| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2022/0187/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/189 |
| Огноо | 2022-04-27 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/189
2022 04 27 2022/ШЦТ/189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Д.Сүхням,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б Б.Г нарт холбогдох эрүүгийн 2134000510007 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймаг, Цэцэрлэг суманд 1964 оны 12 сарын 01-нд төрсөн, 58 настай эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Б Б.Ж,
Монгол улсын иргэн, Төв аймгийн Зуунмод суманд 1976 оны 11 сарын 25-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, өөрийн 3 хүүхэд, дүүгийн 3 хүүхэд, дүүгийн хамт, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, Б М.Д,
Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1961 оны 04 сарын 14-ний өдөр төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр настны тэтгэвэрт байдаг, ам бүл 2 эхнэрийн хамт, ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагнал үгүй, хэрэг хариуцах чадвартай, дугаарын регистртэй, Б Б.Г,
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б Б.Ж Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга М.Д, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, тус албаны мэргэжилтэн Б.Гын үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах Зоргол-Өнжүүл” ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах алган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг,
Мөн яллагдагч М.Дтай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 18 дугаар зорилт, хүнсний ногоо дэд хөтөлбөр, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус газрын Мал аж ахуйн тасгийн дарга М.Дын хамаарал бүхий этгээд болох түүний төрсөн дүү М.Цэрэндашийн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах "Дэвжих балир эрдэнэ" ХХК-тай "Сармисны үр нийлүүлэх гэрээ"-г байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.810.000 төгрөгийг буюу 55.810.000 төгрөгийг шилжүүлэн туунд давуу байдал бий болгосон" гэмт хэргүүдийг үйлдэж нийт 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Б М.Д нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, тус албаны мэргэжилтэн Б.Гын үүсгэн байгуулж, уйл ажиллагааг нь удирдах "Зоргол Өнжүүл" ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон,
Мөн яллагдагч Б.Жтой бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 18 дугаар зорилт, хүнсний ногоо дэд хөтөлбөр, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү М.Цэрэндашийн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах "Дэвжих балир эрдэнэ" ХХК-тай "Саримсны ур нийлүүлэх гэрээ"-г байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.810.000 төгрөгийг буюу 55.810.000 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон" гэмт хэргүүдийг үйлдэж нийт 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Боржигон овогт Банзрагчийн Г нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ж, Мал үржлийн албаны дарга М.Д нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн үүсгэн байгуулж, уйл ажиллагааг нь удирдах Зоргол-Өнжүүл ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг тус тус үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Б.Ж:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Шүүгдэгч М.Д:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж,
Шүүгдэгч Б.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн 2134000510007 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Яллагдагч Б Б.Ж Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга М.Д, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, тус албаны мэргэжилтэн Б.Гын үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах “Зоргол-Өнжүүл” ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах алган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг,
Мөн яллагдагч М.Дтай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 18 дугаар зорилт, хүнсний ногоо дэд хөтөлбөр, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тус газрын Мал аж ахуйн тасгийн дарга М.Дын хамаарал бүхий этгээд болох түүний төрсөн дүү М.Цэрэндашийн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах "Дэвжих балир эрдэнэ" ХХК-тай "Сармисны үр нийлүүлэх гэрээ"-г байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.810.000 төгрөгийг буюу 55.810.000 төгрөгийг шилжүүлэн туунд давуу байдал бий болгосон" гэмт хэргүүдийг үйлдэж нийт 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
Яллагдагч Б М.Д нь Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны даргаар ажиллаж байхдаа Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Б.Г нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, тус албаны мэргэжилтэн Б.Гын үүсгэн байгуулж, уйл ажиллагааг нь удирдах "Зоргол Өнжүүл" ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон,
Мөн яллагдагч Б.Жтой бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 18 дугаар зорилт, хүнсний ногоо дэд хөтөлбөр, ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү М.Цэрэндашийн үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь удирдах "Дэвжих балир эрдэнэ" ХХК-тай "Саримсны ур нийлүүлэх гэрээ"-г байгуулж, 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 30.810.000 төгрөгийг буюу 55.810.000 төгрөгийг шилжүүлэн түүнд давуу байдал бий болгосон" гэмт хэргүүдийг үйлдэж нийт 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянган/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
яллагдагч Боржигон овогт Банзрагчийн Г нь Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ж, Мал үржлийн албаны дарга М.Д нартай бүлэглэн Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрт байрлах Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан төсвийн зориулалтын дагуу зарцуулах төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг хууль бусаар хэрэгжүүлж, өөрийн үүсгэн байгуулж, уйл ажиллагааг нь удирдах Зоргол-Өнжүүл ХХК (хоршоо)-тай "Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээг байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21.850.000 төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгосон үйл баримт нь дараах
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Төв аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2021 оны 01 дугаар сарын 20-ны өдрийн 20 дугаартай албан бичгийн ...”Дээрх ажилтай холбогдуулан ХХААГаараас 2020 онд тендер шалгаруулалт зохион байгуулаагүй. ХХААЯамны 2020.04 02-ны өдрийн чиглэл хүргүүлэх тухай" шийдвэрийн дагуу хэрэгжилтийг хангаж ажилласан байна" гэх хэсэг /хх-ийн 22-28 дугаар хуудас/,
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2020 оны 04 сарын 02-ны өдрийн 01/1261 дугаартай "Чиглэл хүргүүлэх тухай" албан бичгийн "Баталгаажсан үүлдэр, омгийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, ялган тэмдэглэж бүртгэлжүүлэх ажлын холбогдох хууль, журамд нийцүүлэн үр дүнтэй зохион байгуулах зорилгоор дараах чиглэлийг хүргүүлж байна. Үүнд: 1. Үзлэг, ангилалтыг батлагдсан төсвийн дагуу технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулж, төсвийг зориулалтын дагуу зарцуулах гэх хэсэг... /1-р хх-ийн 23 дугаар хуудас/,
Төв аймгийн засаг даргын 2020 оны 04 сарын 29-ны өдрийн А/262 дугаартай "Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажил явуулах тухай" захирамжийн “1. Аймгийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Мал сүрэгт үзлэг ангилалт хийх баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, шаардлага хангасан үржлийн малыг Малын үндэсний бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай Ажлын хэсгийн ахлагч Б.Ж, Нарийн бичгийн дарга Б.Г, гишүүд: М Д" гэх хэсэг /1-р хх-ийн 29-33 дугаар хуудас/,
"Малд үзлэг ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх бүртгэлжүүлэх ажлыг гүйцэтгэх" 01/2020 дугаартай гэрээний ..гэрээ байгуулсан: Захиалагчийг төлөөлж: Хүнс, хөдөө аж ахуйн газрын мал үржлийн албаны дарга М.Д, Гүйцэтгэгчийг төлөөлж Зоргол-Өнжүүл ХХК-ийн захирал Б.Г, Батлав: Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Ж" гэх хэсэг /1-р хх-ийн 89-97 дугаар хуудас/,
2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Төлбөрийн хүсэлтийн ...Зоргол-Өнжүүл хоршоо, дүн: 21,580,000.00 төгрөг, Төрийн санд гүйлгээ хийсэн огноо: 2020.05.13" тэх хэсэг /1-р хх-ийн 37 дугаар хуудас/,
000199920 дугаартай Монгол улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний “...Хуулийн этгээдийн нэр, хариуцлагын хэлбэр: Зоргол-Өнжүүл, Банзрагч овогтой Г-г Гүйцэтгэх захирал-р сонгон (томилсон)-ыг бүртгэв” гэх хэсэг /1-р хх-ийн 38 дугаар хуудас/,
Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 01 дүгээр 21-ний өдрийн 73 дугаартай албан бичгээр ирүүлсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны “...үүсгэн байгуулагчийн мэдээлэл нг61041477, Банзрагч, Г, 2013.01.18". гүйцэтгэх удирдлагын мэдээлэл Банзрагч, Г, захирал, 2013.01.18" гэх хэсэг /1-р хх-ийн 58 дугаар хуудас/,
Хаан банкнаас 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 5721/21/35 дугаартай албан бичгээр ирүүлсэн Зоргол-Өнжүүл ХХК-ийн 5721486710 дугаартай дансны хуулгын ...05/13/2020 12:15. Ангилан ялгалт, Орлого 21,850,00.00" гэх хэсэг /1-р хх-ийн 74-75 дугаар хуудас/,
Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ТӨА-2021/197/СТА-ТШЗ дугаартай Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2020 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн санхүүгийн тайлангийн аудитын Зөвлөмж өгөхөөс бусад байдлаар шийдвэрлэсэн алдаа, зөрчил Аудитаар 23,336.5 мянган төгрөгийн залруулагдаагүй алдаа, зөрчил илэрснээс 21,850.0 мянган төгрөгийн 1 зөрчилд албан шаардлага өглөө. Үүнд: 1. Тус байгууллага нь малд ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх ажлыг тендер зарлахгүйгээр Зоргол-Өнжүүл хоршоонд гэрээгээр шийдвэрлэж 21,850.0 мянган төгрөг олгосон байна. ТБОНОӨХБАҮХАТ-ийн 6 дугаар зүйл. Худалдан авах ажиллагааны зарчим 6.1-д "Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай. хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална", Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т "Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно" гэж заасныг болон Санхүүгийн тайлангийн "хэмжилт", "үнэн зөв байдал" гэсэн батламж мэдэгдлийг хангаагүй байна. Шийдвэрлэсэн нь: Албан шаардлага өгөв" гэх хэсэг /1-р хх-ийн 161-180 дугаар хуудас/,
Гэрч Д.Батсүрэнгийн ...Энэ хуулиа үндэслээд Улсын төсвөөр санхүүжүүлэх ажлыг аймгийн Хөдөө аж ахуйн газарт мөнгийг шилжүүлэн өгч ажилладаг. Энэ мөнгө ямар учиртай мөнгө юм бэ гэхээр нь тухайн малд үзлэг, ангилалт хийх, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг хийх хөлс нь байгаа юм. Орон нутгийн Хөдөө аж ахуйн газарт биднээс үүрэг чиглэл өгөхдөө аймгийнхаа орон нутгийн худалдан авах ажиллагааны газартай хамтраад, хийх ажлаа ойлгуулаад холбогдох хууль журмын дагуу ажлаа явуул гэдэг. Үүний дагуу бух аймгууд маань Орон нутгийн худалдан авах ажиллагааны газартай хамтраад тендер зарлаад үнийн саналаа аваад холбогдох хуулийн дагуу ажлаа зохион байгуулдаг. Хөрөнгө, санхүүжилт нь аймгийнхаа хөдөө аж ахуйн газартаа шилжиж байгаа учраас бид зөвхөн үүрэг, чиглэлээр хангаад тендер зарлах, гэрээ байгуулах, санхүүжилтээ шийдвэрлэх ажлыг аймгийн хөдөө аж ахуйн газар шийдвэрлэж байгаа. 2020 оны хувьд энэ ажлыг хийхээр санхүүжилтийг аймгийн Хөдөө аж ахуйн газрууд руу шилжүүлсэн ба бүх аймгуудад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу санхүүжилтээ шийдвэрлэхийг чиглэл болгосон ба ихэнх аймгууд тендер зарласан, цөөн тооны аймгууд тендер зарлаагүй, үнийн саналууд авч ажлыг хийсэн байсан" гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 200-203 дугаар хуудас/,
Гэрч Б.Буяннэмэхийн мэдүүлгийн “...Төрийн худалдан авах ажиллагаа газрын чиг үүрэг нь улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, арга хэмжээний захиалагч нь байдаг, орон нутагт бол улсын төсвийн болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа арга хэмжээнд бол засаг даргын тамгын газарт харьяалагдаж байгаа худалдан авах ажиллагааны нэгж захиалагч нь байдаг. Орон нутагт улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх арга хэмжээг санхүүжүүлэх эрхийг төсвийн ерөнхийлөн захирагч засаг даргад шилжүүлдэг. Засаг дарга нь энэ ажлыг хэрэгжүүлэхдээ худалдан авах ажиллагааны албаны буюу мэргэжлийн байгууллагаар зохион байгуулуулах ёстой. Гэтэл худалдан авах ажиллагааны алба болох мэргэжлийн байгууллагаар зохион байгуулуулахгүй, өөр төрөл албаддаа шилжүүлснээс болж мэдлэггүй хүмүүс хууль зөрчих үйлдэл гарах байдал ихэссэн.
Худалдан авах ажиллагаа нь бараа, ажил, зөвлөх гэсэн гурван төрөлтэй байдаг. Зөвлөхийн үйлчилгээ нь дотроо зөвлөх, зөвлөхийн бус үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй байдаг.
Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас хэрэгжүүлсэн Үржлийн малд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, цөм сүрэг бүрдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчөөр ялган тэмдэглэж бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 35 дугаар зүйл (Зөвлөх уйлчилгээний гүйцэтгэгч сонгох журам)-ийн дагуу бага үнийн аргаар тендер зарлаж гүйцэтгэгчийг шалгаруулах ёстой байсан. Учир нь шууд худалдан авч болох төсөвт өртгийн босго унийг давсан учраас үнэлгээний хороо байгуулаад тендерийн баримт бичиг боловсруулж, зөвлөхийн зарыг цахим сайтад болон үндэсний хэвлэл мэдээлэлд байршуулах ёстой байсан. Гүйцэтгэгчийг шалгаруулах ерөнхий шаардлагыг тусгасан зарыг 7-10 хоногийн хугацаатай байршуулаад гүйцэтгэгчдээс үнийн санал техникийн саналаа хамтад нь ирүүлэх ёстой гүйцэтгэгч нараас ирүүлсэн үнийн санал, техникийн саналтай гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулаад цахим танилцаад сайтад 30-с дээш хоногийн хугацаатай байршуулах ёстой. Оролцох сонирхолтой гүйцэтгэгч нараас ирүүлсэн материалтай танилцаад шаардлагад нийцсэн гүйцэтгэгч нарын үнийн саналуудаас хамгийн бага үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах ёстой.
Төсвийн тухай хуулиар бол дараа жилийн төсвийн өмнөх оны 11 сарын 15-ны дотор баталж байгаа. Дараа жилийн төсөвт санхүүжилтийг батлуулахын тулд энэ дараа төсвийн батлагдчихсан байдаг. Дараа жилийн төсөв батлагдсаны ерөнхийлөн захир захирагч буюу сайд тушаал гаргаж хийгдэх ажлын санхүүжилтийг хуваарилдаг. Энэ хуваарилалт төлөвлөлтгүй хугацаа алдсанаас болоод худалдан авах ажиллагаа, тендер шалгаруулалтын хугацаанд нөлөөлөх тал байдаг. Уг ажлыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх нийт төсөвт өртөг батлагдсан боловч аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт олгох нь тодорхойгүй байсан байдал нь тендер зарлах ажилд нөлөөлсөн байх гэж харж байна.
Энэ хуулийн 34 хуулийн дүгээр зүйл: Гэрээ шууд байгуулах, 34.1.5 дахь хэсэгт гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй болон хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг /30 хоног/ мөрдөн боломжгүй бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болно. Гэхдээ гэрээ шууд байгуулахдаа яг ямар журам хэрэглэх талаар зохицуулсан зүйл байхгүй, манай худалдан авах ажиллагааны газраас бол 5 хоногийн хугацаатай үнийн санал авах тендерийн жишиг баримтыг нийтэд зарлаад үнийн санал ирүүлсэн гүйцэтгэгч нарын саналыг харьцуулан үзэхийг зөвлөдөг. Гэхдээ энэ ажил бол гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт энэ ажлыг хамааруулж үзэх үү гэдэг ойлголт хамаарна, энэ ажлыг энэ зүйлд хамаарахгүй гэж бодож байна... /2-р хх-ийн 207-208 дугаар хуудас/
яллагдагч Б.Ж ...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Би урьд өмнө гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн учраас одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Тухайн үедээ манай байгууллагын үндсэн дансанд орж ирсэн санхүүжилтийг яаралтай шаардлагатай ажилд зарцуулахгүй бол цаг хугацааны хувьд хаврын ногоо тариалалт, бэлчээрийн хортон цайвар үлийч устгах ажил хоцрох гээд байсан учраас тендер зарлалгүйгээр шууд худалдан авалт хийсэн юм... /5-р хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
яллагдагч Б.Ж ...Би Төв аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргаар ажиллаж байсан Б.Жийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу өөрийн төрсөн дүү болох Цэрэндашийн үүсгэн байгуулсан “Дэвших балир эрдэнэ” ХХК-тай бэлчээрийн хортон цайвар үлийч тэмцэх ажлыг хийж гүйцэтгэх гэрээг байгуулсан ба ажил гүйцэтгэх төсвийн хөрөнгө болох 30.8 сая төгрөгийг дүүгийнхээ компанийн дансаар дамжуулан бэлнээр газрын дарга Б.Жид гарган өгсөн. Мөн Төв аймгийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний газрын санхүүжилттэй бүлгээр ногоо тариалах төсөр хөтөлбөрийн санхүүжилтийн мөнгө болох 25 сая төгрөгийг мөн дүү Цэрэндашийн компанийн дансаар дамжуулан гаргаж өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувийн тухайн санхүүжилтийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй бөгөөд ямар нэг байдлаар захиран зарцуулах үйл ажиллагаанд оролцоогүй... /5-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/, гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч Б.Ж хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /5-р хх-ийн 6 дугаар хуудас/, шүүгдэгч М.Дын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 234, 5-р хх-ийн 188-189 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 235-238 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож нийт 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Гэм буруугийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Ариунзул:
...Шүүгдэгч Б.Ж нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах гэм буруугийн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ж нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ж:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч М.Д:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.Г:
...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарыг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах...” гэж,
шүүгдэгч Б.Ж, М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан...” гэж тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Авлигын гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар нийт 77.600.000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Тухайлбал шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх, 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт хуульчлагдсан “Авлигын гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд тус бүлгийн гэмт хэргүүдээс шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарын холбогдсон гэмт хэрэг нь “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө, бусдад давуу байдал бий болгох” гэсэн гэмт хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн шинжүүдийн аль нэгийг хангасан л бол гэмт үйлдэл, эс үйлдэхүй байхаар хуульчилсан.
Учир нь шүүгдэгч Б.Ж, М.Д нар “их хэмжээний хохирол учруулсан” гэдгээрээ тухайн гэмт хэргийн хүндрүүлсэн зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэж байгаа болно.
Улмаар шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарын албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгож нийт 77.600.000 төгрөг гаргуулан авсан гэмт үйлдэл, эс үйлдэхүйг гэм буруутайд үйлдэл, эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн бол төгссөн гэмт хэрэг гэж үзэх ба хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Иймд шүүгдэгч Б.Ж, М.Д нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Гыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Г.Ариунзул:
...Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Шүүгдэгч Б.Жид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан 3 жилийн тэссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч М.Дд тухайн гэмт хэрэгт заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан 3 жилийн тэссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг журамлан 3 жилийн тэссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ж:
...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч М.Д:
...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг,
Шүүгдэгч Б.Г:
...Прокурорын саналыг хүлээн зөвшөөрч байна... гэсэн мэдүүлгийг тус тус гаргасан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн гаргаж байгаа шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарыг нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах тухай дүгнэлттэй шүүгдэгч нар маргадаггүй бөгөөд улсын яллагчтай ял шийтгэлийн талаар мөрдөн байцаалтын шатанд тохиролцож, хүлээн зөвшөөрсөн талаараа мэдүүлдэг.
Шүүх шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан үзэж прокурорын саналын хүрээнд эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд шүүгдэгч Б.Ж, М.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх,
Шүүгдэгч Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчилсан учраас шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нарын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас 77.660.000 /далан долоон сая зургаан зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нараас мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гаргуулах хохирол төлбөргүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2134000510007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Ж, М.Д, Б.Г нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,
36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т баримтлан шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ,
шүүгдэгч Б Б.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д нарыг шүүхээс тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд,
шүүгдэгч Б Б.Гыг шүүхээс тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд, шүүгдэгч Б Б.Гт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2134000510007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д, Б Б.Г нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, тэднээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д, Б Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Ж, Б М.Д, Б Б.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН