Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 179

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж

                                          хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

                 ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С******* ББСБ нь хариуцагч Х.Т*******, С.Ц******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 2.278.294 төгрөгийг хариуцагч нар бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51.403 төгрөг төлснийг дурдаж, түүний 50 хувь буюу 25.701 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь буюу 25.701 төгрөгийг хариуцагч нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч  С******* ББСБ-д олгосугай.

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

           

        

        ШҮҮГЧ                                           Б.АРИУНХИШИГ