Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/300

 

 

 

 

  2022         03          30                                     2022/ШЦТ/300

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч О.Нандинцэцэг,

шүүгдэгч М.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн М.Э д холбогдох эрүүгийн 2211000000510 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн М.Э , 1998 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Дүүхээ” дэлгүүрт ачигч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан 1 дүгээр гудамж 246 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар:,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Шадвилангийн 1-р гудамж 1 тоотод хамтран амьдрагч Н.О тай маргалдсаны улмаас эрүүнд нь зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Э  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 19-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18-р хороо Шадвилангийн 1-р гудамж 1 тоотод хамтран амьдрагч Н.О тай маргалдсаны улмаас эрүүнд нь зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- гэмт хэргийн болон зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

- хохирогч Н.О ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Эрдэнэбулган манайд амьдардаг ах Ё нар ажилдаа явахаар 08 цагийн орчимд гэрээсээ гарсан юм. Харин орой 00 цагийн орчимд тэр хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гэртээ ирсэн. Би орой болмогц нөхрийн гар утасруу хэд хэдэн удаа залгахад утсаа авахгүй байсан. Гэрт орж ирээд тэр хоёр нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба би Ё хандаж та дүү Эрдэнэбулганыг авч яваад битгий хамт архи уугаад бай гэж хэлтэл чамд хамаагүй гэж хэлсэн. Харин би нөхөр Эрдэнэбулганыг гэртээ ирэхдээ битгий архи ууж ирж бай гэтэл манай нөхөр мөн чамд хамаагүй гэж хэлсэн. Мөн тухайн үед намайг Эрдэнэбулган үг хэл амаар доромжилж, бусад хүмүүстэй хардаж хэрүүл маргаан хийгээд миний өнгөрсөн зүйлүүдийг хэлээд бид 2 маргалдаж муудалцах болсон юм. Тэгээд би 10 сартай хүүгээ тэврээд буйдан дээр гадуур хувцсыг нь өмсүүлээд сууж байтал М.Э  чи гэрээс явах гэж байгаа бол би хүүхдээ өөр дээрээ авна гэж хэлээд надаас хүүхдийг маань булааж авсан ба тэр үед газарт унаад хүүхэд уйлахаар нь Эрдэнэбулган хүүхдийг буйдан дээр тавиад үргэлжлүүлээд надтай хэрэлдсэн юм. Тэгээд Эрдэнэбулган надтай хэрэлдэж байгаад миний эрүүний доод тал руу хөлөөрөө нэг удаа өшиглөөд би өвдсөндөө ёооё гэж чанга орилоод өөрийнхөө гар утсыг аваад өөрийн төрсөн эгч Оюунбилэг рүү залгах гээд гэр утсаа гаргаж ирээд ярих гэтэл Эрдэнэбулган миний гар утсыг булааж аваад хана руу шидсэн юм. Тэр үед миний гар утас дэлгэц хэсгээрээ салаад газарт унаад эвдэрсэн. М.Э  надаас хүүхэд булааж авах үед би газарт унасан ба тэр үед надтай хэрэлдэж байгаад миний эрүүний доод тал руу нэг удаа хөлөөрөө өшиглөөд миний эрүүний доод тал гэмтэл учирсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

- гэрч О.Ёын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би нагац дүү Эрдэнэбулгантай хамт Дүүхээ худалдааны төвд ажилладаг бөгөөд 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр бид хоёр орой 21 цагийн үед ажлаа тараад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 40-672 тоот хашаанд хүрч ирээд гэртээ орохоосоо өмнө М.Э  бид 2 хүний нэг, нэг рэд касс гэх нэртэй лаазтай пиво уусан юм. Ууг нь Эрдэнэбулганы хамтран амьдрагч Н.О  нь бид 2-ыг орой ажлаас тарах үед байнгын Эрдэнэбулган руу залгаж хаана явж байгаа талаар нь асууж гэртээ ирж байгаа эсэхийг нь асуудаг ба тухайн өдөр Н.О  нь Эрдэнэбулган руу залгаагүй юм. Тэгээд Эрдэнэбулган бид 2 орой 00 цаг өнгөрч байх үед гэртээ орход Н.О  нь хувцаснуудаа чемодан болон цүнх нь дотор хийгээд гэрийнхээ үүд хэсэгт овоолоод тавьчихсан байсан ба Н.О  нь 10 сартай Чинтулга гэх хүүгээ тэврээд буйдан дээрээ сууж байсан юм. Эрдэнэбулган нь Н.О ад хандаж чи надаас салах гэж байгаа юм уу? Тэгвэл би хүүгээ өөр дээрээ авна шүү гэж хэлээд Н.О  хүүгээ өгөхгүй гэх шалтгаанаар тэр 2 хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Эрдэнэбулган, Н.О  дээр явж очоод хүүхдээ булаагаад автал Н.О  газарт унаад хүүхэд нь чангаар уйлсан юм. Би хүүхдийн Эрдэнэбулганаас аваад тэврээд аргадаад цаашаагаа хараад зогсож байтал Н.О  нь яаая гээд орилохоор эргээд хартал Н.О  чи миний эрүү хэсэг рүү өшиглөдөг юу вэ? гээд уйлаад байсан ба би Эрдэнэбулганыг Оюунбатаас холдуултал Оюунбат гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгах гэтэл Эрдэнэбулган Оюунбатын гар утсыг булааж аваад хана руу шидтэл гар утас нь хэдэн хэсэг хуваагдаж дэлгэц нь салаад шалан дээр бутарч унасан юм. Тэгээд Оюунбат уурлаж гэрээсээ гарч яваад такси дуудаад хувцас болон хүүхдээ аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

- гэрч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих 4 цагийн үед над руу Эрдэнэбулган залгаад “Би Н.О тай муудалцаад эрүү хэсэг рүү нь цохисноос болоод Н.О  намайг цагдаад өгчихлөө би одоо цагдаа дээр байна” гэж над руу ярихаар нь миний санаа зовоод 6 цагийн үед гэрээсээ гараад Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс дээр ирэхэд Эрдэнэбулган уйлаад Н.О  “Ээж энийг хардаа гээд надад эрүү хэсгээ харуулсан” бөгөөд тухайн үед Н.О ын эрүүний доод хэсэг жаахан хавдаад улайчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 3235 дугаартай “...Н.О ын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрхи гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 24-25 дахь/,

- шүүгдэгч М.Э ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дахь тал/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 40 дахь тал/, оршин суугаа газрын тодорхойлолт /хавтаст хэргийн 42 дахь тал/ хохирогч Н.О ын хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 74 дахь тал/, шүүгдэгч М.Э ы хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 75 дахь тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 105 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 78 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Шүүгдэгч М.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгч М.Э д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Бусад асуудлын талаар:

Хохирогч Н.О  нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч М.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн М.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э  нь оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч М.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Э д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН