Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
Хэргийн индекс | 102/2015/00033/И |
Дугаар | 239 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 239
эхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 5А байр 81 тоотод оршин суух, Харагчууд овогтой Баатарын Гансүх /РД:ТЕ59032717/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр Зайсан 21/4 дүгээр байрны 3 тоотод оршин суух, Алаг адуу овогтой Дагаррагчаагийн Батжаргал /РД:ЦБ73042375/-д холбогдох
Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хувьцаа буцаан олгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Баянжаргал оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан Шимт бүрэн ХХК-ийн 50 хувийн хувьцааг 60.000.000 төгрөгөөр үнэлж, энэ гэрээний дагуу бэлэн мөнгө буюу түүнтэй адитгах зүйл, эсхүл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу бусад эд хөрөнгөөр дүйцүүлэн нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзах зэрэг харилцааг зохицуулахад оршино. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааны төлбөрийг хариуцагч 2017 оны 10 дугаар сард багтаана. Гэхдээ заавал 10 дугаар сард дуусахыг хүлээхгүйгээр бэлэн мөнгө, эд хөрөнгө, техник хэрэгсэл зэрэг талуудын харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн эд зүйл эдийн бус зүйл, ажил үйлчилгээгээр тооцож хийх бөгөөд хэрэв дээрх хугацаа хэтэрсэн нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэхийг талууд зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гансүх нь хариуцагч Д.Батжаргалд холбогдуулан Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хувьцаа буцаан олгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан Шимт бүрэн ХХК-ийн 50 хувийн хувьцааг 60.000.000 төгрөгөөр үнэлж, энэ гэрээний дагуу бэлэн мөнгө буюу түүнтэй адитгах зүйл, эсхүл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу бусад эд хөрөнгөөр дүйцүүлэн нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзах зэрэг харилцааг зохицуулахад оршино. Бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн хувьцааны төлбөрийг хариуцагч 2017 оны 10 дугаар сард багтаана. Гэхдээ заавал 10 дугаар сард дуусахыг хүлээхгүйгээр бэлэн мөнгө, эд хөрөнгө, техник хэрэгсэл зэрэг талуудын харилцан тохиролцож хүлээн зөвшөөрсөн эд зүйл эдийн бус зүйл, ажил үйлчилгээгээр тооцож хийх бөгөөд хэрэв дээрх хугацаа хэтэрсэн нөхцөлд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар хэрэгжүүлэхийг талууд зөвшөөрч байна гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нь нэхэмжлэгчээс бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан Шимт бүрэн ХХК-ийн 50 хувийн хувьцааг 60.000.000 төгрөгөөр үнэлж, энэ гэрээний дагуу бэлэн мөнгө буюу түүнтэй адитгах зүйл, эсхүл нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоны дагуу бусад эд хөрөнгөөр дүйцүүлэн нэхэмжлэгчид төлөх, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлээсээ татгалзах гэжээ
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106
.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.” гэж заасны дагуу заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Б.Гансүхийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Алтангэрэлд холбогдох Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, хувьцаа буцаан олгуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 557.650 төгрөгөөс 278.825 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ