Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/297

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Ж.Энхжаргал /тээврийн прокурор/

Шүүгдэгч: Б.Е-тай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Еркетайд холбогдох ***************** дугаартай эрүүгийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Е-д д нь “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 12 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн замд Мицубиши колт-з20 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Е-д д нь “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 12 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн замд Мицубиши колт-з20 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е-д н “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн  ***************** дугаартай хэргээс:

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/,

2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Г-н хохирогчоос өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ гараад 10 дугаар хорооллын Хаан банк ороод буцаад гэртээ очих зорилгоор 10 дугаар хорооллын туслах замын явган хүний замаар зүүнээс баруун тийш чиглэлд явж байгаад Жаст ойл ШТС-ийн зүүн хойд замд явган хүний замаас гараад зорчих хэсгийн зүүнээс баруун тийш чиглэлд явж байтал түс хийх чимээ гараад би зам дээр унасан байсан. Би босоод иртэл жолооч машинаас бууж ирээд намайг замаас гаргасан, жолоочтой хамт явсан эмэгтэй миний малгайг авч өгсөн. Тэгээд жолооч намайг машиндаа суулгаад эмнэлэг явъя гээд явсан. Машинд байхад нь миний гар өвдөөд толгой манараад байсан. Эмнэлэгт очоод гараа үзүүлэхэд баруун гарын сэртгэр яс хугарсан байсан бөгөөд гар гипсдсэн. Мөн гар болон толгойн зураг авхуулахад зөөлөн эдийн гэмтэл, хавантай байна гэсэн. Удалгүй цагдаагаас над руу залгаад хэргийн газрын үзлэг хийнэ гэсэн. Тухайн үед эмнэлэгт гарсан зардлыг жолооч гаргасан ба би ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилнэ гэж бодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар палас орчхоод Баянхошуу явах зорилгоор М.Колт маркийн *******улсын дугаартай автомашиныг ах Е-тай  жолоодон би жолоочийн хажуугийн суудалд сууж явсан. 10-р хорооллын туслах замд зүүнээс баруун тийш чиглэлд Жаст ойл ШТС-ын зүүн хойд уулзварт баруун гар тийш буюу хойд зүгт эргэх үед гэнэт урд хүн гарч ирэхээр нь орилсон. Тэгээд нөгөө хүн мөргүүлээд газарт унасан. Машин зогсоод ах буугаад тэр хүн дээр очоод би араас нь очсон. Тэр хүн гарын бугуй өвдөөд байна гэж хэлж байсан. Шууд машиндаа суулгаад гэмтэл орсон. Гар нь цуурсан гэж байх шиг байсан. Осол болсон газарт явган хүний гарц байгаагүй. Тэмдэггүй байсан. Явган зорчигч ганцаараа явж байсан. Би тэр хүнийг хаанаас гарч ирснийг анзаараагүй, гэнэт л гараад ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ***** дугаартай “...Д.Г-н биед баруун шууны богтос ясны далд хугарал, зүүн харцрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” дүгнэлт /хх-ийн 42-43 тал/,

 

2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 321 дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 58 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Е-д н яллагдагчаар өгсөн “...Тухайн үед 10-р хорооллын туслах замын уулзвараар Жаст ойл ШТС-аар хойшоо эргэх үед гэнэт нэг хүн гарч ирээд мөргүүлсэн. Тухайн үед би урдаас машин ирж байгааг хараад баруун гар тийш дарсан. Дохиогоо өгсөн байсан. Тэр хүнийг би огт хараагүй, урд дахь чиглэлээ харсан болохоор тэр хүнийг анзаараагүй байх. Би шууд машинаас буугаад тэр хүн дээр очиж замаас гаргахад миний гар эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг шууд авч явсан. Гарын зургийг нь авхуулахад баруун гар нь шуу хэсгээрээ цуурсан байна гэсэн. Мөн толгой болон гарын зургийг нь авхуулсан. Яг тухайн зам дээр явган хүний гарцын тэмдэглэгээ байгаагүй. Тухайн авто машин миний нэр дээр байдаг машин бөгөөд 2022 онд 7.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Худалдан авснаасаа хойш би байнга өөрөө унаж байгаа. Гэмтэл дээр зураг авхуулахад 120.000 төгрөг, гарын сойлт 9.000 төгрөг, кальци, барагшуум 100.000 төгрөгөөр авч өгсөн. Цаашдаа гарах зардлыг төлнө. Хохирогчтой уулзахад намайг 4.800.000 төгрөг өгчихвөл гомдол саналгүй гэсэн бөгөөд надад одоогоор тийм их мөнгө байхгүй. Би ямар ч байсан 2.000.000 төгрөг өгнө гэж бодож байгаа. Би улирлын чанартай ажил хийдэг бөгөөд сард тогтсон орлого гэж байхгүй. Гэхдээ жилдээ 15.000.000 орчим төгрөг олдог...” гэх мэдүүлэг /хх-ийн 76 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Е-д н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 тал/, Жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 64 тал/, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 63 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 66, 69 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 67 тал/, Хаан банкны дипозет дансны хуулга /хх-ийн 84-85 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Е-д д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Б.Е-тай нь “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 12 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн замд Мицубиши колт-з20 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” болох нь  шүүгдэгч Е-д н мэдүүлгүүд, хохирогч Д.Г-н мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5 тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13 тал/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн **** дугаартай дүгнэлт /хх-ийн 42-43 тал/, Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 49-55 тал/, ********** дугаартай “Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас” /хх-ийн 56-57 тал/, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ***** дугаартай “Мөрдөгчийн магадалгаа” /хх-ийн 58 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.Е-тай гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Е-д гийн  “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 12 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн замд Мицубиши колт-з20 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Е-д г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогч   нь гэмт хэргийн улмаас эмчилгээний зардалд баримтаар 2.260.000 төгрөг нэхэмжилсэн болох нь хавтаст хэргийн 84-86 дугаар талд авагдсан байх ба  мөрдөн шалгах ажиллагааны шатанд  мэдүүлэхдээ“...Намайг мөргөсөн жолооч эмчилгээний зардал болон хөдөлмөрлөх чадвар алдсан үеийн ажлын байрны түрээсийн зардлыг төлсөн. Иймд миний бие жолоочид ямар нэгэн гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй болно...” гэх хүсэлтийг гаргасан  байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас хохирогчийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Е-д г хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Е-тай нь “2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цаг 12 минутын орчимд Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэр 3 дугаар эмнэлгийн зүүн замд Мицубиши колт-з20 маркийн *******улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-г  мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Е-д д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Б.Е-тай нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 83 тал/,

Иймд шүүгдэгчийн хохирогчид эмчилгээний зардлыг төлж хохирлыг бүрэн барагдуулсан учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Е-д д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Е-д д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Е-д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-г хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Е-д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 зүйлийн 1 дэх хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Е-д г 480 /дөрвөн зуун ная/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-тай нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Е-тай нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий нэг ширхэг СД-г хэргийн хамт хэрэгт хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Е-д д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ