Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 0093

 

2020 оны 02 сар 04  өдөр             Дугаар 128/ШШ2020/0093           Улаанбаатар хот

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ЗТН” ОНӨААТҮГА ҮЭХД Н.Т

Хариуцагч: ХУД ЗДТГ

Гуравдагч этгээд: “ЗТН” ОНӨААТҮГ, тус газрын “Э Н” ҮЭХ

Нэхэмжлэлийн шаардлага: “ХУД ЗДТГ-ын “З Т Н” ААТҮЗ болон  “Э Н” ҮЭХ 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох,  “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” ҮЭХ 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “З Т Н” ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээд “Э Н ҮЭХ ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, түүний өмгөөлөгч С.Г, иргэдийн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Алтанцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Т, түүний өмгөөлөгч Д.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “З Т Н” ОНӨААТҮГ-т ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны нэгдсэн ҮЭХ, ОНӨААТҮГ-ын автобусны 1 дүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З Т Н” ОНӨААТҮГ-ын автобусны 2 дугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, “З******* т******* н*******” ОНӨААТҮГ-ын автобусны 3 дугаар баазын ажилтны ҮЭХ зэрэг 4 ҮЭХ үйл ажиллагаа явуулж байдаг. НИТХ-ын 132 тоот тогтоолоор 2015 оны 8 сард автобусны 1, 3 мөн цахилгаан тээвэр гэсэн гурван баазыг нэгтгэн нийлүүлж байгуулсан цагаас хойш 4 үйлдвэрчний эвлэлийн хороотой болсон. Эдгээр үйлдвэрчний эвлэлийн хороод тус тусдаа хамтын гэрээтэй, уг хамтын гэрээг мөрдөн ажиллаж байгаа

Гэтэл 4 ҮЭХ-д мэдэгдэлгүй захиргааны санаачилгаар ******* ҮЭХ шинээр байгуулж, 2017 оны 04 сарын 28-ны өдөр хамтын гэрээ байгуулж, улмаар 2017 оны 07 сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хууль бусаар бүртгэсэн байна.

З Т Н ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-с 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ХУД-ийн хуулийн хэлтсийн тасгийн дарга н.Б-д  явуулсан 257 тоот албан бичгээр хууль бусаар үйлдвэрчний эвлэлийн хороог байгуулж, нийт ажилтны оролцоог хангаагүй хамтын гэрээ тул бүртгэхгүй байхыг мэдэгдсэн.

Манай энэхүү мэдэгдлийг хүлээн аваад Э Н  ҮЭХ“нийт үйлдвэрчний эвлэлийн хороодын оролцоог хангаж, хуулийн шаардлага хангаж хамтын гэрээгээ бүртгүүлнэ үү” гэсэн албан бичгийг явуулсан байдаг. Гэтэл ХУД-ийн ЗДТГ энэхүү албан бичгийнхээ хариуг шаардахгүйгээр, хууль бусаар, нууцаар бүртгэсэн байсан.

ХУД-ийн ЗДТГД Б.Э-д яагаад бүртгэсэн талаар шаардлага тавихад З Т Н ОНӨААТҮГ-ын захиргаа, ******* үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус-1 баазын үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус-3 баазын үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтны төлөөлөгчдөд мэдэгдэж, автобус-1 баазын үйлдвэрчний эвлэлийн хороо, автобус-3 баазын үйлдвэрчний эвлэлийн хороо, ажилтны төлөөлөгчдийн хамт хуралдаж, уг хамтын  гэрээг  бүртгэсэн  бүртгэлийг  хүчингүй  болгож  гэж шийдвэрлээд, хуулийн

 хэлтсийн н.Б, Б.О нараас хариуг аваарай гэсэн. Гэтэл хариуг авахаар очтол хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон биш дээрх хурлаар шийдвэрлэсэн шийдвэрийг өөрчлөөд 7 хоногийн хугацаатай харилцан ойлгоц гэсэн хариуг өгсөн.

ХУД-ийн ЗД Ж.А-д хууль бусаар бүртгэсэн хамтын гэрээг хүчингүй болгож, хуйвалдан бүртгэсэн ТГД Б.Э-д арга хэмжээ тооцож өгөхийг шаардсан гомдол гаргасан. Гэтэл ХУД-ийн ЗД Ж.А хууль бусаар бүртгэсэн хамтын гэрээг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлээгүй, харин 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн нь буруу биш байна гэсэн хариуг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 08/530 тоотоор өгсөн. Бид хамтын гэрээг хүчингүй болгох талаар ярьж байхад тэд өөр хариуг албаар гуйвуулан өгсөн.

ХУД-ийн ЗДТГ дээрх хамтын гэрээг бүртгэхдээ талуудын оролцоог хангаагүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "хамтын гэрээ гэж тухайн аж ахуйн нэгж. байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т ...түүнчлэн аж ахуйн нэгж. байгууллагад хэд хэдэн үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь гишүүдийнхээ тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж хэлэлцээ хийх болон хамтын гэрээ, хэлэлцээр байгуулахад оролцоно", Үйлдвэрчний эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна" гэж тус тус заасныг зөрчиж бүртгэсэн. Үйлдвэрчний эвлэлийн 4  хороонд мэдэгдэлгүй, хууль зөрчиж байгуулсан байна гэдгийг мэдэгдсээр байхад бүртгэснээс болж нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангуулах эрх нь зөрчигдөж байна.

ХУД-ийн ЗДТГ бүртгэсэн З Т Н ОНӨААТҮГ-ын захиргаа, ******* үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хууль бус байсан болохыг тогтоолгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч     шүүхэд      бичгээр      ирүүлсэн      нэхэмжлэлийн       ихэсгэсэн

 

шаардлагадаа:  “ХУД-ийн ЗДТГ-ын бүртгэсэн З******* т******* н******* ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” ҮЭХ-той 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээс шинээр нотлох баримт гаргаж өгсөнтэй танилцсаны үндсэнд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна.

Хариуцагч ХУД-ийн ЗДТГ нь хамтын гэрээний бүртгэлийн асуудал маргаантай байхад дахин шинээр “З******* т******* н*******” ОНӨААТҮГ-ын захиргаа, “*******” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн байх тул тус бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байгаа болно. Нэхэмжлэлийн нэмэгдүүлж байгаа шаардлагын үндэслэл өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй адилхан болно” гэжээ.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Xөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд ЗДТГ талуудын байгуулсан хамтын гэрээ, хэлэлцээр ажилтны эрхийн байдлыг хууль, тогтоомжид зааснаас дордуулсан зохицуулалт байгаа эсэхийг хянан бүртгэхээр зохицуулсан.

“З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, ажилтны ******* үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулан 2018 оны бүртгүүлсэн хамтын гэрээг тус үйлдвэрийн газрын бусад үйлдвэрчний эвлэлийн хороод хууль зөрчиж байгуулсан гэж үзэн маргаж, 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ЗДТГ-т “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, ажилтны *******, З Т Н үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөгчдийг оролцуулан уулзалт зохион байгуулж, 7 хоногийн хугацаатай харилцан ойлголцох чиглэл өгсөн.

“З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо болон талууд харилцан ойлголцолд хүрээгүй тул “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ-с ЗД-д хандаж 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хамтын гэрээний бүртгэлийг хүчингүй болгох талаар  шаардлага  ирүүлснийг  ЗД 2017  оны  10  дугаар  сарын  03-ны

 

өдрийн 08/530 дугаар албан бичгээр хариу хүргүүлсэн.

Дээрх байдлаас үзэхэд нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дэх хэсэгт заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа: “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

 “З Т Н ” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой байгуулсан 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу ажилтны эрхийн байдлыг хууль, тогтоомжид зааснаас дордуулсан зохицуулалт байгаа эсэхийг хянан бүртгэсэн.

Дээрх хамтын гэрээнд ажилтны эрх зүйн байдлыг хууль, тогтоомжид зааснаас  дордуулсан зохицуулалт тусгагдаагүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлд байгууллагын захиргаа, үйлдвэрчний эвлэл хороотой байгуулах хамтын гэрээний талуудыг дүүргийн ЗДТГ тодорхойлохыг хориглосон байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э Н ҮЭХ” шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Э н ҮЭХД  Ц.А  болон Хөдөлмөрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “ажилтны төлөөлөгчид гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг гэж заасны дагуу 28 ажилтны төлөөлөгчдийн хамт “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргааны  Хөдөлмөрийн  тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6-т “ажил олгогчийн

төлөөлөгчид”  гэж  аж  ахуйн  нэгж,  байгууллагын  удирдлага,  ажил  олгогчоос эрх

олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг гэж заасны дагуу 29 төлөөлөгчидтэй тэнцүү тоотойгоор хамтын гэрээ байгуулж хуульд заасны дагуу 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23 дугаарт бүртгэлээр ХУД-ийн ЗДТГ-т бүртгэгдсэн.

Уг хамтын гэрээг байгуулахдаа Хөдөлмөрийн хуулийн 14.5 дах заалтын дагуу 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2018 оны 07дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон тул нэхэмжлэгч Н.Т нэхэмжлэлийн шаардлага бүхий гэрээ хүчин төгөлдөр бус болсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Э Н ҮЭХ ”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч С.Г нар нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа: “...Хариуцагчаас гаргасан захиргааны акт буюу хамтын гэрээг баталсан үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч хуульд заасан чиг үүргийн дагуу бүртгэл хийсэн байдаг. Энэхүү бүртгэл нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг хөндөөгүй ба бүртгэл хийснээр нэхэмжлэгчийн ямар хууль ёсны эрх ашиг хөндөгдөөд, хохироод байгаа  нь нотлогдохгүй байна.

Мөн ихэсгэсэн шаардлагаа шүүхэд гаргаж байгаа үндэслэлээ “...талуудаас гаргаж өгсөн баримтыг” мэдээд гэж байна. Энэхүү маргаан нь өмнө шүүхээр хэлэлцэгдэж байсан, талуудын мэтгэлцээний явцад нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь 2018 оны хамтын гэрээ баталсан захиргааны актын талаар мэдэж байсан болно. Мэдэж байсан гэдэг нь өмнөх дээд шатны шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байдаг.

Тиймээс хариуцагч гаргасан захиргааны акт буюу чиг үүргийн дагуу баталсан гэрээ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:Тус н******* нь НИТХ-ын  2014 оны 132 дугаар тогтоолоор үүсгэн байгуулагдсан бөгөөд ******* үйлдвэрчний эвлэлийн хороо нь үйл ажиллагаагаа сэргээн ажилчдын эрх ашгийг хамгаалан ажилласаар ирсэн бөгөөд гурван баазын ажилчдын төлөөллийг оролцуулан 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр  байгуулсан хамтын гэрээг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлсэн.

Уг гэрээний 1.2 дахь хэсэгт гэрээний үйлчлэлийн хугацааг бүртгүүлснээс хойш 1 жил байхаар заасан бөгөөд өнөөдрийн байдлаар гэрээний хүчин төгөлдөр хугацаа дууссан болсон тул нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргааны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хариу тайлбартаа: “... Нэхэмжлэгчийн бичсэнээр 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр танилцаж мэдээгүй бөгөөд нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Ш, Ж.О, У.С нарын иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Т оролцсон.

Тухайлбал Б.Ш-ийн 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн нэхэмжлэлтэй 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалтын дагуу өндөр насны тэтгэмж гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нотлох баримтаар дээрх гэрээг гаргуулах хүсэлт гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 06728 дугаар захирамж, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01862 дугаар шийдвэр, Ж.О-ын 02775 дугаар бүхий Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр зэргээс тодорхой харагддаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч Ш.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Албан үүрэгт байх хугацаанд гэрээг хууль бус байгуулсан. Албан үүргээс чөлөөлөгдөхөд гэрээг бүртгэсэн /10 хоногйн дотор бус 5 сарын дараа бүртгэсэн/ тул дахин гэрээг байгуулвал зүйтэй болов уу” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч   “З Т Н” ОНӨААТҮГ /цаашид  ОНӨААТҮГ гэнэ/ ажилтны ҮЭХД Н.Т нь тус шүүхэд ХУД ЗДТГ-т  холбогдуулан  “З Т Н ” ААТҮЗ  болон  “Э Н” ҮЭХ-той 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хэргийг  хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, “З Т Н ” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н ” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлон маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ “хэд хэдэн үйлдвэрчний хороо үйл ажиллагаа явуулж байхад бусад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдээгүй, оролцоог хангахгүйгээр зөвхөн нэг үйлдвэрчний эвлэлтэй хамтын гэрээ байгуулсан, үүнийг хариуцагчид мэдэгдсээр байхад хамтын гэрээг бүртгэсэн нь хууль зөрчсөн.  ... ийнхүү бүртгэсэн нь ажилчдын хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн ...” гэж тодорхойлон маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргаж байгаа асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг:  “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа  болон  “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулсан тохиролцоог ойлгоно”, 15 дугаар зүйлийн 15.1-д “ Ажил олгогч нь өөрийн оршин байгаа нутаг дэвсгэрийн сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт хамтын гэрээг түүнд гарын үсэг зурсан өдрөөс хойш 10 хоногийн дотор бүртгүүлэхээр хүргэнэ”, 15.4-д “ Энэ зүйлд заасан бүртгэх эрх бүхий этгээд нь хамтын гэрээ, хэлэлцээрийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор хянаж, хууль тогтоомжид нийцэж байвал түүнийг бүртгэх

бөгөөд хэрэв нийцээгүй бол бүртгэхээс татгалзана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “хамтын гэрээ, хэлэлцээр нь энэ хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно”  гэж тус тус заажээ. 

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хамтын гэрээг бүртгэхдээ  хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байх бөгөөд ийнхүү  бүртгэснээр хүчин төгөлдөр болох хуулийн зохицуулалттай байна.  

Маргааны үйл баримтуудаас үзэхэд 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “З Т Н ” ОНӨААТҮГ болон “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд “2017 оноос 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг[1]  байгуулсан байх бөгөөд “З******* т******* н*******” ОНӨААТҮГ-аас 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1351 дугаар албан бичгээр, тус газрын  ажилтны “Э Н “ үйлдвэрчний эвлэлийн хорооноос 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 1/01 дүгээр албан бичгээр ХУД-ийн ЗДТГ-т уг гэрээг бүртгүүлэхээр хүргүүлсэн ,  дүүргийн Тамгын газар нь 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн[2],  дээрх хамтын гэрээг дагаж мөрдөх хугацаа  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон.

          Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг, засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэшлийн түвшинд түүнчлэн  аж ахуйн нэгж, байгууллагад хэд хэдэн Үйлдвэрчний эвлэл байвал тэдгээр нь  гишүүдийнхээ  тооны харьцааг үндэслэн нэгдсэн төлөөлөгчид томилж, хэлэлцээ хийх болон  хамтын гэрээ, хэлэлцээ байгуулахад оролцоно”,  Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “ Тухайн байгууллагад хоёр, түүнээс дээш үйлдвэрчний эвэлэл байвал тэдгээр нь тохиролцож, хамтарсан төлөөлөгчид томилон захиргаа, эзэдтэй хамтын нэг гэрээ байгуулна” гэж тус тус заажээ.

          Хэрэгт цугларсан улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаанаас үзэхэд тус “З Т Н” ОНӨААТҮГ-т  гишүүдийнхээ хөдөлмөрлөх болон хууль ёсны эрх ашгийг хамгаалах үүрэг бүхий  Нэгдүгээр баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Хоёрдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Гуравдугаар баазын ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороо, Эв санааны нэгдэл  ажилтны үйлдвэрчний эвлэл,  “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны үйлдвэрчний эвлэл зэрэг 5 үйлдвэрчний эвлэлтэй байх бөгөөд “З Т Н” Нэг, хоёр, гуравдугаар бааз болон, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 03 дугаар сарын 26, 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тэргүүлэгчдийг сонгож баталсан дээрх Үйлдвэрчний эвлэлийн хороо тус бүрээс төлөөлж, тухайн үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгчдийг хамтын гэрээг байгуулахад оролцуулсан үйл баримт тогтоогдож байх ба энэхүү үйл баримттай нэхэмжлэгч маргаагүй, энэ үйл баримтыг үгүйсгэсэн нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хариуцагчийг “ажилтны оролцоог хангахгүйгээр зөвхөн нэг үйлдвэрчний эвлэлтэй  хамтын гэрээ байгуулсан” гэж үзэхээргүй байна. 

          Нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХД Н.Тнь нэхэмжлэлийн нэг үндэслэлээ “...өмнөх гэрээний заалтыг дордуулсан , ... ажилтны хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн” гэж тайлбарлан маргаж байх ба энэхүү хамтын гэрээний заалтыг дордуулсантай холбоотой маргаан нь захиргааны хэргийн шүүхийн харьяалалын маргаан биш гэж үзнэ. Харин захиргааны хэргийн шүүх дээрх хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль ёсны бөгөөд  зөв хийгдсэн эсэхийг хянах үүрэгтэй. 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “ Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх”-ээр, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... шүүхэд гаргасан өргөдлийг ойлгох”-оор,  52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй  болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болох”-ыг нэхэмжлэлийн үндэслэлд заахаар тусгайлан зааснаас үзэхэд  “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа болон  “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулагдсан 2017 оноос 2018 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийн улмаас  нэхэмжлэгчийн ямар  эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй байх бөгөөд хамтын гэрээг бүртгэсэн  бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн болон бүртгэлийг  хууль бус байсныг тогтоосноор түүний ямар эрх нь хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь ямар ашиг сонирхол байгаагаа шүүх хуралдаанд  “...бусад үйлдвэрчний эвлэлүүд нь үйл ажиллагаагаа явуулах эрхгүй, үйлдвэрчний хорооны сонгуульт ажилчид нь ямар нэгэн цалин хөлсгүй,үйл ажиллагаа явуулах өрөө тасалгаагүй, ажиллах нөхцөл боломжгүй болсон учир энэ хамтын гэрээг хууль бусаар  байгуулсан ...” гэж тайлбарлан маргаж байх ба Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай тухай хуульд заасан нэхэмжлэгчийн иргэдийн хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй  холбогдсон хууль ёсны ямар  ашиг сонирхол зөрчигдсөн  болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдхүүн үзлээ.

 Хоёр: “З******* т******* н*******” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018-2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн  шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь “З Т Н ” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар маргаж байх ба нэхэмжлэлийн үндэслэлээ өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай ижил буюу “...хэд хэдэн үйлдвэрчний хороо үйл ажиллагаа явуулж байхад бусад Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад мэдэгдээгүй, оролцоог хангахгүйгээр зөвхөн нэг үйлдвэрчний эвлэлтэй  хамтын гэрээ байгуулсан, хамтын гэрээг бүртгэсэн нь хууль зөрчсөн.  ... ийнхүү бүртгэсэн нь ажилчдын хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангагдах эрхийг зөрчсөн...” гэж тодорхойлон маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “З******* т******* н*******” ОНӨААТҮГ-ын захиргаа болон  “*******” ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд 2018-2020 онд хэрэгжүүлэх хамтын гэрээг[3] байгуулсан, дээрх хамтын гэрээг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэжээ.

“З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа нь  дээрх хамтын гэрээг байгуулахад” З******* т******* н*******” Нэг, хоёр, гуравдугаар бааз болон, Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч гишүүдийг оролцуулан “Э Н” ажилтны үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтын нэг гэрээ байгуулсан, дээрх гэрээг бүртгэсэн хариуцагчийн үйл ажиллагаа нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 15 дугаар зүйлийн 15.4 –д заасныг тус тус

зөрчөөгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн “... хамтын гэрээг байгуулахад ажилтны төлөөлөгчид буюу Үйлдвэрчний эвлэлүүдийн оролцоог хангаагүй” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэгч нь өөрөө  тодорхойлох үүрэгтэй, нэхэмжлэгчээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай ижил гэж тайлбарлан маргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий хамтын гэрээг бүртгэсэн  бүртгэл нь хуульд нийцсэн болох нь тогтоогдож байх тул дээрх хамтын гэрээг бүртгэсэн  бүртгэлийн улмаас нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ-ын  ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Н.Т эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.

Үйлдвэрчний эвлэлүүдийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  иргэд, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор өөрсдийн сайн дурын үндсэн дээр үйлдвэрчний эвлэлд чөлөөтэй эвлэлдэн нэгдэх эрхтэй байх боловч  нэхэмжлэгч “З Т Н” ОНӨААТҮГ-ын  ажилтны үйлдвэрчний эвлэлийн хорооны хувьд  нь хэдэн гишүүнтэй болох, гишүүд нь татварт хэдэн төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн” гэж тайлбарлан маргаж байх боловч  өмнөх хамтын гэрээний маргаан шүүхээр хэлэлцэгдэх явцад “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, “*******” үйлдвэрчний эвлэлийн хороо нь  2018-2020 онд хэрэгжүүлэх  хамтын гэрээг байгуулсан болох нь  тогтоогдож байх ба хариуцагч нь энэхүү гэрээг бүртгэсэн тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдээгүй тул нэхэмжлэгчийн “... уг гэрээг ХУД-ийн ЗДТГ бүртгэсэн болохыг мэдээгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. Иймд гуравдагч этгээдийн “... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг

 

 хэтрүүлсэн” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

“З Т Н” ОНӨААТҮГ-ын  “*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор [4] тус үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар Ц.А-г сонгож баталсан байх тул  нэхэмжлэгчийн “... “*******” үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.А-г томилсон тогтоол байхгүй,  ... улсын бүртгэлд бүртгэхдээ ямар тогтоолыг үндэслэн бүртгэсэн нь тодорхойгүй ... “ гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд хариуцагчийн дээрх хамтын гэрээг бүртгэсэн үйлдэл нь холбогдох хуулийг зөрчөөгүй, энэхүү бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй  байх тул нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, 15 дугаар зүйлийн 15.4, Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч  “З Т Н”  ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХД Н.Т-н ХУД-ийн ЗДТГ-т холбогдуулан гаргасан  “З Т Н” аж ахуйн тооцоот үйлдвэрийн захиргаа  болон  “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой  2017-2018 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэл хууль бус байсан болохыг тогтоолгох”, “З Т Н” ОНӨААТҮГ-ын захиргаа, “Э Н” үйлдвэрчний эвлэлийн хороотой 2018 оноос 2020 онд хэрэгжүүлэхээр байгуулсан хамтын гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус  баримтлан нэхэмжлэгч “З Т Н”  ОНӨААТҮГ-ын ажилтны ҮЭХД Н.Т-с  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 108  дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд  Захиргааны хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.БАТСҮРЭН

                                                          ШҮҮГЧИД                             Г.МӨНХТУЛГА

                                                                                                       Д.ОЮУМАА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


[1] 2 дугаар хавтаст хэргийн 110-116 ,  З дугаар хавтаст 145-151 дүгээр хуудсанд

[2] 2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр хуудсанд 

[3] 4 дүгээр хавтаст хэргийн 126-134 дугаар хуудсанд

[4] 3 дугаар хавтаст хэргийн 169 дугаар хуудсанд