| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 102/2016/01893/И |
| Дугаар | 124 |
| Огноо | 2017-01-12 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 124
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Д*******, Б.М******* нар нь хариуцагч Т ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагч талаас 21 иргэний байрны хэмжилтэнд маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул 21 иргэнд тус бүрт илүү төлсөн м.кв зөрүү болох нэхэмжлэгч Д.Д******* 36,5 м.кв талбайн хэмжээг хүлээн зөвшөөрч 1.895.500 төгрөг, Б.М******* 35,86 м.кв талбайн хэмжээ 2.439.430 төгрөг, А.******* 65,95 м.кв талбай 2.779.500 төгрөг, Х.Э 50,11 м.кв талбай 1.606.500 төгрөг, П.Д******* 54 м.кв талбай 5.400.000 төгрөг, У.Н 42,96 м.кв талбай 1.020.000 төгрөг, Г.М******* 46,43 м.кв талбай 3.119.500 төгрөг, Д.О*******чимэг 43,88 м.кв талбай 80.000 төгрөг, Б.Т******* 49,64 м.кв талбай 2.006.000 төгрөг, Б.О 53,69 м.кв талбай 450.300 төгрөг, Б.А*******, Д.О******* 48,67 м.кв талбай 2.244.000 төгрөг, Е.Е 49,99 м.кв талбай 1.708.500 төгрөг, Ц.Э******* 52,88 м.кв талбай 1.717.000 төгрөг, Х.Б 46,7 м.кв талбай 4.670.000 төгрөг, Ц.О*******чимэг 36,09 м.кв талбай 2.244.000 төгрөг, Д.Лхагва 65,4 м.кв талбай 3.247.000 төгрөг, Д.Б 40,93 м.кв талбай 1.691.500 төгрөг, Г.М 44,68 м.кв талбай, Х.А 65,95 м.кв талба 2.779.500 төгрөг, У.Ү 46,29 м.кв талбай 3.238.500 төлбөрийг тус тус хариуцагч Т ХХК хүлээн зөвшөөрч, 21 иргэний байрны гэрчилгээг гаргуулахтай холбоотой Т ХХК-с шаардлагатай бүхий л баримтуудыг 21 иргэнд саадгүй гарган өгөхөөр тохиролцов. Талууд тохиролцсон м.кв-ын өмчлөгч мөн болохыг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзаж харилцан тохиролцож зохигчид эвлэрсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.845.500 төгрөгөөс 922.750 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ