| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2017/00491/И |
| Дугаар | 183/ШШ2017/00526 |
| Огноо | 2017-03-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 183/ШШ2017/00526
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сүхбаатарын талбай-02, Сэнтрэл тауэр 8 давхарт байрлах, РД:5036895, Юнител ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Үйлвэр гудамж 100а байр 33 тоотод оршин суух, РД:НМ87082611, Боржигон овогт Баасандоржийн Лхагвадоржид холбогдох,
Гар утасны ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 918,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б.Лхагвадорж нь 2014 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88088683 дугаарт нь Samsung Galaxy S4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай 2015 оны 01 дүгээр сар хүртэл төлбөрийг хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 6 дугаар сараас эхлэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 88088683 дугаарын ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 612,150 төгрөг, алданги 306,075 төгрөг, нийт 918,225 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Лхагвадорж шүүхэд гаргасан тайлбартаа: “...Юнител ХХК-ийн нэхэмжилсэн 918,225 төгрөгийг өөрийн боломжийг харгалзан үзэж сар болгон 100,000 төгрөгийг төлөх ба сүүлийн 9 дэх сард 118,225 төгрөгийг төлөх болно. 2017.03.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.04.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.05.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.06.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.07.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.08.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.09.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.10.01-ний өдөр 100,000 төгрөг, 2017.11.01-ний өдөр 118,225 төгрөгийг тус тус төлнө.” гэжээ.
Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Б.Лхагвадоржоос гар утасны ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 918,225 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Лхагвадорж нь нэхэмжлэлийн шаардлага болох 918,225 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2017.10.01-ний өдөр хүртэл сар бүр 100,000 /8*100,000 =800,000 төгрөг/ төгрөгөөр, 2017.11.01-ний өдөр 118,225 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хүсэлтээ шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Юнител ХХК нь хариуцагч Б.Лхагвадоржоос гар утасны ярианы төлбөр болон гар утасны лизингийн төлбөр 918,225 төгрөг нэхэмжилснийг хариуцагч 2017 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс 2017.10.01-ний өдөр хүртэл сар бүр 100,000 /8*100,000=800,000 төгрөг/ төгрөгөөр, 2017.11.01-ний өдөр 118,225 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 26,587 төгрөгийн 13,293.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, 13,293.5 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 13,293.5 төгрөгийг хариуцагч Б.Лхагвадоржоос гаргуулж, нэхэмжлэгч Юнител ХХК-д тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ