| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 183/2016/01598/И |
| Дугаар | 104 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 104
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. М******* ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Б*******д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлага болох 8.682.960 төгрөгөөс нэхэмжлэгч нь 1.182.960 төгрөгийг татгалзаж, үлдэгдэл 7.500.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 100.000 төгрөг, 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 200.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 100.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон тул зохигчдын эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 153.880 төгрөгийн 50 хувь буюу 76.940 төгрөгийг улсын төсвөөс, 76.940 төгрөгийг хариуцагч Н.Б*******гаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй
4. Хэргийг хялбаршуулсан ж*******р хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын ж*******р хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ