Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/168

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            04               18                                                2022/ШЦТ/168

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Ц.Бхолбогдох эрүүгийн 2234000000139 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Эрдэнэ суманд 1986 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, Б Ц.Б,

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Бнь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Их ар” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.932 метр куб модыг бэлтгэж, 96-72 УБД улсын дугаартай Мицубуши пажеро маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 901.156 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч Ц.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг төлсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

 

Эрүүгийн 2234000000139 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Бийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Их ар” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.932 метр куб модыг бэлтгэж, 96-72 УБД улсын дугаартай “Мицубуши пажеро” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 901.156 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. Төв аймгийн Эрдэнэ сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно. Бэлтгэж хураасан 0.644м3 бөөрөнхий нойтон шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход Түлээний нойтон бөөрөнхий модонд 1.4 гэсэн итгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 0.644м³*1.4*249.877төгрөг=225.289 төгрөг болно. Ц.Бийн бэлтгэсэн гэрийн гадна байх мод нь 0.644м3 нойтон шинэс мод бөгөөд насжилтыг тодорхойлох боломжгүй. Ц.Бийн өмнө бэлтгэх тээвэрлэн түлээнд хэрэглэсэн гэх 33 ширхэг 120 см урттай ойролцоогоор 25-30 см диаметртэй модонд экологи эдийн засгийн үнэлгээг нарийвчлан гаргах боломжгүй бөгөөд 96-72 УБД улсын дугаартай Мицубуши Пажеро маркийн тээврийн хэрэгсэлд нэг удаагийн тээвэрлэлтээр 0.644м3 мод тээвэрлэгдэж буй тул 4 дахин үржүүлж ойролцоогоор харьцуулан гаргаж болох тул 33 ширхэг ойролцоогоор 25-30 см орчим диаметртэй шинэс мод нь 1.932м3 болно. Нийт экологи эдийн засгийн хохирол нь /1.932+0.644/*1.4*249.877=901.156 /Есөн зуун нэг мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг буюу экологи-эдийн засгийн хохирлыг 3 дахин өсгөж төлнө... гэж дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/70 дугаартай ...Б.Бямбабаатарын өмчлөлийн  96-72 УБД улсын дугаартай Mitsubishi pajero маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээний өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 1.509.750 /нэг сая таван зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөг болно. Бинзен хөрөөний үнэлгээ 146.200 төгрөг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 59-69 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын ...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 01/44 дугаартай албан бичэгт Г-690 дугаартай гомдол мэдээлэлд ирэгний нэхэмжлэгчээр томилогдсон алба хаагч байна. Би Г-690 дугаартай гомдол мэдээллийн талаар мэдсэн хууль бусаар мод бэлдсэн гэмт хэрэг байсан. Би Ц.Бгэдэг хүн танихгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл гэвэл экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх саналтай байна тухайн хохирлын төлбөрийг тус сумын татварын орлогын төрийн сан банкны 100141900952 Төв Эрдэнэ татварын торгуулийн дансанд төвлөрүүлж өгнө үү... /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

гэрч Н.Ганчимэгийн ...Би Цогтжаргалын Бгэдэг хүнтэй ямар харилцаа холбоотой вэ гэвэл би өөрөө өрх толгойлсон эмэгтэй тэгээд манайх хашаа байхгүй Ц.Бийн ээжийн хашаанд Налайх дүүрэгт амьдардаг тэгээд Бхөдөөнөөс ээждээ түлээ авчирч өгсөн тэгэхлээр нь би манайх түлээгүй хэцүү байна би танай хөдөө гэрт яваад очуул түлээ одох уу гэсэн чинь ямар байсан хүрээд ирээ би жоохон юм олж өгий гэсэн тэгээд би хэд хоногийн дараа Ц.Бийн хөдөө гэрт яваад очтол Налайх руу хөдлөх гээд өөрийн машиндаа мод ачцан байж байсан тэгэхлээр нь би надад түлээний мод олж өгөөч манайх буур яма рч түлээгүй болчоод байна гээд гуйсан чинь за үнэхээр хэцүү байгаа бол би таньд уулнаас жоохон юм олоод ачаад өгий та араас дагаад гээд гэрийнхээ ойролцоо нэг модтой уулын модны захруу ороод өмх идээд газар унацан нэг нарийхан мод байсан тэрийг хөрөөдөж миний машинд хийж өгсөн тэгээд би модноос гараад түрүүлээд Налайх явсан Бгэрийнхээ гадаа үлдсэн, Би Ц.Бгэдэг хүнтэй хамт модонд явж байгаагүй, сая бол яалтачгүй би гуйж очсон ямар хоёр нялх хүүхэдтэйгээ хөлдөж үхэлтэй бишдээ амьдрал бол үнэхээр хэцүү байна миний хувьд бол манай нөхөр нас бараад 3 жил болж байгаа надад тус нэмэр болох хүн байхгүй тэгээд ямар сайндаа энэ хүйтэнд 5 настай хүүхдээ дагуулаад уулын модонд очиж хүн царайчилж явахдаа. Байхгүй ээ би гэртээ аваачаад түлцэн, тэгээд ч тийм их мод байгаагүй миний машинд их мод орохгүй надад жоохон мод бэлдэж өгөөд одоо болно гэсэн тэгээд миний машин тэр модтой ууланд явахгүй юм байна лээ. Цагаан сарын өмнө нэг удаа буулгасан гэсэн би тэрийг нь мэдээгүй харин 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бол буулгасан модыг нь харсан цагаан өнгийн Пажеро маркийн машины ард хийж ирсэн гэсэн тэгээд бүгдийг нь хагалцан байсан одоо ээж нь бараг түлээд дууссан байхаа. Тухайн ой модонд өөр машин тэрэг хүн бол надад харагдаагүй байхгүй байсан. Намайг хөдөө гэрт нь очиход ганцаараа байсан... /хх-ийн 45-47 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Миний хувьд зөвшөөрөлгүйгээр бэлтгэж байна гэдгийг нь мэдээгүй. Би эгчдээ галын түлээний мод өгчих гэж хэлсэн чинь надад бэлдээд л өгсөн байгаа юмаа. Миний хувьд мод бэлтгээд өгөхлөөр нь баярлалаа гээд л 20.000 төгрөг өгсөн тэрнээс биш өмнө нь мөнгө төгрөг амлаж мод бэлтгүүлээгүй. Миний хувьд нөхөр байхгүй 0-29 насны 5 хүүхдийн хамтаар амьдардаг өрх толгойлсон эмэгтэй бөгөөд Б ээжийнх нь хашаанд гэр барьж амьдардаг хүн байгаа юмаа... /хх-ийн 48-49 дүгээр хуудас/,

гэрч Б.Бямбабаатарын ...Би 96-72 УБД улсын дугаартай Мицубиши Пажеро маркийн машиныг Ц.Бгэдэг найз дүүдээ 2022 оны 01 дүгээр сарын сүүлээр /дөрвөн сая/ төгрөгөөр зарсан бид хоёрт ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй би ажилтай байгаад байгаа болохоор бид хоёр тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлж амжаагүй байгаа... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

гэрч Ц.Буянхишигийн ...Миний хувьд он гарснаас хойш байнга эмнэлгээр яваад түлэх түлээгүй болчихсон байсан юмаа тэгтэл миний төрсөн хүү болох Ц.Бнадад түлэх түлээ гээд хоёр удаа мод авч ирж өгсөн байгаа юмаа. Хаанаас яаж бэлдсэн болох зөвшөөрөлтэй эсэхийг нь бол мэдэхгүй. Миний хүү бол ганцаараа амьдралын төлөө зүтгэсэн ганц гар хөлийн үзүүрт явдаг хүн байгаа юмаа. Бусад нь гэр бүлээ хөөгөөд явсан ганц надад хань болж ойр байдаг хүүхэд минь байгаа юмаа. Архи уудаггүй тамхи татдаггүй. Ядарсан хүнд бол хэнийг ч гуйсан тус болчихдог хүүхэд байгаа юмаа. Бусадтай их эвсэг зантай ойр дотно харьцдаг эхнэр гурван хүүхэдтэй 0-13 насны гурван хүүхэдтэй мал маллаж амьдардаг бөгөөд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй сайн хүүхэд байгаа юмаа... /хх-ийн 53-54 дүгээр хуудас/,

сэжигтэн Ц.Бийн ...Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Их ар гэдэг газраас Пажеро маркийн 96-72 УБД улсын дугаартай суудлын авто машины хойд суудлыг буулгаж байгаад 25-30 см орчим өргөнтэй 120см урттай мод ачсан нийт 4 удаа мод ачиж гэрийн гадаа буулгахдаа нийт 44 ширхэг модыг авчирсан тэгээд би 22 ширхэг модыг нь Улаанбаатар хот Налайх дүүрэгт байдаг өөрийн төрсөн ээж Б.Буянхишигт цагаан сараар түлээ байхгүй гэхлээр нь буулгаж өгсөн тэгээд манай гэрийн гадаа үлдсэн 22 ширхэг модны талыг нь манайх түлсэн тал нь одоо хураалттай байгаа. Миний машин суудлын машин учраас хойд суудлыг нь буулгаж байгаад ачихад 11 ширхэг мод л ордог... /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Бийн ...Миний хувьд 2022 оны цагаан сараас өмнөхөн байсан одоогоор бол яг сар өдрийг нь сайн санахгүй байна. Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3-р багийн нутаг болох Их ар гэх газар луу өөрийнхөө эзэмшлийн Пажеро маркийн 96-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр нийт 4 удаа явж нийт 9 ширхэг босоо хуурай мод унагаж жижиглээд нийт 44 ширхэг мод бэлтгэсэн байдаг юмаа. Үүнээсээ хамгийн эхнийхээ бэлтгэсэн модоо Эрдэнэ сумын Баянтуул 3-р багийн нутаг Ар булан гэх газар байх өөрийнхөө өвөлжөөн дээр буулгаад уг модоо цагаан сарын үеэр жижиглэж түлшиндээ хэрэглэсэн үүний дараагийн ээлжинд явахдаа авсан модоо Налайх дүүрэг Нисэхийн хороо Их амын 15-1 тоотод байх төрсөн ээж болох Буянхишигт аваачиж өгсөн ээж маань уг модыг түлээндээ хэрэглэсэн байсан. Үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хоёр удаа явахдаа эхнийхийг нь мөн өөрийнхөө өвөлжөөн дээр буулгаж дараагийнхыгаа Ганчимэгт өгч явуулсан юмаа. Би уг модыг бэлтгэхдээ ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй... /хх-ийн 93-94 дүгээр хуудас/ болон шүүгдэгч Ц.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 101, 103-108 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч Ц.Бийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Их ар” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.932 метр куб модыг бэлтгэж, 96-72 УБД улсын дугаартай Мицубуши пажеро маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн, экологи эдийн засагт 901.156 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүгдэгч Ц.Бнь Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Их ар” гэх газрын ойд зохих зөвшөөрөлгүйгээр 1.932 метр куб модыг бэлтгэж 96 72 УБД улсын дугаартай Мицубуши пажеро маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 901.156 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

            ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг,

           

            Шүүгдэгч Ц.Б:

            ... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Ц.Бийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Бнь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Батсүмбэр сум дахь Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан “Экологи эдийн засгийн үнэлгээ”, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/70  дугаартай шинжээчийн дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Ц.Бдээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

            Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ц.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч Ц.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Ц.Бзөвшөөрөлгүйгээр “Их ар” гэх газраас 11 ширхэг мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ тухайн хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Г.Энхбат:

            ...Шүүгдэгч Ц.Бнь прокурорын хяналтын шатан хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хэргийн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас экологи эдийн засагт учирсан 901.156 төгрөгийн хохирлын нөхөн төлбөр болох 2.703.468 төгрөгийг төлсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хувиараа мал малладаг зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж прокурорын зүгээс хүсэлтийг нь хүлээн авч шүүгдэгчтэй торгуулийн ял тохиролцсон. Иймд шүүгдэгч Ц.Бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 96 72 УБД улсын дугаартай “Мицубиши пажеро” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Бямбабаатарт буцаан олгож, түүний үнэ болох 1.509.750 төгрөгийг шүүгдэгч Ц.Боос гаргуулж улсын орлого болгох, мөн гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох битүүмжилсэн 11 ширхэг шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан хөрөө зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хураан авч улсын орлого болгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

            ...Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгож өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч Ц.Б:

            ...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Ц.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

            Шүүгдэгч Ц.Бид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

            Шүүхээс шүүгдэгч Ц.Бид торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Бнь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ “мицүбиши пажеро” маркийн 69-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн ба тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх, худалдан авсан гэж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл нь Б.Бямбабаатар гэдэг хүний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Боос “мицүбиши пажеро” маркийн 69-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн хавтаст хэргийн 59-69 дүгээр хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 07/70 дугаартай үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-р үнэлэгдсэн үнэ болох 1.509.750 /нэг сая таван зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 901.156  төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.703.468 /хоёр сая долоон зуун гурван мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч Ц.Бнь дээрх гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 901.156  /есөн зуун нэг мянга нэг зуун тавин зургаа/ төгрөг, мөн Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.703.468 /хоёр сая долоон зуун гурван мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэргийн 141 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2234000000139 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.Бнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөөг 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн Ц.Бид хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 11 ширхэг 1.932м3 модыг иргэн Ц.Боос гаргуулан улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “мицүбиши пажеро” маркийн 69-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч РЭ81010378 дугаарын регистртэй, Жааханз овгийн Батсуурийн Бямбабаатарт олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Ц.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ц.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б Ц.Бшүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Ц.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон 120 см урттай 11 ширхэг 1.932м3 модыг иргэн Ц.Боос хурааж улсын орлогод,

мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Мицүбиши пажеро” маркийн 69-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 1.509.750 /нэг сая таван зуун есөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч Б Ц.Боос гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

8. Эрүүгийн 2134000000139 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Ц.Бэнэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгчээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мицүбиши пажеро” маркийн 69-72 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч РЭ81010978 дугаарын регистртэй, Жааханз овгийн Батсуурийн Бямбабаатарт олгохыг тус тус дурдсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Ц.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Ц.Бавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН