Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/299

 

 

 

 

 

 

  2022         03          30                                     2022/ШЦТ/299

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Ч.Э  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дархчууд овгийн Ч.Э т холбогдох эрүүгийн 2211000000504 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Дархчууд овгийн Ч.Э , 1970 оны 12 сарын 25-ны өдөр Төв аймагт төрсөн 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-379 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Э  нь 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-379 тоотод  хадам ах Б.Ж гийн өгзөг рүү хутгалж, нүүр лүү нь өшиглөн биед нь эрүү ясны хугарал, зүүн өгзөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, эхнэр Б.С ын нүүр лүү бахиар цохиж биед нь зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зулгаралт няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт:

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Ч.Э  нь 2022 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 19-379 тоотод  хадам ах Б.Ж гийн өгзөг рүү хутгалж, нүүр лүү нь өшиглөн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, эхнэр Б.С ын нүүр лүү бахиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйлд баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Б.Ж гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн үед би өөрийн төрсөн дүү болох Б. С отой гудамжинд тааралдсан. Тэгээд би С оор 1 шил 0.5 литрийн архи авхуулаад бид хоёр С ын гудамжинд гадаа уусан. Архиа уучхаад С ын гэр рүү орсон. Эхлээд 1 шил архи авахдаа С о 0.75 литрийн 1 шил архи мөн авчихсан байсан. Ингээд бид С ын гэр рүү ороод С ын нөхөр Эын хамтаар бид гурав нэг шиг архийг хувааж уусан. Тэгээд Э архинд гарахаар болж гэрээс гарсан. Би Эыг гэрээс гарсны дараагаар би өөрийн төрсөн дүү С отой бэлгийн харьцаанд орох санал тавьсан. Тэгтэл манай дүү зөвшөөрсөн. Би өөрийн өмдийг доош шувтлаад ардаас нь хийх гээд байж байтал гаднаас Э орж ирсэн. Э орж ирээд шууд хутга аваад миний өгзөг хэсэгт нэг удаа хутгалаад би газарт унасан бөгөөд миний нүд, шанаа хэсэгт тус тус 1 удаа өшиглөсөн. Би тэгээд ухаан алдаад унасан бөгөөд нэг сэрэхэд эмнэлэг дээр байсан...Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

- хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн 16 цагийн үед гэрээсээ гараад дэлгүүр лүү орж пиво, тамхи авах гээд гарсан ба дэлгүүр лүү явж байх замдаа өөрийн төрсөн ах Жтай таарсан юм. Тэгээд ахын хамтаар дэлгүүр ороод 1 шил 0.5 литрийн Ерөөл нэртэй архи аваад гудамжинд ахтайгаа хувааж уусан. Тэгээд дахиад дэлгүүр ороод 1 шил 0.75 литрийн архи аваад манай гэр лүү орсон. Ингээд манай нөхөр Э бид 3 архиа уусан. Би ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд манай нөхөр байхгүй байсан бөгөөд манай ах Ж надтай бэлгийн харьцаанд орох талаар хэлсэн. Би тухайн үед нилээн халамцуу байсан болохоор зөвшөөрсөн бөгөөд Ж ах өмдөө доошоо шувтлаад миний араас тэвэрч аваад араас хөдлөөд байсан бөгөөд би тухайн үед өмдөө тайлаагүй хувцастайгаа байсан энэ үед манай нөхөр гаднаас орж ирээд уурлаад Жгийн өгзөг хэсэгт нь 1 удаа гэрт байдаг хар өнгийн бариултай хатгаад татаж газарт унагаад нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд манай нөхөр Э дүүгээ дуудаад цагдаагийн байгууллагад хандсан... Манай нөхөр миний зүүн хацар руу гэрт байсан улаан өнгийн бариултай бахиар цохисон, тэгээд би газарт унахдаа баруун хацраа зулгалсан юм. Өөрөөр надад халдсан зүйл байхгүй. Миний хувьд өөрийн нөхөр болон ахдаа ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2017 дугаар “...Б.Ж гийн биед эрүү ясны хугарал, зүүн өгзөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, баруун шуунд цус хуралт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 37-38 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2816 дугаар “...Б.С ын биед зүүн хацарт няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, бар хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтас хэргийн 31-32 дахь тал/,

- шүүгдэгч Ч.Э ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дахь тал/,

- шүүгдэгч Ч.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 70 дахь тал, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хавтаст хэргийн 93 дахь тал/, хохирогч Б.Ж гийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 94 дэх тал/, хохирогч Б.С ын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хавтас хэргийн 95 дахь тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 100 дугаар хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хавтаст хэргийн 102 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.С о, Б.Ж  нар нь эрүүл мэндийн даатгалын сангаас 225.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд хэрэгт иргэний нэхэмжлэгчээр Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Б.Байгалмааг тогтоосныг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болгон зөвтгөв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүх шүүгдэгч Ч.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Бусад асуудлын талаар:

Хохирогчийн Б.Ж , Б.С о нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Ч.Э ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 225.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ч.Э аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд төлүүлж өгнө үү...” гэх тул нэхэмжлэлийг хангаж 225.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ч.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25.2 см урттай үүнээс ажлын хэсгийн урт 14 см хутга 1 ширхэг, улаан өнгийн бариултай бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дархчууд овгийн Ч.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ч.Э  нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 25.2 см урттай үүнээс ажлын хэсгийн урт 14 см хутга 1 ширхэг, улаан өнгийн бариултай бахь 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э аас 225.000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаар дансанд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э т авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,

       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ХАЛИУН