Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 82

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нарийн бичгийн дарга А.Болор,

            Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

            Шүүгдэгч Н.Батчулуун, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг,

            Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан,

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Намдагийн Батчулуунд холбогдох 201624000164 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1977 оны 8 дугаар сарын 11-ний өдөр  Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 49-338 тоотод оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Намдагийн Батчулуун (РД:ИЮ77081115).

Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурьдсанаар/;

2016 оны 02 дугаар сарын 17-ны  өдөр  17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар  хорооны  нутаг  дэвсгэр Хайлаастын замд Hyundai-Accent маркийн 56-42 НАА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын  хөдөлгөөний  дүрмийн 9.3-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Г.Цэцэгмааг мөргөж бие  махбодид нь хүнд  гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед яллах, цагаатгах болон бичгийн бусад нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Н.Батчулуун шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр би дээрээс уруудаж явсан. Хохирогч эргэж зам руу хараагүй, цаашаагаа худгийн хүмүүс рүү харж зогсож байгаад нүүрээ алчуураар дараад зам руу гүйгээд ороод ирсэн. Би хохирогчид 200.000-300.000 төгрөг цувуулж өгч байгаад сүүлд нь 1.500.000 төгрөг өгсөн. Нийт хохирогчид хохирлын мөнгө гэж 2.850.000 төгрөг өгсөн...” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Г.Бат-Эрдэнээс шүүх хуралдааны хэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Эгч маань 55 настай хүн. Ослоос болж тэргэнцэр дээр суугаад босч чадахгүй байна. Сүүлийн үед нойргүйдэж байгаа, үүний улмаас өөрийнх нь бие маш их ядарч, сульдаж байна. Бид нарын дүү наймуулаа юм. Нэг ах, нэг эгч энэ осолд орсон эгчийг маань асарч байна. Асарч байгаа ах, эгч минь хөдөлмөрлөх ямар ч боломжгүй болоод байна. Эхний ээлжинд 2 хүний сахиуртай байж байгаад сүүлд 1 хүний сахиуртай болсон. Шүүгдэгч 2.850.000 төгрөг өгсөн гэж байгаа ч надад мөнгө өгч байсан мөнгөнийх нь баримт байдаг. Түүнийг буруу тооцоо гаргасан гэж бодож байна. Хохирогчид хохирлын мөнгө гэж шүүгдэгчээс нийт 2.350.000 төгрөг л өгсөн. Төрсөн эгч маань Ховдод байдаг. Дуудлагаар нөхрийн хамт хотод орж ирсэн унааных нь зардал. Мөн хохирогчид авсан тархины даралтын эм, тархины мэс засалтай холбоотой зардал, хувийн эмнэлэгт цахилгаан бичлэг хийлгүүлсэн баримт зэрэг 1.163.800 төгрөгийн хохирол баримтаар гарсан. Тухайн хэрэг гарсан өдөр цэлмэг, хөдөлгөөн сийрэг байхад шүүгдэгчийн зүгээс ослоос зайлсхийхийн тулд самбаачилсан нэг ч үйлдэл гаргаагүй байна. Шүүгдэгч нь манай эгчтэй очиж уулзаж, уучлалт гуйж байгаагүй. Эгчийг маань эмнэлэг рүү зөөхөд өөрийн санаачлагаар унаа тэргээр зөөж, тусалж дэмжиж байгаагүй. Машин явдаггүй өдөр л нэг удаа албан ёсоор гуйж эгчийгээ хүргүүлсэн. Баримтаар тодорхойлогдох боломжгүй зардал маш их гарсан. Манай эгч биедээ гурван гэмтэл авч 2 удаа мэс засалд орсон. Далны яс хугарсан гэсэн гэмтлийг уламжлалт эмчилгээ хийхгүй бол олон дахин мэс засалд ороод байх боломжгүй гэсэн учир уламжлалт эмчилгээ хийлгэсэн...” гэв.

            Хохирогч Г.Цэцэгмаа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: …2016 оны 02 дугаар сарын 17-ны  өдөр  17 цагийн үед Чингэлтэй  дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын зам дээр замын баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гарах гээд явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг жижиг ногоон машин явж байсан. Тэгээд урд талаар нь амжих байх гээд хол явж байхад нь зам руу ортол их хурдтай ирээд намайг мөргөсөн юм. Тэгээд л би мөргүүлээд  ухаан алдсан байсан. Би эмнэлэгт сар хэвтээд гарсан. Толгойдоо болон  хөлөндөө хагалгаа хийлгэсэн. Тухайн үед осолд орохдоо ганцаараа явж байсан. Харагдах орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаа байхгүй, машин тэрэгний хөдөлгөөн  бага, цаг агаар таатай байсан гэжээ...” гэжээ /хх-14-15/,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Лхагва-Эрдэмээс мэдүүлэхдээ: “...2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед найз Г.Батсайханы хамтаар Чингэлтэй   дүүргийн нутаг дэвсгэрт Хайлаастын 15 дугаар автобусны буудал дээр зогсож байгаад такси барих гээд гар өргөтөл ногоон өнгийн Х.Аксент маркийн автомашин  зогссон. Одоо номерыг нь санахгүй байна. Уг машины урд нь манай найз Г.Батсайхан суугаад би хойд талд нь суугаад бид хоёр 11 дүгээр хороолол орох  гээд явсан юм. Бид хоёрын сууж явсан ногоон өнгийн Х.Аксент маркийн   автомашин нэг автобусны буудал хүрээгүй явж байгаад хүн мөргөсөн. Бид ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 40-50 орчим км/цагийн хурдтай явж  байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй нэг настай эмэгтэй зогсож байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт хүзүүгээрээ ороосон алчуураараа нүүрээ  таглаад зам руу шууд гүйгээд ороод ирсэн. Тэгэнгүүт жолооч хараад л шууд  тоормос гишгээд машин нь гулгаж очоод тэр хүүхнийг машиныхаа урд хэсгээр  мөргөөд унагаасан. Тэр хүүхэн 20-30 орчим метр зайтай машин явж байхад л гэнэт  ороод ирсэн. Тэгээд машинаас буугаад иртэл нөгөө мөргүүлсэн хүүхэн газарт  хэвтэж байсан. Тэгээд л би утсаар цагдаа, түргэн дуудсан. Удахгүй  түргэн, цагдаа ирсэн. Бид 2 цагдаад нэрээ тэмдэглүүлээд  л явсан. Тухайн  хүүхний  зам руу орж ирсэн газарт явган хүний гарц  байхгүй  газар байсан. Миний харснаар уг хүүхэн замын хажууд зүгээр зогсож байгаад гэнэт нүүрээ хүзүүгээрээ тохсон  алчуураар таглаад ирж явсан машины урд талаас гүйгээд ороод ирсэн юм...” гэжээ /хх-20-21/.

Мөрдөн байцаалтад гэрч Г.Батсайхан мэдүүлэхдээ: “...Х.Аксент  маркийн  автомашинд би урд нь суугаад манай найз Лхагва-Эрдэм хойд суудал дээр суугаад бид хоёр 11 дүгээр хороолол орох гээд явсан. ... 40-50 км/цаг орчим хурдтай явж байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй нэг настай эмэгтэй зогсож  байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт зам руу гүйгээд ороод ирсэн. Жолооч  хараад шууд тоормос гишгээд машин нь зогсохгүй гулгаж очоод тэр хүүхнийг машиныхаа урд хэсгээр  мөргөөд  унасан, тэр  мөргүүлсэн хүүхэн 20-30 орчим метр  зайтай  машин явж байхад л гэнэт ороод ирсэн...” гэжээ /хх-23-24/.

Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Т.Болдоос мэдүүлэхдээ: “...Х.Аксент маркийн 56-42 НАА  улсын  дугаартай авто машин миний нэр дээр байдаг юм. Энэ машин нь 1994 онд Солонгос улсад  үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол улсад орж ирсэн. Уг  ослоос болж  манай машинд  эвдрэл гэмтэл гараагүй миний хувьд хүргэн Н.Батчулуунаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжилэхгүй. Харин  нөгөө  мөргүүлсэн эмэгтэйн эмчилгээний зардлыг бид төлж барагдуулах болно. Би өөрөө тархиндаа цус харвасан гэртээ байдаг болохоор миний машиныг манай хүргэн Н.Батчулуун сүүлийн үед унаж хэрэглэж байгаа...” гэжээ /хх-28-29/.

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016.05.02-ны №411 тоот актын дүгнэлтэд:

1.Г.Цэцэгмаа нь F71-Оюуны хүндэвтэр хомсдол F07,2 –Тархины  доргилтын  дараах хам шинж  сэтгэцийн эмгэгтэй байна.

2.Г.Цэцэгмаа нь F71-Оюуны хүндэвтэр хомсдол эмгэг нь төрөлхийн байх боломжтой бөгөөд 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр амбулаторын карт нээлгэж сэтгэцийн эмчийн хяналтанд орж ХЧА-аа 80 хувиар тогтоосон группд байдаг талаар эмнэлгийн бичиг баримттай /карт/ байна. Харин F07.2,Тархины доргилтын дараах хам шинж эмгэг нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осолд орсноор шалтгаалан үүссэн байх боломжтой байна.

3.Г.Цэцэгмаад зам тээврийн ослоос шалтгаалан F07.2-Тархины доргилтын дараах хам шинж эмгэг үүссэн байх боломжтой байна.

4.Г.Цэцэгмаа нь өөрийн сэтгэцийн хөгжлийн түвшинд хамарсан, мэдсэн сонссон зүйлийнхээ талаар  мэдүүлэх чадвартай байна.

5.Г.Цэцэгмаа нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна гэжээ.

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 2016.03.04-ний ¹2598 тоот актын дүгнэлтэд:

1.Г.Цэцэгмаагийн биед суурь яс, зулай, дагз ясыг хамарсан цөмөрсөн  хугарал хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорх цус  харвалт, яс, шаант, тахилзуур  ясны  хугарал бүхий гэмтэл учирчээ.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад  нөлөөлөх эсэх нь эдгэрлэлтээс шалтгаална гэжээ.

Техникийн  шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны ¹201 тоот дүгнэлтэд:

1.Х.Аксент маркийн 56-42 НАА улсын дугаартай авто машины жолооч Н.Батчулуун нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3-т заасан Тээврийн хэрэгслийн хурдын суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхгүй сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Г.Цэцэгмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.а-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Тооромсны мөр St=25.80 метр

-Тоортосны идэвхижлийн коэффицент Кэ-1,1

-Замын дугуйн барьцалдалын коэффицент (Тухайн нөхцөлд замын гадаргуугийн  байдлаас үзэхэд хуурай, асфальтан, уруу гэсэн байх тул ) φ-0.7-гаар авч үзнэ .

V= /Kэ=  км/цаг 5642 НАА улсын дугаартай Х.Верна аксент авто машины хурд гэжээ.

“Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд:

Н.Батцулуунд холбогдох Т.Болдын эзэмшлийн БНС улсад 1994 онд үйлдвэрлэсэн, Hyundai маркийн Accent маркийн загварын, 5642 НАА улсын дугаартай, KMHVF21NPRU122467 арлын дугаартай, ногоон өнгөтэй, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй суудлын автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 04-ний 0925 цагаас 0955 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн  хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буферийн будаг нь халцарсан, хормой хэсгээрээ хагарч цуурсан, аккумуляторын даруулга бэхэлгээ байхгүй, гэрэл шилжүүлүүр ажиллахгүй, шил арчигчийн угаагч ажиллахгүй, улсын дугаарын гэрлийн чийдэн асахгүй зүүн болон доторх бариул байхгүй, дуут дохионы гэрэл дээрээ асахгүй, зүүн гар талын урд талын урд хаалганы гадна болон доторх бариул байхгүй, дуут дохиог цахилгааны утсаар холбож ажиллуулдаг, иж бүрдэлгүй (галын хор, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг, дугуйн ивүүргүй) байдалтай байв. Автомашиныг хайчийн өргүүр дээр өргөж үзлэг хийхэд болон зүүн гар талын таван булны хамгаалалтын резин тасарсан, хөдөлгүүрийн тосны шүүрээр тос гоожсон баруун гар талын гарын втулк резин урагдаж муудсан, баруун гар талын цапны шайриг хөдөлгөөн орсон байлаа. Уг тээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхэлгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 0,5 мм, урд дугуйн тооромсны хүч зүүн талдаа 1,70кH баруун талдаа 1,60кH зөрүү нь 5,88% (стандарт<20%) хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,40кH баруун талдаа 1,10кH зөрүү нь 21,43% (стандарт<30%)байна. Зогсоолын тоормос ажиллагаатай байсан. Зүүн болон баруун гар талын их гэрэл хол дээрээ асахгүй байсан тул хэмжилт хийгдээгүй. Автомашины урд болон хойд дугуйнуудын хэмжээсийг хүснэгтээр харууллаа.

Д/д

Дугуйн байршил

Дугуйн хээний гүн    /мм/ Стандарт >1.6мм

Дугуйн хийн даралт /кг/см2/

Дугуйн хэмжээс

1

Зүүн гар талын урд

2,1

2,0

165/80R/13

2

Баруун гар талын урд

2,1

2,0

165/80R/13

3

Баруун гар талын хойд

3.2

2.1

185/65R/14

4.

Зүүн гар талын хойд

3.3

2.1

185/65R/14

            Шүүх дээрх баримтуудыг дүгнэн үзэхэд, шүүгдэгч Н.Батчулуун нь 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 13 дугаар  хорооны  нутаг дэвсгэр Хайлаастын замд Х.Аксент маркийн 56-42 НАА дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний  дүрмийн 9.3-т заасан хурд хэтрүүлж, улмаар явган зорчигч Г.Цэцэгмааг мөргөснөөс түүний бие  махбодид хүнд гэмтэл учирсан болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Цэцэгмаагийн “…Хайлаастын зам дээр замыг баруунаас зүүн тийшээ зам хөндлөн гарах гээд явж байтал ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй нэг жижиг ногоон машин явж байсан. Тэгээд урд талаар нь амжих байх гээд хол явж байхад нь зам руу ортол их хурдтай ирээд намайг мөргөсөн” гэх мэдүүлэг, гэрч Г.Лхагва-Эрдэмийн “…Бид хоёрын сууж явсан ногоон өнгийн Х.Аксент маркийн автомашин нэг автобусны буудал хүрээгүй явж байгаад хүн мөргөсөн. Бид ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд 40-50 орчим км/цагийн хурдтай явж байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй нэг настай эмэгтэй зогсож байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт хүзүүгээрээ ороосон алчуураараа нүүрээ таглаад зам руу шууд гүйгээд ороод ирсэн” гэх мэдүүлэг, гэрч Г.Батсайханы “…Х.Аксент маркийн  автомашины урд нь би суугаад манай найз Лхагва-Эрдэм хойд суудал дээр суугаад бид хоёр 11 дүгээр хороолол орох гээд явсан. ...40-50км/цаг орчим хурдтай явж байхад машин замын баруун талд цэнхэр дээлтэй нэг настай эмэгтэй зогсож  байснаа гэнэт машин дөхөөд ирэнгүүт зам руу гүйгээд ороод ирсэн. Жолооч  хараад шууд тоормос гишгээд машин нь зогсохгүй гулгаж очоод тэр хүүхнийг машиныхаа урд хэсгээр  мөргөөд  унасан…” гэх мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2016.3.04-ний ¹2598 тоот акт, Техникийн шинжээчийн 2016.4.15-ний ¹201 тоот дүгнэлт, Техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2016.4.08-ны өдрийн дүгнэлт, Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-50-51/, хохирогчийн эмнэлэгт хэвтсэн өвчний түүх, хохирогчид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт, бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдлоо.

            Иймд шүүгдэгч Намдагийн Батчулууныг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоос сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болон хохирогчийн хэт хайрамжгүйгээс буюу хохирогч Г.Цэцэгмаа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9.а-д заасан “Явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв.

            Хохирогчийн эмчилгээний зардалд гарсан нийт 3.386.500 төгрөгийн баримтыг шүүхэд ирүүлсэн ба шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 2.350.000 төгрөгийг хохирогч болон түүний төлөөлөгчид өгсөн тул үлдэх  1.036.500 төгрөгийг иргэний хариуцагч Т.Болдоос гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалагаас техникийн шинжээчдийн дүгнэлтийг дахин гаргуулах шаардлагатай гэсэн боловч мөрдөн байцаалтын шатанд энэ талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд хэрэгт хавсаргагдсан техникийн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй буюу илт хууль зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзэв.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Сартуул овогт Намдагийн Батчулууныг хөдөлгөөний аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Н.Батчулууныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Батчулуунд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримт ирүүлээгүйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Батчулууны жолоочийн ¹10185 дугаартай үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар иргэний хариуцагч Боржигон овогт Төмөр-Ухнын Болд (РД:СЧ57011573)-оос 1.036.500 (нэг сая гучин зургаан мянга таван зуу) төгрөг гаргуулж, хохирогчийн төлөөлөгч Тайж овгийн Гэнэнгийн Бат-Эрдэнэ (РД:ГО74021371)-д олгож, хохирогч, түүний төлөөлөгч нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэргийн журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шүүгдэгч Н.Батчулуунд урьд авсан бусдын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батчулуунд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.ХАЛИУН