Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0108

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг

Улсын яллагч Д.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Н.Нямдаваа, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625031429 дугаартай хэргийг 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Монгол Улсын харъяат, 1974 оны 03 дугаар сарын 15-нд Улаанбаатар хотод төрсөн, нас 42, эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо, Сурагчийн 44 гудамж, 460Б тоотод суух оршин суух хаягтай боловч оршин суух хаяг байхгүй,

Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих, хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, Боржигон овогт Нямчулууны Нямдаваа /РД: ХД74031510/ нь

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамж, 150А  тоотод байрлах халуун усны газрын гадна байрлуулсан Э.Эрдэнэбулганы эзэмшлийн “Фотон” маркийн 65-25 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү нэвтрэн орж түрүүвч, бэлэн 265.000 төгрөг, бичиг баримт, 1 ам.доллар, Ай фоне-4 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж 403.043 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав:

Шүүгдэгч Н.Нямдаваа  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчийн түрийвчинд бүхэл 10.000 төгрөг, 1000 төгрөг, нэг доллар байсан. Харин 200.000 гаран төгрөг байгаагүй гэв.

Хохирогч Э.Эрдэнэбулганы мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ны өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 10 дугаар гудамжны зүүн буланд байрлах Халуун усны бохирыг соруулах ажил аваад ажлаа хийгээд байж байгаад машиныхаа ард талд гараад бохироо соруулах гээд хоолойгоо холбоод бохироо соруулаад дуусаад буцаагаад хоолойгоо хураагаад машиндаа суугаад явж байгаад хүнтэй утсаар ярих гээд утсаа хайтал байхгүй болохоор нь буцаж ухраад халуун усныхаа гадаа очоод түрийвч бас байхгүй байна гэдгийг мэдээд уг халуун усныхаа газрынхаа хүнд нь хэлээд хяналтын камерынх нь бичлэгийг шүүж үзэхэхд нэг зүс таних залуу миний машины кабин руу ороод юм аваад өвөртөө хийгээд гараад явсан бичлэг байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандъя гээд ирээд өргөдлөө бичиж өгсөн. Миний машинаас Ай фоне-4 маркын гар утас хуучин, бор өнгийн арьсан түрийвч, бэлнээр 265.000 төгрөг, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, Хаан банкны карт, нэрийн хуудаснууд, 2 хүний цээж зураг, 1 ам доллар 1 ширхэг зэргийн эд зүйлс байсан. Халуун усны хүн сайн анзаарч хараагүй байхаа, тэгэхдээ би халуун усны хүнээс мөнгөө аваад халаасандаа хийчээд, халуун усны хүнээс мөнгөө аваад халаасандаа хийчээд, халуун усны хүнтэй нэг тамхи татчаад машин дээрээ очоод утас, түрийвчтэй мөнгөө машиндаа үлдээчээд ажлаа хийсэн. Миний утсанд содон шинж тэмдэг гэх юм байхгүй, хар өнгийн саарал хүрээтэй Ай фоне-4 загварын утас байгаа, сим хийдэг үүр нь бага зэрэг сэртгэр талдаа байгаа, би утсаа харвал багцаа мэднэ. Би утсаа 2015  онд нэг найзаасаа гар дээрээс авч байсан болохоор сериал кодыг нь сайн мэдэхгүй байна. Би өглөө гэрээсээ гарахдаа 180.000 төгрөгтэй гарсаныг манай ээж мэдэж байгаа, халуун усны газраас бохир соруулсаныхаа хөлсөнд 40.000 таграг авсаныг халуун усны газрын хүн мэдэж байгаа., 45.000 төгрөг нь надад урд өмнө нь байсан мөнгө юм аа, миний өдрийн бохир соруулаад олдог орлого 200.000-300.000 төгрөг байдаг. Би танихгүй огт харж байгаагүй хүн байна лээ. За 180.000 төгрөг нь 20.000 мтөгрөгийн дэсгэртээр байсан., үлдсэн 85.000 төгрөг нь 10.000, 5.000 төгрөгийн дэвсгэрт байсан, түрийвчнийхээ арын хэсэгт нь 220.000 төгрөгийг нь хийгээд цахилгааныг нь татаад далд  хийсэн байсан байхаа үлдсэн задгай нь урд хэсэгт нь байрласан байсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн:. ..Тэр өдөр 09 цаг өнгөрч байхад бохир сордог машин ирээд би хаалгаа онгойлгоод бид 2 хашаан дотор хамт зогсож байгаад бохироо соруулаад дуусаад машинаа унаад яваад би хашаагаа хаагаад халуун усны газраа орж ирээд өрөөгөө цэвэрлээд байж байтал бохир сордог хүн маань эргэж орж ирээд өрөөгөө цэвэрлээд байж байтал бохир содог хүн маань эргэж орж ирээд би бүх юмаа машинаасааа алдчихлаа гээд орж ирээд манай хяналтын камерын бичлэгийг үзлэг хийж байгаад буцаад яваад бохир сорж байх үед ирсэн найзынхаа араас нь яваад дагуулж ирсэн тэр хүн нь биш байсан тэгээд тэр хооронд нь би камерийн бичлэгээ шүүсэн чинь өөр хүн байсан тэгээд нөгөө тэр хүнтэйгээ камер дээр байсан хүнийг миний машинтай энэ хавиар хайж байгаад олоогүй явсан. Эрдэнэбулган бол 2015 оноос хойш манай бохирыг соруулж байгаа тэрнээс өмнө бол аав, ах 2 нь ээлжлээд 5 жил явж байгаа урд өмнө нь ийм асуудал гарч байгаагүй. Эрдэнэбулган манайхаас тооцоогоо авсан. Манайх дор дор нь тооцоогоо хийдэг. Манай бохирыг 40.000 төгрөгөөр соруулдаг тэрийгээ авсан. Надаас мөнгө аваад машиндаа ороод гараад ирсэн болохоор сайн хараагүй. Манай халуун усны гадна урд өмнө ийм юм алга болж байсан удаа байхгүй, хяналтын камертай болохоор гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Баасанжавын мөрдөн байцаалтанд өгсөн: ...Би хүүгийнхээ ажлын талаар сайн мэднэ. Би ажлын дуудлага авч санхүү тооцоо барьдаг. Ажлыг би хариуцдаг. Голдуу гэрээтэй компани , айлуудынхаа бохирыг соруулдаг. Манай хүү Э. Эрдэнэбулган машинаа унаад бохир сордог ажлаа хариуцдаг. Ажил бага үедээ 80.000 төгрөг, ажил ихтэй үедээ 400.000-500.000 төгрөгийн орлоготой ажилладаг. Өөрөө хийсэн ажлынхаа хөлсийг аваад надад ирж тооцоогоо бэлнээр авч ирж өгдөг. Тэр өдөр өөрийн эгч Дэлгэрмаад мөнгө өгөх ёстой гээд надаас 180.000 төгрөг аваад явсан. Тэр өдөр эгч Дэлгэрмаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар ажилладаг ахмад цол аваад хүмүүстэй уулзана гээд мөнгө авна гэж байсан. Тэгээд өөрт нь миний тооцоогоор 80.000 төгрөг байх ёстой байсан. Манай хүүхдэд өр тооцооны асуудалтай юм байхгүй гэх мэдүүлэг,

Яллагдагч Н.Нямдаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 сарын 21-ний өдрийн өглөөгүүр би нилээн халамцуу хөдөө Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа Лхагвадорж гэх залуутай танилцаж байсан тэгээд 5 буудалд намайг андахгүй гэхээр нь тэднийхийг хайгаад олохгүй гудамж хэсээд явж байгаад замдаа таарөлдсан том оврын зил-130 маягийн машин байхаар нь уг нь тамхи гуйх санаатай очсон тэгээд жолооч нь байхгүй болохоор нь 2 сандлынх нь завсараар бор өнгийн түрийвч, марк тодорхойгүй гоё утас байхаар нь аваад өвөртөө хийгээд цааш алхаж байгаад түрийвч нь онгойлгоод хартал 1 ширхэг 10.000 төгрөгийн дэвсгэрт, 1.000 төгрөгний дэвсгэрт 1 ширхэг, 1 ширхэг 1 ам доллар /валют/, жолооны үнэмлэх 1 ширхэг, нэлээд олон хэрэгтэй хэрэггүй нэрийн хуудаснууд байсан, тэгээд зам дээрээс такси бариад 7 буудал дээр буугаад утас засвараас нөгөө утсаа зарах гээд асуутал наадаахыг 30.000 төгрөгөөр авъяа гэсэн үгүй би тэгж өгөхгүй гээд байж байтал хажууд хүүхэдтэйгээ байсан нэг залуу би наад утсыг чинь 50.000 төгрөгөөр авъя гээд надаас худалдаж аваад надад 50.000 төгрөгөө өгчөөд яваад өгсөн. Тэгээд би утсаа зарчаад цаашлаад нэг дэлгүүр лүү ороод 0,500 литрийн Монгол Стандарт архи аваад 7 буудлын нийтийн бие засах газрын урд талын гудамжинд зүс мэдэх хүн болон түүний найзын хамтаар нөгөө авсан архиа хувааж уугаад зүс таних хүнд хулгайлсан түрийвчээ чи ав гэж хэлж өгчөөд салж яваад нэг сэрсэн 7 буудлын гүүрний доогуур урсдаг гол дээр сэрсэн. Тэгээд өнөөдөр өглөө гол дээрээс сэрээд төв зам дээр гараад зам дагаад 17-р автобусны буудлыг чиглээд алхаж байтал үл таних 3 залуу намайг ахаа уулзаадахъя гээд намайг дагуулаад цагдаагийн хэлтэс дээр дагуулаад ирсэн тэгээд одоо ингээд сууж байна. Би Эрдэнэбулган гэх хүнийг танихгүй. Миний хулгайлсан түрийвчинд 265.000 төгрөг байгаагүй 11.000 төгрөг 1 ам доллар 1 ширхэг байсан бас жолооны үнэмлэх, нийлээн олон ширхэг нэрийн хуудаснууд байсан.би хулгай хийх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, тэгэхдээ орж гараад яваад байсан. Би тэр утсыг 7 буудал дээр нэг утас зардаг газраас авах уу гээд асуусан чинь 30.000 төгрөгөөр авна гэхээр нь би зарахгүй гээд байж байтал нэг хүүхдээ дагуулсан залуу надаас 50.000 төгрөгөөр авсан, одоо хаана байгааг нь мэдэхгүй. Би одоо энэ өмсөж байгаа хувцасаа өмсөж байсан тэрнээс өмдөө сольсон, хар өнгийн саравчтай малгай, саарал өнгийн малгайтай цамц, саарал өнгийн цамц, бор цагаан өнгийн пүүзтэй байсан. ...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өглөөгүүр би нилээн халамцуу Дорноговь аймагт жоншны үйлдвэрт хамт ажиллаж байсан найз Лхагвадоржынхныг хэрэг болсон газрын ойр орчимд байдаг гэхээр нь хайгаад явж байгаад зил-130 маягийн нэг машин байхаар нь иамхи гуйх санаатай очтол дотор нь хүн нь байхгүй байхаар нь ороод миний нүдэнд түрийвч, утас 2 харагдахаар нь орж аваад өвөртөө хийгээд яваад утсыг явуулын хүнд утсыг 50.000 төгрөгөөр зараад түрийвчинзд байсан 11.000 төгрөгөөр архи авч уугаад зүс таних архи цуг уусан хүндээ түрийвчийг нь өгөөд, түрийвчин дотро нь байсан нэрийн хуудсуудыг нь хаяаад, жолооны үнэмлэхийг өөртөө авч явж байгаад цагдаад хураалгасан. Тэр түрийвчний эзэн нь түрийвчинд 265.000 төгрөг байсан гээд байгаа би бол тэр мөнгийг байсан гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хулгайлсан түрийвчээ аваад дотроос нь 11.000 төгрөгийг авах үед чинь миний хажууд хүн байгаагүй. Би ганцаараа байсан гэх мэдүүлэг,

2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Нямдаваа нь 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамж, 150А  тоотод байрлах халуун усны газрын гадна байрлуулсан Э.Эрдэнэбулганы эзэмшлийн “Фотон” маркийн 65-25 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл рүү нэвтрэн орж түрүүвч, бэлэн 265.000 төгрөг, бичиг баримт, 1 ам.доллар, Ай фоне-4 маркийн гар утас зэрэг эд зүйл хулгайлж 403.043 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Э.Эрдэнэбулганы ...Би 2016 оны 07 дугаар сарын 21-ны өглөө 10 цагийн үед Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо 10 дугаар гудамжны зүүн буланд байрлах Халуун усны бохирыг соруулах ажил аваад ажлаа хийгээд байж байгаад …түрийвч бас байхгүй байна гэдгийг мэдээд уг халуун усныхаа газрынхаа хүнд нь хэлээд хяналтын камерынх нь бичлэгийг шүүж үзэхэхд нэг зүс таних залуу миний машины кабин руу ороод юм аваад өвөртөө хийгээд гараад явсан бичлэг байсан.  Миний машинаас Ай фоне-4 маркын гар утас хуучин, бор өнгийн арьсан түрийвч, бэлнээр 265.000 төгрөг, жолооны үнэмлэх, цахим үнэмлэх, Хаан банкны карт, нэрийн хуудаснууд, 2 хүний цээж зураг, 1 ам доллар 1 ширхэг зэргийн эд зүйлс байсан гэх мэдүүлэг,

Гэрч Б.Уянгын … бохир содог хүн маань эргэж орж ирээд би бүх юмаа машинаасааа алдчихлаа гээд орж ирээд манай хяналтын камерын бичлэгийг үзлэг хийж байгаад буцаад яваад бохир сорж байх үед ирсэн найзынхаа араас нь яваад дагуулж ирсэн тэр хүн нь биш байсан тэгээд тэр хооронд нь би камерийн бичлэгээ шүүсэн чинь өөр хүн байсан тэгээд нөгөө тэр хүнтэйгээ камер дээр байсан хүнийг миний машинтай энэ хавиар хайж байгаад олоогүй явсан…гэх мэдүүлэг,

Гэрч Ч.Баасанжавын ...Би хүүгийнхээ ажлын талаар сайн мэднэ. Би ажлын дуудлага авч санхүү тооцоо барьдаг. …Ажил бага үедээ 80.000 төгрөг, ажил ихтэй үедээ 400.000-500.000 төгрөгийн орлоготой ажилладаг. Өөрөө хийсэн ажлынхаа хөлсийг аваад надад ирж тооцоогоо бэлнээр авч ирж өгдөг…гэх мэдүүлэг,

Яллагдагч Н.Нямдаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2016 оны 07 сарын 21-ний өдрийн өглөөгүүр би нилээн халамцуу хөдөө Дорноговь аймгийн Даланжаргалан суманд байрлах жоншны үйлдвэрт ажиллаж байх хугацаандаа Лхагвадорж гэх залуутай танилцаж байсан тэгээд 5 буудалд намайг андахгүй гэхээр нь тэднийхийг хайгаад олохгүй гудамж хэсээд явж байгаад замдаа тааралдсан том оврын зил-130 маягийн машин байхаар нь уг нь тамхи гуйх санаатай очсон тэгээд жолооч нь байхгүй болохоор нь 2 сандлынх нь завсараар бор өнгийн түрийвч, марк тодорхойгүй гоё утас байхаар нь аваад өвөртөө хийгээд ...Хулгайлсан түрийвчээ аваад дотроос нь 11.000 төгрөгийг авах үед миний хажууд хүн байгаагүй. Би ганцаараа байсан гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг хөнгөрүүлэх үндэслэлд тооцох нь  зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус заасныг удирдлага болгон

       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Нямчулууны Нямдавааг бусдын эд хөрөнгө хулгайлсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар Н.Нямдавааг эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ял оногдуулсугай.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нямдаваагийн цагдан хоригдсон 39 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Э.Эрдэнэбулган нь хохирлоо жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

   5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч хохирол нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай.

              6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

    7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгч Н.Нямдаваад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ё.ЦОГТЗАНДАН