| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/01038/И |
| Дугаар | 183/ШШ2017/00491 |
| Огноо | 2017-02-23 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 183/ШШ2017/00491
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 хороо, Нархан 51 байр 42 тоотод оршин суух, /РД:ХН62061477/, Сайжав овогтой Ядамжавын Пүрэвжавын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 хороо, Чингисийн өргөн чөлөө, Засгийн газрын 14 байр, Монгол улсын Эрчим хүчний яаманд холбогдох,
Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.Пүрэвжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бямбадорж, нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн зарим хэсэг буюу ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа татгалзаж хариуцагч 6 сарын цалинг нөхөн олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийх, ажлаас гэнэт халагдсаны 6 сарын тэтгэмж олгохоор тохиролцож байна гэв.
Хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 6 сарын цалин олговорт 23.349.460 төгрөгийг, ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжид 17.978.640 төгрөгийг олгохыг зөвшөөрч, нэхэмжлэгч ажилд тогтоолгох шаардлагаасаа татгалзаж эвлэрсэн тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Пүрэвжав нь Монгол улсын Эрчим хүчний яаманд холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан 6 сарын цалин олговорт 23.349.460 төгрөгийг, ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжид 17.978.640 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхээр эвлэрч байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Хариуцагч Эрчим хүчний яамны сайд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн а/2757 дугаар албан бичгээр Н.Бямбадоржид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хариуцагчтай эвлэрэх эрхийг олгосон байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364.590 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 106.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Я.Пүрэвжавын Монгол улсын Эрчим хүчний яаманд холбогдох тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговрыг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, хариуцагч нь ажилгүй байсан 6 сарын цалин олговорт 23.349.460 төгрөгийг, ажлаас гэнэт халагдсаны 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний 1 удаагийн тэтгэмжид 17.978.640 төгрөгийг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчээс хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар буцаан олгож, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 364.590 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ