд өгчихвөл надад гомдол санал байхгүй болно... /хх-ийн 12 дугаар хуудас/,

            түүний дахин өгсөн ...Би Төв аймгийн Мөнгөнморьт явах замд От зодуулсан. Би яг газрынхаа нэрийг мэдэхгүй байна. Би тасарчихсан болохоор сайн санахгүй байна. О миний нүүр, цээж рүү өшиглөөд гараараа цохиод л байх шиг байсан. Хэдэн удаа цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Туяабаатарыг манай эхнэрийн найзынх нь нөхөр гэдгээр нь танина. Харин Отай тухайн үед л танилцсан. Би одоо Туяабаатарын хаана байдаг, юу хийдэг талаар утасны дугаарыг нь мэдэхгүй. Эмчилгээний баримт гэж хэрэгт хавсаргуулах зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... /хх-ийн 14 дүгээр хуудас/,

            гэрч С.Хонгорзулын ...Би сар өдрийг нь санахгүй байна. 2022 оны цагаан сарын өмнө орой ажлаа тараад 00 цагийн орчимд гэртээ байж байтал манай нөхөр Пүрэвбаатар нь хүн зодуулчихсан ирсэн. Тэгээд би шууд цагдаад мэдэгдсэн. Манай нөхөр надад “Мөнгөнморьт сум руу Туяабаатар, О нартай хамт явсан. Замдаа архи уусан, зодуулсан газраа сайн санахгүй байна. От зодуулсан” гэж хэлж байсан. Туяабаатарын эхнэр нь манай танил Мөнхтуяа гэж хүн байдаг юм. Би түүгээр нь дамжуулж танина. Би Мөнхтуяа, Туяабаатар нарыг хаана байгааг нь болон утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Хөдөө л байдаг юм гэсэн... /хх-ийн 18 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Оын ...2022.02.01-ний орой Ганболд гэдэг айлд ороод 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи 4 лээ уугаад манай гэрт ороод 0,5 литрийн Соёрхол нэртэй 1 шил архи 4лээ хувааж уугаад сууж байгаад тасарчихсан байсан. Би юунаас болж эхнэр Энхзаяаг цохисноо санахгүй байна. Надад манай эхнэр "Агсам тавиад савтай сүү нүүр рүү шийдчихсэн" гэж хэлсэн. Би нэг мэдсэн чинь цагдаагийн кабонд байсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 20 дугаар хуудас/,

яллагдагч Д.Оын ...Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө өгсөн мэдүүлгүүд дээр өөрийн мэдэх зүйлээ бүгдийг мэдүүлсэн. Одоо надад нэмж ярих зүйл байхгүй. Пүрэвбаатар намайг үгээр идээд доромжлоод байхаар нь би зодчихсон юм. Бид хоёр эвлэрчихсэн, би уучлалт гуйсан надаас хохирол мөнгө нэхэмжлэхгүй гэсэн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 40 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Д.Оын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 43-49, 54, 70-78, 83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Д.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Оын согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг “Баруун бүрх” гэх газар иргэн Б.Птай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Б.Пыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

           

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүгдэгч Д.О нь согтуугаар 2022 орны 01 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Төв аймгийн Мөнгөн морьт суманд иргэн Б.Птай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Б.Пын зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээж яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Б.Паас гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн учраас шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.О:

            ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Д.Оыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.О нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцсон шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Д.О дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг.

                            

Прокуророос шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, 

мөн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцно”.:. гэж хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Д.Оын холбогдсон тухайн гэмт хэрэг нь эрүүгийн хуульд заасан Арван нэгдүгээр бүлгийн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Пын нүүрэн тус газар нь гараараа цохиж зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд тархины доргилт, дээд үүдэн 22-р шүдний ганхалт, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Оын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Пын биед тархины доргилт, дээд үүдэн 22-р шүдний ганхалт, дээд доод уруулын дотор салстад шарх, зүүн хацар зөөлөн эдийн гэмтэл, баруун болон зүүн нүдний доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бүхий хөнгөн хохирол учирсан байна. 

    

Хохирогч Б.П нь шүүгдэгч Д.Оаас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал нэхэмжлээгүй ба гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хавтас хэргийн 91 дүгээр хуудсанд авагдсан хохирогчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт, мөн 92 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгчийн хэргээ хялбаршуулсанг журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргээр тус тус нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Д.Оыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүгдэгч Д.Оын хувьд прокурорын шатанд өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан. Тухайн хүсэлтийг прокуророос хүлээж аваад хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзээд тогтоол үйлдэж шүүгдэгчтэй торгуулийн ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ял тохиролцохдоо шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгч Д.От 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Иймд шүүгч Д.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.О нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг тус тус гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Д.О:

            ...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргасан.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Д.Оыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.  

 

Шүүх шүүгдэгч Д.От хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж, улсын яллагчийн санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

 

Шүүхээс шүүгдэгч Д.От торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

шүүгдэгч Д.От оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234001170181 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

   Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Д.От шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

5. Эрүүгийн 2234001170181 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Д.О энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Д.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

        

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН