Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 92

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г******* нь хариуцагч Д.С*******т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3.469.326 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.460 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 35.230 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 35.230 төгрөгийг хариуцагч Д.С*******аас тус тус гаргуулж нэхэмжлэгч Г*******инд олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

                                                         

 

        ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ