Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 142

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон         

                                                                                     

ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Н.Л*******ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б*******т холбогдох иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.000.000 төгрөгөөс нэхэмжлэгч нь 800.000 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 2.200.000 төгрөгийг хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62.950 төгрөгийн 50 хувь буюу 31.475 төгрөгийг улсын төсвөөс, 31.475 төгрөгийг хариуцагч Ц.Б*******ээс тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай

           3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай

  

 

 

 

 

 

     ШҮҮГЧ                                       Б.АРИУНХИШИГ