Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/124

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

            Улсын яллагч Э.Уламбаяр,

            Шүүгдэгч Б.Ш*******в нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б************ийн Ш*******вт холбогдох эрүүгийн ************дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Б.Ш*******в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-ны орой Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 02 дугаар багт Б.Н************тэй маргалдаж, харилцан зодолдож, Б.Н************ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ш*******в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-нас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан сумын 02 дугаар багт  Б.Н************тэй маргалдаж, харилцан зодолдож, Б.Н************ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Ш*******вийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Н************ өөрөө л босож ирээд муу гуйлгачин гээд модоор цохиод байсан гар луу нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд би хэсэг юу болсныг санахгүй байна Бямба ах тэднийхээс авч гарч байсныг л санаж байна. Бямба ахтай гэрт нь очоод Төмөрчөдөр бид хоёр уучлалт гуйх гээд буцаад очсон нь Нямдорж нь намайг нэг удаа баруун шанаа руу цохисон. Тэгээд буу аваад ир хутга аваад ир гээд орилоод байсан тэгэхээр нь Төмөрчөдөр бид хоёр гэр лүүгээ гараад явсан. Би Нямдорж ахын эхнэр хүүхдэд гар бол хүрээгүй нэг хэсэг юу болсныг мэдэхээ байсан тэр хойгуур юу болсныг санахгүй байна тэр үед гар хүрсэн байж магадгүй тэнд байсан улсууд хэн цохисныг нь харсан байх. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. ...” гэх мэдүүлэг (хх 46-47х),

            Хохирогч Б.Н************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө гэртээ байж байтал нутгийн ах дүү нар ирээд тэд нартай ярилцаад сууж байтал машин дуугарахаар нь гараад харсан нутгийн залуучууд болох Төмөрчөдөр, Ш*******в 2 хоёр гадаа үүдэнд машинаа тулгаад зогсоод орж ирээд Манай нөхөр Нямдоржийг 7 хоног сайн яваад ирэв үү чамайг төв рүү явахаар манай адуу алга болчхоод байна одоо гараад хашааг чинь хөрөөдөөд шатаая, 3 гөлөгтэй чинь алах гэж ирлээ гэхээр нь одоо энэ хүмүүсийн нүдэн дээр шатаачих гээд чүдэнз өгсөн чинь авахгүй байсан тэгэхээр нь би Ш*******вийг 1 удаа хацар дээр нь алгадсан чинь адууг чинь туухаар өширхөж ирээ юу гэсэн чинь орилоод ална гээд босож ирээд манай нөхрийг ална гээд дайраад байсан, цаашаа яваач гэхээр улам дайраад дээлээ тайлаад байсан. Тэгэхээр нь түлээ аваад гар дээр нь цохиод яв гэсэн чинь ал минь чам шиг би дэвсгэртэй болсон байгаа шүү гээд Ш*******в нь түлээгээр духан дээр цохисон. Амжих юм бол нөхрөө өгчих орилоод авч гарч зодох гээд байх шиг байсан. Тэнд байсан улсууд боль гээд зуураад хүчрээгүй тэгсэн манай нөхөр гэрийн хоймор сууж байхад нь Ш*******в очиж хамар луу нь цохиод хамрын цусыг нь гоожуулсан, яаж байгаа юм гээд хажууд нь сууж байсан Лувсаншарав гэж хүн хэлсэн чинь тэр хүнийг шанаа руу Төмөрчөдөр цохисон тэгээд Төмөрчөдөр нь тавагтай идээ өшиглөөд унагаахаар нь би нэг удаа хацар дээр нь алгадсан тэгсэн Төмөрчөдөр нь намайг заамдаж аваад хоёр шанаа руу ээлжлээд алгадаад байсан тэнд Нямбуу, Охиноо хоёр салгаад тэр хоёрыг аваад гаргасан чинь том банди дүүгээ гарлаа гэж бодоод араас нь гүйгээд гарсан нь Ш*******в Төмөрчөдөр 2 зодоод байна гээд орилохоор нь гарч том банди Лхагвабаатарыг гэр лүүгээ татаж оруулж ирсэн. Тэгээд тэр хоёрыг тэнд байсан хүмүүс машинд нь суулгаад явуулсан. Тэнд байсан хүмүүс энэ хоёр явчихлаа бид хэд харьж амарлаа гэхээр нь буцаад ирэх байх гээд тэнд байсан Отгонбаатар гэх залууг авч үлдсэн. Тэгээд 03 цаг өнгөрч байхад тэр ирээд уучлаарай архинаас боллоо гэхээр нь би уучлахгүй хүүхэд зодсон гэж хэлсэн чинь Ш*******в нь манай нөхрийн гарыг бариад уучлаарай гэхээр нь Нямдорж уучилсан ч би уучлахгүй би цагдаад өгнө гэсэн чинь цагдаа ч гэх шиг чаддаг юм бол одоо дуудчих өөрснөө унаж гай болов гээд хүүхэд рүү орилоод байсан. Тэгээд тэр хоёр яваад өгсөн. Намайг Ш*******в нь толгой руу нэг удаа түлээгээр цохисон гар луу нуруу луу хөх алаг болтол цохисон.Төмөрчөдөр нь заамдаж аваад хоёр шанаа руу ээлжлээд 3,4 удаа цохисон. Манай тэр хавийн айлууд нийлээд Бямбасүрэнгийнд шинэ жил тэмдэглэх гээд шар чингис нэртэй 0.7 граммтай архи 2 ширхэг цагаан шилтэй 0,5 граммтай архи 1 ширхэг нийт 3 шил архи 15 хүн хувааж уусан тэгэхэд цуг Төмөрчөдөр цуг байсан нээх их согтоогүй байсан тэндээс би харьж амарлаа гээд гэр лүүгээ явсан Ш*******вийг архи уусныг би мэдэхгүй байна тэнд айлд байхад байгаагүй. ... ” гэх мэдүүлэг (хх-21-23, 26-27, 30-31, 34х),

            Гэрч Ц.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө 02 цагийн үед манай багийн иргэн болох Ш*******в, Төмөрчөдөр нар нь манайд орж ирээд мэндийн зөрүү байхгүй 7 хоног сайн ирсэн үү, Хашааг чинь хөрөөдөөд шатаачих юм уу гэж надаас хэрүүл гуйж үгээр өдөөд ална хядна гэж хэлэхээр манай эхнэр та нар юу болоод байгаа юм. Гэтэл ална гээд дайраад байсан. Манай хүүхэд эхнэр хоёр над руу дөхүүлэхгүй урдуур нь ороод тэгээд тэр хоёрт зодуулсан манай эхнэр хүүхэд хоёрыг зодчихоод миний нүүр лүү Ш*******в нэг удаа цохисон Төмөрчөдөр нь толгой руу цохисон би тухайн үед нь шинэ жил тэмдэглээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн өөрийгөө хамгаалж чадахааргүй шахуу байсан тэр хоёрыг манайд байсан хүмүүс гэрээс гаргаж явуулсан гэрээс гаргах хооронд хэл ам хэрүүл зөндөө болсон. Ш*******в манай эхнэрийг хагалсан түлээгээр цохиж байхыг би харсан. Манай том банди Лхагвабаатарын зодож байхыг би хараагүй, гадаа манай хүүхэд намайг зодчихлоо гээд орилж байхыг би сонссон. Намайг хүмүүс гэрээс гаргахгүй байсан. ... ” гэх мэдүүлэг (хх-37-38х),

            Насанд хүрээгүй гэрч Н.Лхагвабаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ хоёр дүүтэйгээ унтаж байтал аав ээж хоёр нутгийн ах эгч нартай цуг гэртээ ирээд дайлаад байж байтал машин дуугараад ээж нохой хорьж өгөөд Төмөрчөдөр ах Ш*******в ах хоёр гаднаас орж ирээд идээ авч өгтөл идээ идэхгүй аав руу Ш*******в нь долоо хоног сайхан амарч ирэв үү таныг байхгүйд манай адуу хөөгдөөд байна одоо дахиад явах болоогүй юу гээд яагаад адуу хөөгөөд байна аа гээд идээ асгаж харагдсан ээж чи яах гээд байгаа юм яв гээд Ш*******в ахад хэлсэн. Ээж намайг босоод ир аавыг чинь хүн зодох гээд байна гэхээр нь босож ирээд сууж байтал Төмөрчөдөр ах над руу хандаж чадах юм бол цохичих гээд яасан том болцон банди вэ гээд шанаагаа өгөөд байхаар нь би таныг надаас ах болохоор нь цохихгүй гэж хэлтэл Төмөрчөдөр ах над руу дайрахаа болиод аав руу дайртал араас нь эгч эмээ 2 зууралдсан Тэгтэл Төмөрчөдөр ээж рүү дайрсан тэгтэл цаанаас нь Ш*******в ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг түлээгээр цохисон. Тэгэхээр нь би Төмөрчөдөрийг зайл гэж хэлээд 2 мөр лүү нь түлхээд байж байтал Бямбаа гэдэг ах Ш*******вийг түлхээд гарсан тэгтэл Төмөрчөдөр араас нь гарсан. Манай дүү дүү гэрээ гарах шиг болохоор нь би араас нь гартал Төмөрчөдөр хэд хэдэн удаа нүү рүү цохиж байхад хажууд нь Ш*******в ирсэн байсан. Төмөрчөдөр миний гэдэс рүү өшиглөсөн тэгээд би газар унаад өгсөн манай ээж намайг гэрт оруулж ирээд зуухны хойно суулгасан. Тэгээд Ш*******в, Төмөрчөдөр 2 манайхаас явсан. Тухайн үед Даамаа ах, Лувсаншарав өвөө, Бямбаа ах, Нямбуу эгч Отгонбаатар ах, Ш*******в. Төмөрчөдөр нар байсан. Ш*******в ах түлээгээр 2 удаа ээжийг цохиж байхыг харсан гар, толгой руу цохисон. ...” гэх мэдүүлэг (хх-41-43х),

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш*******в нь танайхыг буухаас өмнө энд адуу мал байгаад л байдаг байсан. Ноднинг бодоход өвс ус сайхан л байна гэхэд Нямдорж ах тэгээд яадгийн гээд босож ирээд зодолдох гэхээр нь би Нямдоржийг орон дээр нь дараад суусан. Тэгсэн эхнэр болох Н************ нь тэгвэл манай хашааг шатаачих гээд чүдэнз авч өгөөд Ш*******вийг алгадсан. Тэр үед Төмөрчөдөрийг Н************ нь муусайн гуйлгачид ирлээ гээд хэрэлдэж байсан. Ш*******в, Нямдоржийг зодох гээд дээлээ тайлахаар нь боль гээд гэрээс аваад гарсан. Тэгээд би Ш*******вийг гадаа орхиод эргээд орсон чинь Н************ нь Төмөрчөдөртэй хэрэлдээд та нар зодох гэж ирээ юу гэж байсан. Ингэж одоо хэрэлдэж байхаар тарцгаа гээд Ш*******в, Төмөрчөдөр хоёрыг машинд суулгаад явуулсан. Н************ нь Ш*******вийг түлээгээр цохиод байж байсан. Чаддаг юм бол намайг цохичхооч гээд орилоод байгаа харагдсан. Тэгсэн Ш*******в түлээгээр цохчихлоо гээд Н************ нь хэлж байсан. Өөр хүн цохиогүй байхаа нөхрийг нь л орон дээр хүмүүстэй муудалцах гээд байхаар нь бариад сууж байсан.  ... ” гэх мэдүүлэг (хх-50-51х),

Гэрч Г.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бямбасүрэн гэдэг хот айлууд шинэ жил тэмдэглээд тэднийхээс Нямдорж манай гэрт очъё гээд тэднийд очоод байж байтал Ш*******в, Төмөрчөдөр 2 орж ирсэн. Н************тэй Ш*******в нь муудалцаад тэр хоёр гартаа хагалсан түлээ барьцан хэрэлдэж байж байсан. Хоорондоо муухай сайхнаар дуудалцаад хоорондоо цохилцож байгаад Бямбаа нь Ш*******вийг шууд түлхээд гаргасан, өөр хүнтэй миний хажууд зодолдож цохилцсон зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-54-55,58-59х),

            Гэрч Э.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бямбасүрэн гэдэг айлд хот айлууд нийлж шинэ жил тэмдэглээд тэднийхээс Нямдорж ах ах манай гэрт очъё гэхээр нь би эхнэрээ гэрт нь хүргэж өгөөд байж байтал Ш*******в найзындаа очоод ирлээ гээд ирсэн. Тэгээд бид хоёр Нямдорж ахынд очоод цай ууж байхдаа Ш*******в ах юунд адуу туугаад байдаг юм гэж хэлтэл, Нямдорж ах 1 удаа туусан ш дээ гэж маргалдсан. Тэгтэд Нямдорж ахын эхнэр Н************, Ш*******вийн гуйлгачин гэх мэтээр хэлээд Ш*******в бид хоёрыг түлээний харцаганаас түлээ аваад цохиод байсан тэгэхээр нь би Н************ ах хутга буу аваад ир ална гээд хашхираад босож ирэх гэтэл Отгонбаатар тэгж болохгүй гээд Нямдорж ахыг дараад сууж байсан. Намайг модоор цохиод байхаар нь би 2 удаа хацар луу нь алгадсан. Ш*******втэй хэрэлдээд байж байсан. Өөр хүн бол зодсон зүйл байхгүй. ... ” гэх мэдүүлэг (хх-62-63х),

Гэрч Л.Пүрэвцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Ш*******втэй нэг нутгийн улсууд байгаа юм. Гэр орноороо орж гаралцаад явдаг саахалт айлын улсууд байгаа юм. Ш*******в нь зан төлөв даруу, хүнд тусархуу элдэв гаж буруу зан ааш байхгүй. Нутаг усандаа нэр хүнд сайн залуу байгаа юм...” гэх мэдүүлэг (хх-66-67х),

Гэрч Д.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай тэр хавийн айлууд нийлж шинэ жилээ манай гэрт тэмдэглэсэн юм. 00 цагийн үед тарцгаасан. Нямдорж манай оч гээд бид нар Нямдоржийнд очсон. ...Ш*******в, Төмөрчөдөр хоёр Нямдоржийнд ирсэн мэнд ус асуучхаад Ш*******в Нямдоржид хандаж ах яагаад адуу туугаад байна энэ нутагт байж чадахгүй бол хашаагаа аваад зайлаарай гэж хэлтэл Нямдоржийн эхнэр Н************ нь яасан их хүн зайлуулдаг юм гээд хагалсан түлээ аваад Ш*******вийг хэдэн удаа гар луу цохисон. Тэгж байтал Нямдорж босож ирээд та нар гөлөгнүүд бүгдээрээ намайг дээрэлхэж зодох гэж ирэв үү гээд босоод ирсэн. ...Ш*******в, Нямдорж хоёр барилцаж авсан. Нямдорж өөрөө идээ, зуухаа өшиглөсөн би Ш*******вийг гэрээс авч гарсан. Ш*******в гадаа гараад дээлээ тайлаад зодолдоно гээд байхаар нь би дээлээ тайлж яах гээд байгаа юм гэж хэлсэн. Нямдорж би буутай, мөнгөтэй хүн та нарыг алаад 10 жил аваад гараад ирнэ гээд орилоод байсан. ....” гэх мэдүүлэг (хх-74-76х),

Гэрч Г.Лувсаншаравын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай дүү Бямбасүрэн манайд ирж цай уу гэхээр нь эхнэр бид хоёр очсон. Тэгэхэд тэднийд Төмөрчөдөр, Нямдоржийн гэр бүл ирсэн байсан. ...Нямдорж ах манайд очиж цай уу гээд тэднийд Бямбасүрэн, Дамдинсүрэн бид хэд очоод байж байтал Ш*******в, Төмөрчөдөр хоёр мал туудаг хэн юм гээд орилоод ороод ирсэн. Ш*******вийг Бямба болиулах гээд дундуур орсон. Тэгсэн Төмөрчөдөр Нямдоржийг зодно гээд гэрийн хоймор өөд өгсөөд ирсэн. Би боль гээд түлхсэн чинь Төмөрчөдөр нь гарсан. Эмгэн бид хоёр араас нь гараад шууд гэр лүүгээ явсан.  ...” гэх мэдүүлэг (хх-79-80х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай:

            1.Б.Н************ийн биед нуруунд зөөлөн эдийн гэмтэл, духны зөөлөн эдэд няцралт, баруун бугалга цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүсгэгдсэн байна.

            3. Б.Н************ийн биед үүссэн баруун нүдний цус хуралт нь тусдаа бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-85х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 52 дугаартай:

            1.Н.Лхагвабаатарын биед духанд зулгаралт, хамрын зөөлөн эдэд бага хэмжээний няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүсгэгдсэн байна.

            3. Н.Лхагвабаатарын биед учирсан гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-93х),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... мэдүүлэг (хх-99х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Занги овогт Б************ийн Ширнэндэвийн иргэний үнэмлэхийн лавлагааны (хх-109х), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн засаг дарга Б.Ганболдын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 02 дугаартай тодорхойлолт (хх-110х), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хх-111х), мал тэжээвэр амьтад, хашаа  худгийн тооллого хийсэн тухай баримт (хх-112-114х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-115х), эвлэрлийн гэрээ (хх-124-125х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Ш*******в нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Цагаан сумын 02 дугаар багт Б.Н************тэй маргалдаж, харилцан зодолдож, Б.Н************ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Б.Ш*******вийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

            Хохирогч Б.Н************ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг (хх-21-23, 26-27, 30-31, 34х),

            Гэрч Ц.Нямдоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг (хх-37-38х),

            Насанд хүрээгүй гэрч Н.Лхагвабаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-41-43х),

Гэрч Д.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-50-51х),

Гэрч Г.Дамдинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-54-55,58-59х),

            Гэрч Э.Төмөрчөдөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-62-63х),

            Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 51 дугаартай дүгнэлт (хх-85х)

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... мэдүүлэг (хх-99х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ш*******вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Ш*******в нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Шүүгдэгч Б.Ш*******в нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Б.Ш*******в нь хохирогч Б.Н************ийн эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж эмчилгээний болон холбогдох бусад зардалд 200,000 төгрөг хүлээн авсан. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Ш*******вийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Ш*******вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Шүүгдэгч Б.Ш*******в нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

             Шүүгдэгч Б.Ш*******в нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын саналыг шүүгдэгч Б.Ш*******в нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги овогт Б************ийн Ш*******вийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б************ийн Ш*******вийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Ш*******в нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.Ш*******в нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ш*******вийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш*******вт шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БЭЭЖИН