Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/133

 

 

 

 

 

 

                       2022/ШЦТ/133

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал

Шүүгдэгч: Ц.Ч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зовогт Цийн Чт холбогдох 2212000170070 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Э суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт А аймгийн Э сумын .. багийн .. ны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Зовогт Цийн Ч /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц .. тоотод 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сандлаар мөр хэсэг рүү нь цохиж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн .. хорооллын .. тоотод нуруу хэсэгт нь цохиж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоотод цээж, шилэн хүзүү, шилбэ хэсэгт цохих зэргээр гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.П гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байнга зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000170070 дугаартай эрүүгийн хэргээс

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пгийн мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц хорооллын .. тоот гэртээ манай нөхөр Ц.Ч, манай дүү Б, хөрш айлын залуу Эболон хүүхдүүдийн хамт байсан чинь манай нөхөр ямар ч шалтгаангүй гэнэт босч ирээд зуухны хажууд байсан сандлыг аваад шидэхэд миний зүүн талын мөр хэсэг рүү оносон. Тухайн үед манай нөхөр эрүүл байсан. Бид 2 хэрэлдэж маргалдаагүй байсан. Тэгээд ЭЧыг надаас холдуулсан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед О ах цай уулгаад нөхөр Ч болон хүүхдүүдийн хамт гэрт нь очсон. Тэнд архи задлаад тэрнээс Ч уугаад согтоод миний ар нуруу руу хэсэг рүү гараа атгаад 2-3 удаа цохисон. Чыг О ах орон дээрээ унт гэхээр унтахгүй, үгэнд нь орохгүй байсан. Тэгээд би 2 хүүхдээ аваад нөхрийнхөө найзынд хоносон. Гэртээ харих гэхээр араас ирээд зодох байх гэж бодоод хариагүй юм. О ахынхаас гарахдаа Чыг битгий явуулаарай, ууц нуруу руу цохиод байна гэж хэлээд гарсан. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өглөө найзынхаасаа гараад гэртээ харьсан чинь өдөр 12 цагийн үед Ч архи уучихсан согтуу орж ирээд хаагуур хоноод ирж байгаа юм, намайг хаяж явлаа пизда минь гээд шилэн хүзүү рүү гараа атгаад нэг удаа цохисон, мөн цээж рүү гараа атгаад нэг удаа цохисон, хөлөөрөө шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Гаднаас Ч, хойд аав М, О 3 хамт орж ирсэн байсан учир тэд нар салгасан. Энэ үед гаднаас төрсөн ах П орж ирээд юу болоод байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ, пизда минь гэж хариулаад байсан. Ах надаас дахиад асуухаар нь би Ч өчигдөр О ахынд байхад намайг зодсон гэдгийг нь хэлсэн. Тэгээд ах Чыг загнасан. Удалгүй би гадаа нохойдоо хоол өгөөд явж байсан чинь араас Ч гарч ирээд миний шилэн хүзүү рүү гараа атгаад дахиад цохиод авсан. Тэгээд би уйлаад гадаа зогсож байсан чинь ах гэрээс гарч ирээд яасан гэж асуухаар нь болсон явдлыг хэлсэн чинь бас загнаад гэр рүү орцгоосон. П ах Чт чи эхнэрээ хамаагүй цохиж, зодож болохгүй, би өмнө нь чамд юм хэлдэггүй байсан шүү, арай хэтрээд байна гэсэн чинь чамд ямар хамаатай юм бэ пизда минь гээд байснаа хоорондоо ноцолдоод байсан. Тэгсэн чинь ахыг дийлэхгүй байснаа амиа хорлоно, урд талын эзэнгүй байшинд үхнэ гээд нарийн уяа аваад орохоор нь би араас нь дагаж явсан чинь эзэнгүй тоногдсон байшинд орсноо ханыг нь мөргөөд үхээд өгье гээд орилоод байсан болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй эзэнгүй байшингаас буцаад гарч ирснээ гэр рүүгээ ороод гэрээ шатаана гээд гэрийнхээ өрхний оосрыг тайлаад байж байхад цагдаа нар ирээд аваад явсан. Тухайн өдрөө эрүүлжүүлэхэд хоносон. Би Чтай 2016 оноос хойш одоог болтол хамт амьдарч байгаа бөгөөд бидний дундаас 2 хүүхэд гарсан. Албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй. Манай нөхөр Улаанбаатар хотын харъяалалтай бөгөөд тэрнээс болоод бүртгүүлж чадаагүй. Надаас өмнө нь өөр хүнтэй сууж байсан гэж сураг сонссон. Өөрөө надад өмнөх амьдралынхаа талаар огт яриад байдаггүй бөгөөд би тийм сураг сонссон. 2 хүүхдээ би өөрөөрөө овоглосон. Тухайн үед гэр бүлээ батлуулаагүй юм чинь гээд өөрөөрөө л овоглосон юм. Манай 2 хүүхэд том нь 4 настай, эмэгтэй, бага нь 2 настай эрэгтэй хүүхэд байгаа юм. Бид 2 хамт амьдраад 6 жил болсон. Бид хоёрын хооронд шалтгаан гэх зүйл байхгүй. Манай нөхөр архи уух дуртай бөгөөд эрүүл байсан ч, согтуу байсан нь цохиж, зодоод байдаг юм. Би оныг нь сайн хэлж мэдэхгүй байна, 5 жилийн өмнө том хүүхэд гараад нэг нас гарантай байхад манай нөхөр хоол, цай бэлдсэнгүй гээд нүүр хэсэг рүү гараараа цохиж байсан бөгөөд тухайн үед манай нөхөр, хүүхэд, бид 3 байсан. Тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, яах учраа олоогүй, хаана хэрхэн хандахаа мэдэхгүй байсан. Дараа нь 2020 оны 04 дүгээр сард мөн гэртээ байхад гэртээ ганцаараа архи уугаад орой унтах гэхэд миний хөл рүү өшиглөөд, нүүр рүү алгадаад тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч, шүүхээс 8 хоног баривчлагдаж байсан. Манай нөхөр Ц.Ч ер нь ямар ч шалтгаангүй намайг их зоддог байсан учир тэр болгоныг би цагдаад хэлдэггүй байсан. Миний энэ байдлыг П ах ер нь гадарладаг. Би Чыг намайг зодох болгонд хүнд болон ах дүү нартаа хэлээд байдаггүй юм. Би өөрөө багаасаа эцэггүй өссөн учир 2 хүүхдээ эцэггүй өсгөөд яах вэ гэж бодоод тэсээд, тэвчээд өнгөрдөг. Эцэггүй өсөх зовлонг би өөрөө биеэрээ туулж өнгөрсөн учир маш их мэднэ. /хэсэг хугацаанд уйлав/. Чыг хамгийн анх манай хойд аав М танилцуулж байсан юм. Тухайн үед хадам аав “Хасу” худалдааны төвд ажилладаг байж байгаад гэрт дагуулж ирээд тэр үеэс танилцаад улмаар хайр сэтгэлтэй болоод хамт амьдарч эхэлсэн. Тэгээд ойр зуурын ажил хийгээд хамтдаа зүтгээд өөрийн гэр оронтой болсон. Ч нь айлын 3 дахь хүүхэд бөгөөд Архангай аймагт төрсөн, сургуульд бага ангидаа суугаад сургуулиас гарсан гэж ярьдаг. Архи их уудаг бөгөөд архи уухаараа араншин муутай, догшин ширүүн, огцом ууртай. Тэрээр одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ойр зуурын ажил хийгээд, хүнд туслаад мөнгө төгрөг олоод байдаг юм. Бид хоёрын амьдрал тааруудуу, өөрсдийгөө болгоод л байдаг амьдралтай юм. Хар ажил болон биеийн хүчний ажилдаа сайн, ажилсаг хүн байгаа юм. Ах дүү нар нь нэг их тоодоггүй, үгэнд нь ороод байдаггүй хүн байгаа юм. Чт зодуулах үед нүүр ам, нүд хөхөрч хавдчихдаг байсан. Тэгээд хэд хоноод өвчин нь арилаад, хавдар нь буучихдаг байсан юм. Хамгийн сүүлд зүүн мөр болон гар, хөл рүү өшиглөөд байсан бөгөөд мөн хөхөрч хавдаад, одоо эдгэрч байна. Хүнд гэмтэл автал зодоод байдаггүй байсан. Би тухайн үед эмнэлэгт хандаагүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Цагдаад барьж өгөхөөр чи намайг цагдаа дуудаж өглөө гээд дараа нь гарч ирээд айлгаад байдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 38-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Пгийн дахин мэдүүлсэн: ...Намайг 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Цагаан давааны 10-13 тоотод гэртээ хөзөр тоглож байхад би 2 хүүхдээ загнахад над руу хуванцар сандал шидээд миний зүүн гар хэсэгт оноод босч ирээд хоолой бооход Эрхэмээ салгасан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийн орой 22 цаг өнгөрч байхад Арслан цохионы 9 дүгээр гудамжинд айлд цай ууж байхад миний нуруу хэсэг рүү 2 удаа хөлөөрөө өшиглөхөөр нь гараад явчихсан. Тэр үед намайг цохиж байхыг манайхан хараагүй. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр өглөөний 11 цагийн үед Цагаан давааны 10-13 тоот гэртээ хүүхдүүддээ хоол хийж өгөөд байж байтал гаднаас согтуу орж ирэхээр нь би урдаас нь яах гэж ирсэн юм, чи манайд орж ирэх эрх байхгүй гэж хэлсэн чинь намайг цээж болон шилэн хүзүү, хөл рүү гараараа тус, тус нэг удаа цохисон. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй гэрч Б.Бгийн мэдүүлсэн: ...Би ахын хоёр хүүхдийг хараад гэрт нь голцуу байдаг. Эхнэрээ зодохоор нь намайг боль гэж хэлсэн ч тоодоггүй бөгөөд дундуур нь ороод салгах гэхээр намайг цохиод авдаг. Би сүүлийн 2 жил салгах гэж дундуур нь ороод 2-3 удаа цохих юм уу, өшиглүүлж байсан. Эгч Пг гартаа таарсан юу ч хамаагүй юм авч чулуудаж цохиж, зоддог. Ер нь зөндөө зодож байсан. 7 хоногийн өмнө хөзөр тоглоод дөрвүүлээ сууж байхад ах уурлаад босч ирээд эхнэрээ боож унагаахаар нь хөрш айлын ах салгаад зогсож байхад Ч ах сандал аваад шидэхэд эгчийн мөр хэсэг оногдсон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эгч урд өдөр нь нөхөртөө зодуулсан гээд эгчийнд ирж хоносон юм. Тэгээд маргааш нь гэртээ харихгүй бол болохгүй хоёр хүүхэд гэртэй байгаа гэхээр нь би үеэлтэйгээ хамт гэрт нь хүргэж өгөөд ороход ах эрүүл байсан бөгөөд хаагуур яваад ирж байгаа юм гээд хараагаад, өшиглөж авсан. Ах эрүүл, согтуу хамаагүй уурлахаараа л цохиж, зоддог. Эгчийн ааш араншин гайгүй санагддаг. Архи уудаггүй. Гэрийнхээ хамаг ажлыг хийдэг. Эгч агсан тавьж зодуулахаараа хамаатан нарынхаараа очиж хонодог...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/

Мөрдөн байцаалтын гэрч О.Мын мэдүүлсэн: ...Хүргэн Ч нь гэр бүлийн хамт манайд ирж цай уусан. Би архи авч өгсөн, ууцгаасан, өөрөө нэг шил архи авчраад өөрөө уугаад байхаар нь би хүмүүстээ хийж өг гэсэн чинь манайд очицгооё гэхээр нь гэрт нь ирцгээсэн. Гэтэл Ч авгайдаа агсан тавьж эхэлсэн бөгөөд гэрийнхээ 2 баганыг авч чулуудаад, ширээгээ цохиод авгайгаа зодох гээд хөөхөөр нь бид нар хориод явуулаагүй. Гэтэл гэр дээрээ гараад гэрээ шатаана гээд, өрхнийхөө оосроор өөрийгөө боомилж үхнэ гээд байсан. Гэр рүүгээ гүйж ороод байж байтал цагдаа нар ирсэн. Тэр өдөр эхнэр нь гараад явчихсан байсан. Ч нь нүцгэлээд гараад гүйхээр нь бид нар барьж авч чадаагүй, хашаа даваад гүйгээд явчихсан бөгөөд хашаа тойроод очиход эхнэрээ бариад авчихсан зогсож байхаар нь би очиж тавиулсан. Ч гэр рүүгээ гүйгээд явчихсан чинь эхнэр нь амиа хорлож магадгүй гэж хэлэхээр нь би гүйж ороход хувцсаа өмсөж байсан. Тухайн үед ах П, О нар нь байж байгаад яваад өгсөн. Бид гурав байсан. Ер нь эхнэрийгээ хэд, хэд зодлоо гэж дуулсан. Зодсон гэнээ гээд манай хөгшин ярьдаг. Би зодож байхыг нь хараагүй. Архи уусан үедээ агсан зантай. Би архи битгий ууж бай гэж нилээн хэлдэг. Эхнэрээ зодож байхыг нь хараагүй. Бид нарт гар хүрч цохиж, зодсон зүйл байхгүй. Ч эхнэрийнхээ араас очих гээд байхаар нь ах П нь явуулахгүй гээд хориход ноцолдоод байсан. Тэрнээс бие, биеэ цохиж, зодсон асуудал гараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Мын дахин мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө манайд буюу Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн Цогт-Уулын 11-26 тоот гэрт өглөө 10 цаг өнгөрөөгөөд О, Ч, П 3 ирсэн. Тэгээд цай ууцгаасан. Шинэ жил гээд өмнө нь ирээгүй байсан учир “Хараа” нэртэй 0.75 шилтэй архи задалж өгөөд хамт ууцгаасан. Тэгсэн чинь Ч манайд очиж цай уу гээд бид 4 Чынд буюу тус аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан даваа хороололд хаягийг нь мэдэхгүй байна, гэрт нь очиход хүн байхгүй, Чын эхнэр, хүүхдүүд байхгүй байсан. Удалгүй гаднаас эхнэр нь 2 хүүхэдтэй орж ирсэн чинь Ч эхнэртэйгээ хэрэлдээд, хаана хоноод ирж байгаа гичий минь, пизда минь гээд эхнэр рүүгээ дайраад байсан. Эхнэрээ зодох гээд гэр дотроо хөөж гүйгээд байснаа нуруу хэсэг рүү нь нэг удаа гараараа цохиод өшиглөсөн. Энэ үеэр П гаднаас орж ирж таараад дүүгээ Чыг өмөөрөөд загнаад байсан. Ц.Ч ямар миний үгэнд орох биш, би юм хэлээгүй. О бид 2 юм яриагүй, дуугүй л суугаад байсан. Удалгүй П гэрээсээ гарсан чинь Ч араас нь гараад гадаа зодсон юм шиг байна лээ. Удалгүй П араас нь гарсан чинь П гаднаас уйлчихсан орж ирсэн. Мөн П хүргэнтэйгээ хэрэлдээд байсан. Ч үхнэ, барина гээд орилоод байсан чинь цагдаа ирээд аваад явсан. Манай хүргэн Ч тухайн үед Пгийн ар нуруу хэсэг рүү гараараа цохиод, хөлөөрөө шилбэ хавьцаа нь өшиглөсөн. Тухайн үед би харж байсан бөгөөд болиоч гэхээр миний үгэнд орохгүй байсан. 2022 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдөр охин П Ч намайг зодоод, өшиглөөд гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой нөхөр нь зодоод байхаар нь хүүхдүүдээ дагуулаад айлд очиж хоносон гэж хэлсэн. Би ямар айлд хоносныг нь мэдэхгүй байна. Ч, П 2 амьдраад 6 жил орчим болсон байх. 2 хүүхэдтэй. Ч, П 2 уг хоорондоо эвтэй л байдаг. Ч архи уухаараа эхнэрээ зодоод байдаг юм. Амьдралын төлөө зүтгээд байдаг хүүхдүүд байгаа юм. Ч эхнэрээ зодлоо л гэж сураг сонсогддог байсан. Тус тусдаа амьдардаг болохоор нарийн асуудлыг нь мэдэхгүй байна. Миний мэдэхийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ миний хажууд зодсоныг нь би харж байсан. 2022 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдөр зодсон гэж байсан. Одоогоос нэг юм уу, 2 жилийн өмнө эхнэрээ зодоод эрүүлжүүлэхэд хоноод хэд хоног баривчлагдаж байсан. Хугацааг нь сайн хэлж мэдэхгүй байна. Охин П нь ажилсаг, даруухан зантай. Ч нь жаахан архи уух дуртай, ажилсаг хүүхдүүд байгаа юм. Би 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чыг хаана хоносныг нь мэдэхгүй байна. Манайд ирэхдээ согтуу ирсэн. Миний бодлоор согтуу нь гайгүй л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Пын мэдүүлсэн: ...Би 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн орой ээжийндээ хоносон. Тэгсэн чинь 10 цагийн үед манай хүргэн Ч, О нар ээжийнд ирсэн. Тэгээд аав, ээж хоёр шинэ жилийн баярын юм гээд нэг шил архи гаргаж Ч аягалж тойруулсан. Тэгээд 10 цагийн үед хүргэн болох Ч манайд очъё гээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан даваа хорооллын 01 дүгээр гудамжинд байх гэрт нь очиход аав М, О, Ч нар нь түрүүлээд орсон. Ч согтуу сууж байсан. Би гадаа таксины мөнгө өгөх гээд үлдсэн. Тэгээд мөнгөө төлөөд орсон чинь охин П хүүхдүүдтэйгээ сууж байсан. Намайг ороход Ч, П 2 хоорондоо хэрэлдээд, муудалцаад байсан бөгөөд хүргэн охин дүүг цохиж авах гээд дайраад байхаар нь би хүргэнийгээ загнаад дүүгээ өмөөрсөн. Удалгүй байж байхад охин дүү гараад явсан чинь хүргэн араас нь гараад явсан бөгөөд юмыг яаж мэдэх вэ гээд би араас нь гарсан чинь хашаан дотроо хүргэн охин дүүг зодоод, өшиглөсөн гээд охин дүү уйлаад зогсож байхаар нь би хүргэнээ бас загнаад гэр рүү нь оруулсан. Тэгээд нилээн загнасан чинь миний өөдөөс хэрэлдээд байсан. Тэр хооронд охин дүү цагдаа дуудсан гэж байсан. Миний үгэнд орохгүй хэрэлдээд надтай барьцалдаж авснаа үхнэ гээд урд талын эзэнгүй байшинд ороод буцаад гарч ирснээ гэрээ шатаана гээд өрхний оосроо тайлах үед цагдаа ирээд аваад явсан. Охин дүү надад хэлэхдээ мөр хэсэг рүү гараа атгаад цохиод хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Ямар ч байсан зууралдаад байсан болохоор нь би салгасан. Ер нь бол Ч нь охин дүүг зодлоо, барилаа гээд юм дуулдаад байдаг байсан. Би тусдаа амьдралтай хүний амьдрал руу ороод яах вэ гэж бодоод юм хэлээд байдаггүй байсан. Намайг гэр рүү орохоос өмнө нь зодсон байсан. Охин дүү намайг ороод ирсэн чинь Ч миний нуруу хэсэг рүү цохиод, хөлөөрөө намайг өшиглөсөн гэж хэлсэн. Тэгээд би дүүгээ өмөөрсөн. Намайг гэрт нь ороход охин дүү П нь гэртээ хүүхдүүдтэйгээ байсан. Ч, О, аав 3 түрүүлж орсон. Би таксины мөнгө өгөх гээд 5 минут орчим гадаа байж байгаад араас нь орсон. Хойд аав М нь нилээн согтуу байсан бөгөөд Чт юм хэлэхгүй суугаад байсан. Ч, П 2 амьдраад 6 жил орчим болсон байх. Энэ хоёрын дундаас эмэгтэй, эрэгтэй хүүхэд гарсан. Гэр бүлээ бүртгүүлсэн эсэх асуудлыг нь мэдэхгүй байна. Ч, П 2 хоорондоо зан ааш гайгүй л байдаг гэж бодож байна. Манай хүргэн архи уух дуртай бөгөөд архи уухаараа эхнэрээ зодоод байдаг л гэж сонссон. Манай хүргэн архи уухаараа эхнэрээ зодлоо гэж сураг дуулдаад байдаг байсан. Би нүдээрээ хараагүй. Миний хажууд ямар зодох биш дээ. Манайхан надаас зарим зүйлийг нуугаад байдаг. Тус тусдаа байдаг болохоор тэр болгон мэдэхгүй байна. Өмнө нь болсон асуудлыг нь мэдэхгүй байна. Ч нь архи их уудаг бөгөөд архи уухаараа араншин муутай, эхнэр, хүүхдэдээ агсан тавиад, зодоод байдаг гэж сонссон. Эрүүл үедээ бол ажилсаг, хар бор ажлыг сайн хийдэг, амьдрал ахуй доогуур, өөрсдийгөө болгоод л байдаг өрх байгаа юм. Эрхэлсэн тодорхой ажилгүй, хүн амьтанд тус дэм болоод амьдралаа залгуулж байгаа. Пгийн хувьд ажилгүй байгаа бөгөөд хүүхдүүдээ хараад амьдарч байгаа. Зан аашны хувьд дөлгөөн, аймхай хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ү.Оын мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20 цагийн үед би Пг гэр бүлийн хамтаар шинэ жилийн цай уулгахаар дуудаад П нь нөхөр Ч, хүүхдүүдийн хамт очсон. Тэгээд цай хоол хийж өгөөд “Хараа” нэртэй архи 2 шил архи, 3 ширхэг том пиво ууцгаасан. Тэгсэн чинь Ч согтоод эхнэр Птэйгээ хэрүүл, маргаан үүсгээд байснаа ар нуруу хэсэг рүү нь гараа атгаад хэд хэдэн удаа цохисон. Би боль гэж хэлэхээр үгэнд нь орохгүй улам зодох гээд байсан. Би дарж аваад орон дээр хэвтүүлээд унт гэхээр унтахгүй байсан. Тэгээд П хүүхдүүдээ дагуулаад манайхаас явсан. Надад Чыг битгий явуулаарай, гэртээ очоод намайг зодоод салахгүй, та битгий гаргаарай, наанаа хонуулаарай гээд захиад байсан. Цагдаа дуудъя гэсэн чинь эхнэр нь яах юм бэ, би яваад өгье гэж хэлсэн учраас цагдаа дуудаагүй. 23 цаг өнгөрч байхад үлдэгдэл пивоо ганцаараа уугаад харилаа гээд манайхаас явсан. Маргааш өглөө нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө 10 цагийн үед гэр цоожтой байна, манай эхнэр, хүүхдүүд ирсэн үү гэж асуусан. Тэгээд ээжийнд нь буюу тус аймгийн Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Цогт-Уул хороололд байх гэрт нь очсон. Тэнд байж магадгүй гээд хамт явсан бөгөөд хойд аав болох Мынд нь очиход манайд ирээгүй, гэртээ байна гэж утсаар ярьсан гэж байсан. М шинэ жилийн юм гээд архи гаргаж ирээд ууцгаасан. Өдөр тийшээ Ч, П, М ах, бид нар Чын гэрт нь очиход П, хүүхдүүдтэйгээ хамт байсан бөгөөд чи муу хаана хоноод ирж байгаа, чамайг шөнөжин хайлаа гээд хэрэлдээд эхнэрээ нуруу, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод, газар унатал өшиглөсөн. Энэ үед би Чыг салгаж байхад П гаднаас орж ирээд дүүгээ өмөөрөөд хүргэн болох Чтай хэрэлдээд байсан. Дахиад эхнэрээ зодох гээд эхнэрээ гэрээ тойруулаад хөөгөөд би Чыг дарж авсан. Энэ хооронд гэрийнхээ эд зүйлийг шидээд, гэрийнхээ баганыг унагаасан. Тэгээд Ч, П, П нар нь гадаа гараад хэрэлдээд байсан. Энэ хооронд П нь цагдаа дуудсан гэж байсан. Тэгсэн чинь Ч үхнэ гээд айлгаад байснаа гэрээ шатаана гээд өрхний оосроо тайлаад байж байхад цагдаа ирээд аваад явсан. Удалгүй бид нар гэр, гэр рүүгээ явцгаасан. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд ар нуруу хэсэг рүү нь гараа атгаад 2-3 удаа цохиж авахад нь би салгасан. Дараа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ мөн эхнэрээ нуруу, толгой хэсэг рүү цохиж, өшиглөж унагаасан. Ер нь Ч нь эхнэрээ их зоддог гэж би хэд, хэдэн удаа сонссон. Ч, П 2 амьдраад олон жил болж байгаа байх. 2 хүүхэдтэй. Миний мэдэхийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр манайд ар нуруу хэсэг рүү нь гараа атгаад 2-3 удаа цохиж авахад нь би салгасан. Дараа 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ мөн эхнэрээ нуруу, толгой хэсэг рүү цохиж, өшиглөж, унагааж зодсон. Өмнө нь олон удаа зодож байсан гэж сонссон. Харж байгаагүй. Ч нь эхнэртээ их дээрэлхүү, ширүүн харьцдаг юм байна лээ. Архи уухаараа ер нь бол цохиж аваад зодоод байдаг юм байна лээ. П нь дөлгөөн ааштай хүүхэд байгаа юм. Хүүхдүүд нь аваасаа их айдаг юм байна лээ. Би Чыг хаана хоносныг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Нгийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр би 19 цагийн үед Ч, П нарын гэрт очсон. Намайг гэрт нь ороход Ч, П нар бууз хийгээд сууж байсан. Би гэрээс нь удалгүй гараад хойд гудамжинд нь байх найзындаа очсон. Тэндээ байж байгаад би 23 цагийн орчимд гэр рүүгээ явахаар гараад Чын Птэй уулзахад П 2 хүүхдээ дагуулчихсан би айлд сууж байгаад Чтай муудалцаад гараад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед П болон 2 хүүхэд нь нимгэхэн хувцастай гараад ирчихсэн даараад байхаар нь манай гэр рүү орж дулаацаадах гэж би хэлсэн. Манайд орж ирсний дараа удалгүй Пгийн дүү охин болох Болороо манайд ирсэн юм. Цаг орой болсон, гадаа хүйтэн байхад хүүхдүүд чинь даарна, манайд хоноод явахгүй юу гэж би хэлсэн. Тэгээд П 2 хүүхдийнхээ хамт, бас Болороо энэ тав манай гэрт хоносон юм. П гэртээ очоогүй шалтгаанаа надад Чтай муудалцсан гэж хэлсэн. Өөр ямар нэгэн зүйл хэлээгүй. Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Би Ч, П нарыг хоорондоо хэрэлдэж, муудалцаж байхыг хараагүй. Би харж байгаагүй. Пг би ухаалаг, даруухан, элдэв ааш зангүй, цайлган зантай эмэгтэй гэж боддог. Ч нь нөхөрсөг, тусч, нэг зангаараа байдаг, даруухан залуу байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Эын мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой 21 цагийн үед Чын эхнэр П нь хоол ид гэж дуудсан. Манай хөрш айлууд байгаа юм. Тэгээд хоол идчихээд зурагт үзээд сууж байсан чинь П нь хүүхдээ загнаад байсан. Хүүхэд нь үймүүлээд сахилгагүйтээд байсан бөгөөд Ч хүүхдээ өмөөрөөд Пг хацар хэсэг рүү нь алгадсан. Тэгээд би Чыг болиоч гэж хэлсэн чинь тэр 2 болихгүй, хэрэлдээд байснаа Ч нь зуухны хажууд байсан жижиг сандлыг аваад эхнэр рүүгээ шидчихсэн бөгөөд мөр, гар хэсэг рүү нь цохисон. Тэгээд Чыг загнаад, удалгүй хэрүүл нь намжсан. Тэгээд би гэр рүүгээ орсон. Намайг гарснаас хойш юу болсныг мэдэхгүй байна. Ч нь эхнэр Пг хүүхдээ өмөөрч зодсон бөгөөд хүүхдээ загнаж, ширүүллээ гэж уурласан. Нэг удаа хацар хэсэг рүү нь алгадаж, модон сандал авч шидсэн. Ч, П 2 амьдраад удаж байгаа байх, 2 хүүхэдтэй, манай хажууд нүүж ирээд 1 жил болж байгаа. Ч, П нар нь эвтэй л байдаг. Миний хажууд нэг их хэрэлдээд байдаггүй юм. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Ч нь эхнэрээ зодоод цагдаад эрүүлжүүлэгдсэн гэж Ч хэлж байсан. Хэрхэн, яаж зодсоныг нь мэдэхгүй байна. Тухайн зодоон болох үед Ч, П нар нь эрүүл байсан. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой зодоон болох үед Ч, П, 2 хүүхэд нь, бид 5 байсан. Өөр хүн байгаагүй. Ч нь хааяа архи уудаг, даруухан зантай, эхнэр П нь яриа хөөрөө сайтай, элдэв ааш авиргүй л гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Цын мэдүүлсэн: ...Ц.Ч 1988 онд төрсөн бөгөөд дээрээ 1 ах, 1 эгчтэй. Ах, эгч нар нь Улаанбаатар хотод амьдардаг. Төрсөн эцэг, эх нь Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багт мал маллаж амьдардаг. Ч нь амьдралыг боломж, бололцоо муу, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Цэргийн алба хаагаагүй. Сургуульд сурч байгаагүй, бичиг үсэг мэдэхгүй. Их төлөв, даруу, ажилсаг, хүнд их тусархуу, цагаахан сэтгэлтэй, амьдралын төлөө тэмүүлэлтэй, хар бор ажилд сайн тийм хүн байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 117-118 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Чын мэдүүлсэн: ...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэртээ байж байхад манай эхнэр охин Мыг утасны цэнэглэгчээр нуруу хэсэг рүү нь ороолгохоор нь яаж байгаа юм гэсэн чинь алсан ч миний эрх, гаргасан юм чинь гэхээр нь хацар хэсэгт нь нэг удаа алгадсан чинь 2 хүүхдээ аваад зайл гэхээр нь хуванцар сандал аваад шидсэн чинь зүүн мөр хэсэгт нь оносон. Тухайн үед манай найз Эрхэмээ байсан болохоор салгасан. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Оынх цай уу гэхээр очиж цай ууж байхад О ээж рүүгээ дайраад байхаар нь би салгах гээд дундуур нь ороход манай эхнэр П намайг чи яах гээд байгаа юм гээд татахаар нь би ар нуруу хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь эхнэр, 2 хүүхдээ аваад гарсан. Би тэндээ үлдсэн. Тэгээд гэртээ шөнийн 12 цаг өнгөрч байхад ирэхэд манай эхнэр, хүүхэд байхгүй байсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хадам аав, хадам ээж, О нар манайд ирээд явж ууцгаая манайд нэг шил архи байгаа гэхээр нь би хамт яваад 13 цагийн үед гэртээ ирэхэд манай эхнэр, хүүхдүүд ирчихсэн байхаар нь хаана хоносон талаар асуухад чамд ямар хамаатай юм, бид гурав явлаа, наад овоохойгоо аваад явна уу, шатаана уу өөрөө мэд гэхээр нь би цүнхтэй хувцас гаргаад ир гэж хэлэхэд цүнхтэй хувцсыг нь би гаргаад ирэхэд цүнхнээс манай эхнэр татахаар нь би хацар хэсэгт нь нэг удаа алгадсан чинь хадам ах П намайг барьж аваад хацар руу цохисон, хоолой боосон. Тэгээд хамт явж архи ууя гэхээр нь дэлгүүр орох гээд явахаар нь зугтаасан. Тэгээд би хашаагаа давж ороод хувцсаа солих гээд байж байтал цагдаа нар ирээд намайг бариад аваад явсан. Миний биед гэмтэл учраагүй. Би дүгнэлт гаргуулахгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 83-85 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Д.Пгийн биед зүүн мөрний ар хэсэг, зүүн бугуйнд жижиг зулгаралт, зүүн шилбэний урд хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 20-21 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 91 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.П нь А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц .. тоотод 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сандлаар мөр хэсэг рүүгээ цохиулсан, 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн А хорооллын .. тоотод нуруу хэсэг рүүгээ цохиулсан, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц .. тоотод цээж, шилэн хүзүү, шилбэ хэсэг рүүгээ цохиулсан бөгөөд тэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн нөхөр Ц.Чт байнга зодуулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Ч нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Пг А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц .. тоотод 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сандлаар мөр хэсэг рүү нь цохиж, 2021 оны 12 дүгээр сарын 31-ний өдөр А аймгийн Э сумын .. дугаар багийн А хорооллын .. тоотод нуруу хэсэгт нь цохиж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Цы .. тоотод цээж, шилэн хүзүү, шилбэ хэсэгт цохих зэргээр байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан:

 

хохирогч Д.Пгийн мэдүүлсэн “2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр А аймгийн Э сумын .. дүгээр багийн Ц хорооллын 10-13 тоот гэртээ манай нөхөр Ц.Ч, манай дүү Б, хөрш айлын залуу Эболон хүүхдүүдийн хамт байсан чинь манай нөхөр ямар ч шалтгаангүй гэнэт босч ирээд зуухны хажууд байсан сандлыг аваад шидэхэд миний зүүн талын мөр хэсэг рүү оносон. Дараа нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 21 цагийн үед О ах цай уулгаад нөхөр Ч болон хүүхдүүдийн хамт гэрт нь очсон. Тэнд архи задлаад тэрнээс Ч уугаад согтоод миний ар нуруу руу хэсэг рүү гараа атгаад 2-3 удаа цохисон. Тэгээд би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн өглөө найзынхаасаа гараад гэртээ харьсан чинь өдөр 12 цагийн үед Ч архи уучихсан согтуу орж ирээд хаагуур хоноод ирж байгаа юм, намайг хаяж явлаа пизда минь шилэн хүзүү рүү гараа атгаад нэг удаа цохисон, мөн цээж рүү гараа атгаад нэг удаа цохисон, хөлөөрөө шилбэ рүү нэг удаа өшиглөсөн. Гаднаас Ч, хойд аав М, О 3 хамт орж ирсэн байсан учир тэд нар салгасан. Ах надаас дахиад асуухаар нь би Ч өчигдөр О ахынд байхад намайг зодсон гэдгийг нь хэлсэн. Удалгүй би гадаа нохойдоо хоол өгөөд явж байсан чинь араас Ч гарч ирээд миний шилэн хүзүү рүү гараа атгаад дахиад цохиод авсан. Тэгээд би уйлаад гадаа зогсож байсан чинь ах гэрээс гарч ирээд яасан гэж асуухаар нь болсон явдлыг хэлсэн чинь бас загнаад гэр рүү орцгоосон.. Тэгсэн чинь ахыг дийлэхгүй байснаа амиа хорлоно, урд талын эзэнгүй байшинд үхнэ гээд нарийн уяа аваад орохоор нь би араас нь дагаж явсан чинь эзэнгүй тоногдсон байшинд орсноо ханыг нь мөргөөд үхээд өгье гээд орилоод байсан болохоор нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй эзэнгүй байшингаас буцаад гарч ирснээ гэр рүүгээ ороод гэрээ шатаана гээд гэрийнхээ өрхний оосрыг тайлаад байж байхад цагдаа нар ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38-41, 113-114/,

насанд хүрээгүй гэрч Б.Бгийн мэдүүлсэн “Эхнэрээ зодохоор нь намайг боль гэж хэлсэн ч тоодоггүй бөгөөд дундуур нь ороод салгах гэхээр намайг цохиод авдаг. Би сүүлийн 2 жил салгах гэж дундуур нь ороод 2-3 удаа цохих юм уу, өшиглүүлж байсан. Эгч Пг гартаа таарсан юу ч хамаагүй юм авч чулуудаж цохиж, зоддог. Ер нь зөндөө зодож байсан. 7 хоногийн өмнө хөзөр тоглоод дөрвүүлээ сууж байхад ах уурлаад босч ирээд эхнэрээ боож унагаахаар нь хөрш айлын ах салгаад зогсож байхад Ч ах сандал аваад шидэхэд эгчийн мөр хэсэг оногдсон. 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эгч урд өдөр нь нөхөртөө зодуулсан гээд эгчийнд ирж хоносон юм. Тэгээд маргааш нь гэртээ харихгүй бол болохгүй хоёр хүүхэд гэртээ байгаа гэхээр нь би үеэлтэйгээ хамт гэрт нь хүргэж өгөөд ороход ах эрүүл байсан бөгөөд хаагуур яваад ирж байгаа юм гээд хараагаад, өшиглөж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,

Мөрдөн байцаалтын гэрч О.Мын мэдүүлсэн “Удалгүй гаднаас 2 хүүхэдтэй орж ирсэн чинь Ч эхнэртэйгээ хэрэлдээд, хаана хоноод ирж байгаа гичий минь, пизда минь гээд эхнэр рүүгээ дайраад байсан. Эхнэрээ зодох гээд гэр дотроо хөөж гүйгээд байснаа нуруу хэсэг рүү нэг удаа гараараа цохиод өшиглөсөн. Удалгүй П араас нь гарсан чинь П гаднаас уйлчихсан орж ирсэн. Манай хүргэн Ч тухайн үед Пгийн ар нуруу хэсэг рүү гараараа цохиод хөлөөрөө шилбэ хавьцаа нь өшиглөсөн. 2022 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдөр охин П Ч намайг зодоод, өшиглөөд гэж хэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой нөхөр нь зодоод байхаар нь хүүхдүүдээ дагуулаад айлд очиж хоносон гэж хэлсэн. Ч архи уухаараа эхнэрээ зодоод байдаг юм. Ч эхнэрээ зодлоо л гэж сураг сонсогддог байсан. Миний мэдэхийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ миний хажууд зодсоныг нь би харж байсан. 2022 оны 12 дугаар сарын 28, 31-ний өдөр зодсон гэж байсан. Одоогоос нэг юм уу, 2 жилийн өмнө эхнэрээ зодоод эрүүлжүүлэхэд хоноод хэд хоног баривчлагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10, 11, 54-56/,

гэрч Д.Пын мэдүүлсэн “Намайг ороход Ч, П 2 хоорондоо хэрэлдээд, муудалцаад байсан бөгөөд хүргэн охин дүүг цохиж авах гээд дайраад байхаар нь би хүргэнийгээ загнаад дүүгээ өмөөрсөн. Удалгүй байж байхад охин дүү гараад явсан чинь хүргэн араас нь гараад явсан бөгөөд юмыг яаж мэдэх вэ гээд би араас нь гарсан чинь хашаан дотроо хүргэн охин дүүг зодоод, өшиглөсөн гээд охин дүү уйлаад зогсож байхаар нь би хүргэнээ бас загнаад гэр рүү нь оруулсан. Миний үгэнд орохгүй хэрэлдээд надтай барьцалдаж авснаа үхнэ гээд урд талын эзэнгүй байшинд ороод буцаад гарч ирснээ гэрээ шатаана гээд өрхний оосроо тайлах үед цагдаа ирээд аваад явсан. Охин дүү надад хэлэхдээ мөр хэсэг рүү гараа атгаад цохиод хөлөөрөө өшиглөсөн гэж хэлсэн. Ер нь бол Ч нь охин дүүг зодлоо, барилаа гээд юм дуулдаад байдаг байсан. Намайг гэр рүү орохоос өмнө нь зодсон байсан. Охин дүү намайг ороод ирсэн чинь Чуука миний нуруу хэсэг рүү цохиод, хөлөө намайг өшиглөсөн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,

гэрч Ү.Оын мэдүүлсэн “Ч согтоод эхнэр Птэйгээ хэрүүл, маргаан үүсгээд байснаа ар нуруу хэсэг рүү нь гараа атгаад хэд, хэдэн удаа цохисон. Би боль гэж хэлэхээр үгэнд нь орохгүй улам зодох гээд байсан. Би дарж аваад орон дээр хэвтүүлээд унт гэхээр унтахгүй байсан. Тэгээд П хүүхдүүдээ дагуулаад манайхаас явсан. Надад Чыг битгий явуулаарай, гэртээ очоод намайг зодоод салахгүй, та битгий гаргаарай, наанаа хонуулаарай гээд захиад байсан. Өдөр тийш Ч, П, М ах бид нар Чын гэрт нь очиход П, хүүхдүүдтэйгээ хамт байсан бөгөөд чи муу хаана хоноод ирж байгаа, чамайг шөнөжин хайлаа гээд хэрэлдээд эхнэрээ нуруу, нүүр хэсэг рүү гараараа цохиод, газар унатал өшиглөсөн. Энэ үед би Чыг салгаж байхад П гаднаас орж ирээд дүүгээ өмөөрөөд хүргэн болох Чтай хэрэлдээд байсан. Дахиад эхнэрээ зодох гээд эхнэрээ гэрээ тойруулаад хөөгөөд би Чыг дарж авсан. Энэ хооронд гэрийнхээ эд зүйлийг шидээд, гэрийнхээ баганыг унагасан. Тэгээд Ч, П, П нар нь гадаа гараад хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Ч үхнэ гээд айлгаад байснаа гэрээ шатаана гээд өрхний оосроо тайлаад байж байхад цагдаа ирээд аваад явсан. Ер нь Ч нь эхнэрээ их зоддог гэж би хэд, хэдэн удаа сонссон” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 хуу/

гэрч Б.Нгийн мэдүүлсэн “Тэндээ байж байгаад би 23 цагийн орчимд гэр рүүгээ явахаар гараад Чын Птэй уулзахад П 2 хүүхдээ дагуулчихсан би айлд сууж байгаад Чтай муудалцаад гараад ирлээ гэж хэлсэн. Тухайн үед П болон 2 хүүхэд нь нимгэхэн хувцастай гараад ирчихсэн даараад байхаар нь манай гэр рүү орж дулаацаадах гэж би хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66/,

гэрч П.Эын мэдүүлсэн “Хүүхэд нь үймүүлээд сахилгагүйтээд байсан чинь Ч хүүхдээ өмөөрөөд Пг хацар хэсэг рүү нь алгадсан. Тэгээд би Чыг болиоч гэж хэлсэн чинь тэр 2 болихгүй, хэрэлдээд байснаа Ч нь зуухны хажууд байсан жижиг сандлыг аваад эхнэр рүүгээ шидчихсэн бөгөөд мөр, гар хэсэг рүү нь цохисон. Тэгээд Чыг загнаад, удалгүй хэрүүл нь намжсан. Нэг удаа хацаг хэсэг рүү нь алгадаж, модон сандал авч шидсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 хуу/

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд Ц.Чын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 83-85 /

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 44 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Ч нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч Зовогт Цийн Чыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Ч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч Ц.Ч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Д.Пг байнга зодсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

           Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч Ц.Чт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч Ц.Чын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж шүүгдэгч Ц.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

Хохирогч Д.П нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдолгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгч Ц.Чаас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохиролгүй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн ягаан хүрээтэй хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.    

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Зовогт Цийн Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Ц.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрээс явахыг 8 /найм/ сарын хугацаагаар хориглосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн, ягаан хүрээтэй хуванцар сандал 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            

            7. Шүүгдэгч Ц.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ