| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/03329/И |
| Дугаар | 179 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 179
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Рокмон бюлдинг А тоотод байрлах Сар шинэ интернэшнл ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Нархан 59 дүгээр байрны 34 тоотод оршин суух, Чонос овогтой Хуягийн Төмөр-Очир /РД:ТЗ85042713/
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Ард Аюуш гудамж 10 дугаар байрны 43 тоотод оршин суух, Хөтчин овогтой Содномдаржаагийн Цогтсайхан /РД:ЧБ85050671/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.278.294 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201150766 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул 2.278.294 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.278.294 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ нь хариуцагч Х.Төмөрхуяг, С.Цогтсайхан нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2.278.294 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч нар 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдөр манай байгууллагатай ЗГ1201150766 тоот дугаартай зээл ба барьцааны гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,7 хувийн хүүтэй зээлсэн. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул 2.278.294 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2.278.294 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ нь хариуцагч Х.Төмөрхуяг, С.Цогтсайхан нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.278.294 төгрөгийг хариуцагч нар бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.403 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 25.701 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 25.701 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Сар шинэ интернэшнл ББСБ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ