Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Наранмөнх

Хохирогч Б.Б*******ийн өмгөөлөгч Д.Содномдорж,

Хохирогч Д.Д************,

Шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д*******ын Х********, Д*******ийн Д************ нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Х******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Д************ы биед хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

Шүүгдэгч Д.Д************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хууль бусаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Х******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Д************ы биед хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

шүүгдэгч Д.Д************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хууль бусаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************* дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-23-24х),

Шүүгдэгч Д.Х********ий мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Манай хуурай ах Ганбаатар тухайн үед Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд махны үйлдвэрийн хүнтэй уулзах ажлаар ирэхээр болоод надаар машинаа бариулаад бид хоёр 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Мөрөн суманд ирсэн юм. Тухайн өдөр бид хоёр 50 100 гэх нэртэй буудалд байрласан бөгөөд буудалд байхад Б******* бид хоёр дээр ирсэн юм. Бид 3 юм яриад сууж байтал манай ах Ганбаатарын гар утас руу дуучин Дэлгэрмөрөн залгаад Барилгачин гэх нэртэй буудалд хүрээд ир гэж хэлсэн. Бид 3 тухайн өдөр нар жаргасан байхад Дэлгэрмөрөний байгаа газар очоод тэнд нэг виски хувааж уугаад Б*******, Ганбаатар ах бид 3 тэндээс буудал руугаа явахаар гарсан. Түрүүлж Б******* шатнаас доош уруудсан, араас нь би явж байсан, миний ард Ганбаатар ах явж байсан. Тэр үед Д************ гэх үл таних залуу шатаар зөрөхдөө манай ах Ганбаатарыг мөрлөөд унагаачихсан. Би тэр үед чи яаж байгаа юм бэ гээд Д************ гэх залууг гараас нь барихад нэлээн өндөр залуу миний араас намайг бариад шатны доош буулгасан. Тэгтэл тэр Д************ гэх залуу хамт явж байсан хоёр үл таних залуугийнхаа хамт намайг унагаагаад миний бие рүү өшиглөөд байсан. Тэгэхэд нь манай найз Б******* дундуур ороод салгах гэхэд Д************ гэх намхан үл таних залуу нь Б*******ийн зүүн гарыг хөшөөд мушгисан. Б******* гар эвгүй болчихлоо шдээ гэж хэлээд бид нараас зайдуу болоод суучихсан. Түүний дараа тэр үл таних хүмүүс явах гээд байхаар нь би та нар хүний гар ийм болгочхоод хайчих гээд байгаа юм бэ цагдаа дуудсан байгаа та нарыг явуулахгүй гэж хэлээд би машинаараа гарцыг нь хаагаад зогссон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг болон Б*******, Д************ гэх залуу болон бас нэг өндөр залууг аваад цагдаагийн газарт ирсэн. ...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Д************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 11-ний шөнө би дүү нарын хамт Мөрөн сумын 1 дүгээр багийн хойд тал дээр байж байгаад төв рүү орж Барилгачин зочид буудалд орж амрахаар явж очсон тэгээд хашаа руу нь машинтай явж ороход буудлын жижүүр эгч буудлынхаа гадаа шатан дээрээ зогсож байсан би нэг дүүгийн хамт буудалд өрөө байна уу гэж асуухад өрөө байхгүй дүүрсэн гэсэн. Тэгэхээр нь би дүүгийн хамт Мөрөнд буудал олдохгүй юм байна гээд чанга дуугаар хоорондоо ярьсан чинь буудлын гадаа тамхи татаад зогсож байсан. Хоёр ахын нэг нь бид 2-т хандаж хөөе 2 гөлөг минь дуугаа байхгүй бол тархин дээр чинь шил хагална шүү гээд нэг вискиний шил нэг гартаа бариад далайсан тэгэхээр нь би тэр хоёр ахад за балайраад байгаарай ууж идсэн юмаа шингээрээ яахаараа та хоёр зодуулдаг юм гэсэн нэг залуу нь ямар том дуутай 2 гөлөг вэ наашаа хүрээд ир гэхээр би яахаараа чам дээр очдог юм гэсэн чинь чи хэнтэй харьцаж байгаагаа мэдэж байна уу хүрээд ир гэхээр нь би яваад очсон чинь нэг бор цараатай махлаг дуу ах нь намайг цамцны захнаас гараараа барьж аваад боогоод хана руу шахсан тэгсэн машинаас манай дүү бууж ирээд бид хоёрыг салгасан. Тэгсэн нөгөө ах бид хоёрыг нийлж зодох гэж муу гөлөгнүүд гэснээ архины шил хагарах шиг болсон тэгсэн миний хажууд байсан дүү нөгөө залуугийн гарыг нь барьж авсан. Золоо гээд дүү маань машинаас бууж ирээд тэр ахыг араас нь татаж архины шилийг нь гараас нь салгасан. Тэр хоёр салгаагүй байсан бол намайг тэр хагалсан архины шилээр цохих байсан. ... тэгээд бид нар машиндаа суугаад байж байхад нөгөө махлаг бор ах нь бид нарын машины араар тойрч өөрийнхөө машин дээр очоод машинаа асаагаад ухарч бид нарыг гаргахгүй байдлаар машинаа тавьж зогсонгуутаа машиныхаа араас нэг жижиг хүрз гаргаж ирээд та нарыг бүгдийг чинь ална гээд далайгаад ирсэн чинь тэр нүдний шилтэй ах нөгөө хүрз барьсан ахыг урдуур хаагаад орсон. Золоо тэнд тэр ахдаа хэрэлдээд байж байхад миний машиныг барьж явсан дүү Гантулга бууж ирээд Золоог машинд суулгах гээд тэр хоёр маргалдсан. Би нүдний шилтэй ахтай юм яриад зогсож байхад нөгөө ах хүрзээ барьсан зогсож байхаар нь хүрзтэй гар луу нь өшиглөсөн чинь хүрз нь газарт унахаар нь хүрзийг нь аваад жижүүр эгчид наад хүрзээ аваад нуучих та бүгдийг нь харсан шүү одоо цагдаа ирж байгаа гэж хэлээд байж байтал нүдний шилтэй ах над дээр ирээд та нар бид нарыг барахгүй хэний хүмүүстэй орооцолдож байгаагаа ч мэдэхгүй муу бацаанууд гээд миний хамар хэсэгт мөргөсөн тэгэхээр нь би ингэж мөргөдөггүй юм гээд маргалдаад байж байхад цагдаа нар ирээд бид нарыг цагдаагийн газар луу аваад явсан. ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.Д************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед Д.Х******** гэх хүнд Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Барилгачин зочид буудлын гадаа хогийн савны тагаар нэг удаа нүүр лүгээ цохиулсан. Улмаар миний шүд эмтэрч, цуурч, хугаралттай гэж эмнэлгийн дүгнэлт гарсан. ...” гэх мэдүүлэг (хх-30, 39-40х),

Хохирогч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “... Д************ гэх залуу миний биед халдаж, зүүн гарын тохой мултарсан юм. Би гэмтэл авснаас хойш Улаанбаатар хот болон Мөрөн суманд эмчилгээ хийлгэсэн. Би Д************ гэх залууд гомдолтой байгаа. Гэмтэлтэй байх хугацаандаа би 30 гаруй хоног ажлаа бүрэн гүйцэд хийж  чадалгүй, ажлаа алдсан. Уг гэмтлээс болж эмчилгээ болон бусад зардалд 1,400,000 төгрөг гарсан. ...” гэх мэдүүлэг (хх-34, 36-37х),

Гэрч Э.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найзуудын хамт 1 дүгээр хорооны тал дээр машинтайгаа байж байгаад шөнө 4 цагийн үед Барилгачин зочид буудал орохоор ирсэн өрөө байхгүй гэж хэлэхээр нь буцаад гараад ирсэн чинь Довдон ах нэг бор махлагдуу ахтай барилцаад авцан хажууд нь нэг нүдний шилтэй ах нартай маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь Довдон ах дээр очоод тэр хоёрыг салгах гэтэл машин барьж явсан манай найз Гантулга ирээд намайг тэр хоёроос холдуулаад машиндаа суулгасан. Тэгээд би хэсэг сууж байгаад тэр хоёр хэрэлдэж маргалдах гээд байхаар нь би дахиж машинаас гарч очоод нөгөө махлаг бор ах архины шил хагалаад чичээд байхаар нь архины шилийг нь гараас нь салгаж авсан. Тэгсэн нөгөө ах Довдон ахыг хогийн савны тагаар нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгээд Гантулга гарч ирээд тэр хоёрыг салгаад намайг машин руу оруулсан. Тэгээд бид нар хөдлөөд явах гэж байтал машинаараа бид нарыг хаагаад явуулахгүй зогсохоор нь Довдон ах буугаад маргалдаад байж байхад цагдаа нар ирсэн.   ...” гэх мэдүүлэг (хх-42-43х),

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн орой 23 цагийн үед Довдон ах над руу утсаар залгаад ах нь жаахан архи уугаад согтчихлоо чи ирээд машин бариад өгөөч Аянчин дээр байна гэхээр нь очсон. ... Барилгачин зочид буудалд очсон. Тэнд өрөө байхгүй байгаа талаар хэлсэн чинь Банзрагч, Золбаяр хоёр буугаад өөрсдөө орж үзэхээр буудлын гаднах шатаар өгсөж байхад урдаас нь зөрөөд хоёр хүн бууж ирж байсан. ... нөгөө зөрж гарсан хоёр, бас нэг залуутай нийлсэн зогсож байсан. Тэгсэн тэр гурван залуугийн нэг нь манай хоёр найз руу дайраад байсан. Тэгээд тэр хэд тэнд маргалдаж эхэлсэн. Машинаас Довдон ах буугаад тэр 5 дээр очсон. Тэгсэн бүр илүү маргалдаад барилцаж аваад нэг нэгнийгээ салгаад байж байхад нэг өндөр бор цараатай ах архины шил хагалаад Довдон ах руу дайрсан. ...Довдон ах зүгээр байгаач гээд нөгөө өндөр бор ахыг түлхсэн чинь ард нь хогийн сав байж таараад хөлөөрөө түлхэж унагаасан тэгсэн тэр махлаг бор ах нь тэр тагийг аваад Довдон ахын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Машины урд талд нэг нүдний шилтэй ах Банзрагч ахын гараас барьчхаад зууралдаад тавихгүй байсан. Банзрагч ах цаана чинь хүн аллаа шдээ гээд нөгөө нүдний шилтэй залуугийн гарыг өөрийнхөө гараас түлхэж тавиулаад нөгөө тагийг барьж Довдон ахыг цохисон залуугийн барьж байсан тагийг гараас нь салгаж авч шидсэн....” гэх мэдүүлэг (хх-45-46х),

Гэрч Д.Эрдэнэпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... машины гэрэл тусахаар нь би буудлынхаа үүдэнд гарахад хоёр залуу машинаас бууж ирээд гаднах шатны доод талд ирээд эгч өрөө байна уу гэхээр нь манай буудлын өрөө бүгд хүмүүстэй байсан учир манайх сул өрөө байхгүй байна гэж хэлчхээд би буцаад буудал руу орсон. Орж явахад 202 дугаартай өрөөнд орсон байсан 2 залуу надтай зөрөөд гарч байсан. Удалгүй гадаа хүмүүс зодолдоод байгаа юм шиг чимээ гарахаар нь гарч хартал буудлаас гарч байсан хоёр залуу болон буудлын өрөө асууж ирсэн хүмүүс хоорондоо хэрэлдээд барилцаж авцгаасан байсан. Тэгэхээр нь би тэр хүмүүст хандааж дотор хүмүүс амарч байна энд зодолддог газар биш одоо боль гэж шаардлага тавьсан чинь миний хэлж байгааг ойлгож сонсож байгаа хүн байхгүй болохоор би цагдаа дуудлаа шүү гэж хэлсэн тэгсэн ч нэмэргүй барилцаж аваад хэрэлдээд том, том дуугаралдаад зодолдоод байсан. Тэгээд өөрсдөө цагдаа дуудсан байх. Удалгүй цагдаа нар ирсэн. ...” гэх мэдүүлэг (хх-48-49х),

Гэрч Ц.Банзрагчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... барилгачин буудал орсон. ...өрөө байна уу гэхэд өрөө байхгүй гэсэн тэгэхээр нт Довдон ах бид хоёр буцаад гарсан. Тэгсэн шатны хажууд Аянчин бааранд дуучин Дэлгэрмөрөнтэй хамт байсан залуу нэлээн муудсан виски уучихсан зогсож байсан. Би машинд суугаад араас Довдон ах суух гэж байтал нөгөө залуу гуйлгачдаа зайлцгаа гэсэн. Довдон машинд суух гэж байснаа болиод нөгөө залуу дээр очоод та юу гээд байгаа юм гэсэн чинь нөгөө залуу та нар намайг танихгүй байна уу айс топын хэн байна гэлээ одоо нэрийг нь санахгүй байна. Аав, ахыгаа дуудчих та нартай юм ярихгүй гээд гээд вискиний шилээр далайгаад цохих гээд байхаар нь Золоо бид машинаас буугаад нөгөө хоёр дээр очоод вискиний шил бариад байсан ахыг бариад авсан. ... нөгөө махлаг ах хогийн сав барьчихсан гүйгээд байсан. Тэгснээ Довдон ахыг нөгөө ах чинь хогийн саваар цохиод яваад очтол Довдон ахын амнаас цус гарсан шүд хөдөлчихлөө гэж байсан. Тэгсэн нөгөө махлаг ах машин руугаа гүйж очоод нэг богино иштэй хүрз аваад та нарыг ална гээд байсан. Тэгээд цагдаа ирсэн. ...” гэх мэдүүлэг (хх-51-52х),

Гэрч З.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... бид нар барилгачин буудлын гадаа очоод бид нартай хамт явсан хоёр залуу буудлын өрөө асуухаар машинаас буугаад буудал руу орсон бид нар тэр хоёрыг хүлээх зуураа машиндаа пиво уугаад сууж байхад буудлын гадаа архины шил хагарах чимээ сонсогдсон машин дотроос харахад бид нартай хамт явсан хоёр залуу бас өөр гурван залуутай хэрүүл маргаан үүсгэж байгаа байдалтай харагдсан. Тэгсэн нөгөө гурван залуугийн нэг хар хувцастай залуу нь надтай хамт явсан ногоон цамцтай залууг буудлын гадаа байсан хогийн саваар цохих гээд далайгаад байсан. Тэгж байгаад хогийн савны тагаар нь ногоон цамцтай залууг нүүр хэсэгт нь цохисон. Тэгээд надтай хамт явсан ногоон цамцтай залуу маргалдаж байсан нүдний шилтэй залууг үүрч унагаасан. Тухайн үед ногоон цамцтай залуугийн амнаас цус гарсан байсан. Шүд хөдөлчихлөө гээд байсан. Нөгөө нүдний шилтэй залуу нь гар нь өвдөөд байгаа бололтой гараа барьж байгаа харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг (хх-54-55, 76х),

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед буюу 2021 оны 10 дугаар сарын 11-12нд шилжих шөнө бид нар Хөвсгөл аймгийн Мөрөн сумд байдаг Барилгачин зочид буудлаас гарсан. Тэгсэн Х********, Б******* бид гурвыг гадаа шатаар доош буугаад явж байхад өөдөөс танихгүй 3, 4 залуу ирээд намайг шууд мөргөөд унагаачихсан. Тэр үед миний нуруу татчихсан байсан. Тэгээд нөгөө Х******** Б******* хоёр яаж байгаа юм бэ, нуруу нь татчихсан хүнийг гээд тэр залуучуудтай маргалдсан. Тэгээд тэр хэд хоорондоо барилцаад бужигналдаад л байсан, миний нуруу татчихсан байсан болохоор оролцоогүй байсан, ер нь бол айхтар зодоон цохион болоогүй, тэд нар бөөндөө эхлээд Х******** рүү дайраад байхаар нь Б******* очиж салгах гээд очиход ногоон цамцтай залуу нь Б*******ийн гарыг нь мушгиад эвгүй болгочих шиг болсон, тэгээд л машинд байсан охидууд нь гарч ирээд салгасан. Нөгөө хэдэн залуучууд нь зугтаж явах гээд байсан болохоор нь би өөрийнхөө машинаар хааж зогсож байгаад цагдаа дуудсан. Тэгээд цагдаа нар ирээд Б*******, Х******** болон нөгөө залуучуудыг аваад явсан. ...” гэх мэдүүлэг (хх-66-68х),

Гэрч Э.Бадмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэрчээс мэдүүлсэн нь:2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн орчим би Хөвсгөл аймаг 13 -27-11 тоотод байрлах гэртэй ээжийн хамт хотоос ирсэн. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр манай найз Банзрагч нэг машинтай найзынхаа хамт намайг гэрээс ирж аваад бид хоёр найз эгч Отгонзулын гэр болох Алаг 36 орчим байрлах гэрт очоод уулзаад Банзрагч найзтайгаа паб руу ороод гарч ирэхдээ Д************ гэх залуутай гарч ирээд машин дотор Сэнгүр 2.5 литрийн пиво хувааж ууцгаасан. Тэгээд би маргааш нь хот руу явах байсан болохоор жаахан унтах гээд машины урд талын сандал дээр суугаад унтаад өгсөн. Тэгээд нэг мэдсэн чинь машин огцом тоормослохоор нь сэрээд харсан чинь Барилгачин зочид буудлын гадна ирчихсэн байсан ба ар талд цагдаагийн машин ирчихсэн зогсож байсан ба буудлын гадна Отгонзул болон хамт явсан хүмүүс бүгдээрээ гадаа зогсож байсан. Тэгээд намайг сэрээд машинаас буусан чинь цагдаа нар ирчихсэн байсан ба танихгүй маргалдаад байж байсан ба цагдаа нар зодолдсон гээд машин барьж явсан хүн болон Отгонзул бид гурваас бусдыг нь аваад явсан. Тэгээд би гэр лүүгээ хүргүүлсэн. ...” гэх мэдүүлэг (хх-72-74х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаартай:

1. Д.Д************ы биед зүүн 3-р шүдний цууралт, зүүн бугалга, хамарт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Д.Д************ы биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5 хувиар тогтонги алдагдана. ... гэх дүгнэлт (хх-79х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 463 дугаартай:

1. Б.Б*******ийн биед зүүн тохойн үеийн мултрал, цус хуралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Б.Б*******ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-85х),

Шүүгдэгч Д.Х********ий хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-112), Жинч овогт Д*******ын Х********ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-115), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-116),

Шүүгдэгч Д.Д************ы хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-111х), Тогоруутан овогт Д*******ийн Д************ы иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-117х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-118) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************* дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Х******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Д************ы биед хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд,

Шүүгдэгч Д.Д************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хууль бусаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Д************ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-30, 39-40х),

Хохирогч Б.Б*******ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-34, 36-37х),

Гэрч Э.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-42-43х),

Гэрч Г.Гантулгын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-45-46х),

Гэрч Д.Эрдэнэпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-48-49х),

Гэрч Ц.Бадарчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-51-52х),

Гэрч З.Отгонзулын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-54-55, 76х),

Гэрч Б.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-66-67х),

Гэрч Э.Бадмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-72-73х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 465 дугаартай дүгнэлт (хх-79х),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Алтайн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 463 дугаартай дүгнэлт (хх-85х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нар нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Л.Х******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт Д.Д************ы биед хууль бусаар халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Д************ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 08 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Б*******ийг үл ялих зүйлээр шалтаглан хууль бусаар биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн бөгөөд шүүхэд хохирлын баримт гаргаж өгөөгүй байх тул хохирогч нар цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-111-112х)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Улсын яллагчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг шүүх харгалзан Д.Х********, Д.Д************ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хэлбэрийн төмөр зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эдийн мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жинч овогт Д*******ын Х********, Тогоруутан овогт Д*******ийн Д************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******ын Х********, Д*******ийн Д************ нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нар нь торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д.Д************, Б.Б******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хэлбэрийн төмөр зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эдийн мөрийн баримт устгах комисст даалгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х********, Д.Д************ нарт шүүгдэгч нар авсан хувийн баталгаа гаргах тухай таслан  сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БЭЭЖИН