Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/128

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, шүүгч А.Дөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүхийн иргэдийн төлөөлөгч Б.Отгончимэг,

Хохирогч П.О*************,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч Ц.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*******ийн Б*********д холбогдох эрүүгийн *************дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, гурилын ажилчдын байр, 01-01 тоотод оршин суух хаягтай, одоогоор Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод түр оршин суух, улсаас авсан гавья шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Ц*******ийн Б********* РД:(ВП78072214)-д холбогдох,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ц.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О*************ийг зэвсэг буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б*************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “... Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод байх гэртээ байж байтал миний хамтран амьдрагч О*************ийн төрсөн дүү Батболд Мөрөн сумаас эхнэрийнхээ хамт ирсэн. Бид нар хоол унд хийгээд архи, дарс уугаад байж байсан. Би өмнө өдөр нь бас архи уучихсан байсан. Батболдыг ирснээс хойш 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи уусан. Би Батболдтой гэрт байж байхдаа хэсэг маргалдсан. Гэхдээ зодоо болоогүй. Тэгж байгаад ойлголцоод эвлэрээд гарч бие засаад буцаад орсон. Тэгээд би юу болсноо сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд цагдаагийн кобон дээр гавлуулчихсан байдалтай ирсэн байсан. Би юу болсноо санахгүй байна гэдгээ хэлсэн.   ...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-06х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-8-10х),

Эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын тогтоол (хх-12х),

Эд зүйл /эд мөрийн баримт/-ыг хураан авсан тэмдэглэл (хх-13, 15х),

Б.У********аас гаргаж өгсөн дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (хх-16х),

Хохирогч П.О*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой манайд хүмүүс ирсэн байсан. Зочдыг цайлахдаа нөхөр бид хоёр хүмүүстэй хамт архи уусан байсан. Тэгээд гэрт ирсэн зочдыг гаргаж өгчхөөд нөхөртэйгөө хамт буйдан дээр сууснаа санаж байгаа юм. Би тухайн үед их сэтгэл хөдлөөд их согтсон байсан. Тэгсэн нэг мэдсэн нөхөр намайг хутгалсан байсан. Би сумын эмнэлэгт очоод мэдсэн. Юунаас болж намайг хутгалсан талаар огт мэдэхгүй байна. ...надад гомдоод байх зүйл байхгүй. Муухай хар архи, тамхинаас болж хоёулаа ийм байдалд орж байгаадаа өөртөө ч гомдоод байх юм. Нөхөртөө гомдох зүйл байхгүй эмчилгээ сайн хийлгэж байгаа учраас хурдан эдгэрч байгаа.  ...” гэх мэдүүлэг (хх-21-22х),

Гэрч Б.У********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2022 оны 02  дугаар сарын 03-ны өдөр Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод аав, ээжийн хамт авга эгч О*************ийнд ирсэн. Бид нар орой ирээд цайллага идээд жаахан архи, дарс уугаад бүгдээрээ хойшоо айл руу тоглохоор явсан. Тэгээд орой 23:00 цаг өнгөрч байхад О************* эгч Б********* ах хоёрыг О************* эгчийн охин Даваадолгор унтуулах гээд авч ирсэн. Даваадолгор эгч орж ирээгүй. Тэр хоёрыг үүдэнд буулгаад буцаад явчихсан юм шиг байна лээ. Эхлээд манай эгч О************* орж ирсэн. Араас нь Б********* ах орж ирсэн. Эгч буйдан дээр хэвтэж байсан чинь Б********* ах баахан юм яриад хэрүүл өдөөд доромжлоод байсан. О************* эгчийн урд би сууж байсан чинь араас хатгаад бичлэг хий гэхээр нь би утасныхаа дуу-дүрс хураагуурыг ажиллуулж тавьсан. Б********* ах хэрүүл өдөж агсамнаж бараг 5 минут болсноо гал тогооны өрөөнөөс нэг харахад хойно ирчихсэн байсан. Гартаа том хутга барьсан харагдсан. Тэгээд бид нар тайвшруулах гэсэн чинь О************* эгчийг араас нь гараараа далайгаад нэг удаа хутгалсан. Хутгаа бариад 30-40 секунд орчим зогссон. Тэр гэрт байсан охин бид хоёр тайвшруулах гээд ятгасан. Тэгтэл зогсож байснаа үүд рүү явж очоод усны сав руу хутгаа шидчихсэн. Бид хоёр руу бас дайрах байх гэж бодоод жаахан айгаад тайвшруулах гээд ярьж байтал Тунгаа эгчийн хажууд очоод суугаад одоо цагдаагаа дууд, эмчээ дууд би наад хүнийг чинь хутгалчихлаа угаасаа би хүн хутгалсан юм чинь шорондоо явна гэж ярьж байсан. Тэгээд 17 настай охин утас авч гараад урд айлын ах руу яриад дуудсан байсан. Урд айлын ах орж ирээд Б********* ахыг хүлээд суулгасан. ... О************* эгч рүү өмнө нь бас хэд хэдэн удаа ингэж уур ааш гаргаж байсан л юм шиг байсан. ... Яг хэрэг асуудал болох үед Н*******э  Мөнгөн баясгалан 1-6 насны гурван жаахан хүүхэд О************* эгч, Б********* ах бид хэд л байсан. ...“ гэх мэдүүлэг (хх-29-30х),

Гэрч П.М************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод байх О************* эгчийн золгож ирээд байж байтал орой 23:00 цаг өнгөрч байхад О************* эгч нөхөр Бат- Эрдэнийн хамт айлд оччихоод орж ирсэн. Орж ирээд Тунгаа эгч буйдан дээрээ доошоо хараад хэвтэж байсан. Нөхөр нь орж ирээд хэрүүл өдөөд агсамнаад байсан. Тунгаа эгч урдаас нь ямар нэгэн зүйл хэлээгүй. Уранзаяад харин сэмээрхэн бичлэг хийгээрэй гэж хэлсэн. Бид гурав Тунгаа эгчийн урд талд сууж байгаад би босоод 1 настай дүүгээ нөгөө талын өрөөнд оруулж унтуулсан. Би нөгөө талын өрөөнд байж байтал агсарч байгаад гэнэт гэрт байсан хүмүүс орилолдохоор нь өрөөнөөс гарч ирээд харахад Бат Эрдэнэ ах цустай хутга барьчихсан зогсож байсан. О************* эгч ар нуруу хэсэгтээ хутгалуулсан байдалтай буйдан дээрээ ёолоод хэвтэж байсан. Бид нар Баагий ахыг хутгыг нь хаяулах гээд тайвшруулах гээд ярилцсан. Уранзаяа Н*******э хоёр гарч хун дуудсан. Баагий ах хэсэг зогсож байснаа хутгаа усны сав руу хийгээд буйдан дээр очиж суугаад цагдаагаа дууд, эмч дууд, би хэрэг хийчихлээ шорондоо явъя гэж хэлж байсан. ...Би яг хажууд нь байгаагүй болохоор тодорхой сонсож чадаагүй. Ямар ч байсан доромжилсон өнгө аясаар агсам тавиад уурлаад хашхичаад байсан.   ...” гэх мэдүүлэг (хх-34-35х),

Гэрч О.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03 -ны өдөр Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод О************* эгчийнд байж байтал орой 23:00 цаг өнгөрч байхад О************* эгч нөхрийнхөө хамт айлд оччихоод ирсэн. Эхлээд О************* эгч гаднаас түрүүлж орж ирсэн. Орж ирээд О************* эгч Баагий жаахан ууртай байна одоо орж ирээд үглээд унах байх даа гэж хэлсэн. О************* эгч орж ирээд буйдан дээр хэвтсэн. Урд талд нь Наранзаяа эгч сууж байсан. Тэгтэл гаднаас Б********* гэдэг ах орж ирээд хараал хэлээд агсам тавиад байсан О************* эгчийг нэг цохиж авсан. Хаана нь цохисныг сайн санахгүй байна. Тэгээд тэр хавиар агсам тавиад үглээд хараагаад явж байснаа цаашаа гал тогооны хэсэг рүүгээ яваад буцаж ирсэн байсан. Би тэнд байсан нэг жаахан хүүхэд уйлаад байхаар нь аргадаад эргээд хартал Б********* ах цустай хутга барьчихсан зогсож байсан. О************* эгч ар нуруу хэсэгтээ хутгалуулчихсан байдалтай хэвтэж байсан. О************* эгч ёолж байсан. Дахиад хутгатай гараа далайхаар нь Уранзаяа эгч М******* эгч хоёр болиоч болиоч гэж хэлээд эвтэйхэн аргадаж ярьж тайвшруулсан. Тэгээгүй бол бараг дахиад хутгалах гээд далайгаад байсан. Эвгүйтэх юм бол тэр хоёрыг бас яаж ч магадгүй байсан. ... Юу ч гэсэн агсамнаад юм хэлээд орилоод л байсан. Тэгж байгаад л хутгалсан.  ...” гэх мэдүүлэг (хх-38-39х),

Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 02 дугаар сарын 03-ны орой дүүгийндээ унтаж байтал хойд талын байшинд байсан манай хамаатны эмэгтэй дуу орж ирээд эгчийг Баагий ах хутгалчихлаа гэж хэлэхээр нь хувцсаа өмсөөд Д.О************* эгчийн байшинд ороход О************* эгч буйдан дээр доошоо хараад өвдөглөөд хэвтчихсэн ёолж байсан. Намайг ороход Баагий /Б*********/ гээд нөхөр нь О************* эгчийн яг ард зогсож байсан. Тэгээд О************* эгч рүү дөхөөд ирэхээр нь би барьж аваад орон дээр дараад хэвтсэн. Тэгээд эмнэлэг рүү тухайн байшинд байсан эмэгтэй дүүгээр эмнэлэг рүү залгуулж түргэн дуудуулсан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа эмч ирсэн. Б********* О************* эгч хоёрыг аваад явцгаасан. Манай эгч тэр шөнө Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлэхэд цээжний хөндий нэвтэрсэн гүн шархтай, нэг хавирга хугарсан, цус их алдсан байна гэсэн. ...” гэх мэдүүлэг (хх-41х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай:

1. П.О*************ийн биед цээж зүүн талын 9-р хавиргыг хутгалж, цээж болон хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн шарх, үүний улмаас дэлүү мэс заслаар авагдсан гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн хатгаж зүсэх үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. П.О*************ийн биед тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 болон 3.1.12-д тус тус зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид дэлүү мэс заслаар авагдсан тул ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 30 хувиар тогтонги байдлаар алдагдах ба бусад эрхтний эмчилгээ эдгэрэлтийн байдлаас ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалт нь хамаарах болно. ... гэх дүгнэлт (хх-44-45),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Шарнууд овогт Ц*******ийн Б*************ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-54х), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-55х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-56х), эвлэрлийн гэрээ (хх-59-60х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *************дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Тариалан сумын 7 дугаар баг Сантын 3-16 тоотод 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.О*************ийг зэвсэг буюу хутгаар цээж, хэвлийн тус газарт хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан ба уг гэмт хэргийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь:

шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Б********* ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч П.О*************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг (хх-21-22х),

Гэрч Б.У********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-29-30х),

Гэрч П.М************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-34-35х),

Гэрч О.Н*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-38-39х),

Гэрч Д.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-41х),

Хөвсгөл аймаг Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141 дугаартай дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Б********* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хутга хэрэглэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн “Тайлбар”-т “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарласан ба шүүгдэгч Ц.Б********* нь гэмт хэргийг үйлдэхдээ ахуйн хутгаар хохирогчийг хутгалж биед нь хүнд гэмтэл санаатай учруулсан нь дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ц.Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Б.Отгончимэг нь шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлтээ:“...Ц.Б********* нь хамтран амьдрагчийнхаа биед халдаж нуруун тус газар нь хутгалсан байна. Энэ хэрэгт иргэдийн төлөөлөгчийн хувиар хүний биед халдаж гэмтэл учруулсан гэм буруутай гэж үзэж байна. Ямар ч шалтгаангүйгээр хүний биед халдах үндэслэлгүй гэж үзэж байна гэж дүгнэсэн нь хууль зүйн хувьд хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б*********  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Б********* нь хохирогч П.О*************ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулан хохирол, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Б*************ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч П.О************* нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б********* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дугаар хүлээн зөвшөөрч, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, талууд эвлэрлийн гэрээ байгуулсан ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б*************ийн үйлдсэн гэмт хэрэгт 2022 оны 02 дугаар  сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан 3 жил 4 сарын хугацаатай хорих ял оногдуулах ялыг танилцуулахад зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-ийг хэргийг архивд хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, мөн эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналтай байна гэв.

Шүүх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт, болон өмгөөллийн  дүгнэлт гаргаж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялын саналыг шүүгдэгч Ц.Б********* нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан  ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийг архив хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, мөн хар өнгийн бариултай 1 ширхэг хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн *************дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-4.6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Шарнууд овогт Ц*******ийн Б*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг хэрэглэн хүний биед хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ц*******ийн Б*************ийг  3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б********* ид оногдуулсан 3 (гурав) жил, 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн *************дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ийг хэргийг архивлах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргах, мөн  хар өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Эрүүгийн *************дугаар хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*********д шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН

                                  ШҮҮГЧИД                                   Т.ХҮРЭЛБААТАР

                                                                                 А.ДӨЛГӨӨН