Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/97

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Хохирогч М.Н,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Э,

              Гэрч Б.Э,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Ст холбогдох эрүүгийн 2138000000487 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багаас 9 дүгээр багт явах чиглэлд “Тоёота Веросса” загварын 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож,  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн  Наяд дэлгүүрийн хойд уулзвараас хөндлөн явсан асфальтан зам дээр явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, жолооч М.Нын жолоодож явсан улсын дугааргүй “Ирвэс/мустанг-5/ загварын мотоциклийн хажуугаас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас жолооч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн Наяд дэлгүүрийн хойд уулзвараас хөндлөн явсан асфальтан зам дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, хохирогч  М.Нын мэдүүлэг болон эрүүгийн 2138000000487 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн Наяд дэлгүүрийн хойд уулзвараас хөндлөн явсан асфальтан зам дээр Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 14-99 УБӨ улсын дугаартай, “Тоёота Веросса” загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа жолооч М.Нын жолоодож явсан улсын дугааргүй “Ирвэс/мустанг-5/ загварын улаан өнгийн мотоциклийг хажуугаас нь мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 9 дүгээр багийн асфальтан зам дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сын өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нын өгсөн: “...Би 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр 11 дүгээр хороонд айлын байшинд засварын ажил хийж байгаад 3 дугаар хороонд дүүгээ хүргэж өгчихөөд, мотоцикльтойгоо гэр рүүгээ харих замд буюу Мөрөн сумын Наяд дэлгүүрийн хойд уулзварыг өнгөрч яваад хөдөлгөөнд оролцож байхад араас нэг тээврийн хэрэгсэл ирж байх шиг болохоор нь би урсгалынхаа баруун тал руу буюу боржуур руу шахаж, зам тавьж өгөөд явж байтал тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн талын хөл хавьцаа мөргөсөн, би мотоцикльтойгоо явган хүний зам руу давж унаж, онхолдоод би ухаан алдаад нэг сэртэл цус гарсан байсан.  Би нэг хуруугаа тайруулсан. Одоо миний нуруу өвддөг ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болсон. Би ганцаараа ажил хийдэг, гэр бүлээ тэжээдэг байсан боловч тухайн ослоос болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэртээ сууж хүнээс мөнгө зээлсээр байгаад маш их өртэй болсон. Одоо миний хохирлыг барагдуулж өгөх хэрэгтэй байна. Би гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эийн өгсөн: “... Би албан тоонууд дээрээ өөрөө гарын үсгээ зурдаг. Харин ажил гүйцэтгэх гэрээнүүд дээрээ манай инженер н.Ц зурах тохиолдол байдаг.. Би хохирогч н.Нт гаргаж өгсөн. Намайг хэнд хэдэн төгрөг яаж өгсөн талаараа бичиж өгөх шаардлагатай гэсэн учраас бичиж өгсөн. Одоо сайн санахгүй байна...Хохирогч М.Нын нь блокны хэв захиалах хэрэгтэй байна гэж хэлсэн. Үүний дагуу манай компани 4,900,000 төгрөгөөр Эрээн хотоос блокны хэв захиалж, Эрээнээс Монгол руу ирэх зардлыг 271,000 төгрөгөөр тооцоод, 555,000 төгрөгийг Улаанбаатар хотоос Хөвсгөл аймаг хүртэлх хөлсийг тооцоод, инженер н.Цгийн данснаас 2,500,000 төгрөгийг М.Нын данс руу хийсэн. Мөн М.Ныг осолд орсны дараа 500,000 төгрөг данс руу хийсэн. ..Ажил гүйцэтгэх гэрээг манай компани инженер н.Ц байгуулсан учраас би сайн мэдэхгүй байна..Тухайн гэрээг манай компани инженер н.Ц байгуулсан бөгөөд тухайн гэрээнд би гарын үсэг зураагүй. ..Ажил гүйцэтгэх гэрээнд дурдсан 6,000,000 төгрөг болон 8,000,000 төгрөг хохирогч М.Нын авах ёстой мөнгө байсан. ..Хохирогч  М.Ныг ирэхгүй болохоор манай компани инженер н.Ц утсаар ярьж байгаад өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлсэн нь үнэн ” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 21 дүгээр гудамжны 3 тоот хашааны урд талд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэсэн машины асфальтан замтай, хоёр талаараа явган хүний замтай байна. ... Баруунаас зүүн тийш чиглэсэн хөндлөн асфальтан замын ертөнцийн зүгээр урд талд Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл шороон хөрс дээр босоогоороо байлаа. Мотоциклийн хажуу талын явган хүний зам дээр их хэмжээний шингэн зүйл асгарсан, мөн ойр орчимд нь жижиг, жижиг хэмжээтэй, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслйн бутарсан хэлтэрхийнүүд байх ба үүнийг .. гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийг анх мөргөсөн гэх цэг нь Мөрөн сумын 9 дүгээр хороо руу явах чиглэлийн хөндлөн машины замын баруун талын боржуураас 55 см зайд /ертөнцийн зүгээр хойд зүг рүү/ байсныг А үсгээр тэмдэглэн, GPS ашиглан тогтооход N100 10 35.67, E 49 38 49. 82 солбилцолтой байлаа. ... А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 10 м 16 см зайд 34х30 хэмжээтэй тээврийн хэрэгслийн замаскаар бохирлогдсон гупер байсныг ... гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. А цэгээс 3,5 м зайд 30х27 хэмжээтэй, явган хүний зам дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг .. гэрэл зургаар бэхжүүлсэн. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 87 см зайд тээврийн хэрэгслийн их гэрлийн шилний хагархай болон жижиг, жижиг хэмжээтэй олон ширхэг мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүд байсныг ..гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. ... гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/,

Эрх бүхий албан тушаалтны  “зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг нь: зохицуулдаггүй уулзвар, замын ангилал: хорооллын, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: шулуун, зорчих хэсгийн өргөн: 7 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, үзэгдэх орчин: зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн дотор, хөдөлгөөний чиглэл: эсрэг/ сөрөг хөдөлгөөнтэй, замын байгууламж: хашлагатай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 тал/,

 Эд зүйл / баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн: “...Уг тээврийн хэрэгсэл нь мөнгөлөг саарал өнгийн тоёота веросса маркийн 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба 13 дугаар багийн 26 дугаар гудамжны 10 тоот хашааны гадаа, ертөнцийн зүгээр баруун зүгт харан зогссон байв. ... Уг тээврийн хэрэгслийн копудны урд хэсэг будаг нь халцарч хонхойсон, хэлбэрээ алдсан, баруун урд талын их гэрэл хагарсан, урд гуперын баруун хажуу талын хэсэгт 34-30 хэмжээтэй хэсэг байхгүй болсон, баруун талын толь доош унжиж, гэмтсэн, тээврийн хэрэгслийн гаднах байдал замаск, сэв, зураасаар бохирлогдсон, өнгө үзэмж муутай байх ба тээврийн хэрэгслийн гадна үзлэгийн явц байдлыг .. гэрэл зургаар бэхжүүлсэн. Үзлэгийг цааш үргэлжлүүлж тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгон үзэхэд түлхүүр кундоктор байхгүй, хөдөлгүүр унтраастай, араа Р дээр байв. Тээврийн хэрэгслийн дотроос жолооч талын эсрэг талын суудлын урд шалавчин дээр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг байх ба үүнийг 3 гэж дугаарлан мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. Мөн голын хайрцган дотор ногоон өнгийн Heineken байсныг 4 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 тал/,

Хохирогч М.Нын өгсөн: “... Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт айлын байшин засварын ажил хийж байгаад 3 дугаар багт дүү Аг хүргэж өгөөд мотоцикльтойгоо гэр рүүгээ харих замд буюу Мөрөн сумын Наяд дэлгүүрийн хойд уулзварыг өнгөрч яваад хөдөлгөөнд оролцож байхад араас нэг тээврийн хэрэгсэл ирж байх шиг болохоор нь би урсгалынхаа баруун тал буюу боржуур луу шахаж, зам тавьж өгөөд явж байтал тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн талын хөл хавьцаа мөргөсөн. Би мотоцикльтойгоо явган хүний зам руу давж унаж онхолдоод би ухаан алдаад нэг сэртэл цус гарсан байсан. Сайн харахад хамар болон зүүн талын ядам хуруунаас их хэмжээний цус алдсан байсан. Тэгээд би хэвтээгээрээ баруун гараа дээшээ өргөж машин даллаж түргэн дуудаад өгөөчээ гэж орилсон. .. нэг тээврийн хэрэгсэл зогсоод түргэний эмнэлэг болон цагдаа, ар гэрийнхэн рүү маань ярьж хэлж тусалсан... Би хамгаалах малгай хэрэглээгүй байсан. Би гурав жилийн өмнө ааваасаа бэлгэнд авч байсан. “Ирвэс” гэсэн хөх өнгийн 77-70 ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл. Их гэрэл болон бөгсний гэрэл асдаг, дохио байхгүй бусад зүйлс бүрэн бүтэн... осол гаргасан жолооч Б.С намайг мөргөчхөөд хаяж зугтсанд гомдолтой байна. Надад тусламж үзүүлсэн байсан бол би хуруугаа тайруулж, эд эрхтнээ алдахгүй байж ч болох байсан. Аймгийн нүдний эмч миний баруун нүдийг үзээд Улаанбаатар хотод очиж тусгай багажаар үзүүлж, доошоо суулт өгч байгаа эсэхийг нь тогтоолгох шаардагатай гэж хэлсэн. Тэгж байж яаралтай хагалгаанд орох эсэхээ шийдүүлнэ гэсэн боловч би одоогоор хуруугаа боолгох болон мөнгө төгрөгний асуудлаас болоод Улаанбаатар хот руу явж үзүүлж чадахгүй байна... эрүүл мэндээрээ ч тэр эдийн засгаараа ч тэр маш их хохирол амсаж байна. Одоо өмгөөлөгчийн зардал, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого зэргээ Б.Саас нэхэмжилнэ, маш их гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 31 тал/,

Гэрч Б.Эын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн үед бөмбөгөр дээр вакцины гуравдугаар тун хийлгэхээр ганцаараа очоод найз Стай таарсан. С бид 2 уулзаад хойд тал руу гарч 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уугаад өдрийг өнгөрөөгөөд тус өдрийн барагцаагаар 20 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Сын машинтай С жолоогоо бариад хойд талаас захын замаар уруудаж орж ирээд зүүн эргээд Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр хальт зогсож машинуудыг өнгөрөөгөөд чигээрээ 9 дүгээр баг чиглэн цааш явж байх зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг болсон. Цаашаагаа зогсолгүй явах замдаа би “зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг боллоо” гэж Сд хэлсэн. Бид хоёр тэр чигтээ цаашаагаа 14 дүгээр багт байх найз Гын гэр рүү явж байх замдаа С замын цагдаа руу яриад дугаар хайж асуугаад байх шиг байсан. Бид хоёр Гтай уулзаад “мотоцикль шүргээд явчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд бид гурав тухайн газарт очихоор шийдэж Г өөрийнхөө машиныг гаргаад бид хоёр машинд нь суугаад явсан. С машинаа Гын гэрийн гадаа үлдээсэн. Хэргийн газар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан. ... С дахиад нөгөө цагдаатайгаа яриад “Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө цагдаа нь ирээд Стай уулзах шиг болсон.. Тэгээд тэндээсээ шууд Гын гэр рүү бид гурав очоод Сын машиныг Г жолоодоод бид гурав Сын гэрт очтол цагдаа нар ирсэн байсан.. бид хоёр арга хэмжээ аваагүй, би мотоцикль шүргэчихвүү дээ гэж бодсон. Тэгээд Сд мотоцикль шүргэчихвүү дээ гэж хэлсэн. Би  бол мотоцикль шүргэчихлээ гэж бодсон, яг мотоцикль дээр нь хүн харагдаагүй учраас  Ст мотоцикль  шүргэчихвүү дээ л гэж хэлсэн.  С тэгсэн юм уу гэж хэлээд  замын цагдаа руу утсаараа залгаад цааш чигээрэй явсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч  Н.Дын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа буюу Мөрөн сумын 14 дүгээр багийн 32-01 тоот руу машинтайгаа хөндлөн замаар Наяд дэлгүүрийн хойд талын уулзварыг өнгөрөөд явж байтал зүүн гарнаас нь их хэмжээний цус гараад хэвтэж байгаа хүн баруун гараа дээш өргөөд түргэний эмнэлэг дуудаад өгөөч гээд орилоод байсан. Би машинаа зогсоогоод тэр үл таних залууг харахад “машины замын хажуу талын явган хүний зам дээр хэвтчихсэн, зүүн гарнаас их хэмжээний цус гарсан байдалтай, мотоцикль тухайн хүнээс 1 метрийн зайтай л бас явган хүний зам дээр уначихсан байсан”. Би хурдан 7038103 болон 7038102 тоот утсанд дуудлага өгсөн. Тэгэхэд тэр залуу надаас “эхнэр рүү минь залгаад өгөөч” гэж гуйсан. Учир нь дахиад эхнэр рүү нь залгаад байгаа байдлыг нь хэлсэн. Тэгээд би тэр залуугаад юу болсон талаар асуухад надад “машин миний араас ирээд мөргөчихсөн, түс тас гээд чимээ гарсан би юу ч хараагүй, ухаан алдчихсан юм шиг байна" гэж хэлсэн. Би дахиад тэр хүнээс “та тэгээд хаанаас хаа хүрж явсан юм бэ” гэж асуухад надад “ах нь зам ангид ажилладаг, ажлаа тараад гэртээ харьж явсан, манайх 10 дугаар хороонд байдаг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмнэлгийнхэн ирсэн. Ийм зүйл болсон.... Тухайн залуу явган хүний зам дээр атийгаад хэвтчихсэн, зүүн гарнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Миний харснаар зүүн гарынх нь ядам хуруу тасарчихсан, арьсан дээрээ тогтож байгаа юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Гэрч Г.Гын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн өнгөрч байхад найз Б.С, Б.Э нар манай гэрт ирсэн. Ирэхдээ надад энэ хоёр “машинтай явж байгаад хүн шүргэчихлээ” гэж хэлсэн. Би тэр хоёрт хандаж тухайн газарт нь очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машиныг жолоодоод Б.С, Б.Э хоёрыг машиндаа суулгаад Мөрөн сумын 11 дүгээр баг буюу Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан. Тэгэхээр нь би “цагдаа нар байгаа юм чинь дэмий дэмий, буцъя” гэж хэлээд буцаж явах замд Б.С гар утсаараа замын цагдаа Б руу залгаад “би хүн шүргэчихлээ, чиний байгаа газрын ослыг би гаргасан юм, би Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа байна” гэж хэлсэн. ... Удалгүй замын цагдаа Б машинтайгаа Есөн-Эрдэнэ дэлгүүрийн ойролцоо засмал зам дээр ирээд зогссон. С очоод уулзаад байсан. ...Тэгэхээр нь би шууд тэр хоёртой цуг гэр лүүгээ харьсан. Манай гэрт очоод дахиад Б цагдаа руу залгасан. Б цагдаа Саас “машин чинь хаана байгаа юм, гэрийн хаягаа хэл” гэсэн. Тэгэхэд нь С гэрийн хаягаа хэлж байсан. Тэгээд би Сын машиныг унаад Э С нарын хамт Сын гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн байсан... С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бага зэргийн согтолттой байх шиг байсан... Бид хоёр хөдөлгөөнд оролцож байгаад мотоцикльтой хүн шүргэчих шиг боллоо, одоо яах вэ гэж хэлсээр ирсэн... Миний мэдэхээр тухайн орой хоёр удаа л ярьсан. Эхлээд ярихдаа С “наад ослыг чинь би гаргачихсан юм, мотоцикльтой хүнийг шүргэчихсэн юм аа” гэж хэлсэн. Дараа нь С ярихдаа “яах вэ андаа” гэж асуухад цагдаа Б “машин чинь хаана байгаа юм, гэрийнхээ хаягийг хэл” гэсэн, С хариуд нь гэрийн хаягаа хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч А.Бын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 24 цагийн цагдаа зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан... Тухайн орой хэргийн газарт үзлэг хийж байх явцад зохицуулагч байцаагч С.Бат надад “ахын дүү ойр хавиар осол гаргасан тээврийн хэрэгсэл байж магадгүй дээ, ойр хавиар үзчих” гэсэн. Тэгтэл ийм дугаар над руу залгаад байсан. Эхлээд ярихдаа С байна аа гээд олигтой юм ярихгүй болохоор нь би завгүй байсан тул утсыг нь салгасан. Удалгүй дахиад над руу залгаад ажил төрөл сайн уу, өнөөдөр гарж байгаа юм уу гэх мэтээр асуугаад байхаар нь би завгүй байсан учир дахиад салгасан. Тэгтэл дахиад над руу залгаснаа “наад осолтой чинь би холбоотой юм аа” гэхээр нь би “чи мөргөчихсөн юм уу” гэж асуухад “би яг мөргөсөн эсэхээ мэдэхгүй... байна” гэж надад хариулсан. Би Саас “чи одоо хаана байна” гэж асуусан чинь Есөн-Эрдэнэ дэлгүүрийн энд байна гэж хэлэхээр нь би шууд яваад очтол С 9 дүгээр багийн засмал зам дээр ганцаараа зогсож байсан. Би машинаасаа буугаад Саас юу болсон талаар асууж тодруулахад “миний хажууд сууж байсан хүн намайг мотоцикль мөргөчих шиг боллоо гэж надад хэлээд байна, би мотоцикль мөргөсөн гэдгээ огт мэдэхгүй байгаад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би терминал багаж дээр улсын дугаарыг нь шүүж шалгах гэсэн боловч надад улсын дугаараа хэлэхгүй байсан. Би Саас машин чинь хаана байгаа юм гэж асуухад надад бас хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би машин руу суу гэж хэлэхэд суухгүй байсан. Тэгээд би ойр хавийн гудамжаар машин нь байна уу гэж шалгахад байхгүй байсан. Буцаад ирэхэд С явчихсан байсан. .. Тэгээд би ажил руу явах замд дахиад надтай холбогдоход нь би гэрийн хаягийг нь дахиад лавлаж асуухад гэрийн хаягаа надад хэлсэн, би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгдэж, хамт очсон... Би яг хэдэн удаа ярьсныг нь сайн мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн: “...1. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна.    

2. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

5. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

6. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх магадлагаа /хх-ийн 45-46 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 392 дугаартай: “...М.Нын биед мэдрэлийн ёзоорын гэмтэл, зүүн 4 дүгээр хуруу угийн шивнүүрээр тасарсан, шарх, баруун нүдний ухархайн ханийн хугарал, зүүн бугалага, хэвлийн баруун доод хэсэг, зүүн өгзөгний дээр, зүүн шилбэ, зүүн шагай, баруун цавинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. М.Нын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба ухархайн ханийн хугарал, бусад цус хуралт зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ядам хурууны тасрал, шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувиар тогтонги алдагдана. Зүүн хөл мэдээгүй болсон нь КТГ-н шинжилгээгээр бүрэн оношлогдохгүй. MRI шинжилгээгээр оношлогддог тул М.Нын зүүн хөл мэдээгүй болсон нь онош тодорхой бус учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай: “М.Н гэх хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай: “...Б.Сын гэх хуруу шилтэй цуснаас 0.6 хувь илэрсэн. Цусанд илэрсэн 0.6 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2145617200501 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Сын 14-99 УБӨ дугаартай Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.500.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78 тал/,

Шинжээч Б.Цолмонгийн өгсөн: “...Б.Сын хуруу шилтэй цуснаас 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Уг дүгнэлтэд спиртийн агууламж гэдэг үгийг оруулж бичээгүй байна. Промилли гэдэг нь цусан дахь спиртийн агууламжийг хэмжих нэгж юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

Гэрч Б.Эийн өгсөн: “...М.Н нь манайх компани байгуулаагүй байхад явган замын ажил хийж байхад нэг хүн дагуулж ирээд тухайн ажлыг хийж байсан. Тэгээд таньдаг болоод дараа нь энд тэнд ажил гарахаар дуудаад ажиллуулдаг байсан. Ажилдаа их сайн, архи уудаггүй, ажил тасалдаггүй хүн байгаа юм... М.Н нь 2017-оос 2018 оны үед бид нартай ажил хийдэг байж байгаад, манайх 2020 онд компаниа байгуулаад 2021 онд нэлээн олон зам, давааны ажил олон сумуудад авсан. Тэгээд Нямаа буюу М.Ныг ажилд сайн болохоор нь ажиллаж өгөөч гэж хэлээд замчин буюу хар ажил хийх ажилд авсан. Үндсэн ажилтнаар авах гэхээр манайх нийгмийн даатгал төлөх болоод байсан болохоор албан ёсоор тушаал гаргаж ажилд аваагүй, тухайн ажил болгон дээр үнээ тохироод аман болон бичгээр гэрээ хийж авч ажиллуулсан юм. Тэгээд тус аймгийн Алаг-Эрдэнийн Хавиргын даваанаас эхлээд Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Мөрөн суманд ирээд Тосонцэнгэлийн төвийн зам засвар болон Хар морьтын даваанд ажил хийж байгаад Галт сум руу ажил гараад явах гэж байгаад Нямаа буюу М.Н осолд орсон гээд явж чадаагүй тэгээд манайх тус ажлыг хийгээд хүлээлгээд өгсөн байгаа... Миний дээр дурдсан сумдуудаар М.Н нь явж ажиллаад тухай бүр ажлаа дуусаад авсан цалин нь нийтдээ ойролцоогоор 7.000.000 орчим төгрөг болж байна. Манай өмнө өгсөн албан бичиг дээр 10 сая гэж бичигдсэн нь буруу болсон байна. Замын хар ажлын үнэлгээ харьцангуй өндөр байдаг бөгөөд манай бүх гар ажиллагаагаар хийх хар ажлуудыг ихэнхийг нь М.Н нугалдаг. Дээрх цалингийн баримтууд зарим нь хуулгаар гарах байх, зарим нь бэлнээр өгсөн байгаа.... Өөрснөө бэлнээр цалингаа авна гэдэг байсан болохоор зарим тохиолдолд бэлнээр, заримт тохиолдолд дансаар өгч байсан. Цалин өгөхдөө би эсвэл манай инженер Ц л цалин өгдөг байсан. Дээр хэлсэнчлэн манай М.Ныг албан ёсоор тушаал гаргаж ажилд аваагүй болохоор цалингаас нийгмийн даатгал, татвар зэрэг ямар нэгэн суутлаг авахгүйгээр ажилласан хоногийг нь тооцоод гарт нь өгдөг байсан... Галт сум руу ажил гүйцэтгэх гэрээг хэзээ байгуулсан талаар сайн санахгүй байна, миний бодлоор М.Н нь тогтсон гарын үсэггүй юм шиг байна лээ өөрийн нэрээ янз бүрээр бичдэг байхаа. Тухайн гэрээнд манай инженер зурсан юм шиг байна, өөрөө байгаагүй хөдөө ажлаар явсан үе таарсан байх. Тэгэхдээ манай инженер утсаар яриад цалин хөлсөө тохироод зөвшөөрөл аваад өөрөө зурсан байна... Тухайн гэрээнд заагдсан ажил нь Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Жаргал, Шинэ-Идэр чиглэлийн замд хийгдсэн Галтад 3, Улаан-Уулд 2, Рэнчинлхүмбэд 1 нийтдээ 6 ажил хийж гүйцэтгээд авах байсан цалин нь 8 сая төгрөг гэж тохиролцоод гэрээ байгуулсан юм. Дээрх ажлууд нь хар ажил ихтэй байсан болохоор Нямаа буюу М.Н голлон гүйцэтгэх байсан. Модон гүүрнүүдийн засварын ажил байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 195-197 тал/,

Шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй... М.Нын биед учирсан мэдрэлийн ёзоорын гэмтлийг клиник буюу бодит үзлэгийн аргаар гаргасан, үзлэгийн тэмдэглэлд зүүн хөлийг идэвхгүй аргаар хөдөлгөхөд хөдлөхгүй эмзэглэлтэй энэ үед өнгөц болон гүний мэдрэхүйг давхар шалгасан, мөн энэ талаар үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэмтэл нь багажийн аргаар “МКГ шинжилгээгээр нарийн оношлогдох боломжтой байдаг бөгөөд дээрх гэмтлийг, гэмтлийн зэрэгт хамааруулаагүй, энэ талаар дүгнэлт хэсэгт тусгасан болно. Баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь гадна талаасаа мэдэгдэх боломжгүй КТГ-ийн шинжилгээн дээр үндэслэж гаргасан... М.Н нь осолд орсноос хойш 5 хоногийн дараа ирсэн бөгөөд нүүр хэсэгт ил харагдах цус хуралт гэмтэл харагдаагүй. Баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтлийг шинэ хуучин гэдгийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч тогтооно... М.Нын биед үүссэн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 200-р тал/

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 18 тал/,

Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай “эд хөрөнгө битүүлжлэх тухай” тогтоол /хх-ийн 20-21 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/,

Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “... Би Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед мотоциклийг шүргэснээ мэдээгүй, хэрэв мэдсэн байсан бол анхны тусламжийг үзүүлэх мэдлэг чадвар надад байсан. Миний машины хажууд сууж явсан Э мотоцикль шүргэчих шиг боллоо гэж хэлэхээр нь би “нээрээ юм шүргэчихсэн юм биш биздээ” гэж бодоод Г, Э нарын хамт буцаж очсон... Би тухайн үед ажлын газраасаа ээлжийн амралтаа авчихсан, ажлаа хийхгүй амарч байсан тул амралтын хугацаанд энэ асуудал маань шийдэгдчих байх гэж бодсон юм... Би хэрэг гарсан өдрөөс хойш өдөр бүр хохирогч Нын гэрт сувилагч авч очиж тариа хийлгэдэг байсан. Би Ныг бүтэн биеийн томографикт үзүүлж харуулсан, бас өдөр болгон шарлаганд нь хүргэж өгдөг байсан. Хэрэгцээтэй эм тариа авч өгсөн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд өдөр болгон хоол цайг нь зөөж өгдөг байсан. Нийтдээ Нт 1.100.000 төгрөг орчмыг эмчилгээнд нь зарцуулсан. Бас хоол хүнсгүй болчихлоо гэж хэлэхээр нь бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Утас болон мотоциклийг нь янзалж засварласан байгаа. Мотоцикльд нь шинэ гинж авч хийж өгсөн, ачааг нь гагнуулсан, шинэ дөрөө хийж өгсөн, бензиний крант шинийг суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд мөрийн баримтыг шинжлэн судлав.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Нын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэрч Б.Эын “...гэртээ харихаар Сын машинтай С жолоогоо бариад хойд талаас захын замаар уруудаж орж ирээд зүүн эргээд Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр хальт зогсож машинуудыг өнгөрөөгөөд чигээрээ 9 дүгээр баг чиглэн цааш явж байх зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг болсон. Цаашаагаа зогсолгүй явах замдаа би “зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг боллоо” гэж Сд хэлсэн. Бид хоёр тэр чигтээ цаашаагаа 14 дүгээр багт байх найз Гын гэр рүү явж байх замдаа С замын цагдаа руу яриад дугаар хайж асуугаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг, гэрч  Н.Дын “...Мөрөн сумын 14 дүгээр багийн 32-01 тоот руу машинтайгаа хөндлөн замаар Наяд дэлгүүрийн хойд талын уулзварыг өнгөрөөд явж байтал зүүн гарнаас нь их хэмжээний цус гараад хэвтэж байгаа хүн баруун гараа дээш өргөөд түргэний эмнэлэг дуудаад өгөөч гээд орилоод байсан. Би машинаа зогсоогоод тэр үл таних залууг харахад “машины замын хажуу талын явган хүний зам дээр хэвтчихсэн, зүүн гарнаас их хэмжээний цус гарсан байдалтай, мотоцикль тухайн хүнээс 1 метрийн зайтай л бас явган хүний зам дээр уначихсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гын өгсөн: “...Ирэхдээ надад энэ хоёр “машинтай явж байгаад хүн шүргэчихлээ” гэж хэлсэн. Би тэр хоёрт хандаж тухайн газарт нь очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машиныг жолоодоод Б.С, Б.Э хоёрыг машиндаа суулгаад Мөрөн сумын 11 дүгээр баг буюу Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан....... Бид хоёр хөдөлгөөнд оролцож байгаад мотоцикльтой хүн шүргэчих шиг боллоо, одоо яах вэ гэж хэлсээр ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын өгсөн: “...Тэгтэл дахиад над руу залгаснаа “наад осолтой чинь би холбоотой юм аа” гэхээр нь би “чи мөргөчихсөн юм уу” гэж асуухад “би яг мөргөсөн эсэхээ мэдэхгүй... байна” гэж надад хариулсан. Би Саас “чи одоо хаана байна” гэж асуусан чинь Есөн-Эрдэнэ дэлгүүрийн энд байна гэж хэлэхээр нь би шууд яваад очтол С 9 дүгээр багийн засмал зам дээр ганцаараа зогсож байсан. Би машинаасаа буугаад Саас юу болсон талаар асууж тодруулахад “миний хажууд сууж байсан хүн намайг мотоцикль мөргөчих шиг боллоо гэж надад хэлээд байна, би мотоцикль мөргөсөн гэдгээ огт мэдэхгүй байгаад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би терминал багаж дээр улсын дугаарыг нь шүүж шалгах гэсэн боловч надад улсын дугаараа хэлэхгүй байсан. Би Саас машин чинь хаана байгаа юм гэж асуухад надад бас хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би машин руу суу гэж хэлэхэд суухгүй байсан. Тэгээд би ойр хавийн гудамжаар машин нь байна уу гэж шалгахад байхгүй байсан. Буцаад ирэхэд С явчихсан байсан..” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Сын жолоодож явсан 14-99 УБӨ улсын дугаартай “Тоёота Веросса” загварын тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Эм Эм Би Оптимизэшн ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч Б.Сын  эзэмшлийнх  болох нь гэрч Б.Э, шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт, шинжээч эмч Г.Алтайн мэдүүлэг, Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож,  аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино, жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна, зам тээврийн осолд холбогдсон жолооч тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, хохирогчид тусламж үзүүлэх, цагдаад мэдэгдэх ... гэх үүргээ биелүүлэлгүй ослын газрыг зориуд орхиж, Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсныг тогтоосон мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн магадлагаа, хохирогч  М.Нын жолоодож явсан мотоцикль нь Мустанг-5 загварын улаан өнгийн тээврийн хэрэгсэл нь 7772 ХӨТ улсын дугаартай  Ирвэс загварын хөх өнгийн  мотоцикль болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээ, хохирогч М.Нын  өгсөн “3 жилийн өмнө  хадам ааваасаа бэлгэнд авч байсан, Ирвэс гэсэн  хөх өнгийн 7770 ХӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нын өгсөн: “Хөх байсан, олон жил болоод банк нь цоорохоор би шинэ улаан өнгийн банк шинээр авч тавьсан,  улсын дугаараа хаясан учраас одоо болтол улсын дугааргүй байгаа. Гэхдээ гэрчилгээ дээр хөх өнгийн “Ирвэс” маркийн 7770-ХӨТ улсын дугаартай гэсэн байгаа”  гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн  үзүүлэлт, зам тээврийн осол гарсан газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгаснаар шүүгдэгч Б.С согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн 14-99 УБӨ улсын дугаартай “Тоёота Веросса” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож тухайн өдрийн 20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багаас 9 дүгээр багийн чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр гүйцэт түрүүлэх үйлдэл хийх үедээ уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөний улмаас 9 дүгээр багийн чиглэлд явж байсан жолооч М.Нямбаярын жолоодож явсан буюу хажуу тийшээ  зам тавьж өгөх үйлдэл хийсэн улсын дугааргүй “Ирвэс” /мустанг-5/ загварын улаан өнгийн тээврийн хэрэгслийг хажуугаас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас уг тээврийн хэрэгслийн жолооч М.Нямбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн ослын газрыг зориуд орхиж явсан нийлмэл гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр жолооч Б.Нын биед тогтоогдсон хүндэвтэр гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтлүүд өөрөөр хэлбэл зам тээврийн ослын улмаас авсан гэмтэл болох нь эргэлзээгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Сын архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч Б.С жолоодож явсан, тэрээр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдэж дээрх хор уршигт хүргэснээр гэм буруугийн хувьд болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул хэргийн зүйчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Н  болон түүний  өмгөөлөгч нар нь эмчилгээний зардалд 560,100 төгрөг,  өмгөөлөгчийн  зардал 2.451.500 төгрөг, олох ёстой байсан орлого 14.000.000 төгрөг, нийт 16.921.200 төгрөгийн төлбөр нэхэмжилж  байна гэх тайлбар гаргаж  хэрэгт нотлох баримтыг хавсаргаж ирүүлсэн байх боловч  эм, эмчилгээний 183.600 төгрөг, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан замын зардал 465.600 төгрөг, өмгөөлөгчийн  зардал 2.262.200 төгрөг, олох ёстой байсан орлого 14.000.000 төгрөг буюу нийт 16.911.400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар хэрэгт хавсарган ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношилгоотой холбоотой зардалд

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.500 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 36.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт,

Орбит эмнэлгийн 45.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөх туг фарм ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 6.800 төгрөгийн НӨАТ-ын баримт,

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 37.500 төгрөгийн баримт,

Тунамал фарм трейд ХХК-д 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 8.800 төгрөгийн зарлагын баримт нийт 189.600 төгрөг,

Эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан замын зардал

Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52.800 төгрөгийн зорчих тасалбар,  

Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 52.800 төгрөгийн зорчих тасалбар,

Х.Ганчимэгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт М.Ныг гэрээс нь эмнэлэг хүртэл 18 удаа явсан нийт 360.000 төгрөгийг М.Ноос авсан болохыг тодорхойлов гэх тодорхойлолтыг үндэслэн нийт 465.600 төгрөг, эм эмчилгээ, эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарсан замын зардал нийт 760.800 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлж, шүүгдэгч Б.Саас гаргуулах нь зүйтэй гэж  үзэв.

Дээрх зардлаас өмгөөлөлийн хөлс болон түүнтэй холбогдон гарсан бусад зардалд 2.451.500 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүх нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч заавал өмгөөлөгч сонгон авсан байх талаар хуулийн шаардлага байхгүй, нөгөөтэйгүүр хохирогч нь өөрийн эрхийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасанд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас олох ёстой байсан орлого 14.000.000 төгрөгийг нэхэмжилсэн нотлох баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж дүгнэлээ.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан боловч  хохирогч М.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд  гаргаж өгсөн “Эрдэнийн  Харгуй”  ХХК –ын тодорхойлолт, “Эрдэнийн  Харгуй”  ХХК-тай байгуулсан 01, 02 дугаартай  ажил гүйцэтгэх  гэрээг нотлох баримтаар үнэлэх  боломжгүй байна. 

Учир нь “Эрдэнийн  Харгуй”  ХХК-тай байгуулсан 01, 02 дугаартай ажил гүйцэтгэх  гэрээг захирал Б.Э гэж гарын үсэг зурсан байх боловч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэрч Б.Эийн өгсөн “..Ажил гүйцэтгэх гэрээг манай компани инженер н.Ц байгуулсан учраас би сайн мэдэхгүй байна..Тухайн гэрээг манай компани инженер н.Ц байгуулсан бөгөөд тухайн гэрээнд би гарын үсэг зураагүй. ..Улсын яллагчаас: Прокурорын хянан шалгалтын үед прокуророос танаас мэдүүлэг авах үед та хохирогч  М.Ныг ирэхгүй болохоор манай компани инженер н.Ц утсаар ярьж байгаад гарын өөрөө гарын үсэг зурсан гэж мэдүүлдэг. Энэ үнэн юм уу? гэж асуухад гэрч Б.Э: Үнэн гэв...Манай инженер н.Ц тэгж хэлсэн” гэх мэдүүлгээр “Эрдэнийн  Харгуй”  ХХК болон М.Н нар ажил гүйцэтгэх  гэрээ байгуулсан нь нотлогдон тогтоогдохгүй, түүнчлэн    хохирогч  Б.Нын цалин авсан  нотлох баримт буюу  банкны  дансны хуулга болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, хувь хүний орлогын албан татвар,  “Эрдэнийн  Харгуй”  ХХК-ний  цалин олгосон цалингийн карт зэрэг нь хэрэгт хавсаргагдаагүй, хохирогч М.Нын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон Хөвсгөл аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Хөдөлмөрийн чадвар алдсантай холбоотойгоор цалин хөлс, орлогогүй болсон бол хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг нэхэмжлэх эрхтэй тул хохирогч цаашид гарах эмчигээний зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Н  болон түүний өмгөөлөгч нар нь ирээдүйд нүдний хагалгаанд орох зардал 3.500.000 төгрөгийг нэхэмжилсэн  боловч дээрх нэхэмжлэлээ иргэний журмаар нэхэмжлэх тул  дээрх нэхэмжлэлээ татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан байх тул ирээдүйд гарах зардал  3.500.000 төгрөгийн  нэхэмжлэлээсээ татгалзсаныг дурьдах нь зүйтэй байна.

Шүүх хуралдааны өмнө шүүгдэгч Б.С нь 800.000 төгрөгийг бэлнээр болон дансаар  М.Нт өгч, мөн М.Нын эмчилгээний зардалд 204.000 төгрөг, хэрэгцээт бараа 84.500 төгрөг осол гарах үед гар утасны 165.000 төгрөг, мотоциклийн 68.000 төгрөгийг засвар хийж  өгч  нийт  1.722.000 төгрөгийн тусламж, дэмжлэг үзүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч болон хохирогч нараас хохирол төлсөн  тооцооноос өөрийнх нь хүсэлтээр дэлгүүрээс хэрэгцээт бараа авч  өгсөн гэх 84.500 төгрөгийг эргэлт гэж хасаж тооцож болно гэх тайлбараар шүүгдэгчийн хохирогчид өгсөн тусламж дэмжлэгээс 84.500 төгрөгийг хасаж, шүүгдэгч Б.Саас хохирогчид  бэлнээр болон дансаар өгсөн 800.000 төгрөгийг өгсөн талаар талууд маргаангүй  гэж тайлбар гаргасан байх тул шүүгдэгч Б.Сыг  хохирогч  М.Нт  1.637.500 төгрөгийн тусламж  дэмжлэг  үзүүлсэн байна  гэж дүгнэлээ.

Шүүхээс  тогтоосон  хохирол 760800 төгрөгийг шүүгдэгч Б.С нь бэлнээр  болон дансаар 800.000 төгрөг өгсөн дүнгээс хасаж шүүгдэгч  Б.Сыг энэ  шийтгэх тогтоолоор  хохирогч М.Нт хохирол төлбөргүй гэж үзэв.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Улсын яллагч Н.Энхтулга эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэд жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах мөн хуулийн  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялтай нэгтгэж оногдуулах саналтай байна.” гэв.

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Э эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “.. Шүүгдэгчид улсын яллагчийн зүгээс 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргаж байгаа ялын саналыг бага гэж үзэж байгаа ба шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял биш нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулбал шүүгдэгч нь өөрийн хийсэн гэм буруутай үйлдлийг илүү үр дүнтэй бодитоор ойлгох боломж бий болно гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. .. улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид оногдуулж буй хорих ялыг заавал шүүгдэгчээр биечлэн эдлүүлэх шаардлагатай.. шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж үзээсэй гэж бодож тайлбарлаж байна. Хохирогчид эмчилгээний зардал болгож 500,000-600,000 төгрөгийн хооронд төлөөд тэнсэн авч байгаа нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлага оногдуулж буй байдал биш юм..”  гэв

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно  гэх заалтыг хэрэглэж боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

              Шүүгдэгч Б.Сын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

              Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 26-10 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 89, 91-92, 95-99 талд авагдсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

              Шүүгдэгч Б.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулсан зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой гэж үзлээ

              Иймд шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс 3 сарын хугацаанд гадагш гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б.С нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоож, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн 2138000000487 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй байх тул 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  битүүмжлэгдсэн 14-99 УБӨ улсын дугаартай “Тоёота Веросса” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34х30 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хийсэн гэрлийн шилний хуванцар хагархай 3 ширхэг, замаскаар бохирлогдсон мөнгөлөг саарал өнгийн буферийн хагархайнууд 60 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, Heineken нэртэй лаазтай пиво 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгаж нь зүйтэй байна.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Зовогт Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан авто тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т  зааснаар тэнссэн хугацаанд Б.Сыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ст хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ст анхааруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирогч М.Нын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 2.451.500 /хоёр сая дөрвөн зуун тавин нэг мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С нь хохирогч М.Нт  1.637.500 /нэг сая зургаан зуун гучин долоо мянга таван зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь олох ёстой орлого 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн “Тоёота Веросса” загварын 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, “Тоёота Веросса” загварын 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Ст буцаан олгосугай.

12. Эрүүгийн 2138000000487 дугаар хэрэгт шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34х30 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хийсэн гэрлийн шилний хуванцар хагархай 3 ширхэг, замаскаар бохирлогдсон мөнгөлөг саарал өнгийн буферийн хагархайнууд 60 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, Heineken нэртэй лаазтай пиво 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.

14.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,                     

              Улсын яллагч Н.Энхтулга,

              Хохирогч М.Н,

              Хохирогчийн өмгөөлөгч Д.Э,

              Гэрч Б.Э,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,

              Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бын Ст холбогдох эрүүгийн 2138000000487 дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Зовогт Бын С, 1993 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн, 29 настай, тусгай дунд боловсролтой, аврагч, гал сөнөөгч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн онцгой байдлын гал түймэр унтраах ангид аврагч, гал сөнөөгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 26-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, регистрийн РУ93022014 дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Наяд дэлгүүрийн хойд уулзвараас  9 дүгээр баг руу явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Веросса” маркийн 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ирвэс маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Наяд дэлгүүрийн хойд уулзвараас  9 дүгээр багийн чиглэлд 14-99 УБӨ улсын дугаартай “Тоёота Веросса”  загварын тээврийн хэрэгсэл жолоодож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 9 дүгээр багийн засмал зам дээр явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэг, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг,  12 дугаар зүйлийн 12.3  дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг,  11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэг,  3 дугаар зүйлийн “а”, “б”, “г” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 9 дүгээр хорооны  чиглэлд жолооч М.Нын жолоодож явсан улсын дугааргүй “Ирвэс” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугааргүй “Ирвэс” загварын мотоциклийн жолооч  М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 9 дүгээр багийн засмал зам дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтааж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Б.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2138000000487 дугаартай хэрэгт мөрдөн  шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Наяд дэлгүүрийн хойд уулзвараас  9 дүгээр баг руу явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Веросса” маркийн 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ирвэс маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Наяд дэлгүүрийн хойд уулзвараас  9 дүгээр багийн чиглэлд 14-99 УБӨ улсын дугаартай “Тоёота Веросса”  загварын тээврийн хэрэгсэл жолоодож Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 9 дүгээр багийн засмал зам дээр явахдаа авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн А хэсэг, 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг,  12 дугаар зүйлийн 12.3  дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг,  11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэг,  3 дугаар зүйлийн “а”, “б”, “г” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас 9 дүгээр хорооны  чиглэлд жолооч М.Нын жолоодож явсан улсын дугааргүй “Ирвэс” загварын тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас улсын дугааргүй “Ирвэс” загварын мотоциклийн жолооч  М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг 9 дүгээр багийн засмал зам дээр автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Сын өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Нын өгсөн: Би 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр буюу хэрэг гардаг өдөр 11 дүгээр хороонд айлын байшинд засварын ажил хийж байгаад 3-р хороонд дүүгээ хүргэж өгчихөөд, мотоциклтойгоо гэр лүүгээ харих замд буюу Мөрөн сумын Наяд дэлгүүрийн хойд уулзварыг өнгөрч яваад хөдөлгөөнд оролцож байхад араас нэг тээврийн хэрэгсэл ирж байх шиг болохоор нь би урсгалынхаа баруун тал руу буюу боржуур луу шахаж, зам тавьж өгөөд явж байтал тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн талын хөл хавьцаа мөргөсөн, би мотоциклтойгоо явган хүний зам руу давж унаж, онхолдоод би ухаан алдаад нэг сэртэл цус гарсан байсан.  Би нэг хуруугаа тайруулсан. Одоо миний нуруу өвддөг ажил хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болсон. Би ганцаараа ажил хийдэг гэр бүлээ тэжээдэг байсан боловч тухайн ослоос болоод ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй гэртээ сууж хүнээс мөнгө зээлсээр байгаад маш их өртэй болсон. Одоо миний хохирлыг барагдуулж өгөх хэрэгтэй байна. Би гомдолтой байгаа” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн газрын үзлэг хийсэн: Хэрэг учрал гарсан гэх газар нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 21 дүгээр гудамжны 3 тоот хашааны урд талд ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэсэн машины асфальтан замтай, хоёр талаараа явган хүний замтай байна. ... Баруунаас зүүн тийш чиглэсэн хөндлөн асфальтан замын ертөнцийн зүгээр урд талд мустанг-5 маркийн улсын  дугааргүй тээврийн хэрэгсэл шороон хөрс дээр босоогоороо байлаа. Мотоциклийн хажуу талын явган хүний зам дээр их хэмжээний шингэн зүйл асгарсан, мөн ойр орчимд нь жижиг, жижиг хэмжээтэй, мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслйн бутарсан хэлтэрхийнүүд байх ба үүнийг .. гэрэл зургаар бэхжүүлэв. Тээврийн хэрэгслийг анх мөргөсөн гэх цэг нь Мөрөн сумын 9 дүгээр хороо руу явах чиглэлийн хөндлөн машины замын баруун талын боржуураас 55 см зайд /ертөнцийн зүгээр хойд зүг рүү/ байсныг А үсгээр тэмдэглэн, GPS ашиглан тогтооход N100 10 35.67, E 49 38 49. 82 солбилцолтой байлаа. ... А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 10 м 16 см зайд 34х30 хэмжээтэй тээврийн хэрэгслийн замаскаар бохирлогдсон гупер байсныг ... гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. А цэгээс 3,5 м зайд 30х27 хэмжээтэй, явган хүний зам дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг .. гэрэл зургаар бэхжүүлсэн. А цэгээс ертөнцийн зүгээр зүүн тийш 87 см зайд тээврийн хэрэгслийн их гэрлийн шилний хагархай болон жижиг, жижиг хэмжээтэй олон ширхэг мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслийн хэлтэрхийнүүд байсныг ..гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. ... гэх  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-11 тал/,

Эрх бүхий албан тушаалтны  “зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн: “...замын хэсэг нь: зохицуулдаггүй уулзвар, замын ангилал: хорооллын, замын хучилт: асфальт, зорчих хэсгийн гадаргуу: хуурай, замын онцлог: шулуун, зорчих хэсгийн өргөн: 7 м, үзэгдэх орчин: чөлөөтэй, үзэгдэх орчин: зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, цаг агаар: цэлмэг, замын харъяалал: суурингийн дотор, хөдөлгөөний чиглэл: эсрэг/ сөрөг хөдөлгөөнтэй, замын байгууламж: хашлагатай...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 тал/,

 Эд зүйл/ баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан/-д үзлэг хийсэн: “...Уг тээврийн хэрэгсэл нь мөнгөлөг саарал өнгийн тоёота веросса маркийн 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байх ба 13 дугаар багийн 26 дугаар гудамжны 10 тоот хашааны гадаа, ертөнцийн зүгээр баруун зүгт харан зогссон байв. ... Уг тээврийн хэрэгслийн копудны урд хэсэг будаг нь халцарч хонхойсон, хэлбэрээ алдсан, баруун урд талын их гэрэл хагарсан, урд гуперын баруун хажуу талын хэсэгт 34-30 хэмжээтэй хэсэг байхгүй болсон, баруун талын толь доош унжиж, гэмтсэн, тээврийн хэрэгслийн гаднах байдал замаск, сэв, зураасаар бохирлогдсон, өнгө үзэмж муутай байх ба тээврийн хэрэгслийн гадна үзлэгийн явц байдлыг .. гэрэл зургаар бэхжүүлсэн. Үзлэгийг цааш үргэлжлүүлж тээврийн хэрэгслийн жолооч талын хаалгыг онгойлгон үзэхэд түлхүүр кундоктор байхгүй, хөдөлгүүр унтраастай, араа Р дээр байв. Тээврийн хэрэгслийн дотроос жолооч талын эсрэг талын суудлын урд шалавчин дээр 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг байх ба үүнийг 3 гэж дугаарлан мэргэжилтэн гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав. Мөн голын хайрцган дотор ногоон өнгийн Heineken байсныг 4 гэж дугаарлан гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар түр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16 тал/,

Хохирогч М.Нын өгсөн: “... Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багт айлын байшин засварын ажил хийж байгаад 3 дугаар багт дүү Аг хүргэж өгөөд мотоцикльтойгоо гэр рүүгээ харих замд буюу Мөрөн сумын Наяд дэлгүүрийн хойд уулзварыг өнгөрч яваад хөдөлгөөнд оролцож байхад араас нэг тээврийн хэрэгсэл ирж байх шиг болохоор нь би урсгалынхаа баруун тал буюу боржуур луу шахаж, зам тавьж өгөөд явж байтал тухайн тээврийн хэрэгсэл миний зүүн талын хөл хавьцаа мөргөсөн. Би мотоцикльтойгоо явган хүний зам руу давж унаж онхолдоод би ухаан алдаад нэг сэртэл цус гарсан байсан. Сайн харахад хамар болон зүүн талын ядам хуруунаас их хэмжээний цус алдсан байсан. Тэгээд би хэвтээгээрээ баруун гараа дээшээ өргөж машин даллаж түргэн дуудаад өгөөчээ гэж орилсон. .. нэг тээврийн хэрэгсэл зогсоод түргэний эмнэлэг болон цагдаа, ар гэрийнхэн рүү маань ярьж хэлж тусалсан. .. осол гаргасан жолооч Б.С намайг мөргөчхөөд хаяж зугтсанд гомдолтой байна. Надад тусламж үзүүлсэн байсан бол би хуруугаа тайруулж, эд эрхтнээ алдахгүй байж ч болох байсан. Аймгийн нүдний эмч миний баруун нүдийг үзээд Улаанбаатар хотод очиж тусгай багажаар үзүүлж, доошоо суулт өгч байгаа эсэхийг нь тогтоолгох шаардагатай гэж хэлсэн. Тэгж байж яаралтай хагалгаанд орох эсэхээ шийдүүлнэ гэсэн боловч би одоогоор хуруугаа боолгох болон мөнгө төгрөгний асуудлаас болоод Улаанбаатар хот руу явж үзүүлж чадахгүй байна. ... эрүүл мэндээрээ ч тэр эдийн засгаараа ч тэр маш их хохирол амсаж байна. Одоо өмгөөлөгчийн зардал, эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого зэргээ Б.Саас нэхэмжилнэ, маш их гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29, 31 тал/,

Гэрч Б.Эын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн үед бөмбөгөр дээр вакцины гуравдугаар тун хийлгэхээр ганцаараа очоод найз Стай таарсан. С бид 2 уулзаад хойд тал руу гарч 0.75 литрийн хэмжээтэй нэг шил архи хувааж уугаад өдрийг өнгөрөөгөөд тус өдрийн барагцаагаар 20 цаг өнгөрч байхад гэртээ харихаар Сын машинтай С жолоогоо бариад хойд талаас захын замаар уруудаж орж ирээд зүүн эргээд Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр хальт зогсож машинуудыг өнгөрөөгөөд чигээрээ 9 дүгээр баг чиглэн цааш явж байх зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг болсон. Цаашаагаа зогсолгүй явах замдаа би “зам дээр байсан мотоциклийг мөргөчих шиг боллоо” гэж Сд хэлсэн. Бид хоёр тэр чигтээ цаашаагаа 14 дүгээр багт байх найз Гын гэр рүү явж байх замдаа С замын цагдаа руу яриад дугаар хайж асуугаад байх шиг байсан. Бид хоёр Гтай уулзаад “мотоцикль шүргээд явчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд бид гурав тухайн газарт очихоор шийдэж Г өөрийнхөө машиныг гаргаад бид хоёр машинд нь суугаад явсан. С машинаа Гын гэрийн гадаа үлдээсэн. Хэргийн газар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан. Тэгтэл С Б гэдэг цагдаатай яриад байх шиг байсан. Ярьж дууссаныхаа дараа С хэлэхдээ “цагдаа Б холдоод байж бай” гэж байна гээд 9 дүгээр багийн Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа бид гурав очоод байж байсан. С дахиад нөгөө цагдаатайгаа яриад “Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа байна” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө цагдаа нь ирээд Стай уулзах шиг болсон. Би бас тухайн үед гар утсаараа цахим хичээлээ үзээд явж байсан болохоор сайн анзаараагүй. Тэгээд тэндээсээ шууд Гын гэр рүү бид гурав очоод Сын машиныг Г жолоодоод бид гурав Сын гэрт очтол цагдаа нар ирсэн байсан. Ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,

Гэрч  Н.Дын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн үед гэрээсээ гараад ажил руугаа буюу Мөрөн сумын 14 дүгээр багийн 32-01 тоот руу машинтайгаа хөндлөн замаар Наяд дэлгүүрийн хойд талын уулзварыг өнгөрөөд явж байтал зүүн гарнаас нь их хэмжээний цус гараад хэвтэж байгаа хүн баруун гараа дээш өргөөд түргэний эмнэлэг дуудаад өгөөч гээд орилоод байсан. Би машинаа зогсоогоод тэр үл таних залууг харахад “машины замын хажуу талын явган хүний зам дээр хэвтчихсэн, зүүн гарнаас их хэмжээний цус гарсан байдалтай, мотоцикль тухайн хүнээс 1 метрийн зайтай л бас явган хүний зам дээр уначихсан байсан”. Би хурдан 7038103 болон 7038102 тоот утсанд дуудлага өгсөн. Тэгэхэд тэр залуу надаас “эхнэр рүү минь залгаад өгөөч” гэж гуйсан. Учир нь дахиад эхнэр рүү нь залгаад байгаа байдлыг нь хэлсэн. Тэгээд би тэр залуугаад юу болсон талаар асуухад надад “машин миний араас ирээд мөргөчихсөн, түс тас гээд чимээ гарсан би юу ч хараагүй, ухаан алдчихсан юм шиг байна" гэж хэлсэн. Би дахиад тэр хүнээс “та тэгээд хаанаас хаа хүрж явсан юм бэ” гэж асуухад надад “ах нь зам ангид ажилладаг, ажлаа тараад гэртээ харьж явсан, манайх 10 дугаар хороонд байдаг” гэж хэлсэн. Удалгүй цагдаа, эмнэлгийнхэн ирсэн. Ийм зүйл болсон... Би тэр хүнээс “та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан юм уу?” гэж асуухад “үгүй ээ, архи уугаагүй” л гэж надад хэлсэн... Тухайн залуу явган хүний зам дээр атийгаад хэвтчихсэн, зүүн гарнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай байсан. Миний харснаар зүүн гарынх нь ядам хуруу тасарчихсан, арьсан дээрээ тогтож байгаа юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Гэрч Г.Гын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21 цагийн өнгөрч байхад найз Б.С, Б.Э нар манай гэрт ирсэн. Ирэхдээ надад энэ хоёр “машинтай явж байгаад хүн шүргэчихлээ” гэж хэлсэн. Би тэр хоёрт хандаж тухайн газарт нь очъё гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө машиныг жолоодоод Б.С, Б.Э хоёрыг машиндаа суулгаад Мөрөн сумын 11 дүгээр баг буюу Наяд дэлгүүрийн хойд уулзвар дээр очиход цагдаа нар ирчихсэн байсан. Тэгэхээр нь би “цагдаа нар байгаа юм чинь дэмий дэмий, буцъя” гэж хэлээд буцаж явах замд Б.С гар утсаараа замын цагдаа Б руу залгаад “би хүн шүргэчихлээ, чиний байгаа газрын ослыг би гаргасан юм, би Есөн-Эрдэнэ дэлгүүрийн гадаа байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь Б хариуд нь юм хэлээд байх шиг байсан Бын яриа надад сонсогдоогүй. Утсаар ярьж дууссаныхаа дараа С хэлэхдээ “Б энд байж бай" гэж байна гэж хэлсэн. Удалгүй замын цагдаа Б машинтайгаа Есөн-Эрдэнэ дэлгүүрийн ойролцоо засмал зам дээр ирээд зогссон. С очоод уулзаад байсан. Уулзаж дууссаны дараа С ирээд надад болон Эт юм хэлээгүй. Тэгэхээр нь би шууд тэр хоёртой цуг гэр лүүгээ харьсан. Манай гэрт очоод дахиад Б цагдаа руу залгасан. Б цагдаа Саас “машин чинь хаана байгаа юм, гэрийн хаягаа хэл” гэсэн. Тэгэхэд нь С гэрийн хаягаа хэлж байсан. Тэгээд би Сын машиныг унаад Э С нарын хамт Сын гэрт нь очиход цагдаа нар ирчихсэн байсан... С архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Бага зэргийн согтолттой байх шиг байсан... Бид хоёр хөдөлгөөнд оролцож байгаад мотоцикльтой хүн шүргэчих шиг боллоо, одоо яах вэ гэж хэлсээр ирсэн... Миний мэдэхээр тухайн орой хоёр удаа л ярьсан. Эхлээд ярихдаа С “наад ослыг чинь би гаргачихсан юм, мотоцикльтой хүнийг шүргэчихсэн юм аа” гэж хэлсэн. Дараа нь С ярихдаа “яах вэ андаа” гэж асуухад цагдаа Б “машин чинь хаана байгаа юм, гэрийнхээ хаягийг хэл” гэсэн, С хариуд нь гэрийн хаягаа хэлсэн. С утсаар ярихдаа чанга яригч дээр нь тавиагүй байсан учир замын цагдаа Бын яриаг бол сайн сонсож чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42 тал/,

Гэрч А.Бын өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 24 цагийн цагдаа зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж байсан... Тухайн орой хэргийн газарт үзлэг хийж байх явцад зохицуулагч байцаагч С.Бат надад “ахын дүү ойр хавиар осол гаргасан тээврийн хэрэгсэл байж магадгүй дээ, ойр хавиар үзчих” гэсэн. Тэгтэл ийм дугаар над руу залгаад байсан. Эхлээд ярихдаа С байна аа гээд олигтой юм ярихгүй болохоор нь би завгүй байсан тул утсыг нь салгасан. Удалгүй дахиад над руу залгаад ажил төрөл сайн уу, өнөөдөр гарж байгаа юм уу гэх мэтээр асуугаад байхаар нь би завгүй байсан учир дахиад салгасан. Тэгтэл дахиад над руу залгаснаа “наад осолтой чинь би холбоотой юм аа” гэхээр нь би “чи мөргөчихсөн юм уу” гэж асуухад “би яг мөргөсөн эсэхээ мэдэхгүй... байна” гэж надад хариулсан. Би Саас “чи одоо хаана байна” гэж асуусан чинь Есөн-Эрдэнэ дэлгүүрийн энд байна гэж хэлэхээр нь би шууд яваад очтол С 9 дүгээр багийн засмал зам дээр ганцаараа зогсож байсан. Би машинаасаа буугаад Саас юу болсон талаар асууж тодруулахад “миний хажууд сууж байсан хүн намайг мотоцикль мөргөчих шиг боллоо гэж надад хэлээд байна, би мотоцикль мөргөсөн гэдгээ огт мэдэхгүй байгаад байна” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би терминал багаж дээр улсын дугаарыг нь шүүж шалгах гэсэн боловч надад улсын дугаараа хэлэхгүй байсан. Би Саас машин чинь хаана байгаа юм гэж асуухад надад бас хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би машин руу суу гэж хэлэхэд суухгүй байсан. Тэгээд би ойр хавийн гудамжаар машин нь байна уу гэж шалгахад байхгүй байсан. Буцаад ирэхэд С явчихсан байсан. Тэгээд би хэргийн газар дээрээ буцаад очиход бүрэлдэхүүн цагдаагийн газар луу буцчихсан байсан. Хэргийн газарт шинжээч л байсан. Тэгээд би ажил руу явах замд дахиад надтай холбогдоход нь би гэрийн хаягийг нь дахиад лавлаж асуухад гэрийн хаягаа надад хэлсэн, би жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд мэдэгдэж, хамт очсон... Би яг хэдэн удаа ярьсныг нь сайн мэдэхгүй байна... Бид хоёр ямар ч харилцаа холбоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн: “...1. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн байна.    

2. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

4. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байна.

5. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.14 дэх хэсэгт заасан “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байна.

6. Жолооч Б.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийн а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах гэсэн заалтуудыг зөрчсөн байна...” гэх магадлагаа /хх-ийн 45-46 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 392 дугаартай: “...М.Нын биед мэдрэлийн ёзоорын гэмтэл, зүүн 4 дүгээр хуруу угийн шивнүүрээр тасарсан, шарх, баруун нүдний ухархайн ханийн хугарал, зүүн бугалага, хэвлийн баруун доод хэсэг, зүүн өгзөгний дээр, зүүн шилбэ, зүүн шагай, баруун цавинд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх Гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. Уг гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. М.Нын биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба ухархайн ханийн хугарал, бусад цус хуралт зулгаралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ядам хурууны тасрал, шивнүүр ясны хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10 хувиар тогтонги алдагдана. Зүүн хөл мэдээгүй болсон нь КТГ-н шинжилгээгээр бүрэн оношлогдохгүй. MRI шинжилгээгээр оношлогддог тул М.НямОчирын зүүн хөл мэдээгүй болсон нь онош тодорхой бус учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 392 дугаартай: “М.Н гэх хуруу шилтэй цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай: “...Б.Сын гэх хуруу шилтэй цуснаас 0.6 хувь илэрсэн. Цусанд илэрсэн 0.6 промилли нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 62 тал/,

Ихэрмөрөн-Аудит ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №2145617200501 дугаартай: “...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Б.Сын 14-99 УБӨ дугаартай Toyota Verossa маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 3.500.000 төгрөгөөр үнэлж саналыг хүргүүлж байна...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 77-78 тал/,

Шинжээч Б.Цолмонгийн өгсөн: “...Б.Сын хуруу шилтэй цуснаас 0.6 промилли спиртийн агууламж илэрсэн бөгөөд энэ нь хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Уг дүгнэлтэд спиртийн агууламж гэдэг үгийг оруулж бчиээгүй байна. Промилли гэдэг нь цусан дахь спиртийн агууламжийг хэмжих нэгж юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 тал/,

Гэрч Б.Эийн өгсөн: “...М.Н нь манайх компани байгуулаагүй байхад явган замын ажил хийж байхад нэг хүн дагуулж ирээд тухайн ажлыг хийж байсан. Тэгээд таньдаг болоод дараа нь энд тэнд ажил гарахаар дуудаад ажиллуулдаг байсан. Ажилдаа их сайн, архи уудаггүй, ажил тасалдаггүй хүн байгаа юм... М.Н нь 2017-оос 2018 оны үед бид нартай ажил хийлэг байж байгаад, манайх 2020 онд компаниа байгуулаад 2021 онд нэлээн олон зам, давааны ажил олон сумуудад авсан. Тэгээд Нямаа буюу М.Ныг ажилд сайн болохоор нь ажиллаж өгөөч гэж хэлээд замчин буюу хар ажил хийх ажилд авсан. Үндсэн ажилтнаар авах гэхээр манайх нийгмийн даатгал төлөх болоод байсан болохоор албан ёсоор тушаал гаргаж ажилд аваагүй, тухайн ажил болгон дээр үнээ тохироод аман болон бичгээр гэрээ хийж авч ажиллуулсан юм. Тэгээд тус аймгийн Алаг-Эрдэнийн Хавиргын даваанаас эхлээд Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Мөрөн суманд ирээд Тосонцэнгэлийн төвийн зам засвар болон Хар морьтын даваанд ажил хийж байгаад Галт сум руу ажил гараад явах гэж байгаад Нямаа буюу М.Н осолд орсон гээд явж чадаагүй тэгээд манайх тус ажлыг хийгээд хүлээлгээд өгсөн байгаа... Миний дээр дурдсан сумдуудаар М.Н нь явж ажиллаад тухай бүр ажлаа дуусаад авсан цалин нь нийтдээ ойролцоогоор 7.000.000 орчим төгрөг болж байна. Манай өмнө өгсөн албан бичиг дээр 10 сая гэж бичигдсэн нь буруу болсон байна. Замын хар ажлын үнэлгээ харьцангуй өндөр байдаг бөгөөд манай бүх гар ажиллагаагаар хийх хар ажпуудыг ихэнхийг нь М.Н нугалдаг юмаа. Дээрх цалингийн баримтууд зарим нь хуулгаар гарах байх, зарим нь бэлнээр өгсөн байгаа.... Өөрснөө бэлнээр цалингаа авна гэдэг байсан болохоор зарим тохиолдолд бэлнээр, каримт тохиолдолд дансаар өгч байсан. Цалин өгөхдөө би эсвэл манай инженер Ц л цалин өгдөг байсан. Дээр хэлсэнчлэн манай М.Ныг албан ёсоор тушаая гаргаж ажилд аваагүй болохоор цалингаас нийгмийн даатгал, татвар зэрэг ямар нэгэн суутлаг авахгүйгээр ажилласан хоногийг нь тооцоод гар нь өгдөг байсан... Галт сум руу ажил гүйцэтгэх гэрээг хэзээ байгуулсан талаар сайн санахгүй байна, миний бодлоор М.Н нь тогтсон гарын үсэггүй юм шиг байна лээ өөрийн нэрээ янз бүрээр бичдэг байхаа. Тухайн гэрээнд манай инженер зурсан юм шиг байна, өөрөө байгаагүй хөдөө ажлаар явсан үе таарсан байх. Тэгэхдээ манай инженер утсаар яриад цалин хөлсөө тохироод зөвшөөрөл аваад өөрөө зурсан байна... Тухайн гэрээнд заагдсан ажил нь Улаан-Уул, Рэнчинлхүмбэ, Галт, Жаргал, Шинэ-Идэр чиглэлийн замд хийгдсэн Галтанд 3, Улаан-Уулд 2, Рэнчинлхүмбэд 1 нийтдээ 6 ажил хийж гүйцэтгээд авах байсан цалин нь 8 сая төгрөг гэж тохиролцоод гэрээ байгуулсан юм. Дээрх ажлууд нь хар ажил ихтэй байсан болохоор Нямаа буюу М.Н голлон гүйцэтгэх байсан. Модон гүүрнүүдийн засварын ажил байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-р тал/,

Шинжээч Г.Алтайгийн өгсөн: “...Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй... М.Нын биед учирсан мэдрэлийн ёзоорын гэмтлийг клиник буюу бодит үзлэгийн аргаар гаргасан, үзлэгийн тэмдэглэлд зүүн хөлийг идэвхгүй аргаар хөдөлгөхөд хөдлөхгүй эмзэглэлтэй энэ үед өнгөц болон гүний мэдрэхүйг давхар шалгасан, мөн энэ талаар үзлэгийн тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэмтэл нь багажийн аргаар “МКГ шинжилгээгээр нарийн оношлогдох боломжтой байдаг бөгөөд дээрх гэмтлийг, гэмтлийн зэрэгт хамааруулаагүй, энэ талаар дүгнэлт хэсэгт тусгасан болно. Баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтэл нь гадна талаасаа мэдэгдэх боломжгүй КТГ-ийн шинжилгээн дээр үндэслэж гаргасан... М.Н нь осолд орсноос хойш 5 хоногийн дараа ирсэн бөгөөд нүүр хэсэгт ил харагдах цус хуралт гэмтэл харагдаагүй. Баруун нүдний ухархайн ханын хугарал гэмтлийг шинэ хуучин гэдгийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмч тогтооно... М.Нын биед үүссэн гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаа буюу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 100-р тал/

Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 89-92-р тал/,

2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17 тал/,

Прокурорын 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 31 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” тогтоол /хх-ийн 18 тал/,

Мөрдөгчийн “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай” санал /хх-ийн 19 тал/,

Прокурорын 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 34 дугаартай “эд хөрөнгө битүүлжлэх тухай” тогтоол /хх-ийн 20-21 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” санал /хх-ийн 22 тал/,

Мөрдөгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /хх-ийн 23 тал/,

Эд хөрөнгө битүүмжилсэн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 24 тал/,

Шүүгдэгч Б.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж “... Би Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Харин эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед мотоциклийг шүргэснээ мэдээгүй, хэрэв мэдсэн байсан бол анхны тусламжийг үзүүлэх мэдлэг чадвар надад байсан. Миний машины хажууд сууж явсан Э мотоцикль шүргэчих шиг боллоо гэж хэлэхээр нь би “нээрээ юм шүргэчихсэн юм биш биздээ” гэж бодоод Г, Э нарын хамт буцаж очсон... Би тухайн үед ажлын газраасаа ээлжийн амралтаа авчихсан, ажлаа хийхгүй амарч байсан тул амралтын хугацаанд энэ асуудал маань шийдэгдчих байх гэж бодсон юм... Би хэрэг гарсан өдрөөс хойш өдөр бүр хохирогч Нын гэрт сувилагч авч очиж тариа хийлгэдэг байсан. Би Ныг бүтэн биеийн томографикт үзүүлж харуулсан, бас өдөр болгон шарлаганд нь хүргэж өгдөг байсан. Хэрэгцээтэй эм тариа авч өгсөн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд өдөр болгон хоол цайг нь зөөж өгдөг байсан. Нийтдээ Нт 1.100.000 төгрөг орчмыг эмчилгээнд нь зарцуулсан. Бас хоол хүнсгүй болчихлоо гэж хэлэхээр нь бэлнээр 400.000 төгрөг өгсөн. Утас болон мотоциклийг нь янзалж засварласан байгаа. Мотоцикльд нь шинэ гинж авч хийж өгсөн, ачааг нь гагнуулсан, шинэ дөрөө хийж өгсөн, бензиний крант шинийг суулгаж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-р тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

              Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч М.Н болон гэрч Б.Э, Н.Д, Г.Гончиг, А.Б, шинжээч Б.Цолмон, Г.Алтай, гэрч Б.Э нарын  мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Хос-Эрдэнийн магадлагаа, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 392 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт нь шүүгдэгч Б.Сын гэм буруугаа  хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын  тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг шууд болон шууд бусаар гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзлээ.

2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн мөрдөгчийн магадлагаагаас үзэхэд зам тээврийн осол гарахад  шүүгдэгч  Б.С нь хөдөлгөөнд аюуд саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээг аваагүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  тээврийн хэрэгслийг жолоодож Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.

              Шүүгдэгч Б.С нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Сын үйлдэл Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан хүндрүүлэх шинжийг агуулж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол  болон яллах дүгнэлт  зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С нь 2021 оны 9 дүгээр сарын 10ы өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт Наяд дэлгүүрийн хойд уулзвараас  9 дүгээр баг руу явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Тоёота Веросса” маркийн 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Ирвэс маркийн улсын дугааргүй мотоцикльтой мөргөлдөж, хохирогч М.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  М.Нын биед хүндэвтэр хохирол учирч эмчилгээний зардалд 16.921.200 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүгдэгч Б.С нь хохирогч М.Нт  1.237.500 төгрөгийг төлсөн байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад хохирогчийн эмчилгээ оношилгоотой холбоотой зардалд

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 17.500 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 17.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөгжил мөрөнгийн 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 21.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 36.000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт,

Орбит эмнэлгийн 45.000 төгрөгийн НӨАТ-ын баримт,

Хөх туг фарм ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 6.800 төгрөгийн НӨАТ-ын баримт,

 Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 37.500 төгрөгийн баримт,

Тунамал фарм трейд ХХК-д 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 8.800 төгрөгийн зарлагын баримт нийт 189.600 төгрөг,

Замын зардал хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 52.800 төгрөгийн зорчих тасалбар, 

Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 52.800 төгрөгийн зорчих тасалбар, Х.Ганчимэгийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт М.Ныг гэрээс нь эмнэлэг хүртэл 18 удаа явсан нийт 360.000 төгрөгийг М.Ноос авсан болохыг тодорхойлов гэх тодорхойлолт нийт 465.600 төгрөг,

Хохирогч М.Нын гаргаж өгсөн баримтаас 655.200 төгрөгийн нотлох баримтаар үнэлж,

Орбит эмнэлгийн мэс заслын төлбөр 3.500.000 төгрөгийн баримт,

Дээрх зардлаас өмгөөлөлийн хөлс болон түүнтэй холбогдон гарсан бусад зардалд 2.451.500 төгрөгийг нэхэмжилж байх боловч шүүх нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч заавал өмгөөлөгч сонгон авсан байх талаар хуулийн шаардлага байхгүй, нөгөөтэйгүүр хохирогч нь өөрийн эрхийг хамгаалуулах зорилгоор өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д заасанд хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасан зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газар батлахаар хуульчилсан байх ба хохирогч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч, сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй зардалд хамаарахгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Мөн хохирогчиийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэм хор учруулах үед хохирогч олох ёстой орлого 14.000.000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Саас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч М.Н нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

              Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

              Шүүгдэгч Б.Сын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Б.Сын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

              Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Б.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хөвсгөл  аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 26-10 тоотод оршин суудаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 89, 91-92, 95-99 талд авагдсан, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоодох эрхийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин хаягийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

              Шүүгдэгч Г.Санжаажавын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын хор уршиг шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд төлж, үлдэх 2.156.525 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34х30 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хийсэн гэрлийн шилний хуванцар хагархай 3 ширхэг, замаскаар бохирлогдсон мөнгөлөг саарал өнгийн буферийн хагархайнууд 60 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, Heineken нэртэй лаазтай пиво 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгаж нь зүйтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.С нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Зовогт Бын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т  зааснаар тэнссэн хугацаанд Б.Сыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

4. Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Ст хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарласугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг нь тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ст оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн ял, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг 3 /гурав/ сараар хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар эрх хасах ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ эхэлсэн өдрөөс эхлэн тоолж, биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар хохирогч М.Ниын нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн зардал 2.451.500 /хоёр сая дөрвөн зуун тавин нэг мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.С нь хохирогч М.Нт  1.237.500 /нэг сая хоёр зуун гучин долоо мянга таван зуу/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч нь олох ёстой орлого 14.000.000 /арван дөрвө сая/ төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдсугай.

11. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн тоёто виросса загварын 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 10 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тоёто виросса загварын 14-99 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Б.Ст буцаан олгосугай.

12. Эрүүгийн 2138000000487 дугаар хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34х30 см хэмжээтэй тээврийн хэрэгслийн буферийн хагархай хэсэг 1 ширхэг, тээврийн хэрэгслийн хийсэн гэрлийн шилний хуванцар хагархай 3 ширхэг, замаскаар бохирлогдсон мөнгөлөг саарал өнгийн буферийн хагархайнууд 60 ширхэг, 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр нэртэй пиво 1 ширхэг, Heineken нэртэй лаазтай пиво 1 ширхэг зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Б.Ханбүргэдэд даалгасугай.

14.   Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      А.ДӨЛГӨӨН