| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 179/2022/0128/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/122 |
| Огноо | 2022-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Наранмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/122
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Б.Наранмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай,
Шүүгдэгч Х. Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хын Лт холбогдох эрүүгийн 2238000000119 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х. Л нь 2022 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул сумын 2 дугаар багийн нутагт хохирогч А.Аын толгойн тус газарт гараар цохих, унагаж нүүр лүү нь өшиглөх, гэрийн униар цохих, хагалсан түлээ болон галын хайчаар цохих өшиглөх эзргээр бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, тохой, зүүн бугуй, зүүн шанаа, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000119 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Х. Л нь 2022 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Их-Уул сумын 2 дугаар багийн нутагт хохирогч А.Аыг утсаа авсангүй гэх шалтгаанаар бие эрх чөлөөнд нь халдаж толгойн тус газарт гараар цохих, унагаж нүүр лүү нь өшиглөх, гэрийн униар цохих, хагалсан түлээ болон галын хайчаар цохих өшиглөх зэргээр бие, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь уруулд шарх, зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, тохой, зүүн бугуй, зүүн шанаа, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х. Лын өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч А.Аын өгсөн: “... Тухайн өдөр 2022 оны 02 дугаар сарын 27-28-нд шилжих орой би найз Энхбаатарынд очиж цай уугаад юм яриад сууж байгаад Одгэрэл, Билэгжаргал бид 3 гурав гурван тус бүр “Касс” нэртэй пиво уугаад яриад сууж байсан чинь 00:00 цагийн үед нөхөр Энхбаатарынд ирээд тухайн үед Энхбаатар гэртээ байсан манай нөхөр Л тэр хоёр 2 шил Хар Чингис нэртэй 0,5 архи хувааж ууж дуусаад нөхөр Лын хамтаар би гэртээ ирсэн чинь нөхөр чи утсаа авсангүй би чам руу 13 удаа залгасан гэхээр нь би утасны дуугаа хаачихсан байж байгаад куртикны халаасанд хийгээд мэдээгүй байна гэж хэлсэн чинь мэдэхгүй байхдаа яадаг юм чи, албаар чи утсаа аваагүй гээд намайг барьж аваад гараараа миний шанаа руу цохисон. Би гэрээс гарч гүйх гэхэд куртикны малгайнаас хойш татаад гэрийн хулдаан дээр унахад нөхөр шууд нүүр рүү өшиглөсөн дараа нь гэрийнхээ униас нэг унь сугалж аваад цохьсон. Тэр үед хадам ээж Бэ орж ирээд хүүхэд нь намайг зодож байхад салгахгүй гараад явчихсан. Тэгээд манай дундах охин ангийнхаа багш Батаа багшийг дуудаж оруулж ирсэн. Батаа багшийнх манай хамар хашаанд байдаг. Тэр багшийнх ойрхон болохоор дуудаж ирж салгасан. Хадам ээж тэр шөнөдөө саяхан суусан нөхрөө дуудаад манай бага охиныг маань аваад явсан...Урд өмнө 3 жилийн өмнө хардалтаас болж зодож байсан. Тэр үед нүүр ам хөхөрсөн байсан ч эмнэлэг болон цагдаад хандаагүй...Ер нь бол харддаг. Би хүн хардуулахаар зүйл хийддэггүй. Хааяа нэг хамт олонтойгоо нийлэх үед таардаг, тэр үед уурладаг. Хамт олонтойгоо баяр ёслол тэмдэглэхэд ер нь бол дургүй...Архи уух ховор боловч уусан үедээ жаахан муухай ааш гаргадаг, зарим үед тэр болгон ааш гаргаад байдаггүй юм...Уруул руу өшиглөж уруул язалсан. Баруун талын мөр рүү хагалсан түлээ болон галын хайчаар цохисон. Одоо өвдөлт намдаагүй байгаа. Нүүр рүү өшиглөх үед уруул язарч дээд 1 шүд хөдлөөгүй. Харин өвчин орсон байгаа. Юм хазаж идэхэд хөндүүр байгаа учраас үүдэн шүдээрээ хоол хазаж идэхгүй байгаа..Би шүүх хуралдаанд оролцохгүй. Надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл алга байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-17, 19 тал/,
Гэрч А.Гийн өгсөн: “...Урд шөнө нь нөхөр Лт дүү А нь зодууллаа гэж ярьсан. Тэгээд өглөө 05:00 цагийн орчимд Лынд очиход Л нь хүүхдүүдтэйгээ хажуу айлдаа унтаж байсан. Харин хүргэн Л нь гэртээ унтаж байсан. Хажуу айлаас дүү Аыг 2 хүүхдийн хамт гэрт нь оруулж ирсэн. Бид нарын хажууд хэрүүл маргаан, зодон цохион болоогүй. Ээж чи одоо яаж байгаа юм вэ? Чиний зоддог чинь буруу, миний охины архи уугаад явдаг нь буруу гэж хэлсэн чинь Л зоддог нь тэвчээгүй юмаа, миний буруу гэж хэлэхээр нь тэгвэл би хүүдээ аваад явна гэж хэлсэн чинь Л тэгвэл би одоо боож үхнэ гэхээр нь төрсөн ээжид хүргэж өгөөд явсан... Аын дээд уруул язарч домбойсон байсан. Баруун талын гар мөрнөөс эхлээд доошоо бугалга хүртлээ хөхөрсөн. Баруун талын цавь нь хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/,
Гэрч Б.Бий өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 27-ны орой манай бэр Амараа айлд очиж цай ууна гээд явсан. Тэгээд гэртээ ирээгүй байсан. Хүү Л хөдөө малнаасаа харанхуй болсон байхад орж ирэхэд би хүүхдээ бууз жигнэж өгөөд хүү Энхбаатарынд Амараа байна, намайг хүрээд ир гэж байна гээд манайхаас гараад явсан. Манайх хүү Лын хажууд нэг хашаанд байдаг. Тэр орой би унтахаар хэвтээд өгсөн. Унтаж байгаад хүн орилоод хэрэлдээд байгаа дуу гарахаар нь би хувцасаа өмсөөд гараад Лынд орсон. Ороход хүү болон бэр хоёр сууж байсан харин гурван хүүхэд нь унтчихсан байсан. Тэгээд би та нар яагаад хэрэлдээд байдаг юм больцгоо гэж хэлээд гэрээс нь гарсан... Уйлчихсан, гар нүүрний алчуураар нүүрээ дараад сууж байсан, харин Л гэрийнхээ зүүн талын орон дээр чи яагаад дарс уугаад хүүхдүүдэд хоол унд хийж өгөхгүй гээд уурлаад загнаад сууж байсан... А бол уусан орилж хашгирч согтуу байсан. Хүү Л уурласан байдалтай нүүр улайсан харагдсан. Би бага зэргийн уусан болов уу гэж бодоод хүүгээ чи уусан юм уу гэж асуухад би уугаагүй гэсэн. Тэгээд би гараад явсан. Хүү Лынд ороход зодоон болсон гэх байдал надад харагдаагүй харин хоорондоо хэрэлдсэн л гэж ойлгосон. Л нь Аыг зодож байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,
Гэрч М.Бгийн өгсөн: “... Манайд орж ирээд орны хажууд суугаад өнөөдөр жаахан архи уучихлаа гэсэн. Би чи хүн амьтан унтаж байхад яагаад хаалга үүд нүдээд Ахгүй байгаа юм гэхэд манай охин орж ирсэн үү гэхээр нь орж ирээгүй юу болсон юм вэ гээд асуухад юу ч болоогүй гээд Л хариулж байхад миний утас дуугараад утсаа авсан чинь Лын эхнэр та ороод ирээчээ манайд би үхэх гээд байна гэхээр нь би Аын зүрх нь өвдсөн юм болов уу урьд өмнө зүрхээр өвддөг гэхээр нь зүрхээр нь хатгуулсан юм байна гэж бодоод л хурдан гэрт нь явж ороход зүүн талынхаа орон дээр А уйлчихсан байж байхаар нь юу болсон талаар асуухад нөхөр намайг зодчихлоо гэхээр нь би харанхуй шөнө яагаад хэрэлдэж зодолдоод байдаг юм гээд би хоёр хүүхдийн нь хамтаар өглөө учрыг нь ольё гээд хүүхдийн хамтаар гэртээ оруулж унтуулсан. ...Гэрт нь ороход гэрийн хоёр унь унасан шалан дээр хэвтэж байсан, хадам ээж нь орж ирээд буцаагаад униаг нь өлгөөд гараад явсан...А ээж рүүгээ устаар ярьж байгаа бололтой байсан. Аын амнаас цус гарсан, уруул домбойсон байсан. Уйлсан байдалтай байсан. Тэгээд нөхрийгөө зодчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай: “...А.Аын биед уруулд шарх, зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, тохой, зүүн бугуй, зүүн ташаа, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. А.Аын биед үүссэн шарх нь тусдаа бусад цус хуралт зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндииг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32 тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Х. Лын гэм буруугаа хүлээж өгсөн: “...Надад уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө өөрийн санаж байгаа, мэдэх зүйлээ үнэн зөвөөр хэлж мэдүүлсэн. Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж болон залруулж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч А.Аын мэдүүлэг, гэрч А.Г, Б.Бэ, М.Б нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 160 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Х. Лын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Х. Л нь эхнэр А.Аыг утсаа авсангүй гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд уруулд шарх, зулгаралт, дух, баруун дээд зовхи, зүүн доод зовхи, баруун бугалга, баруун шуу, тохой, зүүн бугуй, зүүн шанаа, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь нотлогдож байна.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Аын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Х. Лын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Х. Лын үйлдэл идэвхтэй, хохирогч А.Аын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэж, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Х. Лын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х. Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар: Шүүгдэгч Х. Лын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохиролд хохирогч А.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй, хохирогч А.А нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэх мэдүүлэг хавтаст хэрэгт хавсаргаж ирүүлсэн байна. Хохирогч шүүхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х. Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х. Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х. Лын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х. Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 43-47 талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Х. Л нь ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Х. Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 56 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Х. Лын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирол төлбөргүй, прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, шүүгдэгч Х. Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуу нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Х. Л нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Хын Лыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Лт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х. Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х. Лт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Х. Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН