Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Алтанхундага

        Улсын яллагч Н.Энхтулга,

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

  Шүүгдэгч Ч.Д*********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч******ын Д***********ид холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ч.Д*********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавтын өвөр” гэх газраас 10 ширхэг Шинэс төрлийн босоо 0,5 метр куб модыг огтолж, өөрийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэж, ойн санд 1.164.525.45 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ч.Д*********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавтын өвөр” гэх газраас 10 ширхэг Шинэс төрлийн босоо 0,5 метр куб модыг огтолж, өөрийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэж, ойн санд 1.164.525.45 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-7х),

Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-8-10х),

Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-12х),

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-13х),

Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17-18х),

Шүүгдэгч Ч.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2021 оны 09 дүгээр сарын 20-нд Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн нутаг Тавтын өвөр гэх газраас өвсний хашаа томруулах зорилгоор хэдэн мод бэлтгэсэн энэ асуудал маань ийм байдал хүрчихлээ.   2021 оны 09 дүгээр сарын 24-нд бэлдээд тэр өдрөө Цагаан-Уул сумын Агар 1 дүгээр Тавтын өвөр гэх газар байх өвөлжөөн дээрээ буулгасан мод бэлтгэсэн газраас манай өвөлжөө 1км орчим байгаа байх. Би 10 ширхэг нарийн шургааг мод бэлтгэсэн. Миний бэлтгэсэн мод босоо нойтон мод байсан. Үзүүр хэрэг нь салхинд хугарсан тийм моднууд байсан. ...мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. “...гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч А.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цагаан-Уул сумын Агар 1 дүгээр багийн иргэн Ч.Д*********** нь тус багийн нутаг Тавтын өвөр гэх газраас босоо нойтон мод бэлтгэсэн байсан би цагдаагийн алба хаагч нарын хамт мод бэлтгэсэн болон хашаа барьсан газар нь очсон. Ч.Д*********** нь 10 ширхэг нарийн шургааг мод бэлтгэсэн байсан бэлдсэн модоороо өвсний хашаагаа сунгаж хоёр байр барьсан байсан.  Экологид учруулсан нөхөн төлбөрт тооцуулж өгөхийг хүсэж байна. ...” гэх мэдүүлэг (хх-23-24х),

Гэрч Р.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Д***********ийг мод бэлдсэнийг мэдээгүй саяхан л сонслоо. Манай хоёр гэр хол байдаг өөр өөр багт байдаг. Хааяа сумын төв орохоороо л тааралддаг. Би 2021 оны хавар 5 сарын үед Д***********ид тэмээ өгсөн. Бид хоёр наймаа хийгээд бт Д***********оос азарган үрээ авч оронд нь нэг атан тэмээ өгсөн. Нэлээн хөгшин тэмээ байсан. ...” гэх мэдүүлэг (хх-31-33х),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт:

  1. Ч.Д*********** “Тавтын өвөр” гэх газарт бэлтгэсэн мод нь хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн 10 ширхэг 4метр урттай 0,5 метр куб болох нь тогтоогдов.
  2. Уг мод нь хэрэглээний мод мөн. Уг бэлтгэсэн гэх газар нь 3 мужид хамрагддаг.
  3. Дээрх газар нутаг нь тусгай хамгаалалтад хамрагдахгүй.
  4. Ойн тухай хуулийн 35  дугаар зүйлийн 35.4, 35.4-2-ийг тус тус зөрчсөн байна.
  5. Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн “Тавтын өвөр” гэх газарт бэлтгээн модонд “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаал 2020 оны А/176 тушаалын 1 дүгээр хавсралтыг үндэслэн “Ойн сангийн нэг шоометр модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлалаар тооцсон. Экологи эдийн засгийн үнэлгээ 388.175.15 төгрөг. ... гэх дүгнэлт (хх-42х),

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-43х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлтэд: “... Ойн санд учруулсан нөхөн төлбөрийн хэмжээ нийт 1.164.525.45 төгрөг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “Ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож нөхөн төлбөрийг ногдуулна“ гэсэн заалтыг үндэслэн тооцов. ...гэх дүгнэлт (хх-48х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3524 дугаартай: “... Тэмээ 1.100.000 төгрөгийн үнэтэй байхыг тогтов. ...” гэх Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт (хх-52-55х),

          2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-622/3093 дугаартай Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт (хх-63-65х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3523 дугаартай: “...Шинэс төрлийн хэрэглээний нойтон мод метр куб нэгжийн үнэ 80,000 төгрөг, нийт үнэ 40,000 төгрөг байхаар тогтов“... гэх Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт (хх-61-62х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3522 дугаартай: “... цахилгаан хөрөө 1 ширхэг 200.000 төгрөг байхаар тогтов. “...гэх Ашид Билгүүн ХХК-ны шинжээчийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний дүгнэлт (хх-67-69х),

          Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

          Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-85х), Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Агар багийн засаг дарга Г.Маналжавын тодорхойлолт (хх-87х), Борог овогт Ч******ын Д***********ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-88х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-89), мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого (хх-90-93х), хохирол төлсөн тухай баримт (хх-100х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Ч.Д*********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавтын өвөр” гэх газраас 10 ширхэг Шинэс төрлийн босоо 0,5 метр куб модыг огтолж, өөрийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэж, ойн санд 1.164.525.45 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэн болох нь:

          шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ч.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-2х),

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-7х),

          Модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-8-10х),

          Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-12х),

          Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-13х),

          Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (хх-16х),

          Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл (хх-17-18х),

          Шүүгдэгч Ч.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг,

          Иргэний нэхэмжлэгч А.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-23-24х),

          Гэрч Р.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (хх-31-33х),

Хөвсгөл аймгийн “Эрчимт-Идэр” сум сумдын ойн ангийн инженер Р.Отгонжаргалын 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай дүгнэлт (хх-42х),

          Бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт (хх-43х),

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байгаль орчны асуудал хариуцсан Мэргэжилтний 04 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт (хх-48х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3524 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-63-65х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3523 дугаартай дүгнэлт (хх-61-62х),

          2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-622/3522 дугаартай (хх-67-69х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Д***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр нойтон мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч Ч.Д*********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тавтын өвөр” гэх газраас 10 ширхэг Шинэс төрлийн босоо 0,5 метр куб модыг огтолж, өөрийн эзэмшлийн тэмээгээр тээвэрлэж, ойн санд 1.164.525.45 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

          Шүүгдэгч нь зөвшөөрсөн төрөл зүйлээс өөр буюу нойтон босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүрээлэн буй орчинд хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг шүүгдэгч Ч.Д*********** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Шүүгдэгч Ч.Д*********** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн нутаг байрлах “Тавтын өвөр” гэх газрын ойгоос 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 10 ширхэг шинэс төрлийн босоо модыг огтолж, 0,5 м3 модыг зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж, уг модыг тэмээгээр тээвэрлэж, экологи эдийн засагт 388,175.15 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Ойн тухай хуулийн 42 дүгээр зүйл “ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” тухай заалт мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Д***********  нь экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 1.164.525.45 төгрөгийн хохирлыг ойн санд учруулсан байна.

          Шүүгдэгч Ч.Д*********** нь экологи эдийн засгийн хохирол 1.164.525.45 төгрөгийг төрийн сангийн 100171600952 тоот дансанд 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тушаасан байна.

          Уг экологи эдийн засгийн хохирол болох 1.164.525.45 төгрөгийг төрийн сангийн 100171600952 тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.Д***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

          Шүүгдэгч Ч.Д***********ид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

          Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

          Эрүүгийн ************* дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан шүүгдэгч Ч.Д***********ийн өмчлөлийн 1.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий тэмээг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 01 дүгээр багийн Тавтын өвөр гэх газарт битүүмжилсэн 0,5 метр куб модыг хурааж улсын орлогод оруулахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг тус тус Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

          1. Шүүгдэгч Борог овогт Ч******ын Д***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч******ын Д***********ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ч******ын Д*********** нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ч.Д*********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ч.Д***********ийн экологи эдийн засгийн хохиролд төрийн сангийн 100171600952 тоот дансанд тушаасан 1.164.525 (нэг сая нэг зуун жаран дөрвөн мянга таван зуун хорин тав төгрөг, 54 мөнгө) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сангийн дансанд оруулсугай.

          6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн ************* дугаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан тэмээг шүүгдэгчээс гаргуулж, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 1 дүгээр багийн “Тавтын өвөр” гэх газарт битүүмжлэгдсэн 0,5 м.куб шинэс модыг хурааж улсын орлогод тус тус оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          7. Эрүүгийн ************* дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн цахилгаан 1 ширхэг хөрөөг улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          8. Шүүгдэгч Ч.Д*********** нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д***********ид шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.БЭЭЖИН