Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/188

 

 

 

 

 

 

 

 

 

   2022            04               27                                                2022/ШЦТ/188

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Х.Норжинпил,

улсын яллагч Э.Уранчимэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б М.Бт холбогдох эрүүгийн 2234001540188 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Улаанбаатар хотын Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн №79 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил, 6 сарын хорих ял шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил, 6 сарын хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, дугаарын регистртэй, Б М.Б,

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                            /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Ар булгийн урд талын Уньт гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.3 м3 бөөрөнхий шүүнги шинэс мод бэлтгэж, 56-39 УАН улсын дугаартай цагаан өнгийн “isuzu Bighorn” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 454.766 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт  

шүүгдэгч М.Б:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол болон нөхөн төлбөрийг төлсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2234001540188 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Ар булгийн урд талын Уньт гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.3 м3 бөөрөнхий шүүнги шинэс мод бэлтгэж, 56-39 УАН улсын дугаартай цагийн өнгийн “isuzu Bighorn” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 454.766 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь дараах

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-17 дугаар хуудас/,

модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-15 дугаар хуудас/,

Төв аймгийн Батсүмбэр суман дахь сум дундын ойн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан ... БОАЖС-ын 2020 оны 3 дугаар сарын 16-ний өдрийн 176 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ойн сангийн нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ"-гээр тооцон гаргав. Төв аймгийн Эрдэнэ сумын ойн сан нь 2013 оны ой зохион байгуулалтаар ойн 1-р мужид хамаардаг болно. Хэрчимлэж тээвэрлэсэн 1.3 метркуб бөөрөнхий шүүнги шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход түлээний шүүнги бөөрөнхий модонд 1.4 гэсэн итгэлцүүрийг хэрэглэдэг тул экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.3*1.4*249.877 төгрөг=454.776 төгрөг болж байна. М.Бийн бэлтгэн тээвэрлэж явсан мод нь 1.3 метркуб шүүнги шинэс мод бөгөөд насжилтыг тодорхойлох боломжгүй. Нийт экологи эдийн засгийн хохирол нь 454.776 /дөрвөн зуун тавин дөрвөн мянга долоон зуун далан зургаа/ төгрөг болно. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1-д Ойн санд учруулсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг буюу экологи-эдийн засгийн хохирлыг 3 дахин өсгөж төлнө... гэж дүгнэлт /хх-ийн 30-33 дугаар хуудас/,

 “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/69 дугаартай ...Монгол улсын иргэн Б.Батцэцэгийн өмчлөлийн 56-39 УАН улсын дугаартай Isuzu bighorn маркийн тээврийн хэрэгсэл, бензин хөрөөний үнэлгээний өдөр болох 2022 оны 02 дугаар сарын 12-ны байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 2.155.700 /хоёр сая нэг зуун тавин таван мянга долоон зуу/ төгрөг болно... гэсэн дүгнэлт /хх-ийн 46-61 дүгээр хуудас/,

иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаярын ...Би 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргын 01/45 дугаартай албан бичигт Г-691 дугаартай гомдол мэдээлэлд иргэний нэхэмжлэгчээр томилогдсон алба хаагч байна. Би Г-69 дугаартай гомдол мэдээллийн талаар мэдсэн хууль бусаар мод бэлдсэн гэмт хэрэг байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл гэвэл экологи эдийн засгийн үнэлгээг байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлэх саналтай байна тухайн хохирлын төлбөрийг тус сумын татварын орлогын төрийн сан банкны 100141900952 Төв Эрдэнэ татварын торгуулийн дансанд төвлөрүүлж өгнө үү... /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

гэрч Б.Батцэцэгийн ...Би Мягмарсүрэнгийн Б гэдэг хүний эхнэр нь байна бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна бид хоёр албан ёсны гэр бүлийн баталгаатай хүмүүс. 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр бид хоёр 2021 оны намар 09 дүгээр сард Улаанбаатар хотоос хүнээс авсан тэгээд би өөрийн нэр дээр шилжүүлсэн манай нөхрийн эзэмшлийн машин би өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэдгээ нөхөртөө хэлээгүй байсан юмаа... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн. Би 2007 оноос хойш гэр бүлийн харилцаатай болсон бөгөөд 2008 оноос гэр бүлээ батлуулан албан ёсны эхнэр нөхөр болсон бөгөөд дундаасаа хоёр хүүхэдтэй. Тиймээ уг машин бол миний нэр дээр байдаг боловч манай нөхөр Бийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл юмаа... /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

сэжигтэн М.Бийн ...Би Налайх дүүргийн 6 дугаар хорооны Өлийн Булан гэдэг газар оршин суудаг малчин байна. Би 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Уньт гэдэг газар галын түлээ бэлдэхээр ой модтой газар очоод тэндээсээ 5 ширхэг босоо хуурай нарийвтархан мод хөрөөдөж унагаад тэгээд тэрийгээ бүгдийг нь богинохон болгож хэрчимлээд Налайх дүүрэгт хамаатныдаа оруулж өгөх гээд явж байгаад Эрдэнэ сумын Экологийн байцаагчтай таарсан тэгээд Эрдэнэ суманд ирсэн. Би ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй би Тэрэлжид байдаг горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Содвоо гэдэг хүнээс мод бэлдэх эрхийн бичиг авья гэсэн боловч авч амжаагүй. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Хуурай мод байсан. Би ганцаараа явсан өглөө эрх гараад хуурай модтой газар хайж яваад хэдхэн хуурай модтой газар олоод тэндээсээ мод авсан миний хөрөөдөж унагаасан моднууд өмх идсэн хуурай мод байсан. Би өөрийн эзэмшлийн 56-39 УАН улсын дугаартай исузу вигхорн маркийн авто машинтай явсан тухайн авто машин нь манай бэр эгч Б.Батцэцэг гэдэг хүний нэр дээр байдаг би бэр эгчээсээ 2021 оны 07 дугаар сард худалдаж авсан нэрээ шилжүүлээгүй байгаа. Би мод бэлтгэхдээ бинзенээр ажилладаг хятад цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн өөр юм ашиглаагүй... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

яллагдагч М.Бийн ...Миний хувьд Улаанбаатар хотын Налайх дүүргийн 6 дугаар хороо Өлийн булангийн 05 тоотод мал маллаж амьдардаг бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр галын түлээгүй болчхоод түлээ бэлтгэх зорилгоор эхнэрийн эзэмшлийн 56-39 УАН улсын дугаартай усузу бигхорн маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Уньт гэх газар луу буюу манай гэрээс зүүн зүгт 5 орчим километр газарт байдаг мод руу ороод өөрийнхөө хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөгөөр ганцаараа 5 ширхэг мод унагаж хөрөөдөж жижиглээд машиндаа ганцаараа ачаад буцаж явж байгаад цагдаад саатуулагдсан. Би уг модыг бэлтгэхдээ ямар нэгэн байдлаар зөвшөөрөл авсан зүйл байхгүй. Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа би уг хэрэгтээ гэмшиж байна. Миний уг үйлдэлд хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... /хх-ийн 77-78 дугаар хуудас/ болон шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 79, 88-94 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.    

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүгдэгч М.Б нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Ар булгийн урд талын Уньт гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.3 м бөөрөнхий шүүнги шинэс мод бэлтгэж, 56-39 УАН улсын дугаартай цагаан өнгийн “isuzu Bighorn” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 454.766 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.

 

Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уранчимэг:

...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч М.Бт  холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч М.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг Ар булгийн урд талын Уньт гэх газраас 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.3 метр.куб бөөрөнхий шүүнги шинэс мод бэлтгэж, 56-39 УАН улсын дугаартай цагган өнгийн “isuzu Bighorn” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн экологи эдийн засагт 454,766 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэ буруутайд тооцож учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байгаа бөгөөд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500,000 төгрөгөөр торгох саналтай байна. Хохирол төлбөрийн хувьд “Эй Жэй Жэй Эм” Үнэлгээний компанийн тайланд үндэслэн учирсан хохирлыг 3 дахин нугалж буюу 1,364,328 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Дээрх хэрэгт ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 2,106,600 төгрөгийг М.Бээс гаргуулах хүсэлтэй байна. Мөн 5 ширхэг шинэс мод болон хэрэг үйлдэхэд ашигласан хөрөөг улсын орлого болгох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

...Шүүгдэгч М.Бийн хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаль орчинд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан... гэсэн дүгнэлтийг,

           

Шүүгдэгч М.Б:

... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд, Батсүмбэр сум дахь Сум дундын Ойн ангийн мэргэжилтэн Ц.Батбаярын гаргасан “Экологи эдийн засгийн үнэлгээ”, “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/69  дугаартай шинжээчийн дүгнэлт болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох тухай шийтгэх тогтоолын үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч М.Бийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд зөвшөөрөлтэй, гарал үүслийн гэрчилгээтэй хүн, хуулийн этгээд ойд мод бэлтгэх, тээвэрлэх ба дээрх зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн бол хэнийг ч хууль бусаар мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэж үзнэ.

Үүнтэй холбоотойгоор шүүгдэгч М.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.Б зөвшөөрөлгүйгээр Ар булгийн “Уньт” гэх газраас 5 ширхэг мод бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэснээрээ тухайн хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг төгссөн байна гэж үзлээ.

 

Тухайлбал шүүгдэгч нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэж байгаа энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл үр дагавар байгаль орчинд учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.  

 

Иймд шүүгдэгч М.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Э.Уранчимэг:

...Шүүхээс шүүгдэгч Б М.Бийг Зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос 1.3 метр.куб бөөрөнхий шүүнги шинэс  модыг тээврийн хэрэгсэл ашиглан бэлтгэж экологи эдийн засагт 454,766 төгрөгний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч М.Б нь прокурорын хяналтын шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Прокурорын зүгээс хүсэлтийг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа учраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтой байна гэж үзэж хүлээн авч ялын саналыг танилцуулсан. Прокурорын зүгээс шүүгдэгч М.Бт Эрүүгийн хуулийн тухай хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай саналыг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчид танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Иймд уг ялын саналаа дэмжиж байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналыг шүүх бүрэлдэхүүн гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа:

...Өмгөөлөгчийн зүгээс хялбаршуулах саналыг мөрдөн байцаалтын шатанд гаргасан. Прокурорын гаргасан ялын саналыг дэмжиж байгаа. Дээрх торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэж хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Б:

...Өмгөөлөгчтэй санал нэг байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.

           

Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч М.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг. 

 

Шүүгдэгч М.Бт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлснийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмшсэний улмаас гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, улсын яллагчтай эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлээ тохиролцсон зэрэг байдлыг давхар харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэлээ.     

           

Шүүхээс шүүгдэгч М.Бт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,  

 

түүнд оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу хуулиар тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна

 

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Б нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ “isuzu Bighorn” маркийн 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглаж тээвэрлэсэн ба тухайн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшлийнх, худалдан авсан гэж байгаа боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тухайн тээврийн хэрэгсэл нь Б.Батцэцэг гэдэг хүний эзэмшлийнх болох нь тогтоогдож байх тул тухайн тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох боломжгүй нөхцөл байдал үүсч байна.

 

Иймд шүүгдэгч М.Бээс “isuzu Bighorn” маркийн 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн хавтаст хэргийн 46-61 дүгээр хуудсанд авагдсан “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ий 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 07/69 дугаартай үнэлгээний тайлан /шинжээчийн дүгнэлт/-р үнэлэгдсэн үнэ болох 2.106.600 /хоёр сая нэг зуун зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 454.766  төгрөгийн шууд хохирол учруулсан бөгөөд Байгаль орчны тухай хуульд заасны дагуу учирсан шууд хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.364.298 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн нөхөн төлбөр тавигдсан байна.

 

Түүнчлэн шүүгдэгч М.Б нь дээрх гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан шууд хохирол 454.766  /дөрвөн зуун тавин дөрвөн мянга долоон зуун жаран зургаа/ төгрөгийг Байгаль орчны тухай хуульд заасны дагуу гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.364.298 /нэг сая гурван зуун жаран дөрвөн мянга хоёр зуун ерэн найм/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлсөн болох нь хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн болно.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2234001540188 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч М.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөөг 1 ширхгийг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг,

мөн М.Бт хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн 5 ширхэг 1.3м3 модыг иргэн М.Бээс гаргуулан улсын орлогод оруулахыг,

гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх “isuzu Bighorn” маркийн 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч УД91062406 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батчулууны Батцэцэгт олгохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

         хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10.,

              36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

                          заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б М.Бийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б М.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан хөрөө 1 ширхгийг улсын орлого болгохоор хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн 2234001540188 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч М.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, иргэний нэхэмжлэгч Ц.Ганбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Isuzu bighorn” маркийн 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч УД91062406 дугаарын регистртэй, Боржигон овгийн Батчулууны Батцэцэгт олгохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б М.Бийн гэмт хэрэг үйлдэж олсон С.Мөнх-Эрдэнэд хадгалах, хамгаалах үүргийг хариуцуулан хүлээлгэн өгсөн Төв аймгийн Эрдэнэ сумын Цагдаагийн хэлтэст хадгалагдаж байгаа гэх 5 ширхэг модыг цагдаагийн дэд ахлагч С.Мөнх-Эрдэнээс хурааж улсын орлогод,

 

мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Isuzu bighorn” маркийн 56-39 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.106.600 /хоёр сая нэг зуун зургаан мянга зургаан зуу/ төгрөгийг шүүгдэгч Б М.Бээс гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б М.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Ш.ГАНДАНСҮРЭН