Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

 Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгч Ц.Б********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц*********ийн Б*********т холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар) Шүүгдэгч Ц.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 37-14 тоотод хохирогч Ц.Ц********* үл ялих зүйлээр шалтаглаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 37-14 тоотод хохирогч Ц.Ц********* үл ялих зүйлээр шалтаглаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Ц.Б********* мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ах Батмөнхийн гэрт Самбуу, Мянганбаяр, танихгүй нэг залуу нэрийг нь Заяа гэдэг, Бат-Эрдэнэ архи уусан. Байшингаас гараад жорлон орохоор явж байхад тэр заяа нь ахын амбаар луу орж харагдахаар нь чи юу гээд амбаар луу ороод байгаа юм хулгай хийх гэж байгаа юм уу гэж асуухад дугарахгүй нэлээн согтуу байсан. /тэр нэлээн согтуу байсан болохоор хоёр зэрэгцээ хаалгыг л андуурсан байхдаа хөөрхий/. Тэр нөхрийг хашаанаас хөтөлж гаргаад буцаад гэр лүү орсон. Архи уугаад сууж байхад Самбуу над руу том том юм яриад үл ойлголцол болсон. Тэгээд гадаа барилцаж авахад намайг эхлээд нүүр лүү мөргөхөөр нь барьж аваад нүүр лүү хоёр удаа цохичихсон. Би гэртээ хариад унтчихсан байхад Самбуу ахтай араас ирээд намайг цагдаад өгсөн гэж хэлснээ надад гомдол саналгүй гэсэн юм. Тэгсэн орой цагдаа ирээд намайг аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг (хх-11х),

 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х), Хохирогч Ц.Ц*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Мянганбаяр, Заяа нартай Батмөнхийн гэрт очсон. Очиход Батмөнх, Эрка энэ гурав сууж байсан. ... нэг шил архи уугаад сууж байхад Зоригоо гэх дүү нэг шил архитай ирсэн. Тэр архийг уугаад сууж байхад чи манай ах нартай их гоё найзууд юм байна гэж хэлээд Зоригоо босож ирээд гараараа эхлээд хамар дээр цохисон. Цохиход хамраас цус гарсан. Хамрын цусаа тогтоож байхдаа чи одоо яаж байна гээд хамрынхаа цусыг тогтоочхоод гэрээс гараад явж байхад Зоригоо араас гарч ирээд хөмсөг дээр цохичихсон. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг (хх-5х),

 Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр өглөө гэртээ нөхөр Батмөнхийн хамт байхад эцэг Заяа, Мянганбаяр, Самбуу нар ирсэн. Манай нөхөр лүү Б********* дүү нь залгахаар манай нөхөр гэртээ ирээд ир гэж хэлсэн. Удаагүй Б********* ирсэн. Б*********ийг ирэхэд Самбуугийн авчирсан хараа нэртэй архийг ууж байсан. Тэгсэн Самбуу Б*********ийг өдөөд пизда минь ална шүү, би чамайг уншина шүү чи намайг амжих уу гэж уурыг нь хүргэсэн чинь Б********* хоёулаа гарчих уу гээд гэрээс гарсан. ...Самбуу хөөе чи намайг амжих уу гээд хэрүүл өдөөд байсан чинь Б********* Самбуугийн нүүр лүү нь гараараа цохисон чинь зүүн талын хөмсөг нь өнгөцхөн шалбарсан. Тэрний дараагаар Самбуу баахан л Б*********ийг цохисон. Тэгээд Самбуу цагдаа дууд гэж хашхираад өөрөө цагдаа дуудсан шдээ. Самбуу л өөрөө хүмүүс авч ирж архи уугаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан. ...” гэх мэдүүлэг (хх-6х),

Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Б*********, Бат-Эрдэнэ нар байсан. ...Цэдэнсамбуу, Мянганбаяр, Заяа нар ирсэн. Тэд нар архи уугаад сууж байхад Б*********, Бат-Эрдэнэ нар ирээд бүгдээрээ нийлээд архи уусан. ...Зоригоо гэрт орж ирээд Цэдэнсамбуутай танай найз амбаар луу орлоо гээд маргалдаад Зоригоо Самбуугийн хамар луу гараар цохиод Самбуугийн хамраас цус гарсан. Би тэр хоёрыг салгасан. Тэгсэн нөгөө хоёр чинь хашааны гадаа гудамжинд гараад дахиад маргалдаад хоорондоо барилцаж авахад Зоригоо Самбуугийн хөмсөг рүү цохиход хөмсөгнөөс нь цус гарч байсан. Самбуу эхлээд Зоригоог мөргөсөн. Тэгсэн чинь хамраас нь цус гарахаар нь Зоригоо зөрүүлээд Самбууг цохиход би дундуур нь орж салгасан. Энэ үед Эрдэнэбат буюу Эрка бид хоёр л байсан. ...” гэх мэдүүлэг (хх-9х),

Гэрч Ж.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ах Батмөнхийн гэрт очиход Батмөнх, Б*********, Мянганбаяр, Заяа нар архи уугаад сууж байсан. Би архи уугаад их согтсондоо тасраад уначихсан байхад л зодоон болсныг мэдлээ. ...” гэх мэдүүлэг (хх-13х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай:

1. Ц.Ц*********ийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, дух, зүүн нүдний гадна булан, зүүн хацар зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой. 3. Ц.Ц*********ийн биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт (хх-16х),

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-33х), Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт (хх-35х), 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ (хх[1]36-37х), Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 289 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хх-40-43х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б********* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн 37-14 тоотод хохирогч Ц.Ц********* үл ялих зүйлээр шалтаглаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Ц.Б*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-01х), Хохирогч Ц.Ц*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх[1]5х), Гэрч Д.Оюун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэх мэдүүлэг (хх-6х), Гэрч Ц.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-9х), Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт (хх-16х), 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.Б********* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Ц.Б********* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ц.Б********* нь хохирогч Ц.Ц*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгч Ц.Б*********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагч шүүгдэгч Ц.Б*********т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялын саналыг харгалзан шүүхээс шүүгдэгчид хөдөлмөрлөх боломж олгох зорилгоор торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 Шүүгдэгч Ц.Б********* нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчтой эвлэрсэн, хохирогч хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.Б********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б*********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Баатарчууд овогт Ц*********ийн Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц*********ийн Б*********ийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ц.Б********* нь торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд төлж барагдуулахыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ц.Б********* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Б*********ийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б*********т шүүхэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН