Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/338

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтлөн,

Улсын яллагч Б.Солонго,

Шүүгдэгч Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т-т  холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т нь “Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “My town” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Б-г зодож, биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дун зүүн хацар, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн бугуй, нуруу, зүүн гуя, шилбэ, зүүн шагай, баруун гуя, зүүн өвдөгт  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Т нь “Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “My town” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Б-г зодож, биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дун зүүн хацар, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн бугуй, нуруу, зүүн гуя, шилбэ, зүүн шагай, баруун гуя, зүүн өвдөгт  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-н “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн *************** дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Б-н  хохирогчоор өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Т  гэрээсээ гараад ирэхгүй байхаар нь түүн рүү залгатал Г гэдэг эмэгтэй утсыг нь аваад “Т  манайд унтаж байна” гэж хэлсэн. Тэгээд би Жуковт очоод Т ын утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би найзындаа орж 3 лааз пиво уугаад эргээд гэртээ ирэхэд Т  гэртээ ирчихсэн өөр эмэгтэй хүнтэй хамт байсан. Би уурандаа Т ыг цохисон бөгөөд Т  эргээгээд намайг жижиг өрөөнд чирч оруулж байгаад битүү зодож, цохисон. Гансүх гэдэг эмэгтэй надад халдсан зүйл байхгүй, харин би Гансүхэд халдсан эсэхээ мэдэхгүй байна. Т , Гансүх нар нэлээн согтолттой байсан. Миний бие бүхэлдээ хөхөрч, хавдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б-н  хохирогчоор дахин өгсөн “...Би Т-т ой хамтран амьдардаг. Бид хамтран амьдраад 4 жил болж байна. Анх удаа ингэж цохиж зодож байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г-н  гэрчээр өгсөн “...Тухайн өдөр Т  над руу залгаад 120-д байна ирээд авчих гэсэн. Тэгээд би өөрийн Ноте загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслээр Т ыг очиж авсан. Тэгээд Б  руу залгаад Т ыг гэрт нь хүргэж өгөх гэж байна гэхэд Б  “намайг Жуковоос авчих” гэсэн. Би Т ыг шууд гэрт нь хүргэж өгсөн бөгөөд бид 2 гаднаас 2 литрийн 2 ширхэг нийслэл нэртэй пиво аваад эхний пивыг ууж дуусаагүй байхад Б  орж ирсэн бөгөөд Т  бид 2-т уурлаад байсан. Тэгж байгаад бид 3 авсан пивоо хуваагаад уугаад сууж байтал гэнэт Б  хуванцар сандлаар миний толгой хэсэгт цохисон. Би манарч газарт унасан ба Т  Б ыг болиулаад ор нь дээр суулгаад эргээд над руу ирж байтал Б  Т ын ар талаас нь хуванцар сандлаар цохисон. Тэгээд тэр 2 зодолдож эхэлсэн. Би Т ыг болиулах гэсэн боловч дийлэхгүй байсан. Б  нь гал тогооны өрөөнөөс төмөр мэт зүйл аваад Т ыг хатгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай “...Б-н  биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дун зүүн хацар, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн бугуй, нуруу, зүүн гуя, шилбэ, зүүн шагай, баруун гуя, зүүн өвдөгт  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 31-32 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч Ч-н өгсөн “...Б-н  биед зүүн ухархайн дотор хананы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт зэрэг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн шилбэ, шагайнд үүссэн цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэг, тархи доргилт гэмтэл нь мөн адил хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36 тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Т-н яллагдагчаар өгсөн “...Тухайн үед юу болсон талаар сайн санахгүй байгаа. Б  намайг Г-тэй хардаад тэгээд бид 2 зодолдсон гэсэн. Г-ийн толгойг хагалсан гэсэн, тэгээд би Б ыг зодсон байсан. Хохирогчид хохирол төлбөр төлөөгүй байгаа бөгөөд төлж барагдуулан. Одоогоод бид 2 эмнэлэг хайгаад явж байгаа. Би хэт их согтолттой байсан болохоор зарим зүйлээ санаад, зарим зүйлээ санахгүй байгаа. Б  бид 2 хамтран амьдраад 4 жил болж байгаа бөгөөд Б  гадаадаас ирж очин байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Т-н хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-ийн 48 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 49 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50 тал/, М ХХК-д ажилдаг нь үнэн болох ажил байдлын тодорхойлолт /хх-ийн 51 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 53 тал/, Д.Т-н Хаан банкны депозет дансны хуулга /хх-ийн 54-56 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Т нь Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “My town” хотхоны 0 дугаар байрны 0 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хамтран амьдрагч Б-г зодож, биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, дун зүүн хацар, зүүн мөр, зүүн бугалга, зүүн тохой, цээж, баруун бугалга, баруун гарын сарвуу, зүүн бугуй, нуруу, зүүн гуя, шилбэ, зүүн шагай, баруун гуя, зүүн өвдөгт  цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б , гэрч Г, шинжээч эмч Ч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүгдэгч Т гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нь хамтран амьдрагч хохирогч Б-н  биед халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь хамтран амьдрагч нар буюу гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох нь хэрэгт авагдсан талуудын мэдүүлгээр тогтоогдсон болохыг тэмдэглэж байна.

 

Иймд шүүгдэгч Д.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгчийг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь хохирогч Б-н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч нь “надад ямар нэгэн гомдол санал байхгүй, эмчилгээний төлбөрт 2,5 сая төгрөг авсан учир гомдолгүй” /хх-ийн 60 тал/ гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Д.Т-г   хэрэг хянан шийдвэрлэх үед бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Т-т  ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчтой эвлэрсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 61 тал/,

 

Иймд шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Д.Т-т  танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Д.Т-т  эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Д.Т-г   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж шийдвэрлэв.

 

Ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Д.Т-т  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т-г   700 /долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлбөл зохих хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Энэ тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргасан, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Т-т  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ