Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/298

 

 

 

 

 

 

 

   

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч Б.Ууганбаяр,

Шүүгдэгч Д , түүний өмгөөлөгч Ц.Шийтэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Д-д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

Шүүгдэгч Д  нь “2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Т нь Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2.837.500 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны **********  тоот дансанд, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 0 тоотод  гэртээ байхдаа онгоцны тийзийн урьдчилгаа болох 1.200.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар 09-ний өдөр Хаан банкны *********** тоот дансанд тус тус шилжүүлснийг авч залилж нийт 4.037.500 төгрөгийн хохирол учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч шүүгдэгч Д  нь “2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Т нь Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2.837.500 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны **********  тоот дансанд, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 0 тоотод  гэртээ байхдаа онгоцны тийзийн урьдчилгаа болох 1.200.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар 09-ний өдөр Хаан банкны *********** тоот дансанд тус тус шилжүүлснийг авч залилж нийт 4.037.500 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн хэргээс шинжлэн судалсан:

Хохирогч Т-ийн  Баянгол дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-р хх-ийн 2-4 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ийн  хохирогчоор өгсөн “...Д-ийн АНУ-руу виз мэдүүлдэг, АНУ- руу хүн гаргадаг гэж хэлж байсан, мөн манай ах Т Д тай танилцаад найзуудын холбоотой байсан юм, мөн Д  нь АНУ-д байх Вашингтон хотод болдог Монгол брэндийг сурталчлах арга хэмжээнд Монгол талаас жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг компаниудыг бүртгэж уг арга хэмжээнд татан оролцуулдаг хүн гэдгийг ах Т-с сонсож байсан юм, манай ах Т нь жижигхэн барилгын компанитай, тэр компаниараа дамнуулаад АНУ-д байдаг Biznes avante болох олон улсын худалдааны маркетингийн арга хэмжээнд оролцох гэж байгаа гэж хэлж байсан юм, бусдаар бол ямар нэгэн компани нэр биш юм гэсэн, манай ах Т нь АНУ-д энэхүү арга хэмжээнд компаниа төлөөлөн арга хэмжээнд оролцох гээд Д тай холбогдож ярилцаж байсан юм байна, тэр үед манай ах Т намайг энэ арга хэмжээнд оролцох нэрийн дор АНУ-руу гарах санал тавиад би зөвшөөрөөд энэ арга хэмжээгээр нь дамнуулж АНУ-руу виз гаргуулан гарах санаатай байсан юм, бусдаар бол надад Biznes avante-д оролцох зорилго байгаагүй, манай ах л тэр арга хэмжээнд оролцож үзэх гээд Д тай уулзаж ярилцаж байсан юм эдгээр ярианууд 2020.02 дугаар сарын эхээр яригдаж эхэлж байсан юм, тун удалгүй ах бид хоёрыг Д  АНУ-руу гаргах урилга болон, визний урилга хураамж болох 1000 доллар орчмыг шилжүүл гэж ахад хэлж байсан юм байна лээ, тухайн мөнгийг Архидалтгүй ирээдүй гэсэн төрийн бус байгууллагын данс руу шилжүүлээрэй гэж хэлээд Худалдаа хөгжлийн банкны валютын данс болох **********  тоот дансыг Т ахад Д  өгсөн байсныг ах Т тус банкны дансыг надад чатаар өгөхөөр нь би өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн ********** тоот данснаасаа 1000 долларын хэмжээтэй 2,837,650 төгрөгийг 2020.02.07-ны өдөр шилжүүлсэн юм, шилжүүлснийхээ дараачаар тэр дор нь ах Тэгшбаярт шилжүүлсэн талаараа хэлж байсан юм, Т ах Д т мөнгө шилжин очсон талаар хэлсэн байх, тэр үед Д  АНУ-д байна гэж хэлээд АНУ-д байгаагаа чатаар зургаа явуулаад байсан гэсэн, тэгээд мөнгө шилжүүлсний 2 хоногийн дараа Д  нь онгоцны тийзийн урьдчилгаа мөнгө болох 1,200,000 төгрөгийг шилжүүл гэж тоот дансыг өгөөд, Бадамгарав гэх хүний данс, энэ хүн бол Монгол дахь виз гарахтай холбоотой ажлыг зохион явуулан зохицуулж байгаа гэж Т ахад хэлэхээр нь, Т ах мөн уг явуулсан дансыг нь над руу явуулахаар нь 1,200,000 төгрөгийг 2020.02.09-ны өдөр шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-46 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т-ын гэрчээр өгсөн “...АНУ руу гарах визийг Төрийн бус байгууллага нь хөөцөлдөж амархан хугацаанд гаргадаг гэж Д  хэлсэн юм, тэр үед би АНУ руу гарч үзэх санаатай байсан, очих үзэх санаа нь АНУ-руу чөлөөтэй гардаг удаан хугацааны виз даруулах санаатай байсан болоод Д тай энэ асуудлаар уулзаж ярилцаж эхлэхэд Д  болно, бүтнэ шүү дээ, улирал болгон АНУ-н Вашингтонд Ази Америкийн хамтарсан барааны бизнесийг дэмжих арга хэмжээ зохион явдаг нь гэхээр нь Монгол талаас монгол брэндийг дэмжих чиглэлээр ирнэ болон Компани ажилчдыг судалж эхэлдэг гэж хэлж байсан юм, тухайн үед АНУ-д арга хэмжээ ойрхондоо явагдах гэж байна гэж хэлээд чи явах уу? гэхээр нь би зөвшөөрөл Д  өөрөөсөө гадна 3 хүн олчих, харин зөвхөн чиний зардал болох виз, тийзийн зардлыг би өөрөө даана, харин чи АНУ-руу гарах 3 хүн олоодох гэж хэлэхээр нь төрсөн дүү Т  маань АНУ руу гарах санаатай байсан юм, бусдаар бол дүү маань тэр арга хэмжээнд оролцох санаа байгаагүй байсан юм, И, Т гэх би хоёр таньдаг хүнээ хамтад нь Д тай уулзуулаад тухайн үедээ АНУ-г төлөөлөн сууж байгаа элчин сайдын яамны визэнд орохоор анкетыг интернэтээр бөглөж өгсөн юм, тухайн үед Д  нь англи хэлтэй байсан болоод тухайн анкетыг бид нарт шивж өгч байсан юм, И, Т хоёроос 4 сая орчим төгрөгийг онгоцны зардал, элчний цаг авах мөнгө, АНУ-аас урилга ирүүлэх зорилготой мөнгийг авч байсан юм ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52, 61/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б-н гэрчээр өгсөн “...Тэр үеийн ямар мөнгө хийснийг бол санахгүй байна, би 2019.05 дугаар сараас 2021.01 дүгээр сарын хооронд “Start Up marketing space XXK" буюу дундын оффис гэх газар харилцааны менежерийн албан тушаалд ажилладаг байсан Д  эгч 2019 оны 06 дугаар cap хавьцаа манай компанид түрээслэгч болж орж ирэх үед нь танилцаж байсан юм. Д  бид хоёр нэг чиглэлийн компанид ажиллаж байгаагүй, харин нэг давхарт нэг оффист байдаг, манай компани түрээслэгч тал юм, харин Д  эгчийн Төрийн бус байгууллага нь оффис түрээслээд үйл ажиллагаа явуулдаг байсан юм, би өөрөө англи хэлтэй хүн юм, Д  эгчийн Төрийн бус байгууллага нь Архидалтгүй ирээдүй гэсэн нэртэйгээр манай оффисыг түрээсэлж орж ирж байсан юм, Д  эгч ямар нэгэн англи хэлнээс ч байсан мөн Монгол хэлнээс ч англи хэл рүү бичиг баримтуудыг нь хөрвүүлж, орчуулж өгдөг байсан, би нэг ёсондоо халтуур хийж өгдөг байсан юм, нэг орчуулга хийхэд янз янз л байдаг юм, тэгээд дараа 2020 оны 02 дугаар сарын үед иргэдийн виз мэдүүлэх маягт анкет, уулзалт АНУ-н элчин сайдын яаманд уулзалтын цаг авахад тухайн элчийн сайдын яамны цахим веб хуудсанд иргэдийн мэдээллийг бөглөж өгдөг байсан юм тухайн анкетыг дандаа англи хэл дээр бөглөдөг байсан юм, иргэдийн анкетыг бөглөх үедээ бол гадаад паспортын зургийг нь Д  эгч өгдөг байсан юм. Тэгээд би гадаад паспортын зургийг нь харж байгаад бөглөж өгдөг байсан юм, нэг ёсондоо халтуур хийдэг байсан юм, нэг хүний анкетыг 50,000 төгрөг орчмоор хийдэг байсан, ойролцоогоор 5 хүнд анкет мэдүүлж өгч байсан санагдаж байна. Миний *********** тоот дансанд 2020.02.09-ны өдөр 1,200,000 төгрөг ************тоот данснаас орж ирснийг хуулга авч үзсэн мэдсэн, яг ямар учиртай мөнгө байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан дээр мэдүүлсэн асуудлын мөнгөнүүд орж ирсэн байх, тэгээд би 1,000,000 төгрөгийг буцаагаад Д  эгч рүү шилжүүлсэн байна лээ, хуулгаа харахад, 200,000 төгрөгийг анкет бөглөж өгсөн хөлсөө л авч үлдэж байсан санагдаж байна, яагаад миний данс руу хийлгэж байсныг санахгүй байна, өөр иргэдээс миний дансыг ашиглаж мөнгө авч байсныг санахгүй байна. Үгүй энэ хоёр нэр бүхий хүнийг огт танихгүй юм байна, мөн хэн нэгэн иргэний онгоцны тийз бүрдүүлж хөөцөлдөж байгаагүй. Мөн Т , Т хоёрыг огт танихгүй юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 58-59 тал/,

Гэрч Т-ын Д тай харилцсан чатын хуулбар /1-р хх-ийн 7-17 тал/,

Гэрч Б-н Хаан банкны *********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 20-21 тал/,

Хохирогч Т-ийн  Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 24 тал/,

 

Хохирогч Т-ийн  Хаан банкны ************тоот дансны хуулга /1-р хх-ийн 25 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д ын Худалдаа хөгжлийн банкны ********** , ************ тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 154-191 тал/,

Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дипломат аюулгүй байдлын мөрдөн байцаагч Robirt Gufenkauf-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 27-28 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д-ын яллагдагчаар өгсөн “...Т-г найзын журмаар таньдаг. Түүний ээж нь манайд хүүхэд асрагчаар ажилладаг байсан. Тухайн үед Монгол брэнд төрийн бус байгууллага нь 2019 оны 10 дугаар сард Америкт экспортолъё гэсэн хөтөлбөр зохион байгуулсан. Би цагийн ажилтнаар ажиллаж байсан. Нийт 57 байгууллага бүртгээд 10 байгууллага шалгарсан. Тэгээд дараагийн үйл ажиллагаа 2020 оны 2 дугаар сард Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод Дэлхийн банктай хамтран зохион байгуулсан. Тухайн үед үзэсгэлэн зохион байгуулж байсныг Т мэдэж байсан. Намайг Америкт байхад Т холбогдоод энэ үйл ажиллагаанд оролцож болох талаар асуусан. Тэгээд би оролцох боломжтой. Нэг байгууллагаас 3 хүн явах боломжтой. Ээж нь манай гэрт ажилладаг байсан болохоор зардлыг нь дааж болно гэдэг санал тавьсан. Т өөрөө оролцоно гэсэн болохоос дүүгээ оролцуулна гэдэг талаар хэлээгүй. Америкт байхдаа цуглуулах бичиг баримтыг талаар дэлгэрэнгүй хэлсэн. Урилга, визний хураамж 160 доллар төлдөг. 100 долларын бүртгэлийн хураамж авдаг талаар хэлэхэд оролцоно гэдгээ хэлсэн. Ямар дансаар, ямар эх үүсвэрээр над руу мөнгө шилжүүлж байгааг би мэдээгүй. Дүүгээсээ мөнгө аваад над руу явуулсан талаар сүүлд мэдсэн. Манай байгууллага 2019 онд энэ үйл ажиллагааг зохион байгуулахад нэг байгууллагаас 1500 доллар авдаг байсан. Тэгшбаярыг 1000 доллароор бүртгэсэн. Архидалгүй ирээдүй төрийн бус байгууллагын үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ дансаар Т-н мөнгийг авсан. Тэгээд үйл ажиллагаандаа зарцуулсан. Би зохиомлоор хуурч мэхэлж, америк руу авч явсан удаа байхгүй. Би виз гаргах эрхгүй гэдгээ мэднэ. Виз гарахгүй байх боломжтой гэдгийг Тэгшбаярт хэлсэн. Элчинд ярилцлагад орох талаар зөвлөгөө өгөх талаар хэлсэн нь үнэн. Т-т тусалж, зардлыг нь даана, зөвлөгөө мэдээлэл өгөх талаар хувийн чатаар мэдээлэл өгч байсан нь түүний ээж нь манай гэрт хүүхэд асрагчаар ажиллаж байсан болохоор тусалж таньдаг болсон. Манай байгууллагын үйл ажиллагаа цар тахлын улмаас хойшлогдсон. Тийм учраас байгууллагуудын мөнгийг буцааж өгч эхэлсэн. Тэгэхэд Т, Т  нар мөнгөний талаар надтай ярилцаагүй. Би хөл хорио тавигдсаны дараа үйл ажиллагаанд хамрагдах юм байх гэж бодсон. Гэтэл 2021 оны 2 дугаар сард гэрийн гадаа ирээд мөнгө авъя, визэнд орохоо болилоо гэж хэлсэн. Тэгэхэд нь мөнгөө буцааж авч болно. Бүртгүүлсэн байгууллагын төлбөрийг буцааж өгч байгаа болохоор хэцүү байдалтай байна. 3 дугаар сараас мөнгөө ирээд аваарай гэж хэлсэн. Гэтэл 3 дугаар сарын 10-ны өдөр цагдаад өгсөн талаар хэлсэн...” гэх мэдүүлэг,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 77 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1-р хх-ийн 85-86 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 88 тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 87 тал/,  Цагдаагийн асап сангийн лавлагаа /1-р хх-ийн 78-82 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд  шүүгдэгч Д  нь 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Т нь Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа урилга болон визний хураамж болох 2.837.500 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Худалдаа хөгжлийн банкны **********  тоот дансанд, Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 0 тоотод  гэртээ байхдаа онгоцны тийзийн урьдчилгаа болох 1.200.000 төгрөгийг 2020 оны 02 дугаар 09-ний өдөр Хаан банкны *********** тоот дансанд тус тус шилжүүлснийг авч залилж нийт 4.037.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь  шүүгдэгч Д ын мэдүүлгүүд, хохирогч А.Т , гэрч А.Т, Б.Б нарын мэдүүлгүүд, гэрч Т-ын Д тай харилцсан чатын хуулбар /1-р хх-ийн 7-17 тал/, гэрч Б.Б-н Хаан банкны *********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 20-21 тал/, хохирогч Т-ийн  Худалдаа хөгжлийн банкны ********** тоот дансны хуулга /1-р хх-ийн 24 тал/, хохирогч Т-ийн  Хаан банкны ************тоот дансны хуулга /1-р хх-ийн 25 тал/, Д ын Худалдаа хөгжлийн банкны ********** , оот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 154-191 тал/, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Дипломат аюулгүй байдлын мөрдөн байцаагч Robirt Gufenkauf-ийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн албан бичиг /2-р хх-ийн 27-28 тал/ зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна. 

Шүүгдэгч Д  гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д-н “ 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар байхдаа Америкийн Нэгдсэн Улсын виз гаргаж өгнө гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч А.Т-с  урилга болон визний хураамж болох 2.837.500 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны **********  тоот дансаар дамжуулан авсан,  2020 оны 02 дугаар сарын 09-ны өдөр Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 0 дугаар байрны 0 тоотод  гэртээ байхдаа  Хаан банкны *********** тоот дансаар дамжуулан онгоцны тийзийн урьдчилгаа болох 1.200.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 4.037.500 төгрөгийн хохирол учруулсан”  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д ыг “ Залилах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Т нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...тус хэрэгт ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д ыг хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Д т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /2-р хх-ийн 33 тал/,

Иймд шүүгдэгчийн “хохирогчид хохирлыг бүрэн барагдуулсан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү”  гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, ялын саналыг шүүгдэгчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу саналын хүрээнд Д т эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Шүүхээс,  шүүгдэгч Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлав.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т  болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ыг 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин Т  болтол шүүгдэгч Д т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Ц.ЭРДЭНЭЧИМЭГ