| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/02227/И |
| Дугаар | 176 |
| Огноо | 2017-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 176
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 1-14 гудамж 12 тоотод оршин суух, Боржигон овогтой Гомбожавын Баясгалан /РД:НЭ61121106/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороолол, Бурхантын 1-4 тоотод оршин суух, Бөхөл овогтой Тэрбишийн Ганхуяг /РД:НК81020313/-т холбогдох
Хүүхдийн тэтгэлэг нөхөн төлүүлэх, цаашид хөдөлмөрийн чадвартай болтол тэжээн тэтгүүлэх, асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Баясгалан, хариуцагч Т.Ганхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Одончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас охин Г.Номинд хүүхдийн тэтгэлэгийг 2009 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн авах, шүүхийн зардалд төлсөн төлбөр болох 433.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагч нь эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагын ногдох хэсэг болох 21.466.666 төгрөгийг сар бүр 200.000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Баясгалан нь хариуцагч Т.Ганхуягт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг нөхөн төлүүлэх, цаашид хөдөлмөрийн чадвартай болтол тэжээн тэтгүүлэх, асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас охин Г.Номинд 2009 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн авах, шүүхийн зардалд төлсөн төлбөр болох 433.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагч нь эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагын ногдох хэсэг болох 21.466.666 төгрөгийг сар бүр 200.000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж талууд харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт “... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана... ” гэж заасны дагуу зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Г.Баясгалангийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Ганхуягт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас охин Г.Номинд 2009 оны 2 дугаар сарын 09-ны өдрөөс өнөөдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн авах, шүүхийн зардалд төлсөн төлбөр болох 433.700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа татан авч, хариуцагч нь эд хөрөнгө хуваах нэхэмжлэлийн шаардлагын ногдох хэсэг болох 21.466.666 төгрөгийг сар бүр 200.000 төгрөг, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хувь хэмжээгээр төлөхийг хүлээн зөвшөөрч талууд харилцан тохиролцсон зохигчидын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 265.283 төгрөгийг гаргуулан улсын орлогод үлдээж, хариуцагчаас 132.641 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Баясгаланд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ