Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2017/00517

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө-9, Скайтел плазад байрлах, РД:2576376, Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа, Анар хотхон 801 байр, 116 тоотод оршин суух, Батнасангийн Азжаргалд холбогдох,

 

Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 77,459төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б.Азжаргал нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2014 оны 03 сарын 26-ны өдөр дараа төлбөрт Postpaid Nice үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж 91006550 дугаарын эзэмшигч болсон. Гэтэл Б.Азжаргал нь гэрээний үүргээ үл биелүүлж 91006550 дугаарын 2015 оны 09 сарын байдлаар төлбөр 73.459 төгрөгийг төлөөгүй тул гэрээний 5.1.7-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Б.Азжаргалд төлбөрөө төлөхийг сануулж байсан боловч өнөөдрийг 73,459 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 77,459 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Скайтел ХХК нь Б.Азжаргалд холбогдуулан ярианы төлбөр 77,459 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч Б.Азжаргал нэхэмжлэлийн шаардлага 77,459 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэгчийн хүсэлт, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Азжаргалд холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 77,459 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч МБ.Азжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 77,459 төгрөгийг төлж барагдуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, төлбөр төлсөн баримтаар нотлогдож байна.

 

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,550 төгрөгийн 2,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, 2,275 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 2,275 төгрөгийг хариуцагч Б.Азжаргалаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Б.Азжаргалд холбогдуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 77,459 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийн 2,275 төгрөгийг улсын орлогод үлдээж, 2,275 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 2,275 төгрөгийг хариуцагч Б.Азжаргалаас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ