| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2017/00152/И |
| Дугаар | 143 |
| Огноо | 2016-01-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 143
| ааны явцад зохигчдын дунд байгуулсан эвлэрлийн гэрээнд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морингийн 2 дугаар гудамжны 71 тоот Ү-2206006400, Г-2206000699 гэрчилгээтэй 18 м.кв талбайтай хашаа байшингийн хамт барьцаалан 3.200.000 төгрөгийг зээлсэн. Үүнээс 1.200.000 төгрөгийг өгсөн. Үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор өгөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ш.Б нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н холбогдох иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 3.200.000 төгрөгөөс хариуцагч нь 1.200.000 төгрөгийг төлж, үлдэх 2.000.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчдын эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66.150 төгрөгийн 50 хувь буюу 33.075 төгрөгийг улсын төсвөөс, 33.075 төгрөгийг хариуцагч Д.Нямсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
| ||
| |