Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2017/00295

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 10 хороо 65 байр 29 тоотод оршин суух, /РД:АЮ82092905/, Төөдөө овогтой Эрдэнийн Булганчимэгийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг 19 хороо, 3 байр 2 тоотод оршин суух, /РД:ЕП82040116/, Боржигон овогтой Хишигбаатарын Наранболдод холбогдох,

 

Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Булганчимэг, хариуцагч Х.Наранболд, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.         

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 3 сард Х.Наранболдтой хамтран амьдрах болсон. Бид нарын хамтран амьдрах хугацаанд 2012 оны 8 дугаар сарын 26-нд охин Чулуунчимэг, 2014 оны 09 дүгээр сарын 09-нд хүү Жигүүр нар тус тус төрсөн. Х.Наранболдын зан харьцааны таарамжгүй байдал, гар хүрдэг, үгээр доромжилдог байдлын улмаас бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. 2016 оны 3 дугаар сараас тусдаа амьдрах болж, тэр үеэс охин, хүү 2 маань миний асрамжид амьдарч, өсөн торниж байна. Одоо бид тус тусдаа амьдрах болсон тул Чулуунчимэг, Н.Жигүүр нарт хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Цаашид үргэлжлүүлэн хүүхдүүдээ салгахгүйгээр миний бие хоёр хүүхдээ асрамжиндаа өсгөн хүмүүжүүлмээр байна. Наранболд нь Улаанбаатар такси баазад ажилладаг бөгөөд таксинд явдаг унаагаа хувьдаа гаргаад авчихсан өдрийн түрээс төлдөггүй болно. Мөн Баянзүрх дүүргийн 19 хороо, 3 байр 2 тоот байраа түрээслүүлдэг учир тэтгэмж гаргуулахад санхүүгийн бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 оны 3 сард Э.Булганчимэгтэй танилцаж хамтран амьдарсан. Амьдрах хугацаанд охин, хүү 2-той болсон. Амьдралд сайндаж, муудах юм зөндөө байдаг. Би салья гээгүй, өөрөө 2 хүүхдээ аваад явсан. Би салахгүй. Би ажилгүй, таксигаараа өдрийн хоолоо залгуулдаг. Өөрөө ч бас их ширүүн ааштай хүн. 2 хүүхдэдээ тэтгэлэг өгөхгүй, би өөрөө авна, миний ээж, эгч нар тэжээхэд тусална гэв.

 

Шүүх нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Булганчимэг нь хариуцагч Х.Наранболдод холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрөө хүүхдүүдийг асрамжилна гэж маргав.

 

Зохигч 2010 оны 3 сард танилцаж, хамтын амьдралаар амьдарч байсан, тэдний дундаас 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин Н.Чулуунчимэг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүү Н.Жигүүр нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 26.1-д “эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн  тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом бусад шаардлагатай  зүйлсээр хангах, хүүхдэд боловсрол эзэмшүүлэх боломж нөхцлийг бүрдүүлэх зэрэг үүрэгтэй бөгөөд эцэг, эх тусдаа амьдрах болсон нь тэдгээрийг үр хүүхдээ өгсөн хүмүүжүүлэх хуулиар хүлээсэн дээрх үүргүүдээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэж заажээ.

 

Хариуцагч нь хүүхдүүдийн асрамжийн талаар маргаж байгаа боловч ажилгүй, таксигаараа өдрийн хоолоо залгуулдаг, миний ээж, эгч нар хүүхдүүдийг тэжээхэд тусална гэж тайлбарласан тул охин Н.Чулуунчимэг, хүү Н.Жигүүр нарыг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар эхийнх нь асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар”, 40.1.2 дахь хэсэгт “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтооно” гэж заасныг баримтлан охин Н.Чулуунчимэг, хүү Н.Жигүүр нарт сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Х.Наранболдоор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар  Э.Булганчимэг нь Х.Наранболдыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор 61.030 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Чулуунчимэг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Жигүүр нарыг эх /РД:АЮ82092905/ Төөдөө овогтой Эрдэнийн Булганчимэгийн асрамжид үлдээсүгэй. 

 

3.  Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2012 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Чулуунчимэг, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү Н.Жигүүр нарт сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг /РД:ЕП82040116/, Боржигон овогтой Хишигбаатарын Наранболдоор тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Х.Наранболдыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг Э.Булганчимэгт даалгасугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг тогтоосонтой холбоотойгоор 61.030 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

   6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.        

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ