Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/132

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Аовогт Бийн Эт холбогдох 2212000000109 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт А аймгийн И сумын Т багийн С гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Аовогт Бийн Э /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн И сумын Б багийн У гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 39 ширхэг 1.З м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 864.480 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000109 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн: ...Иргэн Б.Эын зүгээс Ихтамир сумын ойн санд учруулсан 864.480 төгрөгийн хохирлыг 3 нугалж төлсөн тохиолдолд миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Э малын байрыг сэлбэх гэсэн юм, хэрэглээний болон галын түлээ бэлдэх эрхийн бичиг авах гэсэн юм гэж хэлээд 4 метр куб хэрэглээний шургааг, 4 метр куб галын түлээний эрхийн бичгийг Ихтамир сумын Борт багийн Ухаа чулуутаас бэлдэхээр эрхийн бичиг бичүүлэн авсан юм. Мод бэлтгэх арга огтлолын төрөл дээр нь унаангаас ойн цэвэрлэгээ гэж бичиж өгөөд босоо мод огтлохгүй, зөвхөн унаангаас модоо бэлдэнэ шүү гэдгийг нь анхааруулж хэлсэн юм. Улсын тусгай хамгаалалттай болон сумын ногоон бүсэд Борт багийн Ухаа чулуут гэх газар нь хамаарахгүй. Надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Эийн мэдүүлсэн: ...2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед манай урд талын аманд цахилгаан хөрөөний дуу гараад байсан юм. Би гэртээ хүүхдүүдтэйгээ байсан юм. Манай нөхөр малдаа явчихсан байсан. 15 цагийн үед Э ах манайд ганцаараа ирээд хэдэн шургааг мод хийж бэлтгэлээ гэж байсан. Манайд хоол, цай идчихээд мод хийсэн газар руугаа яваад өгсөн. Хуурайшсан хуурай босоо мод, унаанги хуурай мод байдаг юм. Малын байр, саравч хийж болохоор хуурай нарийн модтой газар...гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Оын мэдүүлсэн: ...Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Ухаа чулуутад хониныхоо араас яваад буцаад гэр рүүгээ явж байхад манай урд талын амны ар хэсгээрээ хуурай нарийн модтой уулын доод хэсэгт цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөөд байхаар нь дурандаад харахад Э ах ганцаараа мод бэлтгэж байсан юм. Би онц хэрэггүй болохоор очиж уулзаагүй, гэр рүүгээ явчихсан юм. Э ганцаараа байсан. Ойр хавьд хүн байгаагүй. Мотоцикль, машин ч байгаагүй. Хуурайшсан нарийн шургааг модтой газар байгаа юм. Э ахыг зөвшөөрлийн бичгээ авчихаад л хийж байна гэж бодсон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 57-59 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эын мэдүүлсэн: ...Тогтоолыг уншиж танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16, 21-24, 93 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-13, 92 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн  хуу/

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/

Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 28 тоот албан бичиг /хх-ийн 27 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 76 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн АЦ-22-25 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 45-48 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 88-89 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 35 тоот эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 91 хуу/

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 107 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон А аймгийн И сумын Б багийн У гэх газраас шүүгдэгч Б.Э нь 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 39 ширхэг 1.З м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 864.480 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

            иргэний нэхэмжлэгч Б.Цийн мэдүүлсэн “Иргэн Б.Эын зүгээс Ихтамир сумын ойн санд учруулсан 864.480 төгрөгийн хохирлыг 3 нугалж төлсөн тохиолдолд миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64/,

гэрч П.Эын мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Э малын байрыг сэлбэх гэсэн юм, хэрэглээний болон галын түлээ бэлдэх эрхийн бичиг авах гэсэн юм гэж хэлээд 4 метр куб хэрэглээний шургааг, 4 метр куб галын түлээний эрхийн бичгийг Ихтамир сумын Борт багийн Ухаа чулуутаас бэлдэхээр эрхийн бичиг бичүүлэн авсан юм. Мод бэлтгэх арга огтлолын төрөл дээр нь унаангаас ойн цэвэрлэгээ гэж бичиж өгөөд босоо мод огтлохгүй, зөвхөн унаангаас модоо бэлдэнэ шүү гэдгийг нь анхааруулж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09/,  

гэрч Т.Эийн мэдүүлсэн “2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 12 цагийн үед манай урд талын аманд цахилгаан хөрөөний дуу гараад байсан юм. 15 цагийн үед Э ах манайд ганцаараа ирээд хэдэн шургааг мод хийж бэлтгэлээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54 хуу/

гэрч Л.Оын мэдүүлсэн “Би 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн үед Ухаа чулуутад хониныхоо араас яваад буцаад гэр рүүгээ явж байхад манай урд талын амны ар хэсгээрээ хуурай нарийн модтой уулын доод хэсэгт цахилгаан хөрөөгөөр мод хөрөөдөөд байхаар нь дурандаад харахад Э ах ганцаараа мод бэлтгэж байсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 57-59/,  

өөрийн гэм бурууг хүлээж Б.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 72-73/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-20/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16/,

2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Э нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Б.Э нь А аймгийн И сумын Б багийн У гэх газраас 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 39 ширхэг 1.З м3 шоо метр шинэс модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Б.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

           Шүүгдэгч Б.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Б.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

                                                                                                                                                                                           Шүүгдэгч Б.Э нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 864.480 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /864.480*3=2.593.440 /хоёр сая таван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 2.593.440 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурор газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 104.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 метр куб 39 ширхэг шинэс төрлийн модыг хураан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн цахилгаан хөрөөг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 2.537.440 /хоёр сая таван зуун гучин долоо мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Эын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч Б.Эыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт бичгээр гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Аовогт Бийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 2.593.440 /хоёр сая таван зуун ерэн гурван мянга дөрвөн зуун дөч/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурор газрын Прокурорын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 39 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 104.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1.3 метр куб 39 ширхэг шинэс төрлийн модыг хураан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн цахилгаан хөрөөг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 2.537.440 /хоёр сая таван зуун гучин долоо мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

     

              7. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ