Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2014/0135

 

 “В М М” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Соёл-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэйгээр нарийн бичгийн дарга Г.Урангуа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нарыг оролцуулан хийж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 563 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор "В М М" ХХК-ийн нэхэмжлэлтэй, АМГ-ын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч "В М М" ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон тус компанийн захирал Ч.Лхагвасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр шийдвэрийн "В М М" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээх шийдвэр гаргахыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгаж '  өгнө үү" гэв.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 351 дүгээр шийдвэрийг хүчингүй болгуулах тухай "В М М" ХХК-

2. “Тухайн тусгай зөвшөөрөл гэдэг” нь маргааны зүйл болох Х\/-017201 тоот тусгай зөвшөөрөл юм. Энд эзэмшигч болох "В М М" ХХК - д хамаарах тусгай зөвшөөрлийн талаар яригдаж байна. Өөрөөр хэлбэл "В М М" ХХК-ийн эзэмшилд байгаа ХХ/-017201 тоот тусгай зөвшөөрөл юм.

Гэтэл шүүхээс өөр этгээд болох "М" ХХК-ийн эзэмшилд байгаа 13933Х тоот тусгай зөвшөөрлийг "В М М" ХХК-д хамаатуулж хэрэглэсэн нь буруу байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт “АМтХ-ын 34-р зүйлийн 34.2 дахь заалтаас үзвэл "В М М" ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг "анх" М ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөр тооцож буюу 2013 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байна" гэж дурджээ.

Захиргааны байгууллага болон шүүхээс "анх" олгосон өдөр гэсэн хуульд заагаагүй үгийг хэрэглэж шинэ нөхцөл, болзол, шаардлагыг зохиож үүргээ биелүүлээгүй хэмээн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хууль бус гэж үзэж байна. Мөн захиргааны байгууллага нь бусдын хууль ёсны эзэмшил, өмчлөлийг зөвхөн хуульд заасан үндэслэлээр хязгаарлах тухай Монгол улсын Үндсэн хуулийн 5-р зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн байна.

АМтХ-ийн 34-р зүйлийн 34.2 дахь заалтыг хэн ч уншсан гэсэн өөрийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн төлбөрийг уг тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож төлнө гэж ойлгогдохоор байна. Энэхүү хуулийн заалтад "анх" олгосон өдөр гэсэн үг байхгүй бөгөөд өөр ямар нэгэн тусгай зөвшөөрлийн талаар дурдаагүйг харж болно.

Засгийн газрын 2006 оны 272 дугаар тогтоолоор баталсан Тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх, хуваарилах, зарцуулах журмын 5-д АМтХ-ын 34-р зүйлийн 34.2-н дагуу төлбөр төлөхөөр заасан байх бөгөөд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээдийн төлбөрийг тодорхойлохдоо уг журмын 7-д зааснаар "урьд ногдуулж байсан төлбөрийг үргэлжлүүлэн тооцно" гэсэн байх тул цаг хугацааны хувьд ямар нэг хийдэл гарах боломжгүй юм.

Иймд захиргааны байгууллагаас хуулийг иргэд, хуулийн этгээдэд ашигтайгаар тайлбарлахын оронд эсрэгээр хуульд заагаагүй нөхцөл, болзол нэмж иргэд болон хуулийн этгээдийн эрхийг хязгаарлаж, хууль зөрчсөн тайлбар хийж. шийдвэр гаргасан байна.

ХХК-ийн гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан “''В М М” ХХК-ийн захирал Ч.Лхагвацэрэн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан”, мөн “тус хуулийн этгээд тусгай зөвшөөрөл цуцлах нөхцөл бүрдсэн тухай мэдэгдлийг хүлээн аваагүй” гэх асуудлаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байхаас гадна, анхан шатны шүүх эдгээр асуудлаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудад тулгуурлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18- ны өдрийн 563 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН


Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.