Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 92

 

       Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг би,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Пийс таур 7 давхарт 705 тоотод байрлах Вишнфанд ББСБ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо,  Шинэ өглөө 23 дугаар байрны 3 тоотод оршин суух, Олхнууд овогтой Содномын Батцэнгэл /РД:МЮ79042874/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1.631.094 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Батцэнгэл нь 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай 3,8 хувийн хүүтэй зээлж авсан. 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт төлөөгүй. Иймд 1.631.094 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

 

 

 

Д.Сүхбаатар нь 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай банктай зээл болон барьцааны гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сарын 10 өдөр нэмж 1.800.000 төгрөгийн зээлийг нэмж олгосон. Гэвч зээлдэгч нь ажлаасаа гарсан байх бөгөөд энэ үеэс төлбөрийн хоцрогдол бий болгож эхэлсэн бөгөөд банкны шаардсан шаардлагыг биелүүлдэггүй. Иймд зээлийн гэрээний дагуу 3.469.326 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Голомт банкны 3.469.326 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулана. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.469.326 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Д.Сүхбаатар 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай банктай зээл болон барьцааны гэрээ байгуулан 4.000.000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сарын 10 өдөр нэмж 1.800.000 төгрөгийн зээлийг нэмж олгосон. Хариуцагч нь банкны шаардсан шаардлагыг биелүүлдэггүй. Иймд зээлийн гэрээний дагуу 3.469.326 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч нь Голомт банкны 3.469.326 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл ... баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Голомт банк нь хариуцагч Д.Сүхбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3.469.326 төгрөгийг хариуцагч бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.460 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 35.230 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 35.230 төгрөгийг хариуцагч Д.Сүхбаатараас тус тус гаргуулж нэхэмжлэгч Голомт банкинд олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

                                               

 

        ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ