Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/176

 

 

 

 

 

 

 

 

 

   2022          04              21                                                 2022/ШЦТ/176                                        

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч Х.Оюунцэцэг,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч У С.Сд холбогдох эрүүгийн 2234000920168 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1991 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагнал,  урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, дугаарын регистртэй, У С.С, 

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.С нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн “Дөтлүүрийн даваа” гэх газар Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд ирж явсан тоёота приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Уийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч С.С:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234000920168 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч С.Сгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн “Дөтлүүрийн даваа” гэх газар Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд ирж явсан тоёота приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Уийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал /хх-ийн 4-16 дугаар хуудас/,

шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай ...Д.Уийн биед өвчүү ясны дээд, дунд хэсгийн далд, зөрүүгүй хугарал, тархины доргилт гэмтэл учирсан байна. Учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Д.Уийн биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

“Сэлэнгэ Эстимэйт” ХҮК-ний 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаартай ...Д.Уийн өмчлөлийн Тоёота Приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  үнэлгээ 6.295.000 төгрөг гэх... талаарх дүгнэлт /хх-ийн 44-47 дугаар хуудас/,

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай ...Шинжилгээний үр дун, тогтоогдсон нөхцөл байдлын талаар: Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.С нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч С.С нь нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1. "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна." 12.3. "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. "Мөн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Тоёота Приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.У нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд осол болоход зам нь асфалть, уруу хуурай, зохицуулагддаггүй, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтүүлэггүй, хашлагагүй зам байна. Иймд замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлөөгүй гэж үзэв. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд асуултад дурьдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхийн нөхцөл байдал илрээгүй гэж үзэв... гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар хуудас/,

хохирогч Д.Уийн ... 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө Багануур дүүргээс 07 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот орох гээд Приус-20 маркийн 9505 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа гараад Төв аймгийн Баяндэлгэр сум өнгөрөөд Дөтлүүрийн даваа өгөөд явж байтал өөдөөс том улаан өнгийн машин нэлээн хурдтай уруудаж ирж байхаар нь би ямар их хурдтай явж байна гэж бодоод явж байтал цагаан зураас даваад уруудаад ороод ирэхээр нь би баруун гар тал руугаа шахаад зай тавиад явтал ирээд миний машины зүүн хэсэг рүү мөргөөд тухайн үед миний ухаан балартаад цээж хөндүүрлээд миний машиныг мөргөсөн машины жолооч гээд 1 залуу гүйж ирээд намайг яаж байна гэж асуугаад бие өвдөөд байна гэхээд эмнэлэг дуудсан байх удалгүй эмнэлэг ирээд намайг машинаас буулгаад аваад эмнэлэг рүү явсан. Би 40-50 км цагийн хурдтай явж байсан өгсүүр газар байсан учраас би зөөлхөн явж байсан юм. Би хамгаалах бүсээ зүүсэн байсан. Би хамгаалах бүсийг байнга хэрэглэдэг хүн. Миний бага хүү Гонгор гэх хүний нэр дээр байгаа бид 2 ээлжилж унадаг юм. Хэрэглээгүй. Эмнэлэгт үзүүлсэн цээж өвчүү хэсэгт гэмтэл авсан байна гэсэн цаашид нарийн мэргэжлийн эмчээр явж үзүүлнэ. Одоо толгой өвдөж дотор муухай оригоод дүүнгтээд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Өөдөөс их хуралтай орж ирээд цагаан шугам даваад ирж мөргөсөн том машины жолоочийн буруу гэж бодож байна. Одоо машин үнэтэй болсон байгаа нарийн үнийг нь мэдэхгүй үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Өөрийн хохирлоо гаргуулан авмаар байна... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Гонгорын ... Би 2022 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр төрсөн эгч Б.Чанцал гэх хүнээс Т.Приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 5.000.000 сая төгрөгөөр худалдаж аваад тухайн өдөр манай ээж Д.У Багануур дүүрэг орчоод ирнэ гээд явсан. Тэгээд 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ээж Д.У нь Багануур дүүргээс Улаанбаатар хот явж байгаад замдаа зам тээврийн осолд орсон. Тухайн Т.Приус-20 маркийн 35-05 УЧЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би худалдаж аваад "Тайгын булаг авто " ХХК-нд барьцаанд тавиад машины дутуу мөнгө 2.400.000 мянган төгрөгийг гаргуулан авч эгч Б.Чанцалд өгсөн. Тэгээд машин мөргөлдсөн талаар тухайн компанид хэлээд нэхэмжлэгч томилох талаар хэлэхэд “Тайгын булаг авто " ХХК бид 2-н хооронд байгуулсан гэрээнд зээлдэгч хариуцна гэж нэхэмжлэгчээр оролцож байна. заасан гээд тэгээд би энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Машин барьцаанд тавьсан "Тайгын булаг авто " ХХК-н нь гэрээс хийсэн өдрөөс эхлээд "Миг" даатгалд даатгуулсан байгаа... /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

гэрч С.Сгийн ...2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүргээс Улаанбаатар хот Багануур дүүрэгт очиж нүүрс ачихаар өөрийн 41-83 УБН улсын дугаартай Хово маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад 07 цагийн Төв аймгийн Эрдэнэ нутаг Дөтлүүр гэх газарт Приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн юм. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байхаа нөгөө тээврийн хэрэгслийг жолоодож явсан эгч. Үгүй би хэрэглээгүй байсан. Намайг цагдаа нар тухайн үед согтуурал шалгах багжаар үлээлгэж шалгаж үзсэн. Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл Оюуны хишиг ББСБ-ын дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байгаа юм. Манай найз Лхагва-Очир зээлээр авж байсан харин би Лхагва-Очроос хувь лизингээр худалдаж авч байсан юм. Тухайн осол миний буруутай үйл ажиллагаанаас болж гарсан. Учир нь миний жолоодож явсан машин тойрог замд багтахгүй байсан болохоор урсгал сөрөөд орчихсон юм. Тэгээд зам тээврийн осол болсон доо. Надтай хамт манай аавын найзын хүүхэд болох Манлайбаяр цуг миний хажууд суугаад явж байсан. Миний мөргөсөн машин ганцаараа нэг эмэгтэй хүн явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй эрүүл саруул байна. Тийм болохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Нөгөө машины хохирлыг барагдуулж эгчийг эмнэлгийн байгууллагад үзүүлнэ дээ... /хх-ийн 27 дугаар хуудас/,

гэрч С.Манлайбаярын ...Би Налайх дүүргийн харьяат С гэх том машин барьдаг хунд туслахаар ажилладаг юм. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Багануур дүүргээс Хово маркийн 4183УБН улсын дугаартай тээврийн хэрэгслээр чиргүүл толгойнд нүүрс буулгаад оройдоо явсаар байгаад Төв аймгийн Баянчандмань сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд нүүрс буулгаад шөнөдөө буцаад Багануур дүүрэг орж нүүрс ачихаар би машин барьж яваад Налайх дүүрэг дээрээс С ах өөрөө машинаа бариад би машины арын ор нь дээр гараад унтаад өгсөн. Унтаж байхад гэнэт ойж буугаад байхаар нь сэртэл манай машин замын хойд хэсэгт онхолдсон толгой нь доошоо харсан байдалтай урд шил xaгарсан байхаар нь тэрүүгээр гараад иртэл зам дээр мөргөлдсөн саарал энгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байхаар нь гүйгээд очтол жолоо нь дээр 1 эмэгтэй настай эгч байхаар нь би биеийн байдлыг нь асуугаад цагдаа дуудах уу гэтэл эгч би цагдаа дуудцан бие гайгүй чи ямар ширүүн явдаг хүүхэд бэ гэж хэлэхээр нь би буцаад машинруугаа яваад очтол С ах машины хажуу сууж байхаар нь биеийг нь асуутал дугарахгүй байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би унтаж байсан болохоор хамгаалах бүс хэрэглээгүй С ах хамгаалах бүс хэрэглэсэн эсэхийг би мэдэхгүй байна. Миний биед гэмтэл учраагүй би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.... /хх-ийн 29-31 дүгээр хуудас/,

яллагдагч С.Сгийн ...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй, сүүлийн бүрэлдэхүүнтэй гарсан шинжээчийн дүгнэлттэй хүлээн зөвшөөрч байгаа, миний хувьд үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа бөгөөд хохирогч талд хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд эмчилгээ болон тээврийн хэрэгслийн төлбөрт нийт 12 сая төгрөг нөхөн төлсөн байгаа тухайн нөхөн төлсөн баримтуудаа хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна. Миний холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 51 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.Сгийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 109, 114 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч С.С болон түүний өмгөөлөгч М.Үүрийнтуяа нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогч нарт танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.    

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч С.Сг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч С.Сгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн “Дөтлүүрийн даваа” гэх газар Хово маркийн 41-83 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3, 11.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд ирж явсан тоёота приус-20 маркийн 95-05 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Уийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол  учирсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.

 

            Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

...Шүүгдэгч С.С нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутагт НОВА маркийн 4183 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.1, 12.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж улмаас хохирогч Д.Уийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Сг Авто тээврийн хэрэгслийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Машины үнэлгээ болон хохирогчийн зүгээс гаргаж өгсөн баримт нь нийтдээ 6.200.000 төгрөгийн баримт байдаг. Шүүгдэгчийн зүгээс 12.000.000 төгрөгийг төлсөн талаарх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн учраас хохирол төлөгдсөн гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа:

            ...Шүүгдэгч С.Сгийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч хохирогчийн зүгээс нэхэмжилсэн эмчилгээний болон тээврийн хэрэгсэл учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдэгдсэн... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч С.С:

            ...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч С.Сг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.С нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, зам тээврийн осол дээр тогтоосон акт, шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 223 дугаартай дүгнэлт, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22  дугаартай шинжээчийн дүгнэлт болон хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч С.С дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч С.Сгийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Тэрээр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учруулсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч С.Сгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.  

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

            Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

            Улсын яллагч Х.Оюунцэцэг:

            ...Шүүхээс шүүгдэгч Умба Тайжиуд овогт Санжжамцын Сг Авто тээврийн хэрэгслийн тухай хууль, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.С нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэж хүлээн авч ялын саналыг танилцуулсан. Прокурорын зүгээс шүүгдэгч С.Сд Эрүүгийн хуулийн тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Иймд уг ялын саналаа дэмжиж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүн гаргаж байна гэв. 

           

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Үүрийнтуяа:

...Өмгөөлөгчийн зүгээс хялбаршуулах саналыг мөрдөн байцаалтын шатанд гаргасан. Прокурорын гаргасан ялын саналыг дэмжиж байгаа. Дээрх торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгч С.С:

            ...Өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч С.Сг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

            Шүүгдэгч С.Сд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

            Шүүхээс шүүгдэгч С.Сд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

            түүнд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

            оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Сгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Уийн биед өвчүү ясны дээд, дунд хэсгийн далд, зөрүүгүй хугарал, тархины доргилт бүхий хүндэвтэр хохирол учирсан байна. 

   

Хохирогч Д.У нь шүүгдэгч С.Сгээс мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардалд нийт 6.702.500 /зургаан сая долоон зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч С.С нь хохирол төлбөрт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг төлсөн болох нь хохирогчийн Хаан банкны депозит дансны хуулга хавтас хэргийн 132-133 дугаар хуудас,  шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл болон хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт хавтас хэргийн 126 дугаар хуудас зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч С.Сг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.  

 

            Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2234000920168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.С нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

    Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

            36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

                         хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У С.Сг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч У С.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч У С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч У С.Сд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

            5. Эрүүгийн 2234000920168 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч У С.С  энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч У С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У С.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

      

       

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН